Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/00878

 

 

 

 

 

2025 оны 0 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Загдрагчаагийн Эрхэмбаярт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* /цахимаар/

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2014 онд танилцсан ба 2015 онд хүү ******* төрсөн. Төрөх үед хамт байгаагүй тул хүүгээ өөрөөрөө овоглосон. Гэрлэлт бүртгүүлж байгаагүй. Эхний 3 жилд хамтран амьдараагүй боловч байнга харилцаатай байсан ба 2017 онд хамтран амьдарч эхэлсэн. Гэвч 2017 оны 10 сард ******* нь БНСУ-д ажил хийхээр явсан тул харилцаа муудаж байсаар 201 оноос нэг мөсөн салсан. Хүүхэд төрснөөс хойш энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг авч байгаагүй ба 2020 болон 2021 онд тус бүр 1 удаа ирж хүүхэдтэйгээ уулзсан. Хүүхэдтэйгээ уулзаад жилдээ 4 удаа буюу шинэ жил, хүүхдийн баяр, хичээлийн шинэ жил, хүүхдийн төрсөн өдөр гэсэн баяруудад хүүхэддээ мөнгө, бэлэг явуулахаар тохиролцсон боловч 2022 оны 9 сараас хойш ямар нэг холбоо барихгүй байна. Иймд албан ёсоор хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Х.******* гаргасан хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хууулбар /хм 3-р тал/, Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын тодорхойлолт /хх тал/, өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 0 сарын 2-ны өдрийн тодорхойлолт /хх 5-р тал/, Хэрлэн сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хм 6-р тал/, Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хулбар /хм 7-р тал/ зэрэг болно.

4. Хариуцагч хэрэгт хариу тайлбараас өөр нотлох баримт ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь  2014 оноос хамт амьдарсан ба тэдний дундаас 2015 оны 03 сарын 14-ний өдөр ******* төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, хүүхдүүдийн төрсөн эцэг гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг, мөн хүүхдийн асрамжийн талаар талууд болон хуульд зааснаар хүүхдүүдэд тэтгэлэг төлөх эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаагүй зэрэг байдлыг харгалзан хүү *******ийг эх Х.******* асрамжид үлдээж, эцэг *******аас хуульд заасан хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү *******ийг эх Х.******* асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагчийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг ******* нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлснөөр эцгийн үүрэг дуусгавар болохгүй ба хүүхдийн тэтгэлэг гэдэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах буюу амин чухал хэрэгцээт зүйлд зориулагдаж байгаа мөнгөн тэтгэмж юм. Иймд эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй ба хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд төлж байхыг хариуцагч *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт үүрэг болгох нь зүйтэй.

Мөн хүүхдийн тэтгэлэгийг хугацаанд нь төлөхгүй бол Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж хуульчилсан ба нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн хүү *******д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 1 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг 26.2, 26.4-т зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэх болон хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг *******, хүүхдийн тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх ******* нарт тус тус үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ