Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/623

 

 

 

 

 

 

   2024             5              28                                       2024/ДШМ/623

 

 

 

Д.Э, Д.Б, Д.Г, Н.Б, Д.С, Ц.Н, О.О, Ц.П, Э.Ш, Д.Б, Д.Д, Б.М, Д.Э, С.У, Г.Г, Ч.Э, Р.М, Д.Э, Л.С, Б.М, “К Э С” ХХК, “ТЗЗТИ” ХХК нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Билгүүжин, А.Дүүрэнбилэг, Э.Халиун,

яллагдагч Д.Д-ын өмгөөлөгч О.Сайнгэрэл,

яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Ц.Сайнбат, Ж.Тэгшмандал,

яллагдагч Л.С-ийн өмгөөлөгч Ш.Ганбат,

яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн, Б.Мөнхбат,

яллагдагч Д.Э-ын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

яллагдагч Р.М, түүний өмгөөлөгч Д.Баттулга,

яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Р.Машлай,

яллагдагч Д.Э,

яллагдагч Д.С-ын өмгөөлөгч Д.Батсүх,

яллагдагч О.О-ы өмгөөлөгч Д.Нямдорж,

яллагдагч Д.Э, Ч.Э, яллагдагч “К Э С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батхуяг,

яллагдагч С.У, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батзориг, М.Үүрийнтуяа,

яллагдагч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Баяраа,

яллагдагч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

яллагдагч Э.Ш-ийн өмгөөлөгч Э.Хашчулуун,

яллагдагч “Т з з т и” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Туул, З.Буяндаваа,

хохирогч З г Х э г-ын хууль ёсны төлөөлөгч Ү.А-тын өмгөөлөгч С.Одгариг, Б.Мөнхзаяа,

хохирогч “Ц ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З, М.О нарын өмгөөлөгч Ц.Галтаа,

хохирогч Т ө б, з г-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Саранцэцэг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хууль ёсны төлөөлөгч Ү.А-ын өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хохирогч “Д т ү” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын өмгөөлөгч Э.Туул, хохирогч “Цемент шохой” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.З-ын өмгөөлөгч Ж.Ундармаа, хохирогч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Ц, яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Ц.Сайнбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э, Д.Б, Д.Г, Н.Б, Д.С, Ц.Н, О.О, Ц.П, Э.Ш, Д.Б, Д.Д, Б.М, Д.Э, С.У, Г.Г, Ч.Э, Р.М, Д.Э, Л.С, Б.М, “К Э С” ХХК, “ТЗЗТИ” ХХК нарт холбогдох 17410003600244 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Ц.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,

Э.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 д1эх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Д.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.10 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,  

Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Р.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Т з з т и” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,

“К Э С” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн оролцогчийн хүсэлтээр хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

1.  Яллагдагч Д.Э-ыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Мт” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг “М К К” ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Э, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.С, Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э, “М К К” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.М, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.П, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.О нартай бүлэглэн үйлдэж, “М К К” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, төрд 9.365.980.000.000 /есөн их наяд гурван зуун жаран таван сая есөн зуун наян сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг хамтран зохион байгуулсан гэж,

Яллагдагч Н.Б-ыг Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Э болон “К Э С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нартай бүлэглэн  “К Э С” ХХК-ийн боловсруулж ирүүлсэн “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний төслийг хүлээн авч санхүү эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр концессын гэрээ байгуулан, уг хуулийн этгээдэд давуу байдал бий болгосны улмаас төрд 851.261.283.021 төгрөгийн хохирол учруулах боломж бүрдүүлсэн гэж,

Яллагдагч Д.С-ыг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Э, Д.Б нартай бүлэглэн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 333 дугаар тушаалаар “гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас ирсэн саналд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулж, тус ажлын хэсгийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн танилцуулгад үндэслэн “Д т ү” ТӨХК, “К Э С” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг баталж эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас “Д т ү” ТӨХК-д 851.261.283.021 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг буюу Төрийн өмчийн хорооны даргаар томилогдон ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Э-тэй бүлэглэн 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ‘’Б’’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Э болон “Х Ц Ш ХК”-ийн хооронд байгуулагдсан  “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г баталж, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ‘’Б’’ ХХК-д давуу байдал бий болгосны улмаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Х Ц Ш ХК”-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүртэл нийт үйлдвэрлэсэн хуурай цементийн 90 хувийг “Б ХХК” нь бие даан зах зээлд нийлүүлж, “Х Ц ш” ХК буюу төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгөд 649.677.842 төгрөгийн их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж,

Яллагдагч Ц.Н-ийг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын  газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Э-тэй бүлэглэн Төрийн өмчийн хорооны дарга Д.С-ын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар “гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас ирсэн саналд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн ахлагчаар томилогдон ажиллахдаа Д.Э-ийн нэгдмэл сонирхолтой, ямар нэг үйл ажиллагаа явуулсан туршлагагүй, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барилгын засвар үйлчилгээний чиглэлээр Г-ийн Э-ийн нэр дээр үүсгэн байгуулсан компани гэдгийг мэдсээр байж “К Э С” ХХК-ийг хөрөнгө оруулагчаар санал болгож байна гэх утга агуулга бүхий 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн “Д т ү” ТӨХК, “К Э С” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж,

Яллагдагч О.О, Ц.П нарыг “Э Ү” ХХК болон “М” ХХК-иудын Оросын Холбооны Улсын эзэмших 49 хувийн хувьцааг худалдан авах зорилгоор, “Худалдаа хөгжлийн банк”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Э, “М к к” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.М нартай урьдчилан нэгдэж, бүлэглэн, “М к к” ХХК-д эдийн засгийн давуу байдал  бий болгож төрд их хэмжээний буюу 9,365,980,000,000 /есөн их наяд гурван зуун жаран таван сая есөн зуун наян сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд  зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэж,

Яллагдагч Э.Ш нь өөрийн танил, урьд хамт нэг байгууллагад буюу Худалдаа хөгжлийн банкинд хамт ажиллаж байсан, Улаанбаатар хотын банкны 99,9 хувийг эзэмшигч Д-гийн Э-гийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “К Э С” ХХК-д 100.000.000.000 төгрөгийн орлого олох боломж олгож, эдийн засгийн давуу байдал бий болгохыг зохион байгуулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон,

Мөн Д.Э, Д.Б нартай бүлэглэн өөртөө болон “К Э С” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнуудад нөлөөлж их хэмжээний зээлийг авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгох, гэмт хэргийн замаар бий болсон мөнгийг хамаарал бүхий хуулийн этгээдэд шилжүүлэн мөнгө угаах, түүнчлэн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж төрд их хэмжээний хохирол учруулан “Д т ү” ХК-д их хэмжээний хохирол учруулах зэрэг дээрх гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор  урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан гэж,

Яллагдагч Д.Б-г Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Э-тэй бүлэглэн  “Д т ү” ТӨХК-д 851.261.283.021 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэрэгт 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2011 оны 12 дугаар сарын 23-ны “Хөрөнгө оруулалтын гэрээ” зэргийг байгуулах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

мөн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Э-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл”-н заалтын талаар ажлын хэсгийн гишүүдийн хамтаар ярилцах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон, Д.Э, Э.Ш нартай бүлэглэн “К Э С” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнуудад нөлөөлж тус хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгон “Д т ү” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан, нийслэлийн прокуророос яллагдагч Д.Э болон бусад этгээдүүдтэй бүлэглэн үйлдсэн гэх дээрх нэр бүхий яллагдагч нарын үйлдэл, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд яллагдагч Д.Э нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр гарсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2302000000288 дугаар тогтоолоор /317 хх 117/,

яллагдагч Ч.С нь 2019 оны 08 сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2102000000212 дугаар тогтоолоор /194 хх 118/,

яллагдагч М.М нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Монгол улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2102000000302 дугаар тогтоолоор /200 хх 54/ тус тус Эрүүгийн 1741000360244 дугаартай хэргээс тусгаарлан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заажээ.

Эрдэнэтийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах болон “Х Ц ш”, “Д т ү ТӨХК”-т их хэмжээний хохирол учруулсан буюу яллагдагч Д.Э-ийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэх хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан атлаа яллагдагч Д.Эт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлан зарим яллагдагч нарыг  шүүхэд шилжүүлээгүйгээс гэмт хэрэгт хамтран оролцсон гэх бусад яллагдагч нарын үйлдэл оролцоог тогтоох, үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийх, боломжгүй гэж шүүхээс үзлээ. 

Улсын Дээд шүүх 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэр бүхий шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 261 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон, Улсын Дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр болохын хувьд тухайн шийдвэрийг хувь хүн, хуулийн этгээд зайлшгүй дагаж биелүүлэх үүрэгтэй атал Нийслэлийн прокурорын газраас хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдагдсан зарим яллагдагч нарт холбогдох хэргийг нэгтгэн шалгах ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байх тул Д.Э-т холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. 

Мөн яллагдагч С.У-ийг “Х Ц ш” ТӨХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа “Х” ХХК-ийн дэд захирал Г.Г, менежер Б.М, нягтлан бодогч Р.М нартай бүлэглэн эрүүгийн 2002003790081 дугаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөхгүй байх зорилгоор Х /хуучнаар Б/ ХХК-ийн байрлаж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Б С” төвийн 8 давхар 806 тоот байрлах оффисоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв байрны 14 давхар, ... тоот оффис руу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зөөвөрлөж нуусан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс яллагдагч С.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгагдсан гэх хэргүүдийг мөн дээрх хэргээс тусгаарласан прокурорын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2202000000453 дугаартай тогтоол хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж, 4 дахь хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж, 7 дахь хэсэгт “прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж тус тус зааснаас үзэхэд нэг яллагдагчид холбогдох хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлах зайлшгүй үндэслэл хэрхэн тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр яллагдагчийн дангаар үйлдсэн хэд хэдэн гэмт хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна. 

2. “К Э С” ХХК-ийг “Мөнгө угаах” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор тус компанийн хуульч Н.Э-ийг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт заасан хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад баримтлах тусгай журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, “К Э С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ш нь тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан, хуулийн этгээдийг төлөөлөх хүн байхгүй тохиолдолд мөрдөгч, прокуророос өөр этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж тогтоосон хугацаанд мэдэгдэхийг даалгах ба харин тогтоосон хугацаанд хууль ёсны төлөөлөгч томилоогүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хууль ёсны төлөөлөгчийг томилох үндэслэл бүрдэнэ. Гэтэл мөрдөгчөөс хуулийн этгээдэд хуульд заасан боломжийг олгохгүйгээр хэргийн оролцогчийг шууд томилсон нь үндэслэлгүй бөгөөд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт заасан журмаар хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь зүйтэй.

3. Яллагдагч Д.Г болон түүний өмгөөлөгч нараас ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлох 2 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн боловч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дээрх бичлэг бүхий сидиг хавсаргаж ирүүлээгүй, нотлох баримт алдагдсан талаар тайлбар гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтыг судалж үзэхэд, Эрүүгийн 1741000360244 дугаар бүхий хэргийг урьд анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 213 дугаар хуудсанд яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Ц.Амараас 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Завгүй өдөр” нэвтрүүлгийн бичлэг бүхий сидиг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар шинжлэн судалсан талаар тэмдэглэгдсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын “Хэрэг хүргүүлэх тухай” 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 1/5622 тоот албан бичигт 6 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлсэн талаар дурдаж, хэргийг эд мөрийн баримтын хамт шүүхэд шилжүүлсэн боловч харин хэргийн оролцогчоос яллагдагч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд телевизийн нэвтрүүлэгт оролцож байсныг нотлох, хэрэгт ач холбогдол бүхий гэж үзсэн бичлэг бүхий сидиг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх асуудлыг тодруулан холбогдох баримтыг хэрэгт хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

4. Нийслэлийн прокуророос яллагдагч  Д.Г, Д.Д, Б.М нарыг бүлэглэн Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт баригдах 3.5 км, 2.5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажил гүйцэтгэсэн “Я” ХХК-д давуу  байдал бий болгон улсад 420.672.910 /дөрвөн зуун сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамтран зохион байгуулсан  гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд тэргүүлэх төсөвчин А.С, Авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин С.С нарын 2 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаар дүгнэлтээр Төв аймгийн Зуунмод сумын 6 км автозамуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг 4.417.814.986 / дөрвөн тэрбум дөрвөн зуун арван долоон сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгөөр тогтоосныг үндэслэл болгон прокуророос үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн зөрүүгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг  тогтоон хэргийг зүйлчлэн ирүүлсэн байна.

Гэвч шинжээч А.С, С.С нарын бүрэлдэхүүнтэй гаргасан  2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаар дүгнэлт нь Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4,338,847.126 төгрөг бүхий магадлалын ерөнхий дүгнэлтийг шинжээчдийн боловсруулсан төсвийн дүнтэй ойролцоо боловч дараах шалтгааны улмаас  шинжилгээний багийн гүйцэтгэсэн төсөв 89 сая төгрөгөөр их байна гэж дүгнээд авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг 4.417.814.986 төгрөг байхаар тогтоож мөн дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулсан төсвийн дүнг хавсралтаар хүргүүлсэн байна. Шинжээч А.С, С.С нарын мэргэжил, чадварыг тодорхойлсон мэргэшсэн болон тэргүүлэх төсөвчний гэрчилгээ, мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбар зэрэг хувийн бичиг баримтыг хавсаргасан боловч шинжээч С.С-ийн мэргэшсэн инженер болон мэргэшсэн төсөвчний зэрэг олгосон гэрчилгээний хүчинтэй хугацаа 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр дууссан байна. Дэд бүтцийн сайдын 2001 оны 360 дугаар тушаалаар баталсан  “ Төсөвчдөд мэргэшлийн зэрэг олгох журам”-д мэргэшсэн зэрэгтэй төсөвчид 3, тэргүүлэх зэрэгтэй төсөвчид 5 жил тутамд зохих шалгаруулалтад хамрагдаж зэргээ сунгуулах ба зэрэгтэй төсөвчний эрх нь зөвлөлөөс баталсан загвар бүхий гэрчилгээ, хувийн тэмдгээр тодорхойлогдохоор заажээ.

Шинжээч С.С-ийн тусгай мэдлэгийг тодорхойлсон баримт бичиг болох мэргэшсэн төсөвчний зэрэг олгосон эрхийн хугацаа дууссан, зохих журмын дагуу сунгалт хийгдээгүй байхдаа гаргасан дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн гэж үзэх боломжгүй ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь  “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгах...” үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөгч нь шинжээчээр А.С, С.С нарыг томилж дүгнэлт гаргуулсан нь шинжилгээг бүрэлдэхүүнээр хийлгэх тохиолдолд ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийг томилж оролцуулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд Төв аймгийн Зуунмод хотын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын төсөвт өртгийг тогтоох зэрэг ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, Д.Б, Н.Б, Г.Г, Д.Г, Д.Д, Б.М, Б.М, Р.М, Ц.Н, С.У, Д.С, О.О, Л.С, Ц.П, Э.Ш, Д.Э, Д.Э, Д.Э, Ч.Э, “Т з з т и” ХХК, “К Э С” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллагдагч Ч.С-ийн мэдүүлэг бүхий DVD 1 ширхэг, Ч.С, Д.Э нараас мэдүүлэг авах ажиллагааны сиди 2 ширхэг,  “Барилга мн” сэтгүүл 1 ширхэг, Зам тээврийн салбар хөгжлийн хурд гэсэн гарчигтай ном 1 ширхэг, Автозамын барилгын ажлын төсвийн жишиг норм гарчигтай ном 1 ширхэг, “Анализ смарт аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт хавсралт №1, 2 гэх 2 хавтас материал, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 09, 13-ны өдрийн хаалттай хуралдааны аудио бичлэг 2 ширхэг, эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулсан талаар Татварын ерөнхий газраас ирүүлсэн 1 ширхэг сиди зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.Э, Д.Б, Д.Г, Н.Б, Д.С, Ц.Н, О.О, Ц.П, Э.Ш, Д.Б, Д.Д, Б.М, Д.Э, С.У, Г.Г, Ч.Э, Р.М, Д.Э, Л.С, Б.М, “К Э С” ХХК, “ТЗЗТИ” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх нь шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах буюу хэргийг буруу тусгаарласан болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:

  1. Хэргийг буруу тусгаарласан үндэслэлийн хувьд:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, яллагдагч Д.Э нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр гарсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2302000000288 дугаар тогтоолоор /317 хх 117/,

яллагдагч Ч.С-ийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2102000000212 дугаар тогтоолоор /194 хх 118/,

яллагдагч М.М-ыг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр Нийслэлийн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2102000000302 дугаар тогтоолоор /200 хх 54/ тус тус Эрүүгийн 1741000360244 дугаар хэргээс тусгаарласан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Д.Э нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт Монгол Улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан яллагдагч нар болох Д.Э, Ч.С, М.М нарт холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй  гэж үзлээ.

Учир нь, шүүхээс гарах аливаа шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхаас гадна үр дагаврын хувьд биелэгдэх бүрэн боломжтой байх шаардлагыг хангаснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болдог.

Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг “хэргийг буруу тусгаарласан, нэгтгэсэн” үндэслэлээр хүчингүй болгосон. Хүчингүй болгосонтой холбогдуулан 2 жил гаруй буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртлэх хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийж Монгол Улсын хилээр гарсан буюу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан гэх яллагдагч нар болох Д.Э, Ч.С, М.М нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн тусгаарлаж, тухайн хэрэгт холбогдох Д.Э нарын 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

  Тодруулбал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 261 дүгээр тогтоолоос хойш 2 жил гаруй хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар “Д т ү”-ийн ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “К Э С” ХХК-нд давуу байдал бий болгосон, “Х Ц ш” ТӨХК-ийн хувьчлалын талаар болон бусад шаардлагатай ажиллагаанууд хийгдэж хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэн байх ба тухайн хэрэгт авагдсан бүхий л баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судласаны эцэст гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруугийн төрөл хэлбэрийн талаар дүгнэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй учир гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг урьдчилан дүгнэж тогтоох боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан тул хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан гэж урьдчилан дүгнэлт хийх боломжгүй. 

Нөгөө талаар талуудын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон санал дүгнэлтийг үзэхэд, хэрэгт авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхэд хууль зөрчсөн зөрчил, зөрүүтэй байдал буюу нотлох баримтын стандарт шаардлага хэрхэн хангагдсан эсэх талаар холбогдох нотлох баримтын эх сурвалжийг иш татаагүй, харьцуулан шалгаж дүгнээгүй байх тул хийсвэрлэх байдлаар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх, дүгнэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр, талуудын мэтгэлцээн явуулахгүйгээр тухайн үйл баримтад дүгнэлт өгөх, зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарласан нь бусад яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болсон гэдгийг таамаглан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзлээ.

Мөн яллагдагч С.У-ийн холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6, 22.1 дүгээр зүйл, хэсэгт заасан хэргийн талаар тус шүүх хуралдаанд оролцсон прокурор дээрх хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд С.У энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас өөр гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоол байхгүйг мэдэгдсэн тул энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тухайн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох, мөн хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тусгаарлаж шийдвэрлэх эсэх нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдох асуудал гэж ойлгоно.

2. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч “К Э С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-г буруу тогтоосон гэсэн нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан баримтаар хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг төлөөлөх талаар мэдэгдсэн албан баримт авагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг заалтыг бичиж мэдэгдсэн байх тул тухайн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна. /195 хх 217 талд албан бичиг,  305 хх 61 тал/,

 Нөгөө талаас хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх хүний итгэмжлэлийн хугацаа дууссан болон маргаан бүхий тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой.

Хуулийн этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгай журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдах бөгөөд Н.Э-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хуулийг этгээдийг төлөөлж болохгүй үндэслэлд хамаарахгүй байна.

Шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт заасан 2 ширхэг сидиг хавтаст хэрэгт ирүүлээгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, тухайн хэрэгт өмгөөлөгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэх 2 ширхэг сидиг нотлох баримтаар үнэлсэн, эс үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн гэж үзэх боломжгүй. Харин энэ талаар холбогдох бусад нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байхаас гадна сиди алга болсон асуудлаар тусад нь шалгуулах эрх нээлттэй болно.

Шүүгчийн захирамжийн 4 дэх дүгнэлтийн агуулга буюу шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал нь:

Хэргийн 171 хавтас 173 дугаар талд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тухай мөрдөгчийн тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор Эрүүгийн 1841000520287 дугаар хэрэг шинжилгээ хийхийг Тэргүүлэх төсөвчин А.С, мэргэшсэн төсөвчин С.С нарт даалгасан байх бөгөөд шинжээч нарт эрх үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулж /173 хх 174/, тус өдрөө 150, 151 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан /173 хх 183-188/ нь хавтас хэрэгт авагджээ.

Тэргүүлэх төсөвчин А.С, мэргэшсэн төсөвчин С.С нарын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1 дүгээр шинжээчийн “Дүгнэлт №4-т Төв аймгийн Зуунмод  сумын төвийн Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км авто замуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг 2017 оны 6 дугаар сарын байдлаар тогтооход 4.417.814.986 төрөг байна. ...” /173 хх 189-197/, 

Мөн “А С Э С” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 107/2016 дугаар магадлалын ерөнхий “...Замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын нийт төсөвт 4.121.092.907 төгрөг байхаар орон тооны бус эксперт хянаж магадласан байна. ...” /172 хх 222-234/,

- 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21/2017 дугаар магадлалын ерөнхий “...Замуудын өргөтгөл шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртөг 4.338.847.126 төррөг байхаар орон тооны бус эксперт хянаж магадласан байна. ...” /172 хх 235/ гэсэн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагджээ. Дээрх дүгнэлтүүдээс аль дүгнэлт нь үндэслэлтэй эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр өөр хооронд нь харьцуулан шинжлэх замаар шүүх үнэлэх зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулан хэргийн бодит байдлыг тогтоох, аль нотлох баримтыг үнэлэх, эс үнэлсэн талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13 дахь заалтад зааснаар нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорт даалгавар өгөх, эсхүл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх хууль зүйн боломжтой тул шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан зарим хүсэлтүүдийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн нотлох баримтыг шинжлэн судлах замаар шийдвэрлэх боломжтой гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн, шийдвэрийн огноог буруу бичсэн зэргийг тэмдэглэж байна.

Мөн яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Сайнбатын гаргасан “...туршилт хийлгэх...” тухай давж заалдах гомдлын тухайд талуудаас хүсэлт гаргасны үндсэн дээр хэрэгт туршилтын ажиллагаа хийгдсэн байх тул дахин энэ талаар ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэв.

Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх үндэслэлд хамаарч байх ба давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон болно.

Иймд яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч Сайнбатын гаргасан “шүүгчийн захирамжид нэмэлт ажиллагаа буюу туршилт хийлгэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗ/36 дугаар “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Яллагдагч Б.Б, Д.Б, Н.Б, Г.Г, Д.Г, Д.Д, Б.М, Б.М, Р.М, Ц.Н, С.У, Д.С, О.О, Л.С, Ц.П, Э.Ш, Д.Э, Д.Э, Д.Э, Ч.Э, “Т з з т и” ХХК, “К Э С” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

 

                     ШҮҮГЧ                                                                 Г.ГАНБААТАР  

          ШҮҮГЧ                                                                Т.ШИНЭБАЯР