| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0061/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 64
агануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******т холбогдох эрүүгийн 1804000000067 дугаартай хэргийг Нийслэлийн агануур дүүргийн прокуророос 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******нар оролцов.
Шүүгдэгч: ******* улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. хотод төрсөн, *******, .. настай, ******* ******* боловсролтой, .., .. ажилладаг, ам бүл .., .., .. насны .. хамт .. дугаар хороо, ..дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овгийн
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж түүнийг түлхэж хана мөргүүлж гарын бугалганаас нь базаж зодсоныг тогтоож, тухайн үйлдлийг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэж дүгнээд рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс *******т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Хохирогч мөрдөн байцаалтын үед өгсөн:
“.... 20.. оны .. дүгээр сарын ..-ны шөнө нөхрөө ирэхгүй болохоор нь 01 цаг өнгөрч байхад Г-ийн гэрт очиж нөхөр -ыг нилээн согтуу байхад нь гэртээ авчирсан. Түүнийг унтаж байхад нь гар утсыг нь шалгахад 9993*******17 дугаарын гар утаснаас “тараад уулзъя хайраа” гэсэн утгатай зурвас олон ирсэн байсан тул -ыг сэрээж хэн болохыг асуухад “чамд ямар хамаатай юм бэ, муу шулам шиг авгай гэж хэлээд миний нүүр лүү цохиход, би хана мөргөж унасан. Тэр миний цээжин дээр гарч суугаад хоёр гараараа хоолой боогоод байсан. и арай гэж дороос нь босоод цагдаад дуудлага өгөх гэтэл гар утсаа булааж аваад “чи муу ингээд дуудлага өг гээд миний өмсөж байсан фодволк, хөхний даруулга зэргийг татаж урсан. Гэрийнхээ эд хогшлыг эвдэж, намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Гар утсаа хүү луу шидээд, охин толгойг онож, зулай нь хавдсан. Миний хоёр нүд, хоёр гарын шуу, зүүн өвдөг хөхөрч хавдсан ” гэсэн мэдүүлэг /хх-4-6 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:
“... 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед эгч гэрт очиход гэрийнх нь эд зүйл ундуй, сундуй, эгчийн нүүр, ам, гар нь хавдаад хөхөрч цус хурсан байсан. эгч нөхөр - 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө намайг зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“... и 2018 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө тэйгээ маргалдаж түүнийг түлхэхэд хана мөргөсөн. 2 удаа алгадсан. Гарын бугалгыг базсан. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шинжээч эмчийн “ биед тархины доргилт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын бугалга, баруун гарын бугалга, зүүн өвдөгний өмнөд хэсэгт цус хуралтууд зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. рүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 09шэ/164 дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдал:
- нь 2018 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн үед ... дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж түүнийг түлхэж хана мөргүүлэх, гарын бугалганаас нь базах, нүүр лүү нь хоёр удаа алгадах зэргээр зодож тархины доргилт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын бугалга, баруун гарын бугалга, зүүн өвдөгний өмнөд хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, гэрч нь хэрэг болсны дараа шүүгдэгч хохирогч нарын гэрт орсон, хохирогчийн яриаг сонссон тухайгаа мэдүүлсэн тул эх сурвалжаа заасан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
******* хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай хандсан болох нь “намайг бусадтай хардлаа” гэсэн сэдэлтээр уурлаж хүч хэрэглэсэн байна. - нь хүч хэрэглэсэн үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ.
нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/164 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
*******, хохирогч . нар нь хууль ёсны гэр бүл мөн болох нь 0118403 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-28/ тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчжээ.
******* улсын рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул *******ыг хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
*******ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, рүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон хуулийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
******* нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг прокурортой сайн дураар тохиролцсон байна. ******* нь хохирогч тархи доргилтыг эмчлүүлэх зардалд 50 000 төгрөг төлсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн ба хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд *******т прокурорын саналыг харгалзан рүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино. Шүүгдэгч нь цалингийн зээлтэй байдлыг харгалзан торгуулийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГААГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНАТ