2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02363

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 03 сары 20өдөр

191/ШШ2025/02363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Б.******* нь 2021 оны 10-р сарын 06-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр ******* ******* ******* ******* ХХК-аас 2,949,800 /хоёр сая есөн зуун дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 35,3%-ийн хүүтэй бэлэн бусаар хэрэглээний зориулалтаар буюу зурагт, А32 маркийн гар утас худалдан авах нөхцөлтэй зээлсэн.

Уг зээлсэн 2,949,800 төгрөгийг зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2 дах хэсэгт заасны дагуу шилжүүлсэн байдаг.

Зээлдэгч Б.******* нь зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний Хавсралт №1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 11 сарын 10-ний өдрөөс эхлэн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан боловч уг хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан.

Бидний зүгээс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Улмаар ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэрээр Б.*******ыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэсэн.

Шийдвэрийн дагуу  дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 30л-1г/1284 дугаар албан бичгээр зээлдэгчийн хаягийг олж тогтоон бидэнд мэдэгдсэний дагуу тус хаягаар дахин нэхэмжлэл гаргасан боловч  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18517 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус шүүхийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 382 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, одоо ямар хаягт байгаа нь мэдэгдэхгүй байх тул Б.*******ыг эрэн сурвалжилж хаягийг тодорхойлж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь *******/РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Б.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Б.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт *******/РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******/ дүүрэг,  тоот/-ыг эрэн сурвалжилж, Б.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ