| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01203/И |
| Дугаар | 317/ШШ2025/01053 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/01053
2025 07 28 317/ШШ2025/01053
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ХК,
Хариуцагч: Ж ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 7,274,390.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П ХК нь хариуцагч Г.Ж т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,274,390.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч П ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ж нь П ХК-тай 2024 оны 09 сарын 06-ны өдөр R001535434 тоот "Дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 09 сарын 06-ны өдөр Дугаар ЗГ-R001535434 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 8,260,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан. Зээлдэгч Г.Ж нь Дугаар ЗГ-R001535434 тоот Дижитал зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 95 хоног хугацаа хэтрүүлсэн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Иймд нийт 7,274,390.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 7,274,390.57 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,274,390.57 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд П ХК-иас Н.Ганбаатарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 131,340 төгрөг төлсөн баримтыг, П ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ-Ж001535434 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ-R001535434 дугаартай дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Г.Ж нь 2024 оны 09 сарын 06-ны өдрийн ЗГ-R001535434 дугаартай дижитал зээлийн гэрээг П ХК-тай байгуулан 8,260,000 төгрөгийг сарын 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай байгуулан зээл авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч П ХК нь хариуцагч Г.Ж т холбогдуулан 7,274,390.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,274,390.57 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,274,390.57 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,274,390.57 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,274,390.57 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,340 төгрөгийн тал хувь 65,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 65,670 төгрөгийг, хариуцагч Б.Мөнхцэцэгээс 65,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П ХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Г.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 7,274,390.57 төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,274,390.57 төгрөгийг тус тус нэхэмжлэгч П ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,340 төгрөгийн тал хувь 65,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 65,670 төгрөгийг, хариуцагч Б.Мөнхцэцэгээс 65,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА