Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0867

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Н.Г*******ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г*******а тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Н******* овогтой Г*******а нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд тухайн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн С******* овогтой Г*******а, Д******* овогтой Г******* нараас гол маргааны зүйл болох 0. га 2 газрыг 2025 оны 11 сарын 24 өдөр *******,000,000 /******* *******/ төгрөг өгч эрх шилжүүлж авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн хоорондоо эвлэрэх гэрээ хийж нотариатаар гаргуулсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Г*******аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Иргэн Д.Г*******, С.Г*******а нарт эзэмшүүлсэн м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Нэхэмжлэгч Н.Г*******а 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Г*******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарлаж, нэхэмжлэгч Н.Г*******а нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн *******6 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Г*******ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох “Иргэн Д.Г*******, С.Г*******а нарт эзэмшүүлсэн м.кв талбай бүхий газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.Г*******ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

  

 

 

ШҮҮГЧ                              Г.УРАНГУА