Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

  

 

 

 

                                        ******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* /цахим/

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Н.Идэр, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 218000000628 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд

-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2099 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 10 сар, 12 хоногийн хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

-Шүүгдэгч *******ыг 202 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ******* “охиныхоо бөөрний донор болох гэлээ" гэсэн шалтгаанаар зүүн бөөр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн бөөр орчмын цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас зүүн бөөрийг мэс заслаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-******* овогт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ******* 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 40 хоногийг хорих ялын 40 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

эрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн овогтой миний бие -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШТ/81 дугаартай шийтгэх тогтоолд доорх гомдлыг гаргаж байна.

Миний бие нь хохирогч 17 жил шахам хугацаанд хамтран амьдарч ирсэн бөгөөд бидний дундаас 2 хүүхэд мэндэлсэн.

*******ийн охин нь бөөрний өвчний улмаас олон жил өвдсөн. Ээж нь охиныхоо бөөрний донор болно гэсэн боловч бололгүй олон жил архи ууж захаар яваад түүний донор болох боломж нь буурч байнгын архи уусан байдалтай байдаг байсан.

Заримдаа архи уугаад тэнээд явчихдаг, хүнд зодуулаад нүүр ам нь хөх няц болсон байдаг ба би эрж хайж олж ирдэг байсан. Би “ийм байж яаж хүүхдийн донор болох вэ” гэж удаа дараа хэлдэг байсан. Миний хувьд архи уудаг архины хамааралтай гэдэг нь үнэн. Хэрэг болдог үед ч өөрөө согтуу гаднаас хүнээр хүргүүлж орж ирээд хүүхдүүд рүү дайрч давшлаад байхаар нь “чи дургүй хүргээд байх юм" гэж хэлээд зодож цохисон нь үнэн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна.

болон түүний охин хамаатан нар нь мэдүүлэг өгөхдөө худлаа зохиож нэлээдгүй зүйлүүд хэлсэн байсан. Би 17 жил амьдрахдаа түүнийг зодож байсан удаа байхгүй. Харин намайг согтуу зоддог байсан ч би хуулийн байгууллагаар гомдол гаргаж явж байгаагүй. Одоо бидний дундаас гарсан сургуулийн насны 2 хүүхэд байна. Тэр хүүхдүүд 70 гарсан ээжийн маань асрамжид үлдэж байна. нь хүүхдүүдээ харж ханддаггүй, анхаарал халамж тавьдаггүй учраас хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байна.

Мөн миний бие Эрүүл мэндийн байдал сайнгүй тархины гэмтэлтэй байнга эм уудаг учраас надад оногдуулсан ялыг давж гарна гэхэд хүндрэлтэй байна.

Иймд ар гарт үлдсэн 2 хүүхдийн хувь заяа өндөр настай ээж болон миний эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөлж багасгаж өгнө үү.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул тайлбар хэлье. 202 оны 1 сарын 1-ний өдрийн 8 цаг 10 минутад гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/ авагдсан.  -Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолд "8 сарын 27-нд гуталтай хөлөөрөө удаа бөөр, нуруу руу өшиглөсөн" гэж дурдсан байдаг. Үүнийг болон цаг хугацааг анхаарч үзээрэй гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсье. Хохирогч *******ийн 8 сарын 25-ны өдрийн 21 цагт -Уул аймгийн эмнэлэг орж өвчин намдаах тариа хийлгэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/, охин гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 1/, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан тохиолдолд бүртгэл явагдах ёстой, регистрийн дугаар, овог нэрээр шалгах юм бол бүртгэлд хамрагдаагүй байж магадгүй гэх гэрч н.Цолмончимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15/, гэмтэхээс өмнө бөөр эрүүл байсан талаар шинжээч эмч мэдүүлэг /хавтаст хэргийн 2/,   202 оны 11 сарын -ны өдрийн 1088 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26/  зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Цаг хугацааны хувьд өөр цаг хугацаанд болсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд хохирогч мэдүүлдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн эсэхэд эргэлзээтэй байна. Хохирогч нь төмөртэй гутлаар цохисон, хүүхдүүд байсан гэх тайлбар, мэдүүлэг гаргадаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Гэмтэлтэй холбоотой асуудлыг тухайн үедээ буюу 8 сарын 25-ны өдөр амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Гэмтэл уг өдрөөс хойш 9 сарын 20 хүртэл энэ байдалтай яваад байж болох уу гэдэг нь эргэлзээ бүхий байдлыг төрүүлж байна.  Шүүх бүрэлдэхүүн энэ тал дээр анхаарч өгнө үү. Хэрэв *******ыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүнд гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзэх юм бол эргэлзээтэй байдлууд дээр хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээ буюу тухайн гэмт хэрэгт заагдсан 5 жилийн хорих ял оногдуулах боломж олгож өгнө үү. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл гэх  баримттайгаар, хохирогч , гэрч хоёрын мэдүүлгээр энэ хэргийн үйл баримт яригдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх юм бол *******аас 2 удаа мэдүүлэг авахдаа өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүн байгаагүй. Хоёрдугаарт 10 сарын 9-ний өдөр зүүн бөөрөнд мэс ажиллагаа хийгдсэн хойно мэдүүлэг авсан. Түүнээс өмнө нэг ч мэдүүлэг аваагүй. Гуравдугаарт амь нас тэнссэн асуудал яг хэзээ бий болсон асуудлыг мөрдөн шалгаагүй, цаг хугацааны хувьд эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг. Тиймээс эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулахаар нэмэлт ажиллагаа хийх  боломжгүй гэж үзвэл ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний бие шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөр анхан шатын шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тухайн үед миний үйлчлүүлэгч ******* нь өөр байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, ял шийтгэлийг  хөнгөрүүлж өгнө үү гэх байр суурьтай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь  урьд өмнө удаа зодож байсан, өшиглөсөн гэх үнэнд нийцээгүй, худал мэдүүлгүүдийг өгсөн. Энэ нөхцөл байдлын талаар охин Ариунаа "манай аав ******* урьд өмнө нь ээжид гар хүрч, зодож байгаагүй. Харин ээж цохисон гэж хэлсэн, би цохиж байгааг нь хараагүй" гэж гэрчээр  мэдүүлэг өгсөн байдаг. нь төрсөн охин донор болох тухай асуудал 2, жилийн өмнөөс яригдаж байсан. *******ийн хувийн байдлын хувьд согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг учраас бөөр нь эрүүл боловч шилжүүлэн суулгахад таарахгүй нөхцөл байдлууд байгаа. Энэ талаар хэрэгт, шинжээчийн дүгнэлтэд байхгүй хэдий ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэр орон, үр хүүхдээ хаяад явахад нь ******* хайж явсаар арбатын гудмаас олоод очиход түүний найз хүүхэн *******ыг хутгалцсан байдаг. Уг хэрэг дээр донор болох гэж байгаа, шинжилгээнд таарахгүй байгаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх асуудал яригдаж байсан. Анхан шатын шүүх хурал дээр хохирогч нь одоогоор надад бүрдүүлсэн материал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч нь *******тай 2 удаа очиж уулзаад "чи надад хашаа байшингаа өгвөл би гомдолгүй гэж хэлнэ. Хэрвээ хашаа байшингаа өгөхгүй бол гомдолтой гэж хэлээд давж заалдах хуралд орно" гэж дарамт учруулж байсан. Тэгэхээр энэ бүгдээс харахад хохирогч нь өөрөө чөлөөтэй архи дарс ууж явахын тулд *******ыг удаа дараа зодож байсан гэж мэдүүлэг өгсөн байж болзошгүй гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 8 жилийн хорих ял оногдуулсан нь хүнддэж байна гэж гомдолтой байгаа. Шүүгдэгч нь тархины гэмтэл авч байсан. нь удаа дараа *******ын тархи толгойг хагалж, цохиж байсан. Энэ талаар гомдол гарга гэхэд ******* нь "хүүхдүүдийн маань ээж тул гомдол гаргаад яах вэ" гэдэг.  ******* нь  бага насны 2 хүүхэдтэй. Хохирогч нь дунд охин эмээтэйгээ, бага хүү надтай байдаг гэж ярьж байгаа. Тэгтэл шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хүүхэд 70 гарсан настай, түнхний гэмтэлтэй эмээ дээрээ очсон. Хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай хүнээр 2 хүүхдийг асруулаад,  ачаалал үүрүүлээд байгаа асуудал *******ын санааг зовоож байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд  оногдуулсан хорих ялыг багасгаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх гомдол  гаргасан. Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах чадвартай боловч эмгэгтэй хүн байгаа учир буруу зөрүү ярьж байна. Шүүгдэгчийн эрүүл мэндийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

бид 2 хориод жил хамт амьдарсан. Нэг нэгнийхээ зан аашийг сайн мэднэ. Миний хувьд залуудаа алдаа гаргаж байсан. Би түүнийгээ ухамсарласан. Хохирогч нь худалч, би түүнийг сайн мэддэг. Би ******* харгис хэрцгийгээр зодож нүдсэн зүйл байхгүй. Би энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөрдөн байцаагч хүртэл үнэн зөв гэж гарын үсэг зур гээд зуруулсан. Энэ хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Хэргийг дахин хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна. Авч байгаа ял шийтгэлээс айсан зүйлгүй. Үнэн зөвийг тогтоолгох хүсэлтэй байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* холбогдох гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад оролцогчдын эрх үүргийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар  нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж дүгнэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч:

Шүүгдэгч *******аас “... хохирогчийг зодож бие эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. Хохирогч архины хамааралтай тул олон хоногоор гадуур тэнэж архи ууж яваад ирэхдээ хүнд зодуулаад нүүр, ам нь хөх няц болсон ирдэг. Би түүнд нь уур хүрээд ганц 2 гар хүрэх тохиолдол байсан. Гэхдээ миний цохилтоос энэ гэмтэл үүссэн гэдэгт эргэлзэж байна. Миний бие эрүүл мэндийн хувьд сайнгүй, тархины гэмтэлтэй тул надад өгсөн ялыг давж гарна гэхэд хүндрэлтэй байна. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэж давж заалдах журмаар гомдол гаргаснаар 218000000628 дугаартай эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.

-Шүүгдэгч ******* нь 202 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд -Уул аймаг сум, дугаар баг, тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хохирогч нь шүүгдэгч ******* зодуулсны улмаас бөөр, нуруугаар нь өвдөж байснаа 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд зүүн бөөр гэмтсэн тул яаралтай журмаар хагалгаанд орж цусан хураа авах мэс хийх тухай Эмч нарын зөвлөгөөний онош гарсан байна. /хх91 тал/

Мөн гэрч мэдүүлэгт ... “ 202 оны 08 дугаар сарын 25-ны 16 цагийн орчимд эмнэлэгт бөөрний диализын аппаратад орчоод орой нь 22 цагийн орчимд гэртээ ирэхэд ээж орон дээр ёолоод хэвтэж байсан. Би гайхаад асуухад хойд аав ******* намайг эмнэлэг явсан хойгуур миний бөөрний донор болохыг эсэргүүцэж, ээжийн нуруу руу нь 2- удаа өшиглөж зодсон байсан. ”  /хх 1 тал/

Шинжээч эмч мэдүүлэг “ ... 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын нэг дүгээр төв эмнэлгийн дотрын тасгийн Цөмийн онош зүйн тасгийн дүгнэлтээр “2 бөөрний хэлбэр хэмжээ байрлал хэвийн, ... хоёр бөөрний үйл ажиллагаа хэвийн сааталгүй байна.” гэсэн бөөрний донор болохоор өгсөн шинжилгээний хариуг харахад хоёр бөөр эрүүл байна.

Амьдралын буруу хэвшил болон архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр түүний бөөр гэмтэх боломжгүй. Харин мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр зүүн бөөр гэмтсэн.” /хх2 тал/ гэх баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримуудаар:

Шүүгдэгч  ******* нь хамтран амьдрагч ******* “охиныхоо бөөрний донор болох гэлээ" гэсэн шалтгаанаар зүүн бөөр хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн бөөр орчмын цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас зүүн бөөрийг мэс заслын аргаар авсан болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 127/2 дугаартай магадлалд “ ... овогтой нь архинаас шалтгаалсан сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй боловч үйл явдлыг бодитойгоор тусгаж, өөрийн эрх ашгаа хамгаалах эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.” гэсэн байна. /хх-2 тал/

Иймд шүүгдэгч ******* нь өөрийн хийж буй зүй бус үйлдлийг хууль бус, түүний үйлдлээс болж хохирогч ямар нэгэн хэмжээгээр гэмтэж, хор уршиг үүсэж болохыг мэдсээр байж санаатай үйлдэж байгаа энэ үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Хохирогч д учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул  /хх 26-27 тал/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн байна. Зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж оногдуулсан ял шийтгэл нь гэмт үйлдэл, хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна.

Шүүгчдээс давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан “ тархины гэмтэл”-тэйг нотолсон баримт хэрэгт байхгүй тул энэ талаар ямар нэгэнт дүгнэлт хийх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******аас давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу түүнд оногдуулсан хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзээд -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. -Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                   З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                      Б.МАНЛАЙБААТАР