Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0917

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлттэй, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М******* миний бие ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг бүхэлд нь зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ээс ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М*******д холбогдуулан “******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М*******ын “******* ******* ******* *******” НҮТББ-д 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаарз зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.

2.******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ээс ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М*******д холбогдуулан гаргасан “******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Н.М*******ын “******* ******* ******* *******” НҮТББ-д 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                              Г.УРАНГУА