| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0019/3 |
| Дугаар | 128/ШШ2026/0054 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0054
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч*******эд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Иргэн******* нь өөрөө сайн дураараа илчилж ирсэн “улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй” гэх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр*******ийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.
Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0994146 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд цугларчээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. Үүнд:
1.1 “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх...”-ийг тогтоосны дараа шийтгэл оногдуулахаар зохицуулсан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч*******ээс мэдүүлэг аваагүй, ямар бүртгэлийг улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй талаар нотолж тогтоосон баримт материалд авагдаагүй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. Үүнд:
1.1. хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн
1.2 хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн
1.3 Зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчлэн ирсэн
1.4 байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан******* нь*******д холбогдох гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлэхгүйгээр 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн өдөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс 1 сарын дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр прокурорт ирүүлж гомдол, мэдээллийн санд бүртгүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Хульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж*******д торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй, хууль зөрчиж, үндэслэлгүйгээр хүнд шийтгэл оногдуулсан байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч*******ийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0994146 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч*******ээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:”...Миний бие*******д холбогдох зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчоос мэдүүлэг аваагүй, ямар бүртгэлийг улсын бүртгэлд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй талаар нотлох баримтыг цуглуулаагүй зөрчил гаргасан байна. Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор *******ээс шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс шүүхэд хандан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0994146 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.
2. Шүүхээс прокурорын дүгнэлтийг хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай₮ 128/ШЗ2026/0104 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч*******эд холбогдуулан 128/2026/0019/З индекстэй захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч*******ээс Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбар бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан болохыг тайлбарласнаар “Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай” баримтад гарын үсэг зурсан байна.
4. Хариуцагчийн хариу тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн дүгнэлттэй Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч*******эд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс гаргасан “2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0994146 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******ийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч******* хүлээн зөвшөөрснийг баталж, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч*******эд холбогдох 128/2026/0019/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН