| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0920/З |
| Дугаар | 128/ШШ2026/0026 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2026/0026
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би, Б.О*******ын нэхэмжлэлтэй, Биеийн тамир, спортын улсын хороонд холбогдох захиргааны хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О*******а тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Б.О*******а миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Биеийн тамир, спортын улсын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь сайн дураараа татгалзаж байна.
Энэхүү татгалзал нь ямар нэг дарамт шахалтгүй, миний өөрийн жинхэнэ хүсэл зоригийн илэрхийлэл болно. Нэхэмжлэлээс татгалзсанаар үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа бөгөөд энэ нь нийтийн ашиг сонирхол болон гуравдагч этгээдийн эрх, хээлт ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж байна.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу миний нэхэмжлэлээс татгалзсаныг хүлээн авч, уг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О*******аас Биеийн тамир, спортын улсын хороонд холбогдуулан “2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, Б******* овогтой О*******ыг урьд эрхэлж байсан ******* аймгийн Биеийн тамир, спортын хороо-ны даргын үүрэгт ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч Б.О*******а 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.О*******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарлаж, нэхэмжлэгч Б.О*******а нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О*******ын нэхэмжлэлтэй, Биеийн тамир, спортын улсын хороонд холбогдох “2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, Б******* овогтой О*******ыг урьд эрхэлж байсан ******* аймгийн Биеийн тамир, спортын хороо-ны даргын үүрэгт ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.О*******ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.УРАНГУА