Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Хохирогч *******

           Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******ад холбогдох 2318000000566 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  тоотод оршин сууж байгаа, урьд:

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 425 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрт жолоочийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа буюу 2023 оны дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дэлгүүр, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан ******* салбаруудад үнэт эдлэл хүргэж өгөхдөө ширхэг монетон кулон, 11 хос монетон ээмэг, 15 ширхэг монетон бөгж, 8 ширхэг алтан монетон хос 1 ширхэг, нийт 42 ширхэг итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завшиж иргэн *******д 22.8.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхмандахыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй 2009 оны 02 дугаар сарын -ны өдөр төрсөн , оны дугаар сарын -ний өдөр төрсөн нарын асран хамгаалагчаар *******ын эх томилж,

-Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  15.82.100 төгрөг гаргуулж хохирогч Д олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.,1.8,1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36,8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Хавтас хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж, энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан ба үүний дагуу хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 5.00.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарлаж байгаа байдал, хувийн байдал, хохирол төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан шүүхийн зүгээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус, харин түүнийг хөнгөрүүлэх, хуульд зааснаар хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжийг анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэж байгаа болно. Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 6 сартай жирэмсэн, АШУҮИС- ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд төгсөх курсийн оюутан, “Оточ манал” эмнэлэгт бариа засалч ажилтай болохыг тодруулж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч *******ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн сонгох санкцтай. Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. ******* нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлоос өнөөдрийн байдлаар 8,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдал. Хувийн байдлын хувьд жирэмсэн. Оточ манал эмнэлэгт ажиллаж байсан. Цаашид ажиллах бүрэн боломжтой. Анагаахын сургуулийн төгсөх курсийн оюутан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэрэг үйлсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, мөн ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалтыг хэрэглэх үндэслэл болж байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх дээр тухайн хэрэгт хяналт тавьсан улсын яллагч буюу Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд нь шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдөөгүй байгаа байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэсэн саналыг гаргаж байсан. Иймд прокурорын гаргаж байсан саналыг үндэслээд *******ад 4 төрлийн сонгох санкц байгаа үүнээс хамгийн хүнд буюу хорих ял биш прокурорын гаргасан саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү, гомдлоо дэмжиж байна.

Шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч ******* нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсээр ирсэн. Тухайн илэрхийллийг хохирогч анхан шатны шүүх хуралдаанд хүлээж аваагүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч д.Баатарсүрэнд компанийн зүгээс 2,500,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлье гэсэн *******ын илэрхийллийг хохирогч маань хүлээн авч байна гэж өөрөө бичиж өгсөн. Өөрөө тайлбартаа би энэ илэрхийллийг нь хүлээж авч байна бичиж өгснөөрөө шийдүүлье гэж байгаа боловч маш ойлгомжгүй зүйлүүдийг ярьж байна. Асуулт асуух үед нь би асууя гэж бодсон боловч алгасаад явчихлаа. Тэгэхээр танаас би хүсэж байна. Та тайлбараа хэлэхдээ *******ад ямар ял оногдуулах юм бэ хэвээр үлдээе гэж байгаа юм уу, эсвэл бичиж өгснөөрөө хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм уу тэрийгээ тодруулаад өгөөч гэж хүсэж байна. Өмгөөлөгчид мөнгө зараад байна. Тэр мөнгөө надад өгчихгүй яасан юм бэ гэсэн зүйл ярьж байна. Би *******аас мөнгө аваагүй. Тухайн компани надтай холбогдсон. Менежерээрээ дамжуулаад манай нэг сайн ажилтан хорих ял авчихлаа гарах боломж байдаг юм болов уу та нэг судлаад өгөөч гэсэн байдлаар би орж ирсэн. Хувийн байдлын тухайд: Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлж өгөөсэй гэж бодож байна. Би энэ хүнийг өмгөөлж байгаагийн хувьд миний ойлгосноор мэдээж гэрлэлт цуцалсан шийдвэр байсан бол гаргаад өгчихнө. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрлэлтээ цуцлуулаагүй. Арван хэдэн жил хоёр хүүхдээ өсгөж байгаа ганц бие ээж. Энэ гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө гэдсэнд байгаа хүүхдийнхээ аавтай танилцсан. Аав нь цагдан хоригдож байх хугацаанд нь надтай нэлээн хэдэн удаа холбогдсон, одоо бас гадаа ирчихсэн байж байгаа. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байх үедээ жирэмсэн болоод гараад яваад байсан юм биш үү гэсэн эргэлзээ байгаа. Тийм зүйл байхгүй. Хоёр хүүхдийнх нь гэрчилгээ хавтас хэрэгт авагдсан. Өмнөх ааваараа овоглосон байгаа. Насны хувьд 3 дугаар анги, 9 дүгээр ангид сурдаг том болсон хүүхдүүдтэй. Гэмт хэрэгт холбогдсон үед нь өөр хүүхэд байгаагүй. Одоо л жирэмсэн болж байгаа. Ахиад арван хэдэн жилийн дараа шинэ амьдрал эхэлж байгаа. Хохирогчийн ямар байр суурь илэрхийлэхээс манай саналыг хүлээж авах эсэх нь шийдэгдэх байх гэж бодож байна. Анхан шатны шүүх рүү буцаах гэж байгаа ч юм шиг ойлголтууд яригдлаа. Тухайн санал бол хохирогчийн санал. Шүүгдэгчийн саналыг харгалзахгүйгээр хохирогч өөрөө дахин шинжээч томилуулахгүй гэсэн зүйл ярьсан гэж ойлгож байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тийм агуулгаар байсан гэж ойлгож байна. Тийм учраас анхан шатны шүүх рүү буцаах асуудал яригдахгүйгээр гомдлын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хохирогч *******гээс уучлалт гуймаар байна. Төрөх хугацаа маань дөхчихсөн, биеийн байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Хамгийн гол нь жирэмсэн төрөх хугацаа нь ойртчихсон байгаа болохоор та нарын гаргаж байгаа саналыг дагана. ******* өмгөөлөгч авсан байна. Өмгөөлөгч нь надтай уулзаад 2,500,000 төгрөг өгсөн. ,000,000 төгрөг үлдэж байгаа. Үлдэгдэл мөнгөө хуваагаад төлье гэж байна. Уг нь хохирлоо барагдуулаад авчихмаар байна. Өөр ярих зүйл байхгүй байна. Төрөх гэж байгаа хүнийг ямар суулгаад байлтаа нь биш. Манай өмгөөлөгч ажил гараад ирээгүй болохоор би сайн ярьж мэдэхгүй байна. Би нэг талаар бодохоор өрөвдөөд байх юм, эмэгтэй хүн байна, 80 гарчихсан ээжтэй хүн байна. Нөгөө талаар нь бодохоор уур хүрээд байгаа. Одоогийн байдлыг харахаар өрөвдөөд байна. Өмгөөлөгч санал гаргаж надтай уулзсан. Би өөрийнхөө санал бодлыг бичээд өгчихсөн байгаа. Гомдмоор юм их байгаа. 8 сар зугтаж зугтаж байгаад баригдсан. 8 сардаа баригдсан бол одоо ингээд зовохгүй төрөх гээд байж байх байсан. Итгэл алдаж байгаа. Би өмнөх хоёр хурал дээр хэлдгээ хэлж л байсан. Эмэгтэй хүн гэхэд арай дэндүү. Тэгээд жирэмсэн болоод хүрээд ирсэн. Би өглөө бодоод л хэвтэж байлаа. Бодлого явагдаад байна уу гэж бодож байгаа. Жирэмсэн байх хугацаандаа ирээгүй. Би хууль мэдэхгүй. Өмнө нь хоёр удаа орж байсан байна. Тэгээд “ингээд ингээд” гардаг юмаа. Гарсных нь дараа би яах ёстой юм. Энэ хүнтэй хөөцөлдөөд гүйгээд байх юм уу, эсвэл утсаа чагнаад суугаад байх юм уу. Би чинь хажуунаасаа үглүүлдэг хүн байна, загнуулдаг хүн байна. Нэхдэг хүүхдүүд байна. Зовлонтой шүү дээ. Энэ хүний араас явахаар энэ хүн чинь утсаа авахгүй алга болчихно. Энэ хүн чинь төрөөд хуулиар бол хоёр нас хүртэл хүүхдээ харна гэж байгаа. Тэрийгээ хүлээх юм уу, ямар журмаар надаа мөнгөө өгөх юм би эргэцүүлэн бодоод ойлгохгүй байгаа. сарын эхээр төрөх гэж байгаа хүнийг өрөвдөлгүй яахав дээ. Нөгөө амьдралаа бодохоор хүнийг хохироочихсон болохоор чухам яахыг мэдэхгүй байна. Буруу юм ярьчихаж магадгүй гээд би өмгөөлөгчөө дагаад гүйгээд байдаг юм. Өмгөөлөгч өглөө ирчихсэн байж байгаад сая ажил гараад ирсэнгүй. Өөрийнхөө бодлыг хэлэхэд л ийм байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол гарч шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр   шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Прокуророос шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” дэлгүүрт жолоочийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа буюу 2023 оны дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дэлгүүр, дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан ******* салбаруудад үнэт эдлэл хүргэж өгөхдөө ширхэг монетон кулон, 11 хос монетон ээмэг, 15 ширхэг монетон бөгж, 8 ширхэг алтан монетон хос 1 ширхэг, нийт 42 ширхэг итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завшиж иргэн *******д 22.8.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

охирогч *******гийн 2023 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...“2023 оны дугаар сарын 31-ний өдөр ******* нь цүнхтэй үнэт эдлэлүүдийг холбогдох газар нь хүргэж өгөхөд тухайн цүнхнүүд дотор нийт 30.444.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, кулон, бөгж, алтан ээмэгнүүд байсан. , , нар нь нуугаад хэлээгүй байсан ба тэдний хэлж байгаагаар ******* нь “би авсан нь үнэн, удахгүй өгнө” гэж хэлсэн учир надад хэлээгүй байсан. Намайг *******тай уулзахад ...би тухайн үнэт эдлэлүүдийг авсан. Түр зуур миний машины бичиг баримтуудыг барьцаанд авч байгаач... гэж гуйхаар нь би машины бичиг баримтуудыг нь авсан хэдий ч надтай уулзсаны маргааш нь машинаа унаж яваад одоог хүртэл холбогдоогүй. ******* нь уулзахдаа 3.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Надтай уулзахдаа 1.800.000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Мөн ******* нь 2 ширхэг алтан бөгж нийт жин нь 5. грамм 1.645.000 төгрөгийн үнэ бүхий бөгжийг надад буцаан өгсөн. Би монтетон эдлэлийг 1 граммыг 165.000-15.000 төгрөгөөр гэх үйлдвэрээс, алтан эдлэлийг 1 граммыг нь 265.000-25.000 төгрөгөөр Гоёл чимэглэл гэх үйлдвэрээс  худалдаж авсан. Надад нийт 23.499.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо төлүүлж авмаар байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 23-р тал/ болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Манай худалдагч ньыг ажил хайж байгаа, намайг түр ажилдаа авчих” гэж хэлсэн. Нэг өдөр миний үнэт эдлэлийг авсан байсан. Би үнэт эдлэлээ алдсанаас хойш 2 сарын дараа мэдсэн. намайг “цагдаад битгий хэл, хоёулаа тохиролцъё” гэж хэлсэн. Эд зүйлээ алдсанаас хойш 8 сар өнгөрөх хугацаанд надад хохирол төлбөрийг өгөөгүй. Шүүгдэгч жирэмсэн гэж байна. Би түүний нэр хүндэд халдаагүй. Би 5.300.000 төгрөгийн хохирлоос өөр зүйл аваагүй, гомдолтой байна...гэх мэдүүлэг,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...“Би захирал *******гээс 4 ширхэг цоожтой цүнх аваад ******* дэлгүүрийн салбар болох Дархан зах болон ******* дэлгүүр дотор байх дэлгүүрийн худалдагч нарт хүлээлгэн өгсөн. Намайг хурим дээр байхад , , нар ирж уулзсан ба миний зөөж байсан үнэт эдлэлүүдээс дутсан гэсэн утгатай зүйл ярьж  байсан. Би хурим дээр байсан тул 2-3 хоногийн дараа очиж уулзъя гээд тэд нарыг явуулсан. Би тухайн дэлгүүрт ажиллаж байхдаа 15-16 орчим монтетон болон алтан ээмэг, бөгж байсныг /кулон байгаагүй/ Дархан ******* салбарын цэнхэр өнгөтэй цүнхний хажуу талын урагдсан хэсгээр нь авсан. Намайг анх ажилд ороход тухайн цүнхнүүд урагдсан байсан. Би тухайн үнэт эдлэлүүдийг Улаанбаатар хотод алт мөнгөний ченжид 3 хувааж зарсан. Алтан эдлэлүүдийн 1 граммыг 119.000 төгрөг, монетон эдлэлүүдийг 108.000 төгрөгөөр өгч байсан. Би одоогийн байдлаар болон данс руу нийтдээ 3.500.000 төгрөг, данс руу 1.800.000төгрөг, алтан бөгж 2 ширхгийг д тус тус өгсөн. Хэдэн грамм, ямар үнэтэйг мэдэхгүй байна, би хүргэлтийн жолоочоор ажилладаг байсан ба миний цалин 200.000 төгрөг байсан. Би хохирогчийн эд зүйлийг бэлэн мөнгө болгох гэж авсан. Авсан эд зүйлээ ченжид өгсөн. Би хохирлын зарим хэсгийг биет байдлаар зарим хэсгийг бэлэн мөнгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн -9-р тал/,

   -гэрч Б.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний бие 2023 оны сарын 2-ны өдөр дэлгүүрт ажиллаж байхад манай жолооч ******* нь үнэт эдлэл хийсэн цоожтой цүнхийг авчирч өгсөн ба цоожийг шалгахад хэвийн байсан тул түүнийг дараагийн ажилд нь явуулсан. Ингээд үнэт эдлэлийг гаргаад лангуун дээр тавихад олон тооны монетон ээмэг, бөгж, кулон, алтан ээмэг, бөгж алга болсон байсан. Ингээд би тооллого хийсэн ба уг тооллогыг гараараа бичсэн. Ингээд маргааш ******* нь утсаа авахгүй байж байгаад орой нь утсаа аваад “би хурим дээр байна” гэхээр нь “уулзах хэрэгтэй байна” гээд нягтлан , худалдагч нарын хамт Улаанбаатар хотод очиж уулзаад “авчирч өгсөн үнэт эдлэлүүд чинь дутуу байна” гэж хэлэхэд ******* нь “би авчихсан юм, хохирлыг барагдуулж өгнө, захиралд битгий хэлээрэй” гэхээр нь түүнийг хүлээсэн. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр надтай уулзахдаа “хохирлоо барагдуулж байгаа шүү” гээд 1.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг захиралд өгсөн байгаа. Үүний өмнө 2023 оны дугаар сарын 31-ний өдөр надтай уулзахдаа 2 ширхэг 1.645.000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж өгсөн. Тухайн бөгж нь манайд зарагддаг бөгж мөн байсан. Цүнхнүүд түлхүүрээр онгойдог цоожтой ба цоожийг шалгаж авдаг ба үнэт эдлэлүүд дутсаныг мэдээд цүнхнүүдийг харахад нэг цүнхнийх нь хажуу талын халаас нь зүсэгдсэн байсан. Мөн цоож нь мултардаг болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

-гэрч Д.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний бие 2023 оны дугаар сарын 2-ны өдөр дэлгүүрийн салбарт ажиллаж байхад жолооч ******* нь үнэт эдлэл хийсэн цоожтой цүнхнүүдийг авчирч өгсөн ба цоож нь ямар нэгэн гэмтэлгүй байхаар нь түүнийг явуулсан ба цүнхнээс үнэт эдлэлүүдээ гаргаад лангуун дээр өрөхөд монетон ээмэг 8 ширхэг, бөгж 9 ширхэг, кулон 6 ширхэг, Солонгос хослол 1 хос /3 ширхэгтэй/ гэх мэт зүйлүүд дутсаныг нягтлан гийн хамт тооцоо гарган цаасан дээр бичсэн. Ингээд ******* салбарын худалдагч , гийн хамт *******тай уулзахад Улаанбаатар хотод байсан ба болсон асуудлыг хэлэхэд “би авсан нь үнэн, хуримын ажилтай байгаа тул өөрөө та нартай очиж уулзана, даргад битгий хэлээрэй, намайг хүлээж байгаарай” гэж хэлэхээр нь түүнийг хохирлоо барагдуулчих юм болов уу гэж бодоод хүлээсэн. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний данс руу 2.500.000 төгрөгийг “хохирлоо барагдуулж байгаа шүү” гээд шилжүүлсэн. Би уг мөнгийг руу шилжүүлсэн. захирал руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р тал/,

-гэрч Б.гийн мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “... Дархан зах болон ******* салбарын худалдагч нар нь 2023 оны дугаар сарын 2-ны өдөр над руу “үнэт эдлэлүүд дутчихлаа” гэж ярихаар нь “юу дутсаныг нарийн бичээд гаргаарай” гэж хэлээд маргааш нь худалдагч нартай уулзахад ыг сэжиглэсэн. Ингээд түүнтэй утсаар холбогдоод Улаанбаатар хотод очиж уулзсан. Б. нь “би авчихсан юм, удахгүй хохирлоо барагдуулна” гэж хэлсэн болохоор нь хүлээсэн. Хоёр худалдагчийн гаргасан тооллого нь ерөнхий тооллоготой нийлж байсан ба би тухайн алдагдсан үнэт эдлэлүүдийг кодоор нь шүүж үзээд грамм болох зах зээл дээр зарагдаж буй үнэлгээг цаасан дээр бичсэн. Би алтан эдлэлүүдийн бүртгэлийн хэсгийг харлаа.  гр үнэт эдлэл нь ээмэг байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29., 31-р тал/, кассын болон агуулах бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 32-48, 49-65-р тал/, гэрч Б.гийн мэдүүлэгт хавсарган өгсөн үнэт эдлэлийн дэлгүүрийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 66-69-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн -15-р тал/,

-“” ХХК-ийн: “... шинжилгээний объектын 2023 оны дугаар сарын 2-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 23.8.650 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 8-90-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар маргаангүй, хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хууль зүйн агуулгын хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.

Завших гэдэг нь гэмт этгээд бусын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь үнэт эдлэлийн дэлгүүрт хүргэлтийн жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх ба тэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж 22.8.650 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч *******ын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үндэслэлтэй тооцсон тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан 22.8.650 төгрөгийн хохирлоос 5.00.000 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх төлбөрийг хэрхэн, яаж төлж барагдуулахаа бодитой нотолж илэрхийлээгүй, төлбөрийг бүрэн төлж дуусгах талаар ямар ч санал, санаачилга гаргахгүй байгаа, хэдийд төлөх нь тодорхойгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь эргэлзээтэй байх тул  шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ...оногдуулсан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэж ял хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй учир хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧ                                                           З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ