Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

2024/ДШМ/24

 

 

 

Л.Вд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: А.А

            Яллагдагч: Л.В

            Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/330 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Л.Вд холбогдох 1934001210072Т дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, б боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, У хотын Ч дүүргийн 0 дүгээр хорооны Б-ийн 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Лын Л.В /РД:000000000/ 

 

Яллагдагч Л.В нь Г.Г бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Т аймгийн Ц сумын С 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Ч-ийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, түүнд 2.390.000 төгрөгийн хохирол учруулсан, З.С бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Т аймгийн А сумын Х 2 дугаар багийн нутаг “Х гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч П.Л-ын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3.385.000 төгрөгийн хохирол учруулсан, ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын Б багийн Х гэх газраас хохирогч Г.Г-ын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

А аймгийн Прокурорын газраас Л.Вд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/330 дугаартай шүүгчийн захирамжанд: Яллагдагч Л.Вд холбогдох эрүүгийн 1934001210072Т дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт яллагдагч Л.Вийн “Хьюндэй портер маркын 00-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг У хотын С дүүргийн 00 дүгээр хорооны Зийн 0-0 тоотод битүүмжилсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,  Хэргийн прокурорт буцаасан шийдвэрийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ. 

 

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ ....Т аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Б би А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/ЗЗ0 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянав. Л.Вд холбогдох эрүүгийн 1934001210072 дугаартай хэргийг тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д хянаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 302А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна, А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, А аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/36 дугаартай магадлалаар хянаж, хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ХШТ/14 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоол. давж заалдах шатны шүүхийн магадлалын Л.В холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ. А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүгчийн 2024/ШЗ/ЗЗ0 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/48 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн ба шүүгдэгч П.Л.Вд холбогдох эрүүгийн 1934001210072 дугаартай хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн байна. Гэгэл анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэж хэргийн зүйчлэлийг зөвтгөн зүйчлэх Л В-ийн урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хувийн байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт бүрэн  авах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дах хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөх байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33 1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон ба шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулж, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгүүлэх боломжтой байна. Шүүгчийн захирамжид “...яллагдагч Л.Вгийн холбогдсон гэмт хэргийн сүүлийн үйлдэл А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх тул мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг А аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн байцаалт явуулах харьяаллыг шүүхээс тогтоохоор зохицуулаагүй байхад А аймгийн прокурорын газарт хэрэгт хяналт тавих харьяаллыг өөрчлөн тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж, ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна Иймд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/ЗЗ0 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

                    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ ...Яллагдагч Л.Вд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа 3 шатны шүүхээр явж улсын дээд шүүхийн тогтоолоор Л.Вд холбогдох хэргийг тусгаарлаж түүнд холбогдох хэргийг буцаасан. Үүний дагуу Л.Вд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж хэргийг прокурорт буцаасан. Хэргийг прокурорт буцаахдаа анх Т аймгийн хэрэгтэй нэгтгэн шалгагдаж байсан хэрэг дээр Т аймгаас тусгаарласан хэрэгт А аймгийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзээд Т аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна... гэв.

         

Яллагдагч Л.Вгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Байхгүй...  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

             

А аймгийн Прокурорын газраас яллагдагч Л.Вг Г.Г бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Т аймгийн Ц сумын С 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Ч-ийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, түүнд 2.390.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

З.С-тай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Т аймгийн А сумын Х 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч П.Л-ын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3.385.000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын Б багийн Х гэх газраас хохирогч Г.Г-ын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Л.Вд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Вд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн 1934001210072Т дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр А аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Т аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор.... анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцэж хэргийн зүйчлэлийг зөвтгөн зүйчлэх Л В-ийн урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хувийн байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт бүрэн  авах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дах хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөх байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон ба шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулж, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгүүлэх боломжтой байна. Шүүгчийн захирамжид “...яллагдагч Л.Вгийн холбогдсон гэмт хэргийн сүүлийн үйлдэл А аймгийн Х сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх тул мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг А аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн байцаалт явуулах харьяаллыг шүүхээс тогтоохоор зохицуулаагүй байхад А аймгийн прокурорын газарт хэрэгт хяналт тавих харьяаллыг өөрчлөн тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж, ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна...гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалын Л.Вд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд  шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Л.Вд холбогдох хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлож, улмаар Л.Вд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөх, хувийн байдлыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...гэж хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор заавал хойшлуулна гэсэн ойлголт биш бөгөөд хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулах эсхүл нэмэлт ажиллагааг хэргийг прокурорт буцааж хийлгэх эсэхийг шийдвэрлэх нь хуулиар шүүхэд олгогджээ.

 

Мөн хяналтын шатны шүүх шийтгэх тогтоол, магадлалын Л.Вд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, эсхүл гэм буруугийн шүүх хуралдааны алинд шилжүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаасныг буруу гэж үзэх үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг тул анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх, хувийн байдлыг тодруулах нэмэлт ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин Л.Вд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаахдаа А аймгийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

       

           Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/330 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/330 дугаартай шүүгчийн захирамжийн  нэг дэх заалтын “А аймгийн прокурорын газарт буцаасугай” гэснийг “Т аймгийн прокурорын газарт буцаасугай’ гэж өөрчлөн, захирамжийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Б.Н