Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00472

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00472

Дундговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч З.Ууганбаяр, Ж.Чимэддулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъянгүний гудамж 5 байрлах, ******* ХХК /РД:5504082/

Хариуцагч: Дундговь аймаг, ************ сум, 9-р баг, *******ын ******** тоотод оршин суух ******** овогт Э*******тын ********* /РД:ЗЮ*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 67050524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******, Б.*******

Хариуцагч: ********

Хариуцагчийн өмгөөлөгч:*********

Иргэдийн төлөөлөгч: *************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х********л ХХК нь ********** холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 67050524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ.

"Х********л" ХХК нь даатгуулагч ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г22397043 дугаартай даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 36-49**** улсын дугаартай, Тоёота, Ланд Круйзэр-79 маркийн тээврийн хэрэгслийн ашиглалтын үеийн бүх эрсдэлийг даатгасан. Даатгуулагчийн зөвшөөрөл бүхий этгээд болох жолооч Г.*******ан нь 2023 оны 01 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 36-49УНӨ улсын дугаартай, Ланд 79 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үед хариуцагч Э.******* жолоочтой 44-10***** улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэх заалтыг зөрчсөний улмаас мөргөж зам тээврийн осол гаргасныг Дундговь аймгийн Луус сумын цагдаагийн хэлтсээс тогтоосон. Тус зам тээврийн ослын улмаас даатгуулагч ******н ХХК-ийн өмчлөлийн 36-49***** улсын дугаартай, Ланд 79 маркийн тээврийн хэрэгсэлд нийт 83974800 төгрөгийн хохирол учирсан нь "Ашид Билгүүн" ХХК-ийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 1151 дугаар бүхий хохирол үнэлгээний тайлангаар гарсан бөгөөд бид даатгуулагчтай байгуулсан 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Г22397043 тоот "Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-ний дагуу нийт учирсан хохирлоос 67050524 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон. Бид дээрх нөхөн төлбөрийг олгосонтой холбогдуулан Г22397043 тоот даатгалын гэрээний 2.10.2.13 дах хэсэг болон Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар 7 зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах заалтыг үндэслэн буруутай этгээдээс 67050524 төгрөгийн төлбөрийг гаргуулах даатгуулагчийн шаардах эрхийг 2023 оны 05 сарын 12-ны өдрийн Г23040 тоот "Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцэл"-ээр шилжүүлэн авсан. Манай байгууллагын зүгээс Дундговь аймгийн Прокурорын газарт "Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт илгээсэн боловч тус газраас тухайн хэрэг дуусгавар болсон тул 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/372 тоот хариугаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд даатгуулагчид олгосон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр буюу 67050524 төгрөгийг хариуцагч Э.*********с гаргуулж өгнө үү.гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргаж өгөх нотлох баримт байхгүй байна. Талууд ярьж байгаад эвлэрэх саналтай байна. гэв.

3.Хариуцагчийн өмгөөлөгч Т******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр хугацаан дээр тохирохгүй байсан. Энэ удаагийн шүүх хуралдааны өмнө нь эвлэрсэн байгаа гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 67050524 төгрөгийг 24 сарын турш сар бүр 2793771 төгрөгөөр төлнө гэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч эвлэрсэн байгаа. Гэрээг бичгээр үйлдэж шүүхэд өгч байна гэв.

5.Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. 24 сарын хугацаанд тэнцүү хувааж төлье. Энэ гэрээг байгуулахад ямар нэгэн гадны дарамт шахалтаар бусдын хүсэл зоригоор байгуулсан зүйл байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Э.*******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 67050524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Талууд Эвлэрлийн гэрээ гэж нэрлэсэн Энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Нэг талаас Монгол Улс, Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж 5, Хаан даатгал компанийн байр хаяг орших Хаан даатгал ХХК (РД:5504082)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч албан тушаалтай Батбаяр овогтой *******, Болдбаатар овогтой ******* нар /цаашид А тал гэх/;

Нөгөө талаас хариуцагч ******* овогтой ******* /РД:*******/ , түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн /ӨД:3008/ /цаашид Б тал, хамтад нь Талууд гэх/ нар Монгол Улсын Иргэний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн харилцан тохиролцон энэхүү гэрээг байгуулж байна.

НЭГ. ТОХИРОЛЦСОН БАЙДАЛ

1.1 Нэхэмжлэлийн үнийн дүн болох 67,050,524 /жаран долоон сая тавин мянга таван зуун хорин дөрвөн төгрөг/-ийг Б талаас А талд дараах байдлаар тогтоосон хугацаанд шилжүүлнэ.

Д/Д

Төлбөр төлөх хугацаа

Төлбөр төлөх дүн

1

2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

2

2025 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

3

2025 оны 12 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

4

2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

5

2026 оны 02 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

6

2026 оны 03 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

7

2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

8

2026 оны 05 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

9

2026 оны 06 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

10

2026 оны 07 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

11

2026 оны 08 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

12

2026 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

13

2026 оны 10 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

14

2026 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

15

2026 оны 12 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

16

2027 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

17

2027 оны 02 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

18

2027 оны 03 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

19

2027 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

20

2027 оны 05 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

21

2027 оны 06 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

22

2027 оны 07 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

23

2027 оны 08 дугаар сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

24

2027 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр

2,793,771.8 төгрөг

 

Нийт

67,050,524 төгрөг

 

1.2 Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

1.3 Энэ гэрээ нь гэрээнд заасан нөхөн төлбөрийг Б тал бүрэн шүүхийн шийдвэр гарснаар гэрээнд заасан хугацааны дагуу төлж гүйцэтгэнэ.

1.4 Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй. гэх гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 67050524 төгрөгийг 24 сарын турш тэнцүү хувааж төлөхөөр талууд тохиролцсон байх тул энэхүү хэлцэл нь эвлэрлийн гэрээний шинжийг агуулаагүй, харин нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хуваарийг тохиролцсон хэлцэл байна гэж үзлээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

4. Зохигчдын байгуулсан нь гэрээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493203 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 493203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч *******ын ******* /РД:*******/ нь 67050524 /жаран долоон сая тавин мянга таван зуун хорин дөрөв / төгрөгийг ******* ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2025 оны 11 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2025 оны 12 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 01 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 02 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 03 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 04 сарын 01-ны өдөр 2793771.8/хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 05 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 06 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 07 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 08 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 09 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 10 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 11 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2026 оны 12 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 01 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 02 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 03 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 04 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 05 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 06 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 07 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 08 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, 2027 оны 09 сарын 01-ны өдөр 2793771.8 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун далан долоон төгрөг наян мөнгө/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493203 /дөрвөн зуун ерэн гурван мянга хоёр зуун гурав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ас 493203 /дөрвөн зуун ерэн гурван мянга хоёр зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, дахин энэ асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР

Ж.ЧИМЭДДУЛАМ