Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.маржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор *******

 Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 2418000210050 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, оршин суух тодорхой хаяггүй, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146,1, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 сарын баривчлах ялаар,

2008 оны 06 дугаар сарын 0-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны ******* дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *******  дугаар баг ******* хотхоны зоорины давхрын автомашины гражид байрлуулсан иргэн ******* эзэмшлийн “ ” загварын *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” цогцолбор сургуулийн “” байрны спорт заалны үүдний хэсгийн ширээ дээр байсан иргэн - “Самсунг *******” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцон 50 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч ******* нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 7 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 7 сарын хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1. дэх заалтад зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...шүүх шүүгдэгч ******* ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэхээр байна.

нь урьд 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж тухайн ялыг бүрэн биелэгдэж дуусаагүй хугацаанд 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан ба нь урьд Сэлэнгэ аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдсон бөгөөд дахин “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй атал шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл...” тусгана гэсэн заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлаагүй шийдвэрлэсэн байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанар, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн харгалзана гэж заасан байдаг. нхан шатны шүүхээр шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч нь өмнө нь 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан. 2023 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 217 дугаар шийтгэх тогтоолд оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байх хугацаандаа дахин гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатай гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй шүүхээс ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг харгалзан үзэхгүйгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

... нхан шатны шүүхээс ******* 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ******* үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг арилсан байдал, гэм буруугийн дүгнэлтэд тохируулж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэж байгаа.  2023 оны 06 дугаар сарын *******-ны өдөр гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1500 нэгжээр торгох ял авсан. Уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ ялыг биелүүлээд явж байсан. Тухайн хэрэгт иргэдийн хайхрамжгүй байдал, хариуцлагаас энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс тухайн зүйл заалтад тохирсон хорихоос өөр төрлийн ялыг оногдуулсан нь ******* гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд тохирсон гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос “шүүгдэгч Б. үргэлжилсэн үйлдлээр 2023 оны ******* дугаар сарын 16-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг ******* хотхоны зоорины давхрын автомашины гражид байрлуулсан ******* эзэмшлийн Митсубиши загварын *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580000 төгрөгийн хохирол учруулсан

2023 оны ******* дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ Ирээдүй” цогцолбор сургуулийн “” байрны спорт заалны үүдний хэсгийн ширээн дээрээс иргэн - “Самсунг *******” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэжээ.

Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

нхан шатны шүүхээс шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь урьд нь 5 удаагийн ял шийтгэгдэж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэхээр заасныг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн прокуророос шүүгдэгчийн үйлдсэн 2 удаагийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэл гэж тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. нхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДРГЛГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.МРЖРГЛ

           ШҮҮГЧИД                                                    Б.МНЛЙБТР

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ