Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00881

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00881

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү ******* ******* нь 2010 оноос хойш Дорнод аймагт хамтран амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй, би батлуулаач гэж зөндөө хэлдэг байсан. Энэ хугацаанд 2011 онд охин *******, 2014 онд хүү , 2018 онд охин , 2020 онд охин , 2021 онд охин , 2022 онд нар төрсөн. ******* нь архи ууж архичидтай нийлж хүүхдүүдээ орхиж явдаг байсан бөгөөд тамхи татна, худал хэлж хүнээс мөнгө зээлэх гэх мэтээр нэр нүүрээ барж биднийг үл хүндэлж байсан. Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, баг хороонд хандаж зөвөлгөө өгүүлж байсан боловч засарч сайжраагүй, эцэст нь хүүхдүүдээ хамгаалж эгч дүүст нь хэлж, эгч дүүс дээрээ хүүхдүүдээ аваад очсон. Тэгээд 7 хоног ч болоогүй буцаад ирсэн. Архичидаас нь холдуулж ажил төрөл хийвэл дээрдэх болов уу гээд Улаанбаатар хот руу явуулсан боловч хүүхдүүд дээрээ ирий гээд ирсэн. Гэвч архи тамхиа хэрэглэсээр л байсан.   аймаг руу 2023 оны 5 сард ажилд орохоор явсан, 2023 оны 7 сард ирсэн. 2023 оны 9 сараас сураггүй болсон. Гар утасны дугаар болон Фэйсбүүк хаягаа блоколсон. бидэнд сургууль цэцэрлэг орох үеэр дэм болох боловуу  гэж бодож байтал огт сураггүй болсон. 2023 оны 5 сараас 2024 оны 6 сар хүртэл хүүхдийн мөнгө, эх орны хишиг өгч байгаа мөнгийг бүгдийг нь авч байсан. нь суманд ажилдаг. 14 хоног ажиллаж, амардаг учир түүний ээж болох ******* би хүүхдүүдийг асарч байна. Хүүхдүүдийн эцэг болох нь цалин мөнгөөрөө хүүхдүүдээ асарч, амарч байгаа үедээ бүхнийг амжуулдаг. Хүүхдүүдийн эх нь 2023 оны 9 сараас хойш чимээ, сураггүй байгаа тул эцэг ыг хүүхдүүдийг асруулахаар үлдээж, эх ээс тэжээн тэтгэх тэтгэлэгийг нь гаргуулж өгнө үү. Хүүхдүүдийн эх ирэхгүй холбогдохгүй байгаа нь хүүхдүүдийн хувьд хичээл номтой нь холбоотой өргөдөл гомдол гаргахад эхийнх нь зөвшөөрөл хэрэг болоод байх тул энэ нь бидэнд хүндрэлтэй байна гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* нь 2025.07.07-ны өдөр нэхэмжлэл гардаж авлаа. Миний бие Ж.тай 15 жил амьдарсан. 6 хүүхэдтэй ч үл ойлцож салсан бөгөөд нь өөрөө хэсэг хүүхдүүдээ авна гэж үлдсэн боловч боломжгүй зүйл их байгаа тул миний бие хүлээн зөвшөөрч чадахгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл /хм 4-5-р тал/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хулбар /хм 6- тал/, Хэрлэн сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хм 1 тал/, Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт /хх 13-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх 14-р тал/, өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 сарын 044-ний өдрийн тодорхойлолт /хх 15-16, 19, 21-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын цэцэрлэгийн тодорхойлолт /хх 17-18, 20-р тал/ зэрэг болно.

4. Хариуцагч хэрэгт хариу тайлбараас өөр нотлох баримт ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч Б.******* холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж., хариуцагч ******* нар нь  2010 оноос хамт амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2011 оны 03 сарын 21-ний өдөр охин *******, 2014 оны 03 сарын 22-ны өдөр хүү , 2018 оны 02 сарын 04-ний өдөр охин , 2020 оны 01 сарын 01-ний өдөр охин , 2021 оны 08 сарын 01-ний өдөр охин , 2022 оны 08 сарын 01-ний өдөр охин  нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар болон хуульд зааснаар хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг  хариуцагч боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ирүүлжээ

Мон улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй гэж, мөн Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч, хариуцагч  нарын дундаас  охин *******, хүү , охин , охин , охин , охин нар төрсөн ба хүүхдүүд одоо эцэг Ж.******* асрамжинд байгаа болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул хүүхдүүдийг  эцэг Ж.******* асрамжид үлдээж, эх *******ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин *******, хүү , охин , охин , охин , охин нарыг эцэг Ж.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эх ******* нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлснөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй ба хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд төлж байхыг хариуцагч *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эцэг Ж. нарт үүрэг болгох нь зүйтэй.

Мөн хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хуульчилсан ба нэхэмжлэгчид нь алданги нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 03 сарын 21-ний өдөр төрсөн охин *******, 2014 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн хүү , 2018 оны 02 сарын 04-ний өдөр төрсөн охин , 2020 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн охин , 2021 оны 08 сарын 01-ний өдөр төрсөн охин , 2022 оны 08 сарын 01-ний өдөр төрсөн охин нарыг эцэг Ж.******* асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх *******ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.2-т зааснаар эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэх болон хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эх *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эцэг Ж. нарт тус тус үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ