| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0379/З |
| Дугаар | 128/ШШ2025/0882 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д /ШТЭҮД:/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Г,
Гуравдагч этгээд: “У-” ХХК /РД: /,
Гуравдагч этгээд “У-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,
Гуравдагч этгээд “У-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О,
Гуравдагч этгээд: “Д ” ХХК /РД:/,
Гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн захирал: Т.Г,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Ц /ШТЭҮД:/,
Маргааны төрөл: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн маргаан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, гуравдагч этгээд “У-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн төлөөлөгч Т.Г, гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах.
1.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 25 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах.
1.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах.
Хоёр. Хэргийн үйл баримтын хувьд:
2.1.“” ХХК нь 25 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б-ГЗ/6 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн гэрчилгээнд зохих тэмдэглэгээ хийлгэх”-ээр хүсэлт гаргасан.
2.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна” хэмээн хариу өгсөн.
2.3.Үүнийг эс зөвшөөрч 25 оны дүгээр сарын 27-ны өдрийн Б-ГЗ/5 тоот албан бичгээр Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бд хандан гомдол гарсан.
2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна” гэж татгалзсан хариу өгсөн.
2.5.Ийнхүү дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 25 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр ““” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийн даалгах, “” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 25 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 8/ШЗ25/ дугаар захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 25 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 25 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
2.7.Улмаар “” ХХК нь 25 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” гэж нэмэгдүүлсэн.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “” ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай дугаартай зөвшөөрлийн дагуу “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавигдсан байна.
Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна. Нийслэлийн прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай прокурорын зөвшөөрөлд "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хөрөнгө болох "" ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж дурдсан байна. Прокурорын уг зөвшөөрөлд холбогдуулан бид 23 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-ГЗ/ тоот "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр "ны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хориг тавигдсанаас бусад хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөх, мэдээлэлд оруулах өөрчлөлтийг хориглоогүй талаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон анд ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү" гэх агуулга бүхий буюу прокурорын зөвшөөрлийг тайлбарласан утга бүхий албан бичгийг ирүүлж өгөхийг хүссэн.
Нийслэлийн прокурорын газар 23 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоот "Хүсэлтийн хариу өгөх тухай" албан бичгээр "... Тус прокурорын газраас 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай зөвшөөрлөөр "" ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн", "...хуулийн зохицуулалтын дагуу тус прокурорын газраас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эдийн бус хөрөнгө буюу "" ХХК-ийн хувьцааны эрхийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн болно" гэсэн хариу ирүүлсэн. Тодруулбал, тус Прокурорын зөвшөөрлөөр "" ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хаягийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг огт хязгаарлаагүй байна.
Харин "" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ дараах байдлаар илэрхийлж байна.
1. "" ХХК-ийн хаягийн өөрчлөлттэй холбоотой бүртгэл
"" ХХК нь Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор дүрмийн 1.4 дэх заалтад "Банкны төв байрны хаяг өөрчлөгдөх бүрд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх бөгөөд Төв байрны албан ёсны хаягийг У хот, Хан-Уул дүүргийн -р Хороо, -р хороолол, гудамж, тоот барилгын давхрын тоот хаяг байна" гэж өөрчлөлт оруулсан.
23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тус хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.1 дэх хэсэгт "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах", Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ", 29.2.1 дэх хэсэгт "ны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах", "" ХХК-ийн дүрмийн 8.3.1 дэх хэсэгт “Банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах" гэж тус тус заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, компанийн хаяг байршилд өөрчлөлт оруулсан.
Улмаар нь Банкны тухай хуулийн дугаар зүйлийн .3 дахь хэсэгт "Банкны нэр, байршлыг Монгол ны зөвшөөрөлтэйгөөр өөрчилнө" гэж заасны дагуу нь Банкны зөвшөөрлийн дугаартай гэрчилгээний хавсралтад ны байршлын өөрчлөлтийн тэмдэглэлийг Монгол ны хянан шалгагчийн тамга тэмдгийг даруулан баталгаажуулсны үндсэн дээр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор ны хаяг байршлыг өөрчилсөн.
Мөн Монгол ны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журмын 2.1 дэх хэсэгт “Банк нь эрх зүйн баримт бичгийн хоёр хувийг баталсан тухай тушаалын хамт, түүнийг баталснаас хойш ажлын 10 өдрийн дотор Монгол ны Хуулийн хэлтэст албан бичгээр, эсхүл урьдчилж бичгээр мэдэгдсэн цахим хаягаас цахим хэлбэрээр ирүүлнэ" гэж заасныг баримтлан 23 оны 04 дүгээр сарын -ны А-Г3/******* дугаар албан бичгээр Монгол ны Хууль, эрх зүйн газарт компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр хүргүүлсэн бөгөөд Монгол 23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монгол ны 23 оны ны эрх зүйн актын бүртгэлийн дугаарт бүртгэснийг мэдэгдсэн.
"" ХХК нь 25 оны 01 дүгээр 24-ний өдрийн Б-ГЗ/6 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.-д хандан Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгэж өгөх хүсэлт гаргасан боловч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Үүнийг мөн эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт 25 оны дугаар сарын 27-ны өдрийн Б-ГЗ/5 тоот гомдол гаргасан боловч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б 25 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр дараах үндэслэлгүй хариу өгч бидний эрхийг зөрчсөн.
2."" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрчлөлттэй холбоотой бүртгэл
"" ХХК нь Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлаар "" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгосон бөгөөд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор П.ийг, тоот тогтоолоор Д.Тыг, тоот тогтоолоор Н.Цг, ердийн гишүүнээр 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/23/ тоот тогтоолоор Ш.Быг, тоот тогтоолоор С.Хыг, тоот тогтоолоор С.Сыг, тоот тогтоолоор Я.ыг, тоот тогтоолоор Д.г, тоот тогтоолоор Б.Аыг тус тус сонгосон.
"" ХХК-ийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.7 дахь хэсэгт "төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох", "" ХХК-ийн дүрмийн 8.3.5 дахь хэсэгт "ТУЗ-ийн гишүүдийг сонгох, лөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох" гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд ТУЗ-ийн гишүүдийг сонгосон байна.
Монгол нь 23 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч П.э нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, "Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7.3-2.7. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 23 оны 05 дугаар сарын -ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Д.Т нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, "Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7.3-2.7. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 23 оны 05 дугаар сарын -ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Н.Ц нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7.3-2.7. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 23 оны 05 дугаар сарын -ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ш.Б нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна. 23 оны 05 дугаар сарын -ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч С.Х нь Банкны журам"-ын 2.1.4. 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна. 23 оны 05 дугаар тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн сарын -ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч С.С нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4. 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 23 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А. 1/515 дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр Дэвшигч Я. нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 23 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д. нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 23 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Б.А нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байна гэжээ.
Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараах шалгуурыг хангасан байна", 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт "Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна", "Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7 дахь хэсэгт "Нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулсан, хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн ны дүрэм, Банкны тухай хуулийн 33.3, Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт, дараах тодорхойлолт, баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 5 /таван/ өдрийн дотор Монгол анд ирүүлнэ" гэж заасан бөгөөд нь тус хууль, журмын шаардлагад нийцүүлэн Банкны ТУЗ-ийн хараат болон ердийн гишүүдийг сонгож Банкны тухай хуулийн 32.3 дахь хэсэгт "Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг наас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монгол тогтоож, энэ тухай анд мэдэгдэнэ" гэж заасны дагуу Монгол анд ТУЗ-ийн гишүүнээр сонгосон гишүүдийн мэдээллийг хүргүүлсэн бөгөөд Монгол хянаж үзээд ны сонгосон ТУЗ-ийн гишүүдийг Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, "Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7.3-2.7. дахь хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт тус тус заасан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан байна гэж үзсэн.
"" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус № дугаар хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь 23 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, ТУЗ-ийн 23 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ТУЗ/ дугаар тогтоолоор нийт гишүүдийн 100 хувийн саналаар ТУЗ-ийн хараат бус гишүүн П.ийг "" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгосон.
Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт "Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхын саналаар сонгоно", Компанийн дүрмийн 9.6.-д "ТУЗ-ийн даргыг ТУЗ-ийн гишүүд дотроос олонхын саналаар сонгоно" гэж заасныг тус тус баримтлан ТУЗ-ийн даргыг сонгосон.
"" ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах байгууллага хуулийн этгээд тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана", 18.1.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2 дахь хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан
шаардлагыг хангаагүй, 18.1.3 дахь хэсэгт “Өргөдөл гаргагч хуульд тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж тус тус заасан улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөл байдал огт үүсээгүй байна. Ийнхүү улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа буюу хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу Захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан үзэж байна. Тодруулбал; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 8.1.1.-т Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан байтал огт үндэслэлгүйгээр ны хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Улсын Бүртгэлийн Ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх үүрэгтэй билээ. Үүний дагуу дээр дурдсанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг зөвшөөрсөн Монгол ны Ерөнхийлөгчийн шийдвэрүүд, хаягийн өөрчлөлтийг бүртгэсэн Монгол ны хянан шалгагчийн зөвшөөрөл зэрэг холбогдох бүх баримтыг бүрдүүлэн өгөхөд материал хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн.
Иймд “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ
3.2.Нэхэмжлэгч “” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:
““” ХХК-ийн 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид "ТУЗ” гэх)-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгосон бөгөөд тус хурлын ХЭ/ тоот тогтоолоор П.ийг, ХЭ/ тоот тогтоолоор Н.Цг, ХЭ/ тоот тогтоолоор Р.ийг, ХЭ/ тоот тогтоолоор Д.Тыг тус тус хараат бус гишүүдээр, ХЭ/ тоот тогтоолоор Б.Аыг, ХЭ/ тоот тогтоолоор Д.г, ХЭ/ тоот тогтоолоор С.Хыг, ХЭ/ тоот тогтоолоор Я.ыг, ХЭ/ тоот тогтоолоор Ш.Быг тус тус ердийн гишүүдээр сонгосон.
"" ХХК-ийн 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.7 дахь хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох”, “” ХХК-ийн дүрмийн 8.3.5 дахь хэсэгт “ТУЗ-ийн гишүүдийг сонгох, лөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд ТУЗ-ийн гишүүдийг сонгосон байна.
Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Банкны төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн дараах шалгуурыг хангасан байна", 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 32.1.1-32.1.6-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна”, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7 дахь хэсэгт "Нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулсан, хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн ны дүрэм, Банкны тухай хуулийн 33.3, Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шалгуурыг хангасан эсэхийг нотлох баримт, дараах тодорхойлолт, баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 5 /таван/ өдрийн дотор Монголанд ирүүлнэ" гэж тус тус заасан байх бөгөөд нь тус хууль, журмын шаардлагад нийцүүлэн Банкны ТУЗ-ийн хараат болон ердийн гишүүдээр нэр дэвшүүлж буй этгээдүүдийн мэдээллийг Банкны тухай хуулийн 32.3 дахь хэсэгт "Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хэлбэрээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монгол тогтоож, энэ тухай хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг наас бичгээр, эсхүл цахим хүсэлтийг хянаж үзээд нэр дэвшүүлсэн ТУЗ-ийн гишүүдийг холбогдох хууль, журамд анд мэдэгдэнэ" гэж заасны дагуу Монголанд хүргүүлсэн. Монгол даасан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан гэж үзсэн.
Тодруулбал, Монгол нь 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр Дэвшигч П.э нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7.3-2.7. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дүгээр албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Н.Ц нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын 2.7.3-2.7. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Р.э нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам”-ын 2.7.3-2.7. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Т нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Б.А нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д. нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дүгээр албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч С.Х нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Я. нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4.2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна, 25 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А- дүгээр албан бичгээр ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ш.Б нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4.2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байна гэж мэдэгдсэн.
Улмаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл (Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх)-ийн 62.1 дэх хэсэгт "Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.7 дахь хэсэгт "төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох", "" ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйл (Хувьцаа эзэмшигчдийн хурал)-ийн 8.3.5 дахь хэсэгт "ТУЗ-ийн гишүүдийг сонгох, лөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох" гэж тус тус заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурал нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ТУЗ-ийн гишүүдийг Хувьцаа эзэмшигчдийн 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаар сонгосон.
Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхын саналаар сонгоно", Компанийн дүрмийн 9.6.-д “ТУЗ-ийн даргыг ТУЗ-ийн гишүүд дотроос олонхын саналаар сонгоно" гэж заасныг тус тус баримтлан “” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаар сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь 25 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, ТУЗ-ийн 25 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ТУЗ/ дугаар тогтоолоор нийт гишүүдийн 100 хувийн саналаар ТУЗ-ийн хараат бус гишүүн П.ийг “” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгосон.
Үүний дагуу "” ХХК нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын бүртгэлийн хэлтэст Эрх бүхий этгээдийн өөрчлөлт буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийн бүртгэлийг бүртгүүлэхээр баримт материалаа бүрэн бүрдүүлэн хууль болон холбогдох дүрэм, журмын шаардлагыг ханган, хүсэлт гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот шийдвэрээр үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гаргаж бидний эрхийг зөрчсөн.
Үүнийг эс зөвшөөрч "" ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, тус хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг өргөдөл гаргагч үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно" гэж тус тус заасны дагуу хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт 25 оны 09 дугаар сарын -ний Өдрийн Б-ГЗО/ тоот гомдол гаргасан боловч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дын 25 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1/9 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэж үзсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", мөн хуулийн .1.1 дэх хэсэгт "дээд шатны захиргааны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж тус тус заасны дагуу Улсын Бүртгэлийн байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаа Ерөнхий Газраас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дараах үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан бөгөөд татгалзал бүрд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.“...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд бүртгэлийн байгууллагын хориглох зүйл мөн зүйлийн 20.1.10 дахь хэсэгт “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” 20.1. дэх хэсэгт “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж тус тус заасан байх тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарласан.
Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна. Улсын бүртгэгч Н.д холбогдох хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 8/ШШ23/ тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 23 оны дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA23/ тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 24 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT24/ тоот тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн 24 оны 10 дугаар сарын -ний өдрийн 8/Ш324/ тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", 20.1. дэх хэсэгт “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэсэн заалтад хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, “” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоолтой холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маргаан бүхий захиргааны акт гаргах үеийн байдлаар аль ч шатны, аль ч шүүхэд хийгдээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.
2."Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 24 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах" нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан нь "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 24 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн Мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах" шаардлага бүхий хууль бус болохыг тогтоолгож, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг буюу ны хуулийн этгээдийн хэлбэрийн өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой маргаан юм.
Тодруулбал, "" ХХК нь Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Банкны системд нөлөө бүхий нь нээлттэй хувьцаат компани, бусад нь хувьцаат компанийн хэлбэртэй байна" гэж заасны дагуу тус хуулийн хэрэгжилтийг хангах ажиллагааны хүрээнд компанийн хэлбэрээ хаалттай хувьцаат компани хэлбэрээр өөрчлөхөөр шийдвэрлэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэн дээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч компанийн хэлбэрийг өөрчлөхөөр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбоотойгоор Нийслэлд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй маргаан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", 20.1. дэх хэсэгт “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж заасан. Гэтэл дээр дурдсан маргаан нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажиллагааны хүрээнд хийгдсэн хэлбэр өөрчилсөн бүртгэлтэй холбоотой маргаан бөгөөд одоогийн хүсэлт гаргасан ТУЗ-ийн гишүүдийн бүртгэлтэй огт холбоогүй юм.
3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай дугаартай зөвшөөрлийн дагуу ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавигдсан байна.
Үүнийг дараах үндэслэлээр няцааж байна. Нийслэлийн прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай прокурорын зөвшөөрөлд "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хөрөнгө болох “” ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна" гэж дурдсан байна. Прокурорын уг зөвшөөрөлд холбогдуулан бид 23 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б-ГЗ/ тоот хориг тавигдсанаас бусад хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөх, мэдээлэлд оруулах "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр "ны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд өөрчлөлтийг хориглоогүй талаар албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон анд ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү" гэх агуулга бүхий буюу прокурорын зөвшөөрлийг тайлбарласан утга бүхий албан бичгийг ирүүлж өгөхийг хүссэн.
Нийслэлийн прокурорын газар 23 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоот "Хүсэлтийн хариу өгөх тухай" албан бичгээр "... Тус прокурорын газраас 23 оны хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай зөвшөөрлөөр "" ХХК-ийн "...хуулийн зохицуулалтын дагуу тус прокурорын газраас хэргийг хянан шийдвэрлэхэд хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн". ач холбогдол бүхий эдийн бус хөрөнгө буюу "" ХХК-ийн хувьцааны эрхийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн болно" гэсэн хариу ирүүлсэн. Тодруулбал, тус Прокурорын зөвшөөрлөөр “" ХХК-ийн Эрх бүхий этгээдийн өөрчлөлт буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг огт хязгаарлаагүй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын .1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь прокурорын зөвшөөрөлд дурдсан хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх боломжтой байтал бүхэлд нь хориг тавьсан нь үндэслэлгүй юм.
“” ХХК-ийн эрх бүхий этгээдийн өөрчлөлт буюу төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2 дахь хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, 18.1.3 дахь хэсэгт “Өргөдөл гаргагч хуульд тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж тус тус заасан улсын бүртгэлийн байгууллага эрх бүхий этгээд буюу төлөөлөн удирдах зөвлөлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөл байдал огт үүсээгүй байна. Тодруулбал; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 8.1.1.-т Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан байтал огт үндэслэлгүйгээр ны хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь хууль бус юм.
Улсын Бүртгэлийн Ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх үүрэгтэй билээ.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн тоот татгалзсан шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, зохих өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна” гэжээ.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт болон төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах гэж байгаа. Яагаад гэвэл өмнөх шийдвэрт дурдсанчлан маргах зүйлгүйгээр анхны гаргасан захиргааны акттай маргаж байгаа. 2 дах нэхэмжлэлийн шаардлага нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болгохыг тогтоолгож, “”ны ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах гэж байгаа. Ерөнхийдөө 2 хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан төлөөлөн удирдах зөвлөл, хаяг гэсэн 2 шаардлага тавьсан.
...Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэхээс татгалзсан үндэслэлээ дараах байдлаар тайлбарладаг. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд “Д ” ХХК-аас улсын бүртгэгч Н.гийн “” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 22 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэрэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК, Монгол анд холбогдох хэрэг тус тус хянагдаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.-д заасан хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж буй эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж тус тус заасан байх тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарласан.
“” ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрдөггүй. Улсын бүртгэгч Н.д холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 9 дүгээр сарын -ны өдрийн тоот шийдвэрээр “Д ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 23 оны дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 24 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тоот тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасан. 24 оны 10 дугаар сарын -ний өдрийн тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1. дэх хэсэгт хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа иргэн, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэсэн заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Н.тай холбоотой маргаан нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан байсан.
Маргаан бүхий захиргааны акт нь хувьцааны шилжилт хөдөлгөөн биш эрх бүхий этгээдийн өөрчлөлт буюу төлөөлөн удирдах зөвлөл, “” ХХК-ийн төв байрны хаягийн өөрчлөлт байсан учраас хамаарахгүй гэдэг үндэслэлээр маргаж байгаа. Татгалзаж байгаа 2 дахь үндэслэл нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 23 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай тухай дугаартай зөвшөөрлийн дагуу “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавигдсан байна. Тийм учраас бүртгэх боломжгүй гэж байгаа юм. Прокурорын хориг нь хоригийнхоо хүрээ хязгаарыг тодорхой дурдаж өгсөн. “” ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтын хүрээнд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, шийдвэрлэж өгөх нь зүйтэй гэсэн. Уг Прокурорын зөвшөөрөлд холбогдуулан 23 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдмэгц тоот хүсэлт гаргах тухай албан бичгээр танай хоригийг үндэслээд Улсын бүртгэлийн ерөнхий газар хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй бус бусад байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг зөрчөөд байна, тайлбарлаж өгөөч гэхэд н. прокурор “” ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг 23 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. “” ХХК-ийн хувьцааны эрхийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөний хязгаарласан болно. “” ХХК-ийн хуулийн этгээдийн эрх үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой асуудал нь улсын бүртгэлийн бүрэн эрхийн асуудал байна гэж тайлбарласан. Хоригийн хүрээ хязгаарыг буюу хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой түдгэлзүүл гэдэг хориг байсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газар ажил үүргээ мэдэхгүйгээр хуулийг илт буруу тайлбарлан бүх хүсэлтэд хоригтой мэтээр хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
“” ХХК-ийн хаягийн өөрчлөлтэй холбоотой бүртгэл нь хувьцаа эзэмшигчийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ******* тогтоолоор дүрмээ өөрчилсөн. Хаягийн өөрчлөлт дүрэмд тусгагддаг учраас дүрмийн өөрчлөлт орсон. Банкны төв байрны хаяг өөрчлөгдөх бүрд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэхээр хандсан. Төв ны албан ёсны хаягийг У хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, дүгээр хороолол, гудамж, тоот барилгын давхрын тоот болсон. Маргаантай байхад бүртгүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна гэхээр “” ХХК-ийн хаяг ******* гээд хуучин байранд байгаад байгаа. Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлээд 0 мянгатад шилжээд жил гаруй болж байгаа. Дүрэмдээ өөрчлөлт оруулаад улсын бүртгэлд хандсан. Дээрх 2 үндэслэлээр үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж байна.
Манай компанийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд шуудангаар хуучин хаяг руу яваад байгаа. Банкны тухай хуулийн дугаар зүйлийн .3 дах хэсэгт зааснаар ны нэр байршлыг Монгол ны зөвшөөрөлтэйгөөр өөрчилнө гээд Монгол наас зөвшөөрөл авсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Хаягийн өөрчлөлтэй холбоотойгоор дүрмээ Монгол ны хууль эрх зүйн газрын н. гэдэг захиралд хандан бүртгүүлээд Монгол наас өөрчлөгдсөн дүрмийг бүртгэж авлаа, Улсын бүртгэлд хандана уу гэдэг хариуг өгсөн. Тухайн хариуг хавтаст хэрэгт өгсөн. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлийн хувьд Банкны тухай хуульд зааснаар нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заасан. Үүний дагуу 9 төлөөлөн удирдах зөвлөлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгон бүрдүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Компанийн тухай хууль болон Улсын бүртгэлийн хуульд эрх бүхий этгээдийг өөрчлөлтийг бүртгүүлдэг. Төлөөлөн удирдах зөвлөлөө бүртгүүлж чадахгүй бол “” ХХК-ийн зохистой засаглал тодорхой хэмжээнд алдагдана.
23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар П.э төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй 8 гишүүнийг сонгон бүрдүүлсэн. Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл анд байх ёстой гишүүд мөн үү, үгүй юу гэдэг дээр Монгол наас зөвшөөрөл аваад Монгол ны ерөнхийлөгч энэ 9 гишүүн төлөөлөн удирдах зөвлөлд байх боломжтой гээд захиргааны акт гаргаад зөвшөөрсөн. Монгол ны зөвшөөрөлтэй. Хариуцагч болон “Д ” ХХК тэр захиргааны акттай маргадаггүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг н.Л******* зөвшөөрөөд захиргааны акт гаргасан. Материалаа бүрдүүлээд улсын бүртгэлд хандахад дээрх 2 үндэслэлээр татгалзсаныг хууль бус гэж үзэж байна. Тийм учраас маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэхийг даалгаж өгнө үү.
2 дах шаардлагын хувьд сая тайлбарласан төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлтэй адилхан. Хугацааны хувьд өөр. Өмнөх бүртгүүлэх гэж байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод шинэ төлөөлөн удирдах зөвлөлөө маргаан гараад явж байх хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулаад шаардлага гараад төлөөлөн удирдах зөвлөлөө сонгосон. 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах гэж байгаа. 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар төлөөлөн удирдах зөвлөлөө коммелетив аргаар сонгосон. П.э төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй 8 гишүүдийг ердийн гишүүнээр сонгосон. “” ХХК-ийн 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ, 62.1.7, 8 дугаар зүйлийн 8.3.1.5-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, лөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох гээд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.1, 32.1.6, 33 дугаар зүйлийн 33.3, Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан шаардлагуудыг хангасан байна, мөн Монгол ны ерөнхийлөгчийн шийдвэрээр тухайн П.э, Н.Ц, Р.э, Д.Т, Б.А, Д., С.Х, Я. гэх зэрэг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шаардлага хангаж байна гэж захиргааны акт гаргасан. Энэ захиргааны актуудад ямар ч маргаан байхгүй. Маргаан байхгүй захиргаа актыг улсын бүртгэлд бүртгүүлэх гээд байгаа юм. Урьдчилсан байдлаар зохицуулагч байгууллага нь шийдвэрээрээ эдгээр хүмүүсийг томилох бүрэн боломжтой гэсэн байхад улсын бүртгэл хоригтой, маргаантай гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзаад байгаа юм. 25 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай ямар ч маргаан байхгүй. 09 дүгээр сарын 10-ны өдрийн маргаан бүхий захиргааны акт гарсан даруйн урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангах хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх үндэслэлгүй тайлбарыг өгдөг. Тийм учраас үүнийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоолгож, зохих өөрчлөлтийг бүртгэхийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү.
Улсын бүртгэлийн байгууллагад дүрмээ бүртгүүлээгүй, албан ёсны дүрэм баталгаажиж гараагүй байхад хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулаад хувьцаа эзэмшигчдийн хурлаа шийдвэрлээд яваад байсан тохиолдолд таны жишээ үндэслэлтэй юм шиг санагдаад байна. Нэгэнт улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь улсын хэмжээнд бүртгээд эд нарын хувьцаа эзэмшил байна дүрмийг бүртгэе гээд улсын хэмжээнд опен дата дээр харагдвал хүчин төгөлдөр байна. Ж.Д өмгөөлөгчийн хэлснээр ийм байвал тийм байвал гэж ирээдүйг харах биш хавтаст хэрэгт байгаа баримт дээр үндэслэх нь үндэслэлтэй. Маргаантай байгаа гэдгээр дүрэм бүртгүүлэхгүйгээр хувьцаагаа огцом нэмэгдүүлээд нэмэгдсэн хэмжээгээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд яваад байсан бол үндэслэлтэй байж болно. Гэтэл дүрмээ бүртгүүлсэн. Тэр дүрэмд заасан хувь хэмжээгээр хувьцаа эзэмшигчдийн хурал нь хуралдаад төлөөлөн удирдах зөвлөл хаягаа бүртгэж байгаа.” гэв.
3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Улсын бүртгэлийн хууль хэрэглээний нэгдмэл байдлын зарчим хангагдах ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн харилцааг бүхэлд нь зохицуулж байгаа. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар холбоотой аливаа эрүү, иргэн, захиргааны маргаан байгаа тохиолдолд бүртгэхийг хориглоно гэсэн байгаа. Улсын бүртгэгч өмнөх хурал дээр хэлж байсан. Иргэний бүртгэлийн тухайд эцэг эх нь өмчийн маргаантай байгаа ч юм уу, гэрлэлтийн бүртгэл хийлгэх, салгах ч юм уу, ямар нэгэн байдлаар маргаантай байгаа тохиолдолд хүүхэдтэй холбоотой бүртгэлийг хийдэг үү гэж асуухад тийм гэж хариулсан. Иргэний бүртгэлийг хийчхээд хуулийн этгээдийн бүртгэл буюу хувьцаа эзэмшигч нар нь хоорондоо маргаантай байгаагаас үүдээд охин компанийн бүртгэлийг хийхгүй гэж татгалзаад байгаа нь хууль хэрэглээний нэгдмэл байдлын зарчмыг хөндөөд улмаар “” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж байна. Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын дугаар зүйлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл, дүгээр зүйлийн .4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл хуулийн этгээдийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ гэж заасан. Тухайн үед хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл хуульд заасны дагуу мэдэгдсэн, тухайн хэрэг маргаан, бүртгэлтэй холбоотой хэрэг маргаан байгаа учраас энэ төрлийн бүртгэлийг хийхгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан шүүхийн захирамж юм уу, эрх зүйн баримт бичиг ирсэн бол улсын бүртгэл тухайн захирамж, прокурорын хориг зөвшөөрөлд дурдагдсан тухайн төрлийн бүртгэлийг төрлөөр нь түдгэлзүүлэх боломжтой байсан гэж харж байна. Хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тавьсан хоригийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд бүхэлд нь хориг тавьж буй мэтээр тайлбарлаад прокурорын зөвшөөрөлд дурдагдсан хоригийн цар хүрээг үндэслэлгүйгээр бүхэлд нь авч хэрэгжүүлээд байгаа нь ны эрх ашгийг зөрчөөд байна гэж үзэж байна. Ямар нэгэн маргаан байвал бүртгэхгүй гэдэг хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд тайлбарлаад байгаа зарчмаа иргэний бүртгэл дээр тайлбарлаж хэрэглэдэггүй. Хууль хэрэглээний нэгдмэл байдлын зарчим алдагдсанаас болоод Банкны тухай хуулиа зөрчсөн үйл баримт бий болсон. Монгол ны шалгалтын хүрээнд энэ үйл баримтыг тогтоовол Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үр дагавар үүснэ. Ингэснээр олон нийтийн эрх ашиг, “Д ” ХХК, “У-” ХХК зэрэг хувьцаа эзэмшигч нарын эрх ашиг нэн тэргүүнд зөрчигдөх эрсдэлтэй байгаа учраас үйлдлийг бүртгэх нь зүй ёсны гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр байгаа маргааны ихэсгэсэн шаардлагаар 23 оны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолтой маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй байж болно, үгүй ч байж болно. Шүүх дээр аливаа нэг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчингүй болгуулахаар маргаж байгаагаас үүдээд улсын бүртгэлийн үйл ажиллагаа доголдох ёсгүй. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй бол бүртгэл хийх үүрэгтэй. Иргэний шүүх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хуульд заасны дагуу гарсан эсэхийг тогтоосны дараа улсын бүртгэлийн тухайн бүртгэсэн бүртгэл нь хүчингүй болгох нь зүй ёсных гээд тогтоогдвол бүртгэл хүчингүй болгох үндэслэл болоод шинээр илэрсэн нөхцөл байдлаар тухайн маргаан хянагдаад явах хууль зүйн бүрэн боломж байсаар байхад яагаад заавал улсын бүртгэлийн үйл ажиллагааг хийх ёсгүй мэтээр тайлбарлаад байна. “Д ” ХХК нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хууль зүйн боломж байна. Хамгийн их эрх ашиг зөрчигдөх нь “Д ” ХХК байхад яагаад ингэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр хууль зүйн бүрэн боломж байгаа учраас энэ маргааныг шийдэх нь зүйтэй болов уу. Зөрчигдсөн эрхээ хамгаалах боломж, хууль зүйн зохицуулалт байгаа гэж үзэж байна.” гэв.
3.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Маргаан бүхий захиргааны акт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д буруу тайлбарлаж хэлснээс үүдэлтэй. Хариуцагч нь захиргааны актыг гаргахдаа улсын бүртгэгч Н.д холбогдох маргаан байгаа, Нийслэлийн Прокурорын газрын хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан явж байгаа гэж үзээд татгалзсан. Н.д холбогдох маргаан нь хувьцааны улсын бүртгэлд бүртгэгдсэн хувь хэмжээтэй холбоотой маргаан. Нийслэлийн Прокурорын газрын хувьцааны шилжилт хөдөлгөөн хязгаарласнаар “Д ” ХХК-ийн гомдлоор гаргасан эрүүгийн хэрэгтээ холбоотой маргаан. “” ХХК-ийн хаяг, төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн байдлаар прокурор болон захиргааны шүүхтэй холбоотой маргаан яваагүй. Гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 23 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэртэй маргаж байгаа гэдэг нь үнэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр маргаж байгаа. Маргаан бүхий захиргааны акт гарах үед гуравдагч этгээдээс маргаан үүсгээгүй байсан. Тэгэхээр тэнд л ярих ёстой. Захиргааны акт гарч байх үед маргаж байсан юм уу, үгүй юм уу гэдгийг ярих болохоос биш, захиргааны акт гарсны хувьцаа эзэмшигчдийн шийдвэртэй холбоотой маргаж байгаад хууль зүйн дүгнэлт өгөх шаардлага байхгүй. Ирээдүй цаг дээр болж байгаа зүйлийг өнгөрсөн цагтай холбож ярих бол зохимжгүй. Маргаан бүхий захиргааны акт гарах үед “Д ” ХХК эсвэл “У-” ХХК-аас хувьцаа эзэмшигчдийн шийдвэртэй холбоотой маргаан гаргасан байсан уу гэвэл үгүй. Захиргааны шүүх дээр нэхэмжлэл гаргасны дараа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр “Д ” ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргаад явсан. Тэр нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг анхан шатын шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдсэн. Шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр гарах гээд явж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэл буюу “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 23 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэртэй холбоотой маргаан тухайн үед гараагүй байсан байна. Хожим гарсан. Захиргааны акт гарахаас өмнө нь маргаан үүсгээгүй байсан учраас захиргааны акттай шууд холбож ирүүлэх нь хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөл ямар утгаар гарсан бэ гэхээр Монгол ны бүрэн эрхт төлөөлөгч бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэдэг Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн боловч хэргийн оролцогчид яллагдагч буюу Монгол ны бүрэн эрхт төлөөлөгчөөс гомдол гаргаад прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгоод буцаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр байгаа маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэл буюу “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 23 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэртэй холбогдуулаад гуравдагч талаас нэхэмжлэл гаргасныг шүүх анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх гэж байгаа бүртгэл буюу “” ХХК-ийн 23 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэртэй холбоотой эрүү, иргэний маргаан байгаагүй. Хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа гэж тодорхой заасан. Хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа маргаан тухайн үед байгаагүй. Эрүүгийн хэрэг нь Монгол ны бүрэн эрхт төлөөлөгчийн дугаар сарын -ний өдрийн шийдвэртэй холбоотой маргаан байсан. Тэгэхээр үйл явдал, он сар нь өөр, тухайн гарсан шийдвэрийн агуулга нь өөр байсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын 20 дугаар зүйлийн 20.1. дэх заалтыг улсын бүртгэлийн байгууллага буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Хувьцааны эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдсөнөөр шийдвэр гаргах эрхтэй болоод тэр гаргасан шийдвэрээ бүртгүүлэх гэж байгаа. Гарсан захиргааны акт хуульд үндэслэсэн юм уу гэдэг асуудал гарч ирж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан ерөнхий шаардлагуудыг хангасан юм уу, үгүй юу гэдэгт төвлөрөх ёстой болохоос биш ер нь бол гэдэг хийсвэр дүгнэлт хийх зохимжгүй төрлийн маргаан гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх ёстой. Хохироод байгаа этгээд нь “” ХХК гэж үзээд байгаа юм. Түүнээс биш “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д нэгдлийн эрх хууль ёсны ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй байх. Яагаад гэхээр “” ХХК-ийн эзэн 2 хүн сууж байна. Манай үйл ажиллагаа доголдоод байна гэхээр нэг нь энэ шийдвэр буруу гээд нөгөөх нь зөв гээд байна. Жинхэнэ хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь “” ХХК байгаа. Хууль хяналтын байгууллагаас ирсэн бүх бичиг хуучин хаяг руу очиж байна гэдэг нь эрх ашиг нь хөндөгдөнө. Цагтаа хүлээж аваагүй, хариу өгөөгүй учраас шаардлага, мэдэгдэл ирдэг. 2 хувьцаа эзэмшигчийн маргаан байгаа гэдгээр нэхэмжлэгчийн эрх ашгийг орхиж болохгүй. Ерөнхий агуулгаар нь биш хуулийг утгачлаад үзвэл хувьцаа эзэмшигчийн гэдэг агуулгаар тайлбарлавал байж болох өнцөг. Гэхдээ маргаан бүхий захиргааны акт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д нийцсэн юм уу, үгүй юу гэдэг асуудал. Үүнтэй холбоотой эрүү, иргэний маргаан байгаагүй. Хууль зүйн сайдын баталсан журмын .1-д тодорхой заасан.
Төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотойгоор харагдах байдлаасаа яваад байна. Гэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлд хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд мэдэгдэх ёстой гээд үүрэг болгосон. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Банкны журмыг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Банкны тухай хуулийн 27-д заасан эрх, үр дагаврууд үүсэх гэж байна. Өнөөдрийн байдлаар төлөөлөн удирдах зөвлөл өмнөх улсын бүртгэлээр бүртгэлтэй байгаа тул үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ бүртгэгдэхгүй байснаар хувьцаа эзэмшигч талуудаас төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргаан үүсэх нөхцөл байдал бий болж байгаа. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна гээд маргавал төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүй болгох юм уу, хууль зүйн үр дагаврууд үүсэж болно. Тийм учраас бүртгүүлэх нь чухал гэж үзэж байна.” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.
4.1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Дээд Шүүхийн 24 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ24/ дугаартай тогтоолын хянах хэсэгт "... Улсын дээд шүүхийн давж заалдах шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 23 оны дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 23 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ23/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасан.
Уг тогтоолд "... хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн... шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анан шатны шүүхийн магадлалаас үзэхэд, "Д " ХХК-ийн нэхэмжлэлтэй, "" ХХК, "Монгол " ТБАГУТҮГ-т тус тус холбогдох 21 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг хурлаас гаргасан дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай болон үүнээс өмнө хийгдсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал тухай хурлаас гарсан тогтоолуудтай холбоотой иргэний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь тогтоогдож /байна/..." гэж, "...хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл зэрэг актуудтай иргэний болон захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй нь илэрхий байхад маргааны үйл баримтыг эцэслэн дүгнэж шийдвэрлэсэн нь "Бүртгэл үнэн, зөв байх" зарчимд нийцэхгүй" тухай дурдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 8/ШШ23/ дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 23 оны дугаар сарын 07-ны Өдрийн 221/МА23/ дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 оны 10 дугаар сарын -ний өдрийн 8/Ш3/24/ дугаартай захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3-д заасныг тус тус баримтлан "Д " ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа "Д " ХХК-ийн нэхэмжлэлтэй "" ХХК, "Монгол анд тус тус холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй." гэжээ.
Мөн ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэлийн 1-р шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 25 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай, 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/******* дугаартай, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан тухай 25 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/******* дугаартай албан бичиг тус тус ирүүлсэн байна.
Улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж байгаа "" ХХК-ийн хувийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа "Д " ХХК-ийн нэхэмжлэлтэй "" ХХК, "Монгол анд тус тус холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тухай ямар нэгэн баримт авагдаагүй байгаа нь тус хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байх тул тус Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл. 20.1.-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх." гэж заасантай зөрчилдөж байна.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх, 62.1.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;, 62.1.4. компанийн хэлбэрийг өөрчлөх;, 62.1.7. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох; гэж заасны дагуу тус хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх юм. Гэтэл "" ХХК-ийн хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж байгаа гэх У- ХХК-ийн тус ХХК-д эзэмшиж байгаа хувьцааны хувь эзэмшил нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа "Д " ХХК-ийн нэхэмжлэлтэй "" ХХК, "Монгол анд тус тус холбогдох иргэний хэрэг маргаантай байгаагаас тус хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан шийдвэр нь эрх зүйн хүчин чадалтай эсэх нь тодорхойгүй нөхцөлд байна.
Нэгэнт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс удаа дараа ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг маргаан үүсгэсэн тухай албан бичгүүд ирүүлсэн тул тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1-т "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:" мөн зүйлийн 20.1.-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх." гэж заасантай зөрчилдөх тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Тав. Гуравдагч этгээд “У-” ХХК-ийн хариу тайлбар.
5.1.Гуравдагч этгээд “У-” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..." ХХК нь 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.1 шинэчилсэн найруулгыг батлах", Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь дэх хэсэгт "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн хэсэгт "Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ", 29.2.1 дэх хэсэгт "ны дүрэм батлах, уг дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах", "" ХХК-ийн дүрмийн 8.3.1 дэх хэсэгт "Банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах" гэж тус тус заасныг баримтлан "" ХХК-ийн дүрмийн 1.4 дэх заалтад "Банкны төв байрны хаяг өөрчлөгдөх бүрд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэх бөгөөд Төв байрны албан ёсны хаягийг У хот, Хан-Уул дүүргийн 1-р хороо, -р хороолол, гудамж, тоот барилгын давхрын тоот хаяг байна" гэж өөрчлөлт оруулсан.
Улмаар Монгол ны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан "Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журам"-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу 23 оны 04 дүгээр сарын -ны А-ГЗ/******* дугаар албан бичгээр Монгол ны Хууль, эрх зүйн газарт "" ХХК-ийн компанийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр хүргүүлсэн бөгөөд Монгол 23 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А- дугаар албан бичгээр ны Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монгол ны 23 оны ны эрх зүйн актын бүртгэлийн дугаарт бүртгэснийг мэдэгдсэн байна.
Мөн "" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт "Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.7 дахь хэсэгт "төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох", "" ХХК-ийн дүрмийн 8.3.5 дахь хэсэгт "ТУЗ-ийн гишүүдийг сонгох, лөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох" гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд "" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгосон байх бөгөөд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын тоот тогтоолоор П.ийг, тоот тогтоолоор Д.Тыг, тоот тогтоолоор Н.Цг, ердийн гишүүнээр 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/23/ тоот тогтоолоор Ш.Быг, тоот тогтоолоор С.Хыг, тоот тогтоолоор С.Сыг, тоот тогтоолоор Я.ыг, тоот тогтоолоор Д.г. тоот тогтоолоор Б.Аыг тус тус сонгосон.
Улмаар "" ХХК нь Банкны тухай хуулийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол анд ТУЗ-ийн гишүүнээр сонгосон гишүүдийн мэдээллийг хүргүүлсэн бөгөөд Монгол хянаж үзээд ны сонгосон ТУЗ-ийн гишүүдийг Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг. "Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам”-ын 2.7.3-2.7. дахь хэсэг, "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ын 2.1.4, 2.2 дахь удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам"-ын хэсэгт тус тус заасан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан байна гэж үзсэн байна.
Тиймээс Компанийн хаягийн өөрчлөлт буюу дүрмийн нэмэлт, өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийн бүртгэлийг бүртгүүлэхээр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын бүртгэлийн газарт хандсан боловч улсын бүртгэлийн байгууллага үндэслэлгүйгээр татгалзсан байх тул бөгөөд "" ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн дээд шатны захиргааны байгууллагад хандсан боловч мөн “" ХХК-н дүрмийн, өөрчлөлт, ТУЗ-ын өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар нь бүртгэхээс татгалзсан үндэслэлдээ "Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Д " ХХК-ийн Улсын бүртгэгч Н.гийн "" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 22 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэрэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Д " ХХК- ийн "" ХХК, Монгол анд холбогдох хэрэг тус тус хянагдаж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.10, 20.1.-т заасанд тус тус хамаарч байх тул гэж тайлбарласан. Гэвч дээрх иргэний болон захиргааны маргаанууд нь "" ХХК-н дүрэмд өөрчлөлт оруулах, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт оруулахтай холбоотой маргаан биш бөгөөд мөн "" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлээгүй, хязгаарлаагүй. Мөн нэхэмжлэгч "" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэрүүд нь Компанийн тухай хууль, ны дүрэмд нийцсэн байхад улсын бүртгэлийн байгууллага хуульд заан журмын дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх шийдвэрүүд нь "" ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болоод "" ХХК-н үйлчлүүлэгч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг зөрчиж байх тул "" ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
"" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 25 оны 04 сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", 62.1.7 дахь хэсэгт "төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох”, "” ХХК-ийн дүрмийн 8.3.5 дахь хэсэгт “ТУЗ-ийн гишүүдийг сонгох, лөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд "” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгосон байх бөгөөд ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Хувьцаа эзэмшигчдийн 25 оны 04 сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлын ХЭ/ тоот тогтоолоор П.Мөнх- Эрдэнийг, ХЭ/ тоот тогтоолоор Н.Цг, ХЭ/ тоот тогтоолоор Р.Мөнх- Эрдэнийг, ХЭ/ тоот тогтоолоор Д.Тыг тус тус, ТУЗ-н ердийн гишүүнээр ХЭ/ тоот тогтоолоор Б.Аыг, ХЭ/ тоот тогтоолоор Д.г, ХЭ/ тоот тогтоолоор С.Хыг, ХЭ/ тоот тогтоолоор Я. ыг, ХЭ/ тоот тогтоолоор Ш.Быг тус тус сонгосон.
Түүнчлэн “" ХХК нь Банкны тухай хуулийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу Монголанд ТУЗ-ийн гишүүнээр сонгосон гишүүдийн мэдээллийг хүргүүлсэн бөгөөд Монгол хянаж үзээд ны сонгосон ТУЗ-ийн гишүүдийг Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох, лөх журам”-ын 2.7.3-2.7. дахь хэсэг, “Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.4, 2.2 дахь хэсэгт тус тус заасан Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан байна гэж үзсэн байна.
Мөн 25 оны 04 сарын 10-ны өдөр сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь 25 оны 04 сарын 16-ны өдөр хуралдаж, Компанийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно", Компанийн дүрмийн 9.6.-д “ТУЗ-ийн даргыг ТУЗ-н гишүүд дотроос олонхын саналаар сонгоно" гэж тус тус баримтлан тус өдрийн ТУЗ/ дугаар тогтоолоор нийт гишүүдийн 100 хувийн саналаар ТУЗ-ийн хараат бус гишүүн П.ийг "” ХХК-н ТУЗ-ийн даргаар сонгосон.
Тиймээс Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийн бүртгэлийг бүртгүүлэхээр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын бүртгэлийн газарт хандсан боловч улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн тоот шийдвэрээр үндэслэлгүйгээр татгалзсан байна.
"" ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн дээд шатны захиргааны байгууллагад хандсан боловч мөн "" ХХК-н ТУЗ-ын өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхээс мөн 25 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/9 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дын "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэж үзсэн байна.
Улсын Бүргэлийн Ерөнхий Газар нь бүртгэхээс татгалзсан үндэслэлдээ " ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.10 дахь хэсэгт "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх", 20.1. дэх хэсэгт "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж тус тус заасан байх тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарлажээ.
Гэвч "Д " ХХК-н нэхэмжлэлтэй Улсын бүртгэгч Н.д холбогдох захиргааны хэрэг, "Д " ХХК-н нэхэмжлэлтэй "" ХХК, Монголанд холбогдох иргэний хэргүүд нь "" ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт оруулахтай холбоотой маргаан биш бөгөөд мөн "" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлээгүй, хязгаарлаагүй.
Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.10-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх"-т гэж заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар зөвшөөрлөөр "" ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.
Учир нь Нийслэлийн прокурорын газрын дээрх шийдвэр нь хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан буюу "" ХХК-н хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийг худалдан борлуулах болон бусад хэлбэрээр хувьцаагаа бусдад шилжүүлэх эрхийг түдгэлзүүлсэн байна. Харин хуулийн этгээдийн хэлбэрт өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр биш байна. Өөрөөр хэлбэл дээрх Нийслэлийн прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Прокурорын зөвшөөрөл нь "хуулийн этгээдийн хэлбэрт өөрчлөлт оруулахыг хориглосон, түдгэлзүүлсэн" шийдвэр биш байна.
Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж заасан бөгөөд "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Д " ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэгч Н.д холбогдох """ ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн Улсын бүртгэгч Н.гийн 22 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн дээрх зохицуулалтад мөн хамаарахгүй байна.
Учир нь улсын бүртгэгч Н.д холбогдох хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 10 дугаар сарын -ний өдрийн 28/Ш324/ тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд тус хэрэгт “хуулийн этгээдийн хэлбэрт өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлэх, хязгаарлах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглох, түдгэлзүүлэх" тухай шийдвэр гараагүй.
Мөн нэхэмжлэгч "" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 25 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хурал, түүнээс гарсан шийдвэрүүд нь Компанийн тухай хууль, ны дүрэмд нийцсэн байхад улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан журмын дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь үндэслэлгүй юм.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх шийдвэрүүд нь "" ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болоод "" ХХК-н үйлчлүүлэгч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг зөрчиж байх тул "" ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5.2.Гуравдагч этгээд “У-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болон дүрмийн өөрчлөлт 2 удаагийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 3 үндэслэлийг дурдаад байдаг. “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “” ХХК, Монгол анд холбогдох Иргэний хэрэг явагдаж байгаа. “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, улсын бүртгэгч Н.д холбогдох захиргааны хэрэг хянагдаж байна. Нийслэлийн Прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай прокурорын зөвшөөрлөөр улсын бүртгэлээс бүртгэх боломжгүй гэдэг хариу өгч байна. Нийслэлийн Прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар прокурорын зөвшөөрлөөр зөвхөн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Тэгэхээр Улсын бүртгэлийн газарт хуулийн этгээдтэй холбоотой олон төрлийн бүртгэлүүд явагдаж байгаа. Зөвхөн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эрхийг түдгэлзүүлсэн буюу энэ хэсгийг хязгаарлаж байна гэдэг байдлаар прокурорын зөвшөөрөл гарсан. Гэтэл Улсын бүртгэлийн газраас прокурорын зөвшөөрлийг дур мэдэн, бүрэн эрхээ хэтрүүлэн “” ХХК-д хийгдэх бүх бүртгэлийг хязгаарласан байгаа нь буруу. “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “” ХХК, Монгол анд холбогдох Иргэний хэрэг 5 жилийн хугацаанд үргэлжилж байгаа. Энэ хэргийг дууссаны дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ гэвэл дуусахгүй байх. Энэ хэрэг хаяг болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлтэй холбоотой зүйл байхгүй. 23 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Гэвч үүнийг өмнөх бүртгэлтэй холбоотой тайлбарлах боломжгүй. “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй улсын бүртгэгч Н.д холбогдох захиргааны хэрэг бол улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулъя гэсэн хэрэг байгаа. Хувьцааны эрх нэмэгдсэн, хасагдсан бүртгэлийг хийсэнтэй холбоотой хүчингүй болгуулъя гэсэн хэрэг байгаа. Өнөөдрийн хэрэгтээ бол хамааралгүй. Эдгээр хэргүүдийн аль дээр ч хаяг болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлийг бүртгэхгүй байгаач гэсэн хязгаарласан арга хэмжээг авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Прокурорын зөвшөөрөл буюу хавтаст хэргийн 82 дугаар хуудаст авагдсан прокурорын зөвшөөрөлд “” ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг 23 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хязгаарлахыг Улсын бүртгэлийн газарт даалгах гэж байгаа. 23 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Прокурорын байгууллагаас өмнөх гаргасан прокурорын зөвшөөрлийг хүрээ хязгаарыг тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эдийн бус хөрөнгө буюу “” ХХК-ийн хувьцааны эрхийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан шийдвэрлэсэн. Хуулийн этгээдийн эрх үүрэг, үүсэх, өөрчлөгдөх дуусгавар болгохтой холбоотой буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал тул уг асуудлаар прокуророос захиргааны байгууллагад аливаа үүрэг чиглэл өгөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д энэ ажиллагааны зорилгыг тодорхойлсон. Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараах ажиллагааг явуулна гээд энэ ажиллагааг дурдсан. Прокурорын зөвшөөрлөөр ч тэр, хуулийн зорилгын хүрээнд ч тэр ямар эрх ашгийг хамгаалах гээд байгаа гэхээр хувьцааг бусдад шилжүүлэхгүй, хувьцааг ихэсгэж, багасгаж болохгүй гэдэг агуулгатай байгаа. Хавтаст хэргийн 22 дугаар хуудас болон 10 дугаар хуудаст 2 дүрэм авагдсан. Хаягийг нэмж бүртгэж байгаа дүрэм болон өмнөх дүрэм 2 байгаа. “У-” ХХК болон Дэм сангийн ХХК-ийн хувьцааны эрхийн тоо хэмжээ хэвээр, эзлэх хувь нь хэвээр, мөнгөн дүн нь хэвээр байгаа нь харагдаж байна. Прокуророос аваад байгаа арга хэмжээний зорилго нь улсын бүртгэлийг хязгаарлах арга хэмжээ биш. Олон төрлийн бүртгэл хийгдэж байгаагаас зөвхөн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Прокуророос өгч байгаа 10 дугаар сарын 17-ны өдрийн тайлбарыг улсын бүртгэлд бүртгэ гэдэг агуулгаар тайлбарлаад байна гэж “Д ” ХХК үзээд байна. Хуулийн хүрээнд ч тэр, өөрсдийнх нь бичиг дээр дурдсан байгаагаар прокуророос бүртгэ гэдэг шийдвэрийг гаргах эрх байхгүй. Өмнөх өөрсдийн гаргасан шийдвэрийг зөвхөн хувьцаанд хамаарч байгаа гэдгийг ахиж тайлбарлаж байгаа юм. Тэрнээс биш ийм байхад танайх бүртгээч гэж улсын бүртгэлд болно гэж шаардсан асуудал байхгүй. Хаяг, төлөөлөн удирдах зөвлөлийн бүртгэлтэй холбоотой асуудал улсын бүртгэлд бүртгэгдсэнээрээ хэн нэгний эрх ашгийг хөндөгдөхгүй. Прокурор, Захиргаа, Иргэний хэрэг дээр бусдын эрхийг сэргээх гэж явж байгаа арга хэмжээнүүд аль нь ч зөрчигдөхгүй байна. Хэний ч эрх зөрчигдөхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад өгнө үү.“ гэв.
Зургаа. Гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн хариу тайлбар, татгалзал.
6.1.Гуравдагч этгээд “Д ” ХХК-ийн өмгөөлөгч шүүх Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...23 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгохоор Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой 25 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоод хурлаас төлөөлөн удирдах зөвлөлийн 8 гишүүнийг томилсон талаар шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлага гарахад мэдсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой шаардлага гаргаагүй. Үүнтэй холбоотой шаардлага гаргаад явна. Хаяг болон төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой маргадаггүй. Иргэн болон Захиргааны хэргийн шүүх дээр хувьцааны шилжилт хөдөлгөөний талаар маргаан явж байгаа гэж тайлбарлаад буруу ойлгоод байх шиг байна. 20 оны 3 сараас хойш “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт ороод 61 болон 39 хувийн харьцаатай байсан. Одоо “Д ” ХХК 21 хувь, “У-” ХХК 79 хувийн харьцаатай болсон. “Д ” ХХК хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох ямар ч боломжгүй, санал гаргах эрхгүй болсон. “” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 8 гишүүнийг томилохдоо “У-” ХХК-аас дангаар томилсон асуудал байгаа. Энэ нь бидний санал гаргах боломжийг үгүйсгэж, хуулийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна гэдэг маргаанууд байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас өгч байгаа хариуг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Улсын бүртгэлийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой асуудал байгаа бол улсын бүртгэл тухайн бүртгэлийг хийхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөв хэрэгжүүлж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр түдгэлзсэн байгаа захиргааны хэргийг хамааралгүй гэж яриад байна. Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн маргаан байгаа гэдэг нь харагдаж байна. Хариуцагчийн тайлбарлаад байгаа Дээд шүүхийн тогтоолд тодорхой байна. Иргэний шүүх дээр тухайн бүртгэлтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоол хүчинтэй юу, үгүй юу гэдэг дээр маргаж байна. Тэгэхээр эхлээд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж Улсын дээд шүүх тогтоолд тодорхой дурдсан. “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон хурлаас гарсан тогтоолууд хүчинтэй юм уу, үгүй юу гэдэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бусад бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол болохгүй гэдэг нь тодорхой харагдана. Нийслэлийн Прокурорын зөвшөөрөлд хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хориглосон зүйл бичигдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс бид нар тайлбар авсан. Тайлбар дээр зөвхөн хувьцааны шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хориглосон, бусад бүртгэлтэй холбоотой асуудлыг улсын бүртгэлийн байгууллага хуульд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдээрэй гэж бичиг өгсөн. Тэгэхээр бүртгэх ёстой гэдэг нь прокуророос зөвшөөрөл өгөөд байгаа хэрэг биш. Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, бусад зүйлийг хуульд заасан эрхийн дагуу улсын бүртгэлийн байгууллага шийдээрэй гэдэг бичиг болохоос хувьцааны шилжилт хөдөлгөөн биш байна, шууд бүртгэлийг хий гэсэн зөвшөөрөл өгөөд байгаа асуудал биш. “” ХХК-тай холбоотой холбогдох этгээдүүдэд эрүүгийн журмаар эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж байна гэдэг нь тодорхой болж байна. Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.-д заасан эрүүгийн хэрэг явж байгаа гэдэг нь энэ албан бичгээр тодорхой болж байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг байгаа гэдэг нь тодорхой харагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт гаргаж өгсөн. 23 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралтай холбоотойгоор Иргэний хэргийн шүүх дээр маргаж байгаа. 20 оноос хойш “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 11 нэхэмжлэлийн шаардлага гаргасан явж байгаа. Үүнтэй холбоотой улсын бүртгэлийн байгууллага дээр “Д ” ХХК болон Н.тай холбогдох маргаан дээр бүх баримтууд байгаа. Иргэний маргаан явж байгаа гэдэг нь харагдаж байгаа учраас Улсын бүртгэлийн байгууллагууд Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасан бүртгэхийг хориглох заалтыг хэрэгжүүлээд хариу өгч байгаа нь хуульд нийцнэ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Огийн хэлээд байгаа аав ээжийн маргаан гээд Иргэний маргааны тайлбар үндэслэлгүй. “” ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан. Иргэний шүүх дээр байгаа маргаан “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д ” ХХК хариуцагч нь “”, Монгол , “У-” ХХК нар байгаа. Энэ 4 этгээдийн хооронд явагдаж байгаа маргаан. Зөвхөн хаягийн бүртгэл, төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой асуудлыг яриагүй. Хаяг, төлөөлөн удирдах зөвлөлийг тодруулж яриад байгаа юм. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа санал гаргах эрхтэй холбоотойгоор маргаад байгаа юм. Бид нар 61 хувийн хувьцаагаар санал өгдөг байсан бол өнөөдөр 21 хувийн хувьцаагаар санал өгөх болоод шийдвэрт нөлөөлөх байдалгүй болсон. Төлөөлөн удирдах зөвлөлд нэг ч хүнгүй болоод бүх шийдвэртэй нь маргаад явж байгаа. Ж.Дын өмгөөлөгч хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой маргаан тухайн захиргааны акт гарахад байгаагүй гэж тайлбарлаад байна. Энэ нэхэмжлэл гарсантай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Хурлаас ийм шийдвэр гарсан байна гэдгийг энэ нэхэмжлэл гараад, маргаанд оролцоод мэдсэн. Тэгээд нэхэмжлэл гаргасан. Үр дагавар нь 80 хувийн хувьцаатай этгээд ганцаараа хурлаа хийгээд хурлаас гарсан шийдвэрээ 20 хувийн хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүй байгаа учраас ямар шийдвэр гарсан, ямар үйл ажиллагаа яваад байгаа талаар мэдэхгүй хохироод маргаад байгаа. 25 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дахиад хувьцаа эзэмшигчдийн хурал болоод хурлаас ийм шийдвэр гараад төлөөлөн удирдах зөвлөлөө томилсон байна гэдгийг өнөөдөр мэдэж байна. Өнөөдөр мэдсэн учраас үүнтэй маргана гэж хэлээд байгаа юм. Прокурор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байж болно. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж байгаа гэдэг асуудал тодорхой болж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д улсын бүртгэлийг доголдуулах гээд татгалзах үндэслэл байхгүй бол бүртгэх ёстой гэдгийг зогсоох гээд байгаа зүйл байхгүй. Хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийж болохгүй, энийг хориглоно гэдэг заалт дээр иргэний болон эрүүгийн, захиргааны маргаантай холбоотой асуудал байгаа бол бүртгэж болохгүй гэдгийг үндэслэсэн. Иргэн, захиргаа, эрүүгийн маргаан байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг нь нотлох баримтаар хангалттай харагдаж байгаа учраас хориглох заалтыг улсын бүртгэлд хэрэглэнэ. Харин улсын бүртгэл энэ заалтыг хэрэглэхгүй бол өөрсдөө хэрэгт орно. Бусдад давуу байдал бий болгож байгаа юм уу, яагаад хориглосон зохицуулалтыг хэрэглэхгүй байгаа гэдэг асуудал яригдана. Тийм учраас улсын бүртгэлийн байгууллага иргэн, эрүү, захиргааны маргаан явагдаж байгаа талаар хангалттай баримт хувийн хэрэгт байгаа учраас хориглох заалтыг бариад татгалзаж байгаа нь хуулийг хэрэгжүүлээд үндэслэл бүхий хариу өгч байгаа гэдэг нь харагдаж байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг болбол хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
“Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, улсын бүртгэгч Н.д холбогдох маргаан бий болсон. Дээд шүүхийн шүүгчдээс олон зүйлийг тодруулсан. Энэ асуултыг асуусан. Олон янзын бүртгэлтэй холбоотой маргаанууд яваад байна. Өмнө нь 2 3 шийдэгдсэн. Өнөөдрийн маргаанд бүртгэгчийн талаас болон гуравдагч этгээд “У-” ХХК-ийн талаас хариулахдаа зөвхөн бүртгэлтэй холбоотой маргаан гээд яриад байна. 20 онд хувьцааны тоо, саналын эрхтэй холбоотойгоор гарсан маргаан. Энэ маргаан хувьцаа эзэмшигчдийн хурал хүчинтэй юм уу, хурлаас гарсан шийдвэр хүчинтэй юм уу гэдгийг эхлээд шийдэх ёстой. Тэгэхээр эхлээд Монгол ны бүртгэл гэж байдаг юм байна. 2 дугаарт нь Монгол ны бүртгэл хүчинтэй юм уу, үгүй юү гэдгийг шийдэх юм байна. 3 дугаарт улсын бүртгэлийн асуудлыг ярих ёстой юм байна. Тэгэхээр анхан шатны шүүх тодруулаад бүртгэлтэй холбоотой маргаан нь дуусаагүй бол түдгэлзүүлэх асуудал байгаа юм уу, үгүй юу гэдгийг үзээч гэдэг байдлаар анхан шатны шүүх рүү буцаасан. Улсын бүртгэл дээр “Д ” ХХК-тай холбоотой Н. бүртгэгчид холбогдох хэргийн материал оччихоод байгаа юм. Улсын дээд шүүхээс хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн маргааны асуудал шийдэгдсэн юм уу, үгүй юу гэдгийг эхлээд тодруулах юм байна. Дараа нь Монгол ны асуудал байгаа юм уу, үгүй юу гэдгийг тодруулах юм байна гээд хуульд заасны дагуу мэдэгдээд, шийдвэр, тогтоол, магадлалаа авч очоод энэ үндэслэл байгаа юм байна гэдгийг ойлгочхоод байгаа. Хуульд заасны дагуу эрүүгийн маргаан байна гэдгийг Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн журмаар 20 оны 3 дугаар сарын 09, 20 оны 11 дүгээр сарын 06, 21 оны 01 дүгээр сарын -ний өдрийн “” ХХК-ийн Монгол наас томилсон бүрэн эрхт төлөөлөгчид холбогдох хэрэг байгаа. Хувьцааны 61 болон 39 хувь байсныг өнөөдөр 21 болон 79 хувь болгосонтой холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэдэг байдлаар хууль хяналтын байгууллагаас мэдэгдчихээд байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа юм байна гэдгийг улсын бүртгэлийн байгууллага нь энэ утгаараа мэдчихээд байгаа юм. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаас мэдэгдээд эрүү, иргэний, захиргааны хэргүүд байгаа гэдгийг улсын бүртгэл мэдсэн учраас хориглох заалтыг барих нь гарцаагүй гэж бид ойлгож байна. Иргэний маргаан байгааг “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэгч Н.д холбогдох маргаанд бүх материал нь байсан учраас хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй холбоотой маргаан байгаа юм байна гэдгийг улсын бүртгэлийн байгууллага мэдээд тэр заалтаа барьж байгаа. Баримтлаад байгааг нь зөв гэж ойлгоод байгаа.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрүүдтэй гарсан даруйд маргаад явж байгаа. Улсын бүртгэлд аваачаад өгөхөөр улсын бүртгэлд хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн эрүү, иргэн, захиргааны маргаан байхгүй учраас хориглох заалтаа хэрэглэж чадахгүй. Ийм маргаан байна гээд эхлээд “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэгч Н.тай холбоотой бүртгэлийн маргаан байгаа гэдгийг Захиргааны шүүхээс мэдээд хориглох нь зүйтэй юм байна гээд, Нийслэлийн Прокуророос ирсэн бичгийн дагуу хориглох нь зүйтэй юм байна аа гэдэг хариунуудаа тэрний дараагаас өгөөд байгаа. Тэрний өмнө хувьцаа 21 болон 79 хувь болсныг бүртгэсэн бүртгэлүүд байгаа. Тэрэнтэй бид нар маргаад явж байгаа. Тэрийг эцэслэн шийдвэрлээд зөв бурууг нь тогтоосон зүйл байхгүй. Дээд шүүхээс эхлээд улсын бүртгэлийн маргаан биш байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал зөв юм уу, буруу юм уу, шийдвэр нь зөв юм уу, буруу юм уу, Монгол бүртгэл хийгээд байгаа нь зөв, бурууг шийдээд сүүлд нь улсын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэе гэдэг нь зөв.
Төлөөлөн удирдах зөвлөлийг томилж байгаа шийдвэр хүчингүй. Хүчингүй шийдвэрийг үндэслэж томилогдоод шийдвэр гаргаж байгаа төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй гэж маргаж байгаа. Тийм учраас хаягийн бүртгэлтэй холбоотой, эсвэл төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой асуудал үүсээд Монгол наас шаардаад байна гээд байдаг. Иргэний шүүх дээр Монгол хариуцагч болсон. Монгол наас асуухаар Т.Г төлөөлөгчийн хэлээд байгаа шалгалтын тайлан дотор байгаа. Иргэн, захиргааны маргаанаа шийдвэрлэж дуусчхаад өөрчлөлтүүдээ хийгээрэй гээд зөвшөөрөөд байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг Монгол мэдэж байгаа. Монгол наас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч нар нь эрүүгийн журмаар шалгагдаад эрүүгийн хэрэг үүсээд яллагдагч болсон байгаа. Тэр тохиолдолд “” ХХК-ийг нэг талд нь шахаад та нарыг ингэнэ тэгнэ гэсэн ямар нэгэн юм байхгүй. Одоо ийм нөхцөл байдалд орлоо гээд яриад байгаа нь ямар ч үндэслэлгүй. 2, 3 маргаан дээр 1, 1 талд нь орчхоод яваад байдаг. Тэр бүх асуудлуудыг Монгол ойлгож байгаа. Хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг хууль зөрчөөд багасгасантай холбоотой. “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс гарч байгаа шийдвэрт нэг хувьцаа эзэмшигч нь ороогүй, бусад хувьцаа эзэмшигч нарын саналын эрхийг багасгаж байгаад гаргачихсан шийдвэр цаашдаа хүчингүй болно гэж ойлгож байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох Компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, “” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж “1/Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах, 2/Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 25 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн хаягийн өөрчлөлт болох компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” гэжээ.
1.2.Нэхэмжлэгч 25 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тоот татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” гэж ихэсгэсэн бөгөөд шүүх өөрчилж тодруулсан болон ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэлээ.
2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчдоос эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
2.2.Гуравдагч этгээд “Дэм санхүүгийн ” ХХК-аас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй, шаардахад шүүх хуралдаанд тайлбараа гаргаж тэмдэглэлд тусгуулах боломжтой талаараа тайлбарласан тул түүний шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг шүүх үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
3.Маргаан бүхий татгалзсан шийдвэрүүдийн тухайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25 оны дугаар сарын 05-ны өдрийн дугаартай, 25 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай, 25 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүдээр хариуцагч нь “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд танай “” ХХК-ийн мэдээллийг шалгахад Авлигатай тэмцэх газрын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06/810 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 23 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавигдсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд ... гэж заасан байх тул таны хүсэлтийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна. ” гэж “” ХХК-ийн хүсэлтэд дурдагдсан хуулийн этгээдийн бүртгэлүүдийг хийхээс татгалзжээ.
4.Нэхэмжлэгч “” ХХК-аас хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн гэрчилгээнд зохих тэмдэглэгээ хийхээс татгалзсан албан бичгүүдийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Прокурорын зөвшөөрлөөр “” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хаягийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг огт хязгаарлаагүй” гэж тайлбарлан маргаж,
4.1.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Улсын бүртгэлийн нэгдсэн архивд хадгалагдаж байгаа “” ХХК-ийн хувийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК, Монгол анд тус тус холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тухай ямар нэгэн баримт авагдаагүй байгаа нь тус хэрэг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байх тул тус компанийн хаягийн өөрчлөлт болох компанийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл.”, 20.1.-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх.” гэж заасантай зөрчилдөж байна.” хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллага шийдвэрлэхээр, ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, дүгээр зүйлийн .4.3-д “улсын бүртгэгч нь энэ хуулийн .4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, 20.1.-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор байна.
6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 оны 10 дугаар сарын -ний өдрийн 8/ШЗ24/ дугаартай захирамжид ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Дэм санхүүгийн ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ ” ХХК, Монголанд тус тус холбогдох ...” ” ХХК-ийн 22 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурал болон түүнээс гарсан Х/22/04 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар дурдаад, үүнтэй холбоотойгоор “Дэм санхүүгийн ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Н.д холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд мөн Нийслэлийн прокурорын газрын 23 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэгт ач холбогдол бүхий хөрөнгө болох “ ” ХХК-ийн хувьцааны эрхийг бусдад шилжүүлэх үндэслэл тогтоогдож байх тул “ ” ХХК-ийн хувьцааны эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
6.1.Энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын бүртгэл, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг прокурорын зөвшөөрлөөр зохих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байх боловч энэ нь хаягийн өөрчлөлт, ТУЗ-ийн гишүүдийн өөрчлөлтийн бүртгэлийг хийхгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
6.2.Учир нь Компанийн тухай хуульд зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал мөн ч маргаан бүхий бүртгэлүүд болох хаягийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүртгэлийн тухайд агуулгаар нь авч үзвэл хувьцааны эрхийг шилжүүлсэн буюу ийм үр дагаварт хүргэх шийдвэрүүд биш байна.
6.3.Хэдий тийм боловч “Дэм санхүүгийн ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг, “ ” ХХК-ийн 22 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаартай хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг үндэслэн тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.гийн 22 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг, хувьцааны эрхийн асуудалтай холбоотой эрүүгийн хэрэг маргаан зохих байгууллагад шалгагдаж байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д тус тус заасан хориглосон үйлдлийг хийхгүй гэж бүртгэл хийхээс татгалзсан хариуцагчийн шийдвэрүүд хуулийн үндэслэлтэй, харин хууль хяналтын байгууллагаас хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа гэж албан ёсоор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авсангүй.
7.Иймд нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн 0,400 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .4.3, 20 дугаар зүйлийн 20.1., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 0,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА