Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0883

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* ж******* и” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Маргааны төрөл: Тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 200 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/ дугаар татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмал ашиглах МV-0*******57/хуучнаар 2/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“М******* ж******* и” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “М******* ж******* и ХХК нь ашигт малтмал ашиглах МѴ- 0*******57/хуучнаар 2/ тоот тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 сарын 04-ний өдрөөс 200 оны 04 сарын 0-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/ дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, М******* ж******* и ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV- 0*******57/хуучнаар 2/ тоот тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Анх Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1997 оны А/ тоот тушаалыг үндэслэн Архангай аймгийн Тариат сумын нутагт орших Шаравын цурамын өнгөт чулууны орд ашиглах тусгай зөвшөөрлийг 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “” ХХК-д олгосон байна.

3.“” ХХК-иас 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/21 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалын 1.1-т заасны дагуу тус

компанид Хөдөө аж ахуй үйлдвэрийн яамнаас олгогдсон  ашигт малтмал ашиглах П-******* тоот лицензийг Монгол-Чехийн хамтарсан “М******* ж******* и” ХХК-ийн нэр дээр сольж гэрчилгээ олгох эрх олгосны дагуу 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн П-******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байна.

4.“М******* ж******* и” ХХК-ийн ашигт малтмалын лицензийн шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Архангай аймгийн Тариат сумын нутагт Шаварын царам нэртэй 8. гектар талбай  бүхий ашигт малтмалын ашиглалтын 2 дугаартай лицензийг “М” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.

5. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Монгол-Чехийн хамтрсан “М******* ж******* и” ХХК-ийн захирал Л.Б, “М” ХХК-ийн хооронд байгуулсан

- 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн М-МС-2 тоот Хамтран ашиглах гэрээ,

- 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн М-МС-2 тоот Худалдааны гэрээ, 

- 2002 оны 03 дугаар сарын -ний өдрийн М-МС-2 тоот Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай,

- 2002 оны 03 дугаар сарын -ний өдрийн М-МС-2 тоот Хайгуулын лиценз шилжүүлэх тухай,

- 2002 оны 03 сарын 2-ны өдрийн М-МС-22 тоот Худалдааны гэрээ,

- 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн М-МС-2 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, Монгол-Чехийн хамтрсан М ХХК-ийн ашигт малтмал ашиглах 2, хайгуулын Х дугаар лицензүүдийг эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт үүрэг болгож, шийдвэрлэсэн байна.

.Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.

7.Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 0-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандаж “МV-0*******57/хуучнаар 2/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэх” хүсэлтийг гаргасан.

8.Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/ тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар цуцлагдаагүй, үйл ажиллагаа тасалдаагүй тул шүүхийн маргаантай байсан жилийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцох үндэслэлгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.

9.Нэхэмжлэгч “М******* ж******* и” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ...ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах” эрхтэй, 2 дугаар зүйлийн 2.5-д “төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгоно...” гэж

тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихээр өргөдөл гаргаж, хуульд заасан нөхцөл болзлыг хангасан этгээдэд төрийн захиргааны байгууллагаас бүтэн 30 жилийн хугацаан/30 жилээс их

эсхүл бага байх боломжгүй/-д  ашигт  малтмалын  олборлолт,  үйлдвэрлэл  явуулах

 

боломж нөхцөлөөр хангаж, тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэхээр журамласан байна.

Гэвч нэхэмжлэгчийн хувьд “М” ХХК-ийн MV-0*******57 тоот лицензийг “М” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны  даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэр болон Сүхбаатар дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн дугаартай “уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үйл ажиллагааг хориглосон” захирамжийн улмаас хуулиар тусгайлан олгогдсон бүтэн 30 жилийн хугацаанд ашигт малтмал ашиглах, эзэмших эрхээ эдлэх боломжгүй болсон.

Улмаар дээрх иргэний маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсний дагуу Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын газрын даргын  200 оны 04  дүгээр сарын 0-ны өдрийн 333 дугаартай шийдвэрээр лицензийг “М” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-д лицензийг олгож шийдвэрлэснээр ашигт малтмал ашиглах эрхээ буцаан эдлэх боломжтой болсон.

Гэвч уг шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “М” ХХК-д олгохдоо тусгай зөвшөөрлийг өөрөөс үл шалтгаалах дээрх нөхцөл байдлын улмаас эзэмшиж ашиглаж чадаагүй 4 жил 2 хоногийн хугацааг нэмж тооцоогүй нь Ашигт малтмалын

тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “...тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно." гэж заасантай нийцэхгүй байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Архангай аймгийн Тариат сумын “Шаврын царам” гэх нэртэй газарт 8, гектар талбайд ашигт малтмал ашиглах MB-0*******57 тоот тусгай зөвшөөрлийг 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар 30 жилийн хугацаагаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уурхайн кадастрын албаны даргын 2002 оны ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанийн дээр дурдсан тусгай зөвшөөрлийг “М*******” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэхүү шилжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийн зүгээс энэхүү Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн кадастрын хэлтсийн ******* дугаар шийдвэртэй шүүхэд маргасан. Улмаар хэрэг үүсэж 2003 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 0 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарсан. Тухайн захирамжуудаар тусгай зөвшөөрлийн талбайд лицензүүдийг бусдад худалдах, барьцаалах, шилжүүлэх, мөн уул уурхайн олборлолт хийх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулахыг захирамжаар хориглосон шийдвэр гарсан байгаа. Энэхүү маргаан явсаар хамгийн сүүлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус байсан нь тогтоогдсон буюу 2004 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн Улсын дээд шүүхийн ******* дугаар тогтоолоор анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг 200 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хариуцагч тухайн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч нэхэмжлэгч компанийн ашиглах боломжгүй байсан хугацааг хасаж тооцохгүйгээр, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс үргэлжлүүлэн зөвшөөрөл олгосон. Дээрх байдлаар олгосноос шалтгаалан нэхэмжлэгч компанийн Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, ашиг хөндөгдөж эхэлсэн буюу “хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглах” гэдэг эрх хөндөгдөж эхэлсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан  Ашигт  малтмалын  тухай  /1997

оны 0 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгдөг байсан/ хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д “Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь дараах эрх эдэлнэ: -Тухайн уурхайн

эдэлбэр газарт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах, мөн хуульд заасан хугацаагаар ашиглах” гэдэг зохицуулалттай байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д мөн адил “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу эд ашиглах” гэдэг онцгой эрхтэй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хуульд заасан онцгой эрх маань хөндөгдөж байна гэдэг агуулгаар хариуцагч захиргааны байгууллагад хандсан боловч хариуцагчаас татгалзах гол үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар танай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй учраас үйл ажиллагаа чинь тасалдаагүй, дээрээс нь шүүхийн маргаантай байсан хугацааг нэмж тооцохгүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэдэг үндэслэлүүдээр татгалздаг. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал хамааралгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн маргаантай байсан хугацаа буюу эрх бүхий этгээдийн шийдвэрээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон хугацаанд нэхэмжлэгч компани ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болохыг хариуцагч өөрөө мэдэж байгаа. Энэ бол илэрхий баримт. Тэгэхээр хариуцагчаас татгалзаад байгаа татгалзлын үндэслэл нь маргааны гол зүйлийг шийдвэрлэхгүйгээр зөвхөн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх агуулгаар эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан байгаа. Тодруулбал, энэхүү шаардлага шийдвэрлэгдсэн тохиолдолд хариуцагчийн татгалзаад байгаа үндэслэл хууль бус болох нь тогтоогдвол “даалгах шаардлага” нь хангагдах учраас энэхүү шаардлагыг гаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

...Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайдын 1997 оны А/ тост тушаалыг үндэслэн Архангай аймгийн Тариат сумын нутаг орших Шаварын царамын өнгөт чулууны орд ашиглах тусгай зөвшөөрлийг 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг "" ХХК-д анх олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 200 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд "200 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасны дагуу "" ХХК-иас 1997 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд Ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын албан 1997 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн тухай ******* дугаар тодорхойлолт гаргаж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж хавсралт олгосон байна.

“” ХХК-иас 1998 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/21 тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын даргын 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тоот тушаалын 1.1-т заасны дагуу тус компанид Хөдөө аж ахуй үйлдвэрийн яамнаас 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгогдсон ашигт малтмал ашиглах П-******* тоот лицензийг Монгол-Чехийн хамтарсан “М******* жемстогес индустри” ХХК-ний нэр доор сольж лицензийн гэрчилгээ олгох эрх олгосны дагуу 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн П-******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

“М******* ж******* и” ХХК-ийн ашигт малтмалын лицензээ шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр Архангай аймгийн Тариат сумын нутагт Шаврын царам нэртэй 8. гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 2 дугаартай лицензийг “М”  ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

2.“М******* Ж******* и" ХХК-ийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд “М” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Шаврын царамын ордыг хамтран ашиглах гэрээ болон худалдааны гэрээ, бусад гэрээнүүдийг хучин төгөлдөр бусад тооцож, “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 2, хайгуулын Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2004 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааны 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2004 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааны 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрүүд, Сүхбаатар дүүргийн шүүхийн 200 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дүгээр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус захирамжийн дагуу ирсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 200 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" 333 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Тариат сумын нутагт "Шаврын царам" нэртэй 8. гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 2 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож дахин MV-0*******57 дугаартай гэрчилгээ, хавсралт олгосон байна.

“М******* Ж******* и” ХХК-ийн эзэмшлийн Архангай аймгийн Тариат сумын нутагт Шаврын царам нэртэй 8. гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-0*******57 дугаартай тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болох бүртгэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно" гэж заасан ба "М******* ж******* и" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-0*******57 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй, үйл ажиллагаа тасалдаагүй тул шүүхийн маргаантай байсан гэх 4 жил 2 хоногийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцох үндэслэлгүй байна.

...“М******* ж******* и” ХХК-ийн МВ-0*******57 дугаар тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дуусгавар болгохоор бүртгэлтэй байгаа. Тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгосонтой холбогдуулан 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа

 дуусахаар бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар бараг 2 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлөө ашиглах эрх нь хангалттай нээлттэй байгаа. Тусгай зөвшөөрлийн хугацаагаа “М” ХХК-д шилжүүлсэн  буюу  2002  оны  04  дүгээр

сарын 04-ний өдрөөс 200 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг нэмж авъя гэсэн хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газраас хүлээн авах, шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн байгаа. Хугацааг нөхөж тооцох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зохицуулсан байгаа. “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан байдаг. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “тусгай зөвшөөрлийн төлбөр эсхүл Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэж  тусгай зөвшөөрлийг цуцлах” гэж заасан. Мөн урт нэртэй хуультай холбоотой асуудлаар нөхөн олговрыг бүрэн төлсөн тохиолдолд цуцалсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д, мөн 5.1.-д зааснаар нэхэмжлэгч компанийн хүсээд байгаа нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Монгол-Чехийн хамтрсан “М******* ж******* и” ХХК-ийн захирал Л.Б, “М” ХХК-ийн хооронд байгуулсан

- 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн М-МС-2 тоот Хамтран ашиглах гэрээ,

- 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн М-МС-2 тоот Худалдааны гэрээ,  

- 2002 оны 03 дугаар сарын -ний өдрийн М-МС-2 тоот Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай,

- 2002 оны 03 дугаар сарын -ний өдрийн М-МС-2 тоот Хайгуулын лиценз шилжүүлэх тухай,

- 2002 оны 03 сарын 2-ны өдрийн М-МС-22 тоот Худалдааны гэрээ,

- 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн М-МС-2 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, Монгол-Чехийн хамтрсан М ХХК-ийн ашигт малтмал ашиглах 2, хайгуулын Х дугаар лицензүүдийг эзэмших эрхийг сэргээхийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт үүрэг болгожээ.

2.Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ.

3.Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 0-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хандаж “МV-0*******57/хуучнаар 2/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэх” хүсэлтийг гаргасан.

4.Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/ тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар цуцлагдаагүй, үйл ажиллагаа тасалдаагүй тул шүүхийн маргаантай байсан жилийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд нэмж тооцох үндэслэлгүй” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Энэ хуулийн 5.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэжээ.

5.Хуулийн дээрх зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлөө эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүрсэн, энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд дээрх хугацааг үргэлжлүүлэн тооцохоор 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тусгасан байна.

.Гэтэл хариуцагчаас зөвхөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр захиргааны байгууллага цуцалсан, улмаар шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл сэргэсэн тохиолдолд хугацааг үргэлжлүүлэн тооцно гэх агуулгаар татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

7.Учир нь Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа тасалдах, нөхөн тооцох талаар зохицуулаагүй, гагцхүү 5 дугаар зүйлийн 5.8-д хугацааг үргэлжлүүлэн тооцохоор тусгасан бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг сэргээн эдлүүлэх зорилготой байна.

8.Нэхэмжлэгч нь хуулийн дээрх нэмэлт өөрчлөлтөөс өмнө мөн л шүүхийн шийдвэрээр эрхээ сэлгээлгэсэн, хариуцагч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, ингэхдээ “М******* К******* зөвшөөрлийг аваагүй нь буруу гэж үзэж байгаа талаар” түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн, уг үндэслэлээр нэхэмжлэгчийн лицензүүдийг эзэмших эрхийг сэргээсэн байх тул хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасантай адилтгаж, хугацааг үргэлжлүүлэн тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал: Хуулийн дээрх агуулга нь тусгай зөвшөөрлийн хугацааг бүрэн эдлүүлэх зорилготой бөгөөд цуцлагдсан байхаас гадна бусдад хууль бусаар шилжсэний улмаас буцаан сэргэсэн тохиолдолд дээрхтэй адилтгаж, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасан 30 жилийн хугацааг гүйцэд эдлүүлэх боломжтой байна.

9.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойш хуульд өөрчлөлт орсон, уг боломжийг эдлэхээр хүсэлт гаргасанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

10.Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө хүсэлт гаргах эрхээ алдсан гэж тайлбарлаж буй хэдий ч маргаан бүхий хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 0-ны өдөр буюу /тусгай зөвшөөрлийн хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр/ дээрх хугацааны дотор гаргасан байх тул тухайн тайлбар үгүйсгэгдэж байна.

*******.Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн дугаар захирамжаар дээрх лицензүүдийг бусдад худалдах, барьцаалах, шилжүүлэх, мөн уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үйл ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хориглосон тул Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/ тоот албан бичигт дурдсан “үйл ажиллагаа тасалдаагүй” гэх тайлбар мөн үгүйсгэгдэж байна.

12.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн шүүхийн маргаантай байсан 4 жил 2 хоногийг нөхөн тооцох нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн ач холбогдолтой байхаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан хуулийн зорилгод нийцэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 200 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр   сарын   14-ний    өдрийн   1/   дугаар    татгалзлыг   хууль  бус  болохыг

тогтоолгож, ашигт малтмал ашиглах МV-0*******57/хуучнаар 2/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 5 дугаар зүйлийн 5.8-д заасныг тус тус баримтлан “М******* ж******* и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тусгай зөвшөөрлөө 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 200 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийг хүртэл 4 жил 2 хоногийн хугацаанд хуульд заасан нөхцөл, журмын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/ дугаар татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмал ашиглах МV-0*******57/хуучнаар 2/ дугаар тусгай зөвшөөрлийг хуульд заасан 30 жилийн хугацаагаар ашиглах боломжоор хангаж, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй 4 жил 2 хоногийн хугацааг нөхөн олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдч******* төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ