| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/01012/И |
| Дугаар | 309/ШШ2025/00793 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 309/ШШ2025/00793
| 2025 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 309/ШШ2025/00793 | Дорнод аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,983,165.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХК нь харилцагч Даваа овогтой *******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцоллыг хийж ...2024 оны 09 сарын 13-ны өдөр 2010116992 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,109,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. ...Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 142 хоног хугацаа хэтрүүлж зөрил үүсээд байна. Иймд 2025 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт ний 10,983,165.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******ны нэхэмжилсэн 10,983,165.66 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,983,165.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 10,983,165.66 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 10,983,165.66 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,681 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 95,340.5 төгрөг, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 90,340.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА