Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 317/ШШ2025/01062

 

025 07 30 317/ШШ2025/01062

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Е  ХХК,

Хариуцагч: Б

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,899,815.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Е  ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 2,899,815.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Э.Б нь 2024 оны 11 сарын 10-ны өдөр Е " ХХК-тай 2411101474 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 2,732,000 /хоёр сая долоон зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий 10,18 гр монетан гинжийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлээр авсан. Гэтэл зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 150 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагч Э.Бээс 2411101474 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2,899,815.54 төгрөгийг гаргуулж Е  ХХК олгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Е  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаяр нь 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Б нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 61,347 төгрөг төлсөн баримт, зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт, Е  ХХК-аас Г.Мөнхбаяр, Б.Идэрмөнх нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 11 сарын 10-ны өдрийн 2411101474 дугаартай хэрэглээний зээлийн гэрээний хуулбар, Е  ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бараа хүлээлгэн өгсөн акт, зээл хүсэгчийн анкет, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаярын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Е  ХХК нь хариуцагч Э.Бээс гэрээний үүрэгт 2,899,815.54 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлага 2,898,815.54 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Е  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,347 төгрөгийн тал хувь болох 30,673.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,673.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 30,673.5 төгрөгийг хариуцагч Э.Бээс гаргуулан нэхэмжлэгч Е  ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага 2,899,815.54 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Е  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,347 төгрөгийн тал хувь болох 30,673.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,673.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 30,673.5 төгрөгийг хариуцагч Э.Бээс гаргуулан нэхэмжлэгч Е  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ   Б.МАРИНА