| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2025/00007/И |
| Дугаар | 191/ШШ2025/02359 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02359
| 2025 он 03 сары 20өдөр | 191/ШШ2025/02359 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,
М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн ******* регистрийн дугаартай *******ын ******* нь өөрийн эзэмшиж байсан ******* дугаар дээр 2020 оны 01 сарын 02-ны өдөр ******* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.******* нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 02 сарын 28-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
******* ******* нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон тоот хаягаар шүүхэд хандсан боловч дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ******* нь М.*******ын зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуух тоот хаягаар шүүхэд хандсан ба дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 06-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ******* нь ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.
М.*******ын зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 253,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,366 төгрөг нийт 801,964 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ******* нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн.
Иймд ******* регистрийн дугаартай овогт *******ын *******ыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
М.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь М.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжилж, М.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ