| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0059/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/62 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí С.*******од холбогдох эрүүгийн 1804000620060 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр ñàðûí 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, монгол хэл, бичиг мэднэ гэх, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр *******, 4 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 28 дугаар гудамжны 12 тоотод/ одоо ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 15 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, ******* аймгийн шүүхийн 1998 оны 10 сарын 21-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, ******* аймгийн шүүхийн 2008 оны 2 сарын 13-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 22-23 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хороо ы 15 дугаар гудамжны 18 тоотод “миний гар утсанд нэгж хийж өгсөнгүй, хоолоо боолоо” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн хүү С.Мягмарпүрэвтэй ноцолдож, хутгаар түүний ар нурууны гадна доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх болон зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 11-ний орой хүү Мягмарпүрэвийн гэрт ороод, миний утсанд нэгж хийгээд өгөөч гэж хэлэхэд чадахгүй гэж хэлснээс болж, хүү бид хоёр маргалдаж, ноцолдсон юм. Тэгээд би гэртээ хариад бие засчихаад ороод ирэхэд хүү Мягмарпүрэв манайд ороод ирчихсэн байхаар нь хаалгаа түгжиж байгаад гөлөг минь чи ороод ирсэн үү гэж хэлээд шургуулганд байсан хутга авч түүнийг хутгалсан. Би тухайн өдөр ганцаараа 0,33 граммын нэг шил архи уусан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Мягмарпүрэвийн мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед манай аав гэрт согтуу орж ирээд миний гар утсанд зээл авч өг гэхээр нь би чадахгүй гэсэн чинь “муу гичий вэ” гээд хаалга саваад гарсан. ...Би аавыг согтуу орж ирээд манай эмээг орхиод явсан байхаар нь миний уур хүрээд унагаагаад хоолойг нь боосон түүнээс биш цохиж зодсон асуудал байхгүй. Би 10 минутын дараа ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 15 дугаар гудамжны 18 тоотод аавын гэрт очсон чинь эмээ маань ганцаараа хэвтэж байхаар нь ороод юм яриад сууж байтал аав гаднаас орж ирээд “аан муу гөлөг орж ирээд сууж байна уу” гээд гэрийнхээ хаалгыг түгжээд “одоо би чамайг ална” гээд тогооны шүүгээнээс хар иштэй хутга аваад гэрийн баруун талд хүрээд ирэхээр нь би аавын барьж байсан хутгатай гарнаас нь барьж аваад орон дээр нь дараад ноцолдсон. Тэгээд хутгыг нь булааж аваад гэрийн үүдний зүгт шидсэн. Тэгээд миний нуруу халуу дүүгээд байхаар нь үзсэн чинь цус гарч байсан. Ааваа та намайг хутгалчихсан байна шүү дээ, би цагдаа дуудлаа гэсэн чинь аав гараад зугтсан. Манай аав архи уух болгондоо агсам тавьдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, аав бид хоёр учраа олж эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын мэдүүлсэн: “...Манай том хүү ******* орой 22 цагийн үед гэрт согтуу орж ирэхдээ “хүү Мягмарпүрэв хоолойг боосон, одоо хүзүү толгой хөдлөхгүй миний хоолойг боож, хүзүү, толгой хөдлөхгүй байна” гэж яриад орж ирсэн. Тэгж байгаад ******* бие засахаар гарсан хойгуур нь ач хүү Мягмарпүрэв орж ирсэн. ******* орж ирээд Мягмарпүрэв байхыг харчихаад гэрийн хаалга түгжээд хоолны шүүгээнээс хутга авч хүүгээ хутгална гэж гэрийн баруун талын орон дээр хүүтэйгээ ноцолдсон. Тэгж байхад Мягмарпүрэвийн нурууны ар хэсэгт хутга барьсан харагдсан. Мягмарпүрэв *******ын гараас хутгыг булааж аваад “аав та намайг хутгалчихлаа” гэсэн чинь ******* “хохь чинь” гээд гэрээс цээж нүцгэн гараад явсан. Мягмарпүрэвийн нуруунаас цус гарч байсан. ******* Мягмарпүрэвийн гэрт очиж утсандаа нэгж хийлгэх гэхэд Мягмарпүрэв чадахгүй гээд хоорондоо муудсан юм шиг байна лээ. ******* гэртээ ганцаараа нэг шил архи уучихаад гарсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 сарын 13-ны өдрийн №09шэ/123 дугаартай дүгнэлтэд: “С.Мягмарпүрэвийн биед ар нурууны гадна доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 21/,
Хэрэг учрал болсон гэх ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 15 дугаар гудамжны 18 тоотод хийсэн Хэргийн газрын үзлэгийн “...Хөх өнгийн усны савны урд талд хар цагаан өнгийн бариултай, ажлын хэсэг нь төмөр 1 ширхэг байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...Ширээний хоймор хэсэгт шар эрээн өнгийн хулдаасан дээр хүрэн улаан өнгийн цус мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/
Мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “Эрүүгийн хэрэгт хар цагаан өнгийн алаг бариултай ажлын хэсэг нь төмөр 26.5 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, гэрэл зураг /хх-н 8, 19/
Прокурорын “мөрдөгчийн хойшлуулшгүй ажиллагаагаар хураан авсан хар цагаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар хураан авсаныг хүчинтэйд тооцох тухай” зөвшөөрөл /хх-н 7/
Хохирогч С.Мягмарпүрэвийн ар нуруу хэсэгт үүссэн шарх, гэмтлийг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан баримт /хх-ийн 14/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 36-43/
Шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 32-33/,
С.*******ын согтуурлыг багажаар шалгахад 0.132 хувьтай гэсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14/,
Шүүгдэгч С.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ, шийтгэх тогтоолын хуулбар /õõ-í 44-45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 48/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/123 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо ы 15 дугаар гудамжны 18 тоот буюу өөрийн гэртээ төрсөн хүү С.Мягмарпүрэвтэй “гар утсанд нэгж хийж өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэрийн хаалгаа түгжиж, хоолны шүүгээнээс хутга авч түүнийг хутгалж, биед нь ар нурууны гадна доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “шургуулганаас хутга авч байгаад хүүгээ хутгалсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч С.Мягмарпүрэвийн “би аавын барьж байсан хутгатай гарнаас нь барьж аваад орон дээр нь дараад ноцолдсон. Тэгээд хутгыг нь булааж аваад гэрийн үүдний зүгт шидсэн. Тэгээд миний нуруу халуу дүүгээд байхаар нь үзсэн чинь цус гарч байсан. Ааваа та намайг хутгалчихсан байна шүү дээ, би цагдаа дуудлаа гэсэн чинь аав гараад зугтсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, гэрч Ч.ын “******* гэрийн хаалга түгжээд шүүгээнээс хутга авч хүүгээ хутгалах гэж гэрийн баруун талын орон дээр ноцолдсон. Тэгээд Мягмарпүрэвийн нурууны ар хэсэгт хутга барьсан харагдсан. Ач хүү Мягмарпүрэв “аав та намайг хутгалчихлаа” гэсэн чинь ******* “хохь чинь” гээд гэрээс цээж нүцгэн гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, хохирогчийг хурц ир үзүүртэй зүйлээр хатгаж биед нь хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №09шэ/123 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, эд мөрийн баримт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан баримт зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн хүү Мягмарпүрэвийг “миний гар утсанд нэгж хийж өгсөнгүй” гэсэн хувийн харьцааны улмаас тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч С.******* нь хаалгаа түгжиж, шургуулганаас хутга авч хохирогчид халдсаныг, үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ.
Хохирогч Мягмарпүрэв нь шүүгдэгчийн төрсөн хүү болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбарууд болон мэдүүлгүүдээр тогтоогдсон ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж тусдаа гарсан төрүүлсэн хүүхдийнхээ бие махбодод халдсан үйлдлийг хэлнэ гэж заасан байна. /хх-н 48, 70/
С.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 2 дахь õýñýãò заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг С.******* нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд С.*******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñнаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñнаар түүнийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн үйлдсэн эрүүгийн хэрэг нь Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байна. Тэрээр хамгийн сүүлд 2008 оны 2 сарын 13-ны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 3 сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч С.Мягмарпүрэв нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 61/
Ýд мөрийн баримтаар хураагдаж ирсэн буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг óñòãàõ íü ç¿éòýé áàéíà.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, цагдан хоригдоогүй, шүүгдэгчид ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА