Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/743

 

 

 

 

      2024           06            27                                    2024/ДШМ/743

 

                                               Х.Ч-, М.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг эс шүүгдэгч Х.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Ч-, М.М- нарт холбогдох эрүүгийн 2411000000088 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ч-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлд зааснаар 1 жил 3 сар болгон багасгаж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 04 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хорих ялаас үлдсэн 15 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

 

2. М-,

 

Шүүгдэгч Х.Ч- нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” фитнессийн үүдэнд хохирогч Н.А-ийн тайлж орхисон г****он гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.104.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 01 тоот**** байрлах гоо сайхны салоны үүднээс хохирогч Б.Б-ын эзэмшлийн цагаан өнгийн г****он гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.М- нь 1.104.000 төгрөгийн үнэ бүхий урдаа шигтгээтэй, цайвар шаргал өнгийн г****он гутлыг түүний хамтран амьдрагч Х.Ч- 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” фитнесийн үүднээс хулгайлан авсан гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Ч-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-т 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Х.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Ч- давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг миний бие хүндэдсэн гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг багасгаж өгнө үү. Би анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн. Үйлдсэн гэмт хэргээ ойлгон гэмшиж байгаа. Иймд шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Х.Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг урьд нь хоёр удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн. Хэдийгээр урьд ял шийтгүүлсэн байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ч түүний хувийн байдал гэмт үйлдэлдээ хандаж буй хандлагыг илтгэж байна гэж үзэж улсын яллагчаас хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгчид тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Т****ОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж т****руулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтоох**** үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Ч- нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” фитнессийн үүдэнд хохирогч Н.А-ийн тайлж орхисон г****он гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.104.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 01 тоот**** байрлах гоо сайхны салоны үүднээс хохирогч Б.Б-ын эзэмшлийн цагаан өнгийн г****он гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.А-ийн “...“****"  фитнесс клубт бэлтгэл хийхээр орох үедээ үүдэнд нь байдаг сандлын хажууд өөрийн өмсөж явсан г****он гутлаа тайлж орхи**** бэлтгэлдээ орсон. 2 цаг орчмын дараа бэлтгэлээ дуусгаад гарч ирээд гутлаа өмсөх гэтэл байхгүй байсан. Коридорын бичлэгийг шүүж үзэхэд 20-25 орчим насны хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн орж ирээд харж зогсож байгаад аваад гарч явсан дүрс бичлэг байсан. ...” /хх 6-7/,

хохирогч Б.Б-ын “...2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ирээд өмсөж явдаг цагаан өнгийн г****он гутлаа үүдэнд тайлж үлдээгээд текэн дээрээ сууж байсан. Гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд би тухайн хүнийг ямар үйлчилгээ авах гэж байгаа талаар асуухад манай ажилтан руу заагаад сандал дээр суухаар нь би тухайн хүнийг манай ажлын газрын хүнийг таньдаг юм байна гэж б****о**** тоолгүй доошоо хараад ажлаа хийгээд байж байсан. Удалгүй 10-15 минут орчим сууж байгаад гарахаар нь араас нь харсан чинь миний өмсдөг г****он гутал байхгүй болсон байсан. ...20-25 орчим насны 70 орчим жинтэй, өндөр 170 орчим, цайвар царайтай харагдсан. Хар өнгийн куртиктэй, бор өнгийн малгайтай цамц өмссөн хар өнгийн малгай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай хажуугаар нь цагаан өнгийн кант гүйсэн эрэгтэй хүн байсан. ...” /хх 94-95/,

Х.Ч-ийн яллагдагчаар өгсөн “...лифтний хаалганы харалдаа сандалны доор цайвар өнгийн 1 хос г****он гутал байхаар нь хүн харж байгаад аваад гарсан. ...зүс таних ахад ...300.000 төгрөгөөр зарсан. ...хаалганы хажууд цайвар өнгийн г****он гутал байхаар нь куртка хийгээд бариад явж байсан уутандаа тэр гутлыг хийгээд аваад гарсан. ...Найзынхаа найз охинд гутлыг өгсөн. Тэр хүндээ хулгайн гутал гэж хэлээгүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 43, 83/ гэсэн мэдүүлгүүд,

 

алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 16-19, 104-107/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28-30, 100-101/, М.М-ээс цайвар саарал өнгөтэй, урдаа шаргал өнгийн гоёлын шигтгээтэй г****он гутлыг хураан авч, хохирогч Н.А-эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31-32, 33/, Х.Ч-оос цагаан өнгийн г****он гутлыг хураан авч, хохирогч Б.Б-ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх 110, 113/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Ч- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд т****орхой зааж, хэргийн б****ит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Х.Ч- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н.А-, Б.Б-а нарын фитнесийн заал болон гоо сайхны газрын үүдэнд тайлж орхисон г****он гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, “...прокуророос М.М-ийн үйлдлийг шалгахдаа шүүгдэгч М.М- нь дээрх г****он гутлыг хэн гэдэг хүнээс худалдаж авсан, г****он гутал худалдаж авсан мөнгөө хэний, ямар дансанд шилжүүлсэн, М.М-т г****он гутал зарсан гэх хүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг аваагүй, холбогдох шалгалтыг явуулаагүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар М.М-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Х.Ч-**** шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/360 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтоох**** зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН