| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2023/0593/З |
| Дугаар | 128/ШШ2025/0803 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0803
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэлийн татварын газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн DNP******* дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн үнийн дүн нь ,,.71 байсан бөгөөд үүнийг манай компани эс зөвшөөрч маргадаг.
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн татварын газраас ирүүлсэн баримттай танилцахад
-2022 оны дөрөвдүгээр улиралд татварын нэхэмжлэхийн дүн ,,.20 төгрөгөөс ,,.00 төгрөгийг төлж, ,,.20 төгрөгийн үлдэгдэлтэй,
-2023 оны нэгдүгээр улиралд татварын нэхэмжлэхийн дүн ,,.85 төгрөгийг төлөөгүй, нийт ,,.05 төгрөгийн татварын өртэй харагдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан.
Иймд манай зүгээс ,,.05 төгрөгийн татварын өрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК-аас Нийслэлийн татварын газарт холбогдуулан “Нийслэлийн татварын албанаас Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн татварын газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Татварын нэгдсэн удирдлагын системээс нэхэмжлэлийн дугаар тус бүрээр шалгахад ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл ,,.85 төгрөг, ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл 0 төгрөг, ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл 0 төгрөг, ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл 0 төгрөг, ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл ,,.20 төгрөг, ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл 0 төгрөг, ******* дугаартай нэхэмжлэхийн үлдэгдэл 0 төгрөг байна.
Иймд Нийслэлийн татварын газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн DNP******* дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийн үнийн дүн нь ,,.71 байсан боловч дээрх ирсэн баримтаар үлдэгдэл ,,.05 төгрөгийн өртэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т дээрх баримттай 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцаж Нийслэлийн татварын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Тт 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарлан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд “М ” ХХК-ийн “Нийслэлийн татварын албанаас Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан “М ” ХХК нь Нийслэлийн татварын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ёстойг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРАНГУА