Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 70

 

Багануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******т холбогдох эрүүгийн 1804000000059 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 *******арийн бичгийн дарга                                 *******     

 Улсын яллагч                                                  *******  

 Хохирогч:                                                         *******-

 Шүүгдэгч                                                    *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч:                              ******* нар оролцов.

 

Шүүгдэгч:

******* улсын иргэн, , ******* овгийн *******-ын ******* 

*******ийслэлийн Багануур дүүргийн прокуророос:

            *******ыг 2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй” гэх цагдаагийн дэд ахлагч *******-ийн шаардлагыг эсэргүүцэн түүний нүүр лүү гараараа 2-3 удаа алгадах, хувцаснаас нь зуурах зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэнийг тогтоож тухайн үйлдлийг нь хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж дүгнээд рүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.

Шүүхээс *******т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 

Хохирогч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

              “Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн ба замын автотээврийн хэрэгсэл шалгаж байтал холын гэрэлтэй саарал өнгийн улсын дугаартай “Веросса” маркын машин ирсэн тул шүгэлдэж зогсоосон. Жолооч нь эмэгтэй хүн байсан ба согтуурал шалгах багаж үлээлгэхэд шар гэрэл ассан. Жолооч “би согтууруулах ундаа хэрэглээгүй” гээд байсан ба буугаад ир гэхэд шаардлага биелүүлээгүй. *******амайг хэл амаар доромжилж хашгирч байсан. Жолоочийн гар речак дээр байхаар нь хөдлөхөөс сэргийлж түлхүүрийг нь сугалж авсан. *******амайг 2-3 удаа алгадсан. Зүүн энгэрт байсан камерыг булааж авсан, нөхөр нь заамдсан. Драгер багажны заалтаар 0.48 хувийн согтолттой байсан. *******эхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            “Би ажлаа тараад шөнө 12 цагт гэртээ ороод байтал 01 цагийн үед нөхөр залгаад “намайг баарнаас аваач” гэсэн. Би нөхрөө аваад буцахад зам дээр цагдаа зогсоосон. Согтуурал шалгах багаж руу үлээлгээд согтуурсан байна гэхээр нь уугаагүй тул зөвшөөрөөгүй маргасан. Цагдаа түлхүүрийг шууд авсан тул би машинаасаа буугаад  маргаж түлхэлцсэн. Би ууртай хүн, тэр үед ууртай байсан тул хэл амаар доромжилсон байж магадгүй. Харин цагдааг алгадаагүй. Цагдаагийн гарнаас нь түлхэж түлхүүрээ булаацалдсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: 

              “Хар хорин төвийн урд зам дээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийг тандагч багажаар үлээлгэж шалгахад шар гэрэл ассан. *******- дэд ахлагч жолоочоос бичиг баримтыг нь шаардаж машинаас бууна уу гэсэн шаардлага тавихад буухгүй байсан. Удаа дараа шаардсан боловч бууж ирэхгүй, машинаа хөдөлгөх гээд байхаар нь *******- машины цонхоор түлхүүрийг сугалж авч машиныг нь унтраасан. Тэгтэл тэр эмэгтэй болон нөхөр нь бууж ирээд түлхүүрээ авъя гээд - дэд ахлагч руу дайраад, эмэгтэй жолооч нь -ийн  нүүр лүү 2-3 удаа алгадаж, хувцаснаас нь татаж чангаагаад байсан. *******өхөр нь гэх залуу - ахлагчид мөнгө өгье гээд татаад байсан. Тэднийг цагдаагийн хэлтэс дээр авчирч драгер багажаар шалгах гэхэд үлээхгүй гээд бөөн хэл ам болж байж үлээсэн чинь согтолтын зэрэг нь 0.48 хувьтай гарсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:

               “Тухайн үед би мэдээлэл хүлээн авагч цагдаагаар 24 цагаар ажиллаж байсан. ******* гэх эмэгтэй орж ирсэн цагаасаа *******-ийг болон намайг хэл амаар доромжилж орилж, хашгирч драгер үлээхгүй гэж нилээн хэм ам болж байж шалгахад согтолтын зэрэг 0.48 хувь гарч байсан бөгөөд зургийг нь дарж баталгаажуулах гэхэд зургаа даруулахгүй байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:

           “2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би ажлын газрынхаа хүмүүстэй цэргийн баяр тэмдэглээд Mild house бааранд сууж байгаад шөнийн 01 цагийн үед тарахад эхнэр ******* өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Веросса” маркын тээврийн хэрэгслээр намайг авах гэж ирсэн. Баарны гаднаас хөдлөөрд явж байхад замд цагдаа зогсоосон. хнэр *******ыг саарал өнгийн төхөөрөмжөөр үлээлгэсэн. 4 дэх удаа үлээхэд шар ассан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд ч мөн 3 дахиа үлээж байж драгер багажинд 0.048 хувийн согтолт гэж гарсан тул эргэлзэж байсан. Цагдаа манай эхнэр хоёр бие биедээ хүлээцтэй хандаагүйгээс ийм байдалд хүргэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Жолоочийн согтуурлыг шалгасан тухай

              “*******ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Драгер багажаар  шалгахад 0.48 хувийн үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон” гэсэн тэмдэглэл

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн

              “Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэсэн шийтгэлийн хуудас

 

Камерын бичлэгт хийсэн үзлэгийн:

              “...******* дэд ахлагч - лүү ойртоход камер хөдөлж дүрс харагдахгүй болж “түлхүүр өг, чи миний эд хөрөнгөд халдаж чадаж байна шүү дээ гээд цагдаад ойртож камер хөдөлгөөнд орж дүрс харагдахгүй болов....чи дураараа загнаж болдог юм уу гэх *******ын дуу гарч, цагдаа - та надад битгий хүрээд бай гэж байв...бичлэгт эмэгтэй хүний гар харагдаж камертай хүнийг түлхэж хөөе түлхүүр өгөөдөх гэж чанга орилж хашгираад цагдаа - лүү ойртоход камер хөдөлгөөнтэй болж юу болж байгаа нь мэдэгдэхгүй болж *******ын өгөөдөх мал минь, муу эргүү минь гэж хэлж байх ба камерын дүрс харагдаж эхлэхэд тэр машиндаа суух гэснээ больж -ийн өөдөөс ирж баруун гараараа түлхэхэд камер хөдөлгөөнтэй болж дүрс харагдахгүй болов. Дуу нь ноцолдож байгаа мэт чимээ гарч - хөөе хөөе зүгээр бай гэхэд ******* чи миний юмыг ингэж булаасан. би асуудал ярина банди минь, далдайсан муу шалдан банди, май май гээд ноцолдож байгаа мэт чимээ гарна, . ..камерын бичлэг дахин харагдахад ******* нь цагдаа -ийг хоёулаа сайхан зодолдчих уу гээд гараараа 2 удаа түлхэхэд рхэс дундуур нь орж салгав...” гэсэн тэмдэглэл /хх-13-14 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч дүгнэлтдээ:

              ******* нь хууль сахиулагчийг үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавихад түүнийг хэл амаар доромжлох, биед нь халдаж 2-3 удаа алгадах, түлхэх зэргээр хүч хэрэглэсэн нь камерын бичлэг, камер унаж дүрс алдагдсан байдал, гэрч мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. нэ хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй. *******ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэм буруутай гэж дүгнэж байна. 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:

              ******* нь хууль сахиулагчийг 2-3 удаа алгадсан баримт байхгүй байна. Харин камерыг нь татаж чангааж өөрийг нь түлхсэн байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл хэсгийг маргахгүй байна. *******т ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ хэрэглэхийг хүсье гэв.

 

Хэргийн үйлдлийн талаар:

 

            ******* нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө согтуурсан үедээ улсын дугаартай “Тоёота Веросса” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож “согтуурсан жолоочид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй” гэсэн цагдаагийн дэд ахлагч -ийн шаардлагыг хувцаснаас нь зуурах, нүүр лүү нь гараараа алгадах, түлхэх зэргээр эсэргүүцсэн нь  шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь “би цагдааг хэл амаар доромжилж, машины түлхүүрээ булаацалдсан зэрэг нь үнэн, харин 2-3 удаа алгадсан гэсэн үйлдлийг зөвшөөрөхгүй гэж шүүхэд мэдүүлсэн хэдий ч гэрч “жолооч эмэгтэй дэд ахлагч -ийн  нүүр лүү 2-3 удаа алгадаж, хувцаснаас нь татаж чангаагаад байсан” гэсэн мэдүүлэг, камерын бичлэгийн “******* нь цагдаа -ийн өөдөөс баруун гараараа түлхэхэд камер хөдөлгөөнтэй болж дүрс харагдахгүй болж ноцолдож байгаа мэт чимээ гарч байв” гэсэн тэмдэглэл, зэрэг нь түүнийг цагдаагийн биед халдаж хүч хэрэглэсэн гэдгийг нотолжээ гэж дүгнэлээ.

 

*******отлох баримтын  талаар: 

             Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хууль сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, үйлдлийг эхнээс нь дуусталх бүхэлд нь агуулсан байна. Мөн хохирогч, гэрчүүд тогтвортой мэдүүлгүүд өгч байсан байх ба мэдүүлгүүд нь камерын бичлэгээр давхар батлагдсан. Хохирогчийн хувцасны гадна талд байрлуулсан албаны зориулалт бүхий камерын бичлэгийн үзлэг нь рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд заасны дагуу хийгдсэн тул хууль ёсны шаардлагыг хангасан төдийгүй, хэрэгт ач холбогдолтой мэдээлэл агуулагджээ. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдэл, нөхцөл байдлыг гүйцэд, хангалттай нотолсон хууль ёсны баримтууд мөн.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт

Тухайн үед цагдаа *******- цагдаагийн дүрэмт хувцастай, улаан дохиур модоор дохиж тээврийн хэрэгслийг зогсоосон, ямар албан тушаалтан хэн болохыг илэрхийлсэн энгэрийн тэмдэгтэй байсан тул шүүгдэгч цагдаагийн ажилтан үүргээ гүйцэтгэж байгааг ойлгохуйц байсан, *******. ******* нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэдэх үүрэгтэй, мэдэж байсан зэрэг нь цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлдээ санаатай хандсан гэж дүгнэх үндэслэл юм.  Шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан сэдэлт нь согтууруулах ундаа хэрэглэснийг мэдэгдэхгүй байх, хариуцлага хүлээхгүйгээр зөрчлийн газраас явах явдал байсан гэж үзэв.

Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2-т “нийтийн хэв журам хамгаалах  гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг хэлнэ”,  мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгт  багтана”гэж тус тус заасан тул цагдаагийн дэд ахлагч *******-ийн гүйцэтгэж байсан үүрэг нь цагдаагийн албаны нийтийн хэв журам хамгаалах үүрэгт хамаарна.

Мөн цагдаа *******- нь хууль сахиулагч мөн болох нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хууль сахиулах чиг үүрэг гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг хэлнэ” гэсэн тайлбар,  түүнийг Багануур дүүргийн  цагдаагийн хэлтсийн цагдаа жолоочоор томилох тухай *******ийслэлийн цагдаагийн газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн б/588 дугаартай тушаал /хх-45/, ажлын байрны тодорхойлолт /хх-46-48/, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн *******-ийг хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэх тухай жижүүрийн томилгооны хуваарь /хх-49/ зэрэг баримтуудаар батлагдсан болно.

Цагдаа *******-ийн шаардлага нь хуулийн дагуу тавигдсан шаардлага мөн.  Учир нь: ******* Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.2.1-д ”жолооч Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж,  ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 заалтын а-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3-ын б-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг иргэн, албан тушаалтанд үүрэг болгосон зэргээр тус тус зохицуулжээ.

Иймд *******ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанхууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

                    

Гэм буруутайд тооцогдсон *******т тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэе. рүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох, хорих ялуудаас сонгон түүнд ял оногдуулах үндэслэлтэй. ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн, хувиараа эрхэлж буй ажил нь тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг нь ял оногдуулахдаа харгалзах нь зүйтэй. Хууль сахиулагч *******- хохиролгүй, нэхэмжлэх хор уршиг байхгүй гэжээ. 

Шүүгдэгч “би буруутай, цагдаа *******-өөс уучлалт гуйж байна, надад том сургамж боллоо” хэмээн шүүх хуралдаанд мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. нэ гэмт хэрэг нь рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Иймд шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж дүгнэв.

нэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сидиг /1ш/ тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргасан хэвээр архивт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******-ын *******-ыг ******* Улсын рүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ******* овгийн *******-ын *******-ыг рүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр долоон /7/ сарын хугацаагаар тэнсэж, рүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч *******- хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  6. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад зааснаар нотлох баримтаар ирүүлсэн сидиг /1ш/  тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргасан хэвээр архивт шилжүүлсүгэй.
  7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан *******ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

ДАРГАЛАГ*******  ШҮҮГ*******                                     Д.ОЮУ*******БАТ