| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0062/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/66 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Л.*******д холбогдох эрүүгийн 1804000000069 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр ñàðûí 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч Л.******* нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1967 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүү *******гийн хамт хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 3 дугаар хороо, *******гийн 8 дугаар гудамжны 4 тоотод/ одоо ******* дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны 13 тоотод түр оршин суух, ******* дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар, *******, *******, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн *******гийн ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Л.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” баарны гадна И.тай “пивоо өгчих, 1000 төгрөг өгчих” гэснээс болж маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалга, зүүн талын дал, баруун талын дал, баруун талын мөр, зүүн талын мөр, аюулхай орчим тус тус хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 4 сарын 6-ны өдөр хүнсний дэлгүүрээс пиво аваад гарч байхад үүдэнд хохирогч нь хоёр залуутай зогсож байсан бөгөөд намайг харагдаагүй хүн байна, пивоо өгчих гэж хэлсэн. Би плазагийн хойгуур тойрч явж байгаад хохирогчтой дахин таарсан. Хохирогч миний чих рүү цохиж унагаагаад, дээр минь мордоод босохгүй байхаар нь зүүн халаасанд байсан хутгаараа хутгалсан. Яг хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Миний дээрээс хохирогч босохгүй байхаар нь хутгалсан, өөр санаа бодол байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч И.ын мэдүүлсэн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 6-ны орой 18 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” дэлгүүрээс гараад явж байтал буржгар үстэй эрэгтэй хүн “1000 төгрөг байвал өгөөч” гэхээр нь би “зүгээр байгаарай банди минь” гэж хэлээд хажуугаар нь өнгөртөл араас “чи намайг банди гэлээ” гээд ногоон иштэй хутга гаргаж ирээд намайг хутгалах гээд дайрсан ба би зугтаагаад “ ” баарны хашаанд ортол араас гүйцэж ирэхээр нь би түүнийг бариад автал хутгаараа намайг хутгалах гээд гараа савчсан. Би гарыг нь барьж аваад газар дараад унагаасан чинь миний нуруу, гар, цээж рүү хутгалсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/
Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн:”...Мэдээллийн дагуу дуудлагаар очиж шалгахад нь баарны урд байрлах дугуй засварын газрын чиг, ******* нь баарны урд засмал зам зүгтэй зугтаж байсан. ******* нь ын цээжин тус газарт хэд хэдэн удаа хутгалж гэмтээсэн байсан. *******г нь банди гэж хэлснээс болж хутгалсан гэж хэлж байсан”гэсэн мэдүүлэг /хх-н 15/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №09шэ/165 дугаартай дүгнэлтэд: “И.ын биед зүүн гарын бугалга, зүүн талын дал, баруун талын дал, баруун талын мөр, зүүн талын мөр, аюулхай орчим хатгагдаж зүсэгдсэн шархнуудтай, шархны ойролцоох эдийн цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 17/,
Прокурорын “мөрдөгч Б.Мандахгийн хураан авсан бариулыг нь ногоон өнгийн цахилгааны лентээр ороосон, 22 см урттай, ажлыг хэсэг нь төмөр 11 см урттай, үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай” зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/
Хохирогч И.ын биед үүссэн шарх, гэмтлийг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан баримт /хх-ийн 3/
Л.*******гийн согтуурлын зэргийг багажаар шалгахад 0.105 хувь гарсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2/
Хохирогч И.ын согтуурлын зэргийг багажаар шалгахад 0.180 хувь гарсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х-н 3/
Шүүгдэгч Л.*******гийн гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 37-39/,
Шүүгдэгч Л.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ, шийтгэх тогтоолын хуулбар /õõ-í 40-42, /, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 35/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/165 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Л.******* нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” баарны гадна И.аас 1000 төгрөг нэхсэнээс болж маргалдаж, улмаар халаасанд байсан хутгаараа хутгалж, биед нь зүүн гарын бугалга, зүүн талын дал, баруун талын дал, баруун талын мөр, зүүн талын мөр, аюулхай орчим хатгагдаж зүсэгдсэн шархнуудтай, шархны ойролцоох эдийн цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хохирогч миний дээр мордоод босохгүй байхаар нь хутгалсан, надад өөр санаа зорилго байгаагүй, хэдэн удаа хутгалснаа санахгүй байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч И.ын “би гарыг нь барьж аваад газар унагаасан чинь ногоон иштэй хутгаар намайг хутгалсан” талаарх мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-н 15/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №09шэ/165 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/, эд мөрийн баримт, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан ба шүүгдэгч нь хохирогч аас мөнгө нэхэхэд хохирогч хариуд нь банди гэж хэлснээс болж тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Л.******* нь хохирогчийн “банди” гэж хэлсэн үгэнд дургүйцэн уурлаж, хохирогчид халдсаныг, үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Л.******* нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Л.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байна. Тэрээр хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч И. нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 14, 58/
Ýд мөрийн баримтаар хураагдаж ирсэн буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг óñòãàõ íü ç¿éòýé áàéíà.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА