Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.*******-*******,

Хариуцагч: дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.У*******,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******-*******, хариуцагч дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Гомдол гаргагч дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******оос “ дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* 2025 оны 08 дугаар сарын 12-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “ ” СӨХ-д Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 4-р улирлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй хэмээн “” СӨХ-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан шийтгэлийн 1,,000 төгрөгийг төлж биелүүлэхийг даалгажээ.

2.2.Гомдол гаргагч дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.******* гомдлын шаардлагадаа: “... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...” гэжээ.

Гурав.Гомдол гаргагчийн гомдлын үндэслэл:

3.1. дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.******* дүгнэлтдээ:

“Нийслэлийн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би, тус дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* нь " СӨХ нь 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 04 дүгээр улирлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй" гэх бүртгэлийн дугаартай зөрчлийн талаарх гомдолд холбогдогч регистрийн дугаартай "" СӨХ-д 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Материалд цугларсан:

-“ ” СӨХ-ийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* гэрчилгээний хуулбар,

-Холбогдогч Б.Оын "...Өмнө ажиллаж байсан Нягтлан бодогч илгээлээ гэдэг байсан. Илгээгүй байсан юм байна... Хариуцлага Тооцуулахад татгалзах зүйл байхгүй дараагийн удаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар анхаарна..." гэсэн мэдүүлэг,

-Эрх бүхий албан тушаалтан Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СӨХ-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг илгээгүйг Татварын удирдлагын нэгдсэн системээс хэвлэж гаргасан гэрэл зургийн үзүүлэлт,

-Эрх бүхий албан тушаалтан Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай" тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар,

- дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах " СӨХ" 04 дүгээр улирлын тайланг хуульд заасан хугацаанд татварын албанд ирүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Гэвч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн
орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог" гэж, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ" гэж тус тус хуульчилснаас үзэхэд "" СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэлтэй холбоо тул түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар "Татвар төлөгч хүн, хуулийн этгээд... татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй бол... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан хуулийн зүйл хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ дүүргийн Татварын хэлтсийн Улсын байцаагч Ш.Т******* нь “” СӨХ-д 2024 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн албан татварын тайланг хуульд заасан цаг хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудас ногдуулсан. Өмнөх шүүх хуралдааны явцад хэлэлцүүлсэн зүйлийн харахад тухайн прокурорын гаргасан дүгнэлттэй холбоотой тусгайлан санал байхгүй гэж ойлгосон. Эрх бүхий албан тушаалтан Ш.Т******* нь зөрчил шалгах тодорхой ажиллагааг явуулах явцад “” СӨХ-ийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, холбогдогч н.Оаас авсан мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн албан татварын тайланг ирүүлээгүй болон татварын удирдлагын нэгдсэн системээс хэвлэж гаргасан гэрэл зургийн үзүүлэлтээс өөрөөр зөрчил шалган шийдвэрлэх явцад хийгдсэн материалыг зөрчлийн материалд хавсаргаагүй. Хууль зүйн үндэслэлийн тухайд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 4 дүгээр зүйлийн 4.1.3-д сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж заасан байдаг. Үүний дагуу “” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд Зөрчил шалгах тодорхой ажиллагаа буюу тухайн эрх бүхий албан тушаалтан нотлох чиг үүргээ хангалттай бүрэн хэрэгжүүлээгүй. 2024 оны 4 дүгээр сарын тайланг яаж хоцроосон талаар нотлох баримт огт байхгүй. Татварын тайланг хоцроосон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн холбогдогч хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах тодорхой ажиллагааг явуулах явцад Зөрчил шалган шийдвэрлэх хуульд нийцүүлэн нотлох баримтыг цуглуулж зөрчлийн материалд хавсаргах ёстой. Тухайн СӨХ буюу хуулийн этгээдийн эрхгүй байгууллагат хуульд заасан 1 сая -н мянган төгрөгийн торгууль тавьсан.  Дээрх дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Татварын Улсын байцаагчаас гаргаж буй шийтгэлийн хуудастай шүүх хуралдааны явцад танилцсан. Прокурорын зүгээс татвар төлөхгүй байх боломжгүй гэдэгтээ санал нийлж байна. Монгол Улсын газар нутагт аливаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хүн, хуулийн этгээд татвар төлөх ёстой боловч прокурорын дүгнэлтийн гол агуулга нь Сууц өмчлөөгчдийн холбооны тухай хууль болон Иргэний тухай хуульд заасны дагуу “” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй. Тухайн 2024 оны 4 дүгээр улирлын татварын тайланг хууль заасан хугацаанд хэн биелүүлээгүй эсэх нь тодорхойгүй. Хүн, хуулийн этгээд аль нь биелүүлээгүй талаар нотлох ажиллагаа огт хийгдээгүй. Тухайн байгууллага хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд холбогдогчийн мэдүүлгээр бус албан бичгээр нотлох баримтыг авах ёстой байсан. Иймд гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагч дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“...1.Прокуророос 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн шийтгэлийн хуудас өөрчлүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлт бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.

2.Прокурорын дүгнэлтэд " СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэлтэй холбоо тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хуулийн зүйл хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй" гэж үзсэн нь гишүүнчлэлтэй холбоо нь татварын хууль тогтоомжийг зөрчиж, татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байх боломжийг бий болгож байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20. “татвар төлөгч” гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг", "6.1.47 "этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг”, “6.1.19. "суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг", Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “4.1.1.“аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг гэсэн хуулийн зохицуулалттай.

СӨХ (РД: *******) нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд тухайн өдрөөс татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелүүлэх, татвар төлөх, тайлагнах үүрэгтэй.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн “29.1. Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.” гэж заасан.

Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу “татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй” татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, татварын тайланг хүлээн авсан.

СӨХ нь Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн “33.1.2. татвар, алданги, торгуулийн бүртгэл" нь Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамаарна", 48 дугаар зүйлийн "48.1. Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ.", мөн хуулийн 51 дүгээр зүйлийн "51.1. Татварын алба.... татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлэх..." гэж заасны дагуу нэхэмжлэл үүсгэж, татвар төлөгч нь тухайн торгуулийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "1.1. хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах...". Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн "5.1. Прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна." гэж тус тус заасан.

Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх сэргээх үр дагавар үүсэхгүй байх тул Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Прокурорын дүгнэлтээр “” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй гишүүнчлэлгүй холбоо тул Зөрчлийн тухайн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3-д заасны шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн. Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д заасны дагуу "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг хэлнэ гэж заасан байдаг. Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар 6.1.47-д заасны дагуу "этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу "аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан байдаг. “” СӨХ нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр татвар төлөгчөөр бүргүүлсэн бөгөөд тухайн өдрөөс татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелүүлэх, татвар төлөх, тайлагнах үүрэг бие болсон. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана гэж заасан байдаг. “” СӨХ нь татварын хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаараа холбогдогчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу татвар 33.1.2.татвар, алданги, торгуулийн бүртгэл нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөхөд хамаарна гэж заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ. Үүний дагуу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр татвар төлөгч буюу “” СӨХ нь татвараа төлсөн. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу Захиргааны үйл ажиллагаа нь зориглогдоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх ёстой гэж заасан. Зөрчлийн тухайн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны Уг хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл ногдуулна гэсэн зарчимтай нийцэж байгаа. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх сэргэх нөхцөл үүсэхгүй байгаа тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-т заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т тус тус заасны дагуу зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэрийг гаргасан гэж үзэж прокурорын зүгээс гаргасан дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Дүгнэлт гаргагч дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******оос дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******т холбогдуулан “... дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...”-аар дүгнэлт гаргажээ.

2.Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, дүгнэлтдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, доорх үндэслэлүүдээр дүгнэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 04 дүгээр улирлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй" гэх бүртгэлийн дугаартай зөрчлийн талаарх гомдолд холбогдогч регистрийн дугаартай “” СӨХ-д 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4. дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******оос “...“” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэлтэй холбоо тул түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар "Татвар төлөгч хүн, хуулийн этгээд... татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй бол... хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар заасан хуулийн зүйл хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...” гэж,

4.1.Хариуцагчаас “...Прокуророос 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн шийтгэлийн хуудас өөрчлүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлт бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацааг хэтрүүлсэн байна. Прокурорын дүгнэлтэд “ ” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэлтэй холбоо тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хуулийн зүйл хэсгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж үзсэн нь гишүүнчлэлтэй холбоо нь татварын хууль тогтоомжийг зөрчиж, татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байх боломжийг бий болгож байна...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зөрчлийн материалыг Нийслэлийн прокурорын газар 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан болох нь түүний ард дарагдсан дардсаар, улмаар прокурор Б.*******т хянуулахаар 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цохсон нь зөрчлийн материал дээрх гар бичвэрээр тогтоогдож байна.

6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:” гэж заасан.

6.1.Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* нь хуульд заасан нэгдсэн бүртгэлд бүртгүүлж 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “ ” СӨХ-д холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан зохицуулалтад нийцсэн байна.

7.Дүгнэлт гаргагчаас “ ” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэлтэй холбоо тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу хэмээн тайлбарлан маргаж байх тул “ ” СӨХ нь татвар төлөгч мөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

7.1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ““Сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ.

7.2.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татварын хууль тогтоомжид хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 6.1.20-д “"татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг;”, 6.1.47-д “"этгээд" гэж хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болон тэдгээртэй адилтгах иргэний харилцаанд оролцогчийг;” гэж,

7.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1-д ““аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг;”, 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна” гэж тус тус заасан.

7.4.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “ ” СӨХ нь татвар төлөгч мөн байх ба Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг илгээх үүрэг бүхий байгууллага мөн байна.

8. дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “” СӨХ-д 2024 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 04 дүгээр улирлын тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй гэж 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

8.1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан.  

8.2.Зөрчлийн материалд авагдсан “ ” СӨХ-ийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* гэрчилгээний хуулбар, “ ” СӨХ-ийн захирал Б.Оын “Өмнө ажиллаж байсан нягтлан бодогч илгээлээ гэдэг байсан. Илгээгүй байсан юм байна ...Тооцуулахад татгалзах зүйл байхгүй дараагийн удаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар анхаарна...” гэх мэдүүлэг, дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “ ” СӨХ-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг илгээгүйг нотолсон Татварын удирдлагын нэгдсэн системээс хэвлэж гаргасан фото зураг гэх зэрэг баримтуудаар “ ” СӨХ нь 2024 оны 04 дүгээр улирлын тайланг хуульд заасан хугацаанд татварын албанд ирүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:”, 2.3-т “татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах;” гэж тус тус заасны дагуу зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан болох дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* нь чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байна.

8.3.Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаар, энэ хэргийн тухайд зөрчил гаргагч “ ” СӨХ нь татварын харилцааг тусгайлан зохицуулсан хуулиар татвар төлөгч бөгөөд тайлан илгээх үүргийг хүлээж байхад “хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” тул хуулийн этгээд гэж үзэж  шийтгэл оногдуулсан нь буруу гэх дүгнэлтийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

9.Иймд хуулийн зохицуулалтыг явцууруулан тайлбарласан прокурорын дүгнэлт үндэслэлгүй байх тул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т******* 2025 оны 08 дугаар сарын 12-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь буруу.

10.Дээрх үндэслэлүүдээр дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******ын дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Зөрчилд холбогдогч “ ” СӨХ нь шийтгэлийн хуудастай танилцсан, хуульд заасан журмын дагуу эс зөвшөөрч маргаагүй байх тул прокурорын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж буй хэрэг маргаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалт, 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1, 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.*******ын “ дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Т*******ийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14 дэх хэсэгт заасныг баримтлан,  дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА