| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00150/И |
| Дугаар | 191/ШШ2025/00744 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00744
2025 01 28 191/ШШ2025/00744
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ........................... тоот хаягт байрлах, И ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Тус шүүхэд Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Б нь .................................... тоот хаягт оршин суудаг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Б-ын оршин суух хаягийг олж тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
И ХХК-ийн захирал Р.Д нь 2025.01.06-ны өдөр Х.Б-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий итгэмжлэлийг олгосон байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Б-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн И ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА