| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01024/И |
| Дугаар | 317/ШШ2025/01101 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 317/ШШ2025/01101
2025 08 04 317/ШШ2025/01101
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав 9/1, 8 давхарт байрлах Г ХК,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, 4-р хороо, Хушингад оршин суух, Алтанхуягийн Х
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,232,389.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч А.Х т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,232,389.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Х нь 2024 оны 2 сарын 18-ны өдөр Г тай ЗГ-R000567699 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 5 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 2,946,268.89 төгрөг, зээлийн хүү 279,706.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,414.15 төгрөг нийт 3,232,389.42 төгрөгийг А.Х аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Х нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 66,668 төгрөг төлсөн баримт, Г ХК-аас Г.Содном, Г.Одгэрэл нарт олгосон итгэмжлэл, 2024 оны 02 сарын 18-ны өдрийн ЗГ-R000567699 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт, 2023 оны 07 сарын 25-ны өдрийн R000567699 дугаартай ерөнхий гэрээ, А.Х ын Г ХК-д харилцагчаар бүртгүүлсэн хүсэлт, А.Х ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содномын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч А.Х аас гэрээний үүрэгт 3,232,389.42 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном нь нэхэмжлэлийн шаардлага 3,232,389.42 төгрөгийг хариуцагч А.Х төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,668 төгрөгийн тал хувь болох 33,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,334 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 33,334 төгрөгийг хариуцагч А.Х аас гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч А.Х нь нэхэмжлэлийн шаардлага 3,232,389.42 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,668 төгрөгийн тал хувь болох 33,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,334 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 33,334 төгрөгийг хариуцагч А.Х аас гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА