Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí П.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 1804000710072 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр ñàðûí 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Наранжаргал  

 Улсын яллагч                                              Б.Оюунцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ж.Цэцэгээ

 Шүүгдэгч                                                 П.Эрдэнэбаатар нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, халх, 1971 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Багануур-Ус ОНӨААТҮГ-т дуудлагын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр Х.Батгэрэл, 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 5 тоотод/ одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, Гал овгийн Пүрэвжавын Эрдэнэбаатар  /РД:АЮ71082019/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.Эрдэнэбаатар нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 6 тоот хашааны гадна талд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн а-д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг жолоодох эрхгүй үедээ жолоодож, ухрах үйлдэл хийхдээ эхнэр Х.Батгэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч П.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18-19 цагийн үед эхнэр Х.Батгэрэл намайг айлаас ирж авсан. Манай эхнэр хашааныхаа үүдэнд шаварт машинаа суулгачихаад оруулж чадахгүй байхаар нь би машинаа жолоодоод ухрах үйлдэл хийж байгаад баруун гар талд хашааны хаалгаа бариад зогсож байсан эхнэрээ харалгүйгээр мөргөж унагаасан. Тэгээд эхнэрээ өргөж орж ирээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг

                             

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Батгэрэлийн мэдүүлсэн: “...Би 18 цаг өнгөрч байхад ...өөрийн эзэмшлийн 10-52 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 6 тоотод байрлах хашааны хаалган дээр машинаа жолоодож ирээд газар их нойтон шавартай байсан болохоор Эрдэнэбаатарыг “чи арай эвтэйхэн барих байх машинаа оруулчих” гээд би өөрөө машинаасаа буугаад хашааны том хаалгаа онгойлгож, баруун талын хаалгаа бариад зогссон. Манай нөхөр машинаа асаагаад хаалгаар ортол машин маань шаварт суучихсан. Тэгээд Эрдэнэбаатар машинаа хүчтэй хаазлаад шаварнаас гаргах гэж оролдсон. Тэгэж байгаад хойш ухрахдаа миний хөлний баруун хэсэгт машины хойд талаар хашааны хаалгатай хавсарч 1 удаа мөргөсөн. Манай нөхөр намайг санаатай мөргөөгүй. Манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн №09шэ/150 дугаартай дүгнэлтэд: “Х.Батгэрэлийн биед аарцаг ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал цохигдох, мөргөгдөх, юманд хавчуулах гэх мэт. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 23/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 4 сарын 2-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэд “...Хэргийн материалд авагдсан “Тoёота Опа /Toyoto Opa/” маркийн 10-52 БРА улсын дугаартай автомашиныг жолоодсон П.Эрдэнэбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар үйлдэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн 2.1-а олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэснийг тус тус зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 39/

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн үзлэгийн төвийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан. Автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн гар талын урд их гэрлийн гадна шил хагархай, зүүн гар талын урд крыло гуфертэй нийлэх хэсгээрээ дотогш бага зэрэг хонхойж будаг нь халцарсан, баруун гар талын крыло, жолоочийн хаалга хонхойсон хуучин сэвтэй, гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд зүүн гар талын оврын гэрэл, гуфер дээрх нэмэлт гэрэл, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, баруун гар талын таван булны гармошик резин тасарсан зэрэг гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь зам дугуй хоёрын барьцалдалтыг бууруулж дугуйны элэгдэлт ихсэх боловч осол гарахад нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 29-32/

Хэргийн газрын үзлэгийн “...Хашааны төмөр хаалганы гадагш харсан баруун талын хэсэгт хохирогч Х.Батгэрэлийн хаалгыг бариад зогсож байсан гэх газрыг “А” гэсэн үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Эрдэнэбаатар тээврийн хэрэгслийн баруун хойд талын гэрлэн дохионы урд хэсгээр Х.Батгэрэлийг мөргөсөн гэж гараар заасныг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3, 6-7/

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22/513 дугаартай “...Пүрэвжавын Эрдэнэбаатар /РД:АЮ71082019/ нь жолооч биш бүртгэлгүй байна...” гэх албан бичиг /хх-ийн 56/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10/

Багануур-Ус ОНӨААТҮГ-ын 2018 оны 3 сарын 26-ны өдрийн 101 дугаартай албан бичигт ”П.Эрдэнэбаатар нь тус байгууллагад 1995 оноос хойш 23 жил засварчнаар ажиллаж байгаа” гэжээ /хх-н/

П.Эрдэнэбаатар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 53/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

             Шүүгдэгч П.Эрдэнэбаатар нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 4 дүгээр гудамжны 6 тоот буюу өөрийн гэрийн хашаа руу орохоор Toyoto Оpa маркийн 10-52 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байгаад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулхааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө...”, мөн дүрмийн 2.1-ийн а-д “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэснийг тус тус зөрчиж, хашааны хаалга бариад зогсож байсан эхнэр Х.Батгэрэлийг мөргөж, биед нь аарцаг ясны зөрөөтэй хугарал хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “ухрах үйлдэл хийж байгаад баруун гар талд хашааны хаалга бариад зогсож байсан эхнэрээ харалгүйгээр мөргөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Х.Батгэрэлийн “манай нөхөр ухарч байхдаа хашааны хаалгатай хавсарч намайг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2018 оны 3 сарын 26-ны өдрийн №09шэ/150 тоот дүгнэлт /хх-н 23/, Замын цагдаагийн албаны шинжээчийн  45 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн үзлэгийн төвийн 12058 дугаартай шинжээчийн дүгнэлт /29-32/, П.Эрдэнэбаатарыг жолооч биш болохыг тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2018 оны 4 сарын 09-ний өдрийн 22/513 дугаартай албан бичиг /хх-ийн 56/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           Иймд П.Эрдэнэбаатарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад çààñнаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Зам тээврийн осол гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд  Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад çààñàí ãýìò õýðýã дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð ãýìò õýðãèéí “хөнгөн” àíãèëàëä õàìààðàãдаж байна. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Багануур-Ус ОНӨААТҮГ-т 1995 оноос хойш тасралтгүй 23 жил засварчнаар ажиллаж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч Х.Батгэрэл нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 81/

 

П.Эрдэнэбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд тэрээр прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсныг хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хуульд заасан нөхцөл, журмыг хангасан гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас гадна П.Эрдэнэбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний дээр дурдсан хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул түүнд оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Гал овгийн Пүрэвжавын Эрдэнэбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий àíãèéí 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялаас Гал овгийн Пүрэвжавын Эрдэнэбаатарыг чөлөөлсүгэй. 
  3. Хохирогч Х.Батгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Эрдэнэбаатарт óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. П.Эрдэнэбаатарт õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА