Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/00877

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 309/ШШ2025/00877

Дорнод аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогтой *******, ******* овогтой ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 12 762 494.05 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* банктай ******* тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 13 800 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч М.******* болон А.******* нар нь ******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 112 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******, ******* овогтой ******* нараас ******* банктай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 12 762 494.05 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.*******, А.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжилж буй 12 762 494.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.*******, А.******* нарт холбогдуулан 12 762 494.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.*******, А.******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 12 762 494.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* нэхэмжилсэн 12 762 494.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.*******, А.******* нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 109 575 төгрөгийг, хариуцагч М.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 109 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                                                 Х.ОТГОНЖАРГАЛ