| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2025/00009/И |
| Дугаар | 191/ШШ2025/02360 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02360
| 2025 он 03 сары 20өдөр | 191/ШШ2025/02360 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,
А.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн А.******* нь тус компанитай 2023 оны 04-р сарын 10-ны өдөр №******* тоот гэрээ байгуулан 15,000,000 (арван таван сая) төгрөгийг 1 сарын 3,4 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Иргэн А.******* нь Хаан банк дахь ******* тоот дансаар мөнгө хүлээн авахыг зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлдүүлэгч байгууллагаас 15,000,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн байна. Уг зээлийг авсанаас хойш төлөлт хийгээгүй ба өнөөдрийн байдлаар зээлээ төлөөгүй 553 хоног болсон байна.
Зээлдэгч А.******* нь зээлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч яваад сүүлдээ огт холбоогүй болсон. Түүнийг хугацаа хэтэрсэнээс хойш эхнэр болох *******той нь ******* гэх дугаараар холбогдож асуухад Бид хоёр салсан хаана байгааг нь мэдэхгүй баахан хүнд өр төлбөртэй болоод сураггүй алга болсон байна лээ гэх тайлбар өгч байсан. Зээлдэгч *******гийн холбогдох найз нөхөд, танилын хүмүүсээс асууж сураглаж хаана байгааг нь хайсан боловч утасны дугаараа байнга сольдог хаана байгааг нь мэдэх хүн байхгүй тул түүний оршин суудаг багийн засаг дарга Ж. гэх эрх бүхий албан тушаалтантай 2024 оны 11-р сарын 12-ны өдөр очиж уулзаж, түүний талаар асууж тодруулахад энэ хорооны дээрх хаяг дээрээ амьдрахгүй байгаа гэж тайлбарлан өгч 2024 оны 11-р сарын 12-ны өдрийн 441 дугаартай албан бичгээр А.******* нь хаяг дээрээ байхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт өгсөн ба түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. Тус компаний зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч А.*******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК нь ийн *******/РД: /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
А.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, ын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 441 дүгээр тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь А.*******г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ийн *******/РД: /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ийн *******/ , тоот/-г эрэн сурвалжилж, А.*******гийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ