Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

 

  ******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор *******

  Яллагдагч *******ын өмгөөлөгч *******   

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 400 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 241*******0000000*******7 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух.

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах *******-р гудамжны ******* тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хурууг нь хазаж зүүн сарвууны 4-р хурууны 1-р үеийн тайрагдсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт холбогдох эрүүгийн 241*******0000000*******7 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг дурдаж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүх “...хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзвэл 6*******- улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуй хагарсан, баруун талын урд буюу салхины шилний хажууд баганын дээд хэсэг будаг халцрах, хонхойх болон бороо, салхины наалт хагарсан эвдрэл гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт- “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн дугуйны үнэлгээг. “ ” ХХК нь 2*******0,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч тээврийн хэрэгсэлд учирсан бусад эвдрэл, гэмтлийн үнэлгээг тогтоогоогүй байна.

Нөгөө талаар тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг ******* нь хүрзээр цохисон гэж шууд мэдүүлдэг, харин нь “хашаанд байсан чулуу юм уу хүрзээр л 2-3 удаа цохиж шидээд байсан” гэж, гэрч нь “хашаанд байсан нүүрсийг аваад машин руугаа шидээд байсан” гэх мэдүүлгүүд тус тус авагдсан.

Тодруулбал гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхүйц байх тул мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай. Мөн *******ын 6*******- улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар дахин хөрөнгийн үнэлгээ гаргуулах, энэ нь өөр гэмт хэргийн шинжтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн'' 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэмжээ”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоохыг заажээ. Гэтэл хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дээрх нотолбол зохих байдлыг нотлоогүй ажиллагаа нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангаагүй...” гэж дүгнэн эрүүгийн 241*******0000000*******7 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн шаардлагад хангаагүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж прокуророос шүүхэд шилжүүлээгүй асуудалд бодит байдалтан нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна,

Прокуророос яллагдагч ******* нь “2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар гудамжны ******* тоотод эхнэр хэрүүл маргаан үүсгэхээ боль гэсэн шаардлага тавьсан иргэн хурууг хазаж зүүн сарвууны 4 дүгээр хурууны 1 дүгээр үеийн тайрагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс яллагдагч *******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг төгссөний дараа буюу хохирогч нь гараа хазуулж гэмтэл авсны дараа шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн дугуйг хагалсан үйлдлийг шалгуулах үндэслэлээр хэргийг буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд гарсан хохирлыг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар албан бичгээр шилжүүлж, энэ талаараа яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Яллагдагч *******ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотлох болон үгүйсгэх нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар 6.1- 6.17 дугаар зүйлд заасан асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан ба 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан.

Гэтэл шүүхийн шийдвэрт “хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл 6*******- улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуй хагарсан, баруун талын урд буюу салхины шилний хажууд баганын дээд хэсэг будаг халцрах, хонхойх болон бороо, салхины наалт хагарсан эвдрэл гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн” нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг урьдчилсан хэлэлцүүлгээр шинжлэн судалж, дүгнэлт хийгээгүй шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдээгүй нотлох баримтад дүгнэлт өгч, урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн үйл баримт болон нотлох баримтын агуулга руу орж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай.хуулийн 16.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэрэгт хамааралтай шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц баримт эсэхийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй юм.

З.Мөн шүүхийн шийдвэрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэмжээ”, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоохыг заажээ.

Яллагдагч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар 733,5*******0 (долоон зуун гучин гурван мянга таван зуун наян) төгрөг нэхэмжилсэн, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичигт дурдсанаар 1,417,000 (нэг сая дөрвөн зуун арван долоон мянган) төгрөгийн хор уршиг учирсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолж яллах дүгнэлтийн хавсралтад дурдан шүүхэд хүргүүлсэн.

Мөн тус гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь *******, нар согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар яллагдагч *******ыг эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэх боль гэсэн шаардлагыг тавьснаар хэрүүл маргаан үүсэж, гарыг хазсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

4. 3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” ойлгохоор хуульчилсан ба 6.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана” гэж заасан.

Эрүүгийн 241*******0000000*******7 дугаартай хэргээс шилжүүлсэн үйлдэл буюу үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шалган 2024 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр ид 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрлэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэр хүчин төгөлдөр болсон асуудалд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчим алдагдах нөхцөл бүрдэх боломжтой байна.          

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 2024/ШЗ/400 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбар, дүгнэлтдээ:

Яллагдагч ******* холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж эсэргүүцэл гаргасан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1-т. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана хэмээн заасныг шүүх зөрчиж эрүүгийн хэргийг прокурорт буцаасан. Учир нь прокуророос яллагдагч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хохирогч нь тээврийн хэрэгслийн дугуйг хагалж хохирол учруулсан үйлдлийг шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шинжээч томилуулж дүгнэлт гаргуулан, ийн зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан. Энэ талаар яллах дүгнэлтэд тусгасан. Мөн ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход ач холбогдолгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-т шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх асуудлыг хуульчилсан. Гэтэл шүүх нотлох баримтын агуулгыг шинжлэн судалж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нотолбол зохих асуудлыг тусгаж өгсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар бүрэн нотолсон баримтыг цуглуулж, яллах дүгнэлтэд тусгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн тул хүчингүй болгуулах саналыг гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарахад ид холбогдох зөрлийн хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байсан. ******* нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө нь дугуй зүсэж хагалсан талаар тодорхой мэдүүлж, эд зүйлээ үнэлүүлэх талаар байцаагч болон прокурорт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй учир шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг товлож, шүүгчийн захирамж гаргасан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 400 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох 241*******0000000*******7 дугаартай эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Шүүгдэгч ******* холбогдох 241*******0000000*******7 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч өөрийн санаачилгаар 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг товложээ.

Шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тогтсон бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт заасан асуудлуудыг хянан шийдвэрлэх ба ийнхүү хянан шийдвэрлэхдээ зөвхөн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой.

Шүүгдэгч ******* холбогдох 241*******0000000*******7 дугаартай эрүүгийн хэргийн ******* дугаарт талд хавсаргасан яллах дүгнэлт нь “ Яллагдагч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.” /хх-116 тал/

Өөрөөр хэлбэл:

Анхан шатны шүүх нь яллагдагч *******ыг Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “ Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”  буюу иргэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр хохирогч оос бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан асуудлыг хэлэлцэж улмаар энэ үйлдлийг нотолж ирүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хэмжээ хязгаарыг давж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн үйлдэл болжээ.

Түүнээс гадна иргэн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаад 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1969************** дугаартай шийтгэлийн хуудсаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байгааг анхаараагүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлахын зэрэгцээгээр тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой гэсэн хуулийн зарчим алдагджээ гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 400 дугаартай “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 400 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

     2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.АМАРЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                                               З.ТӨМӨРХҮҮ

                                                                              Б.МАНЛАЙБААТАР