Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү дарж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир дарж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******-******* холбогдох 2318002850625 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мон******* Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч *******-******* нь цэргийн алба хаагч буюу Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь ******* дугаар ангийн ажиллаж байхдаа тус ангийн 60 жилийн ойн арга хэмжээнд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр оролцохоор ээлж хоорондын чөлөө авч явсан боловч ажлын байрандаа буцаж ирээгүй, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   -Шүүгдэгч овогт - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******- 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-******* оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 0.- цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

   -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******эс 296.400 /хоёр зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт олгож,

    -Шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

      -Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5., 6.7 дугаар зүйлд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа харзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан, Эрүүгийн хуульд хуульчлагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарлаж байгаа, боловсролын байдал сулаас ажил үүргээ хаяж явж болохгүй, бага цалинтай амьжиргаанд нь хэдийгээр хүрэлцэхгүй байгаа ч ажлаас гарахыг хүсвэл заавал өргөдөл өгөх ёстойг ухамсарлан ойлгоогүй нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсоор байтал анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй орхиж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн *******-******* тухайн зүйл, заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал тогтоогдсон байхад хэрэглэхгүй байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д ...Мон******* Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна... гэсэн хүний эрх, эрх чөлөөг хангах зарчмыг алдагдуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааж өгсөн байгаа, *******-******* 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүнийг нийгэмших, хийсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж засарч хүмүүжихэд сайнаар нөлөөлөхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Харин ажил хөдөлмөр хийж хамт олонтой байх нь илүү үр дүнтэй бөгөөд залуу хүнд алдаагаа засах, хөдөлмөрлөж нийгэмшихэд бололцоо олгох, ажил хөдөлмөр хийж ар гэрээ тэжээн тэтгэх нөхцөл боломжийг нэг удаа олгож харж үзэхийг эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна.

*******- гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэж ялыг тэнсэж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Нэмж хэлэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28.1 дүгээр зүйлд "Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг" гэж Мон******* Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Мон******* Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно хэмээн тайлбарласан. Тиймээс шүүгдэгчийг энэ гэмт хэргийн субъект мөн болох эсэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна. Гаргасан гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харзан ар гэртэйгээ хамт байх боломжийг олгож тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* тайлбартаа:

Давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Давж заалдах гомдолтой танилцлаа. Прокуророос гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч *******- ажлын байраа орхиж, оргон зайлсан асуудлыг Аймгийн онцгой газар 2023 оны 09 сарын 08-ны өдөр Ёс зүйн дэд албаны хурлаар хэлэлцүүлээд Мон******* Улсын Цэргийн нийтлэг дүрэм, Цэргийн  сахилгын дүрмийн 8.17-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад хүргүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг ******* даргад уламжилж, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Цагдаагийн байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг гомдол мэдээллийн дагуу шалгахад *******-******* нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар цэргийн албаны субъектэд хамрагдсан байдаг. ******* алба нь уг хуульд зааснаар цэргийн албанд хамрагдсан байдаг. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7-д зааснаар *******-******* нь ахлагч цолтой цэргийн жинхэнэ албан хаагч болох нь ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтаар нотлогддог. ******* газар нь байнгын бэлэн буюу дайчилгааны байдалтай байдаг онцлогтой байгууллага юм. Иймд *******- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс *******-******* ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр тохиролцож эрүүгийн хэргийг шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн. Ийнхүү шүүгдэгч нь өөрийнхөө гэм буруутай үйлдлийг ухамсарлахгүйгээр эрх зүйн байдлаа дордуулж, түүнд авагдсан  таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн. Иймд шүүхээс шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв

ТДРХЙЛХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******-******* холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж ханттай шалгаж тодруулсан байна.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хантай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

4. Прокуророос шүүгдэгч *******- цэргийн алба хаагч буюу Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь ******* дугаар ангийн ажиллаж байхдаа тус ангийн 60 жилийн ойн арга хэмжээнд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр оролцохоор ээлж хоорондын чөлөө авч явсан боловч ажлын байрандаа буцаж ирээгүй, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч *******-******* нь цэргийн тангараг өргөсөн цэргийн албан хаагч буюу Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь ******* дугаар ангийн ажиллаж байхдаа 2023 оны 08 сарын 19-ний өдөр ээлж хоорондын чөлөө авч яваад ажлын байрандаа эргэж очилгүй дур мэдэн Хөвсгөл аймаг руу өөр ажил хийхээр яваад 2023 оны 11 сарын 03-ны өдөр саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

5.1.Дээрх хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч : “...нөхөр *******-*******тэй хамгийн сүүлд 2023 оны 08 сарын 15-ны өдөр уулзсан. .-******* гэрээс гарч явахдаа Дархан-Уул аймгийн ******* ******* сумын , ******* дугаар анги руу явна гэж хэлээд гараад явсан. Үүнээс хойш надтай холбогдоогүй, 2023 оны 08 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* ******* сумын , ******* дугаар ангиас ахмад гэх хүн надтай утсаар яриад .танай нөхөр ажилдаа ирээгүй. гэж хэлсэн. .-Эрдэнийг одоо хаана байгааг би мэдэхүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,

-гэрч : “...Хамгийн сүүлд хүү .-******* 2023 оны 08 сарын 20-ны өдөр байх /өдрийг сайн санахгүй байна/ манай гэрт ирээд “******* ******* сум руу ажил руугаа явлаа” гэж хэлсэн. Үүнээс хойш .-******* надтай холбогдоогүй бөгөөд 2023 оны 08 сарын сүүлээр ******* ******* сумын , ******* дугаар ангиас ахмад гэх хүн надтай утсаар яриад танай хүү .-******* ажилдаа ирээгүй байна гэж хэлсэн. Би .- одоо хаана байгааг мэдэхгүй. .-******* нь 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн ******* ******* сумын , ******* дугаар ангийн авто эхлэн ажиллах болсон бөгөөд дэд ахлагч цолтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/,

-гэрч ийн: ******* ерөнхий даргын 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Б/868 дугаартай тушаалаар .-******* нь дэд ахлагч цол авч, Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь ******* дугаар ангид авто ажиллаж эхэлсэн. 2023 оны 07 сарын 19-ний өдрөөс Дархан-Уул аймгийн ******* 22 дугаар ангид түр хугацаагаар сэлгэн ажиллаж эхэлсэн юм. Дархан-Уул аймгийн ******* ******* сумын , ******* дугаар ангийн 60 жилийн ой 2023 оны 07 сарын 19-ний өдөр болсон бөгөөд .-******* нь надаас ээлж хоорондын чөлөө авч явсан. Ингээд .-******* нь надаас чөлөө авч явснаас хойш анги байрлал дээрээ ирж үүрэг гүйцэтгээгүй болно. Дэд ахлагч .-******* нь 2022 оны 10 сарын 03-ны өдөр Цэргийн тангараг өргөж цэргийн жинхэнэ албан хаагч болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

-гэрч : “....-******* надтай 2023 оны 08 сарын сүүлээр утсаар холбогдоод “гайгүй цалинтай хийчих ажил байна уу?” гэж асуухаар нь би “ажил байна, чи ирээд хийвэл хий” гэж хэлсэн. Тэгээд 1, 2 хоногийн дараа .-******* Хөвсгөл аймагт хүрч ирээд миний ажиллаж байсан байгууллагад барилгын туслах ажилтнаар ажилд орсон. .-******* нь надад хэлэхдээ “******* газарт ажиллаж байгаад ажлаасаа гараад ирсэн” гэж хэлсэн бөгөөд би түүнийг ******* анги байгууллагаа орхиж явсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,  

-Дархан-Уул аймгийн ******* 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 23/312 дугаартай ...“Тус ******* ******* сум дахь , ******* дугаар ангийн авто жолооч, дэд ахлагч .-******* нь 2023 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн албан ажлаа тасалж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар холбогдох материалыг хүргүүлэв” гэх албан бичиг /хх-ийн 7/,

-Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь , ******* дугаар ангийн авто жолооч, дэд ахлагч .-*******д холбогдох материалыг цэргийн алба хаагч анги байрлалаа дур мэдэн орхиж явсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай Дархан-Уул аймгийн ******* даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 8-10/,

-“ , ******* дугаар ангийн авто жолооч, дэд ахлагч .-******* нь 2023 оны 08 сарын 22-ны өдрөөс шалтгаангүйгээр ажил таслан явж байгаа ба ******* ёс зүйн дэд албаны гишүүдийн буюу 100 хувийн саналаар Мон******* Улсын Цэргийн нийтлэг дүрэм болох Цэргийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйл, Сахилгын шийтгэл ногдуулах, эдлүүлэх журмын 8.17 фицер, ахлагч, цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор, амралт, чөлөөг 72 цагаас хэтрүүлэн анги байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэж заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн хүргүүлэх саналыг ******* Байдлын даргад уламжлахаар шийдвэрлэв” гэх Дархан-Уул аймгийн ******* ёс зүйн дэд албаны 2023 оны 04 дүгээр хуралдааны хураангуй тэмдэглэл /хх-ийн 11-12/,

-шүүгдэгч .- Төрийн албан хаагчийн анкет /хх-ийн 13-15/, .- ******* даргын зөвлөлийн хуралд оролцуулах тухай мэдэгдэх хуудас, түүнийг хүргүүлсэн тухай илтгэх хуудас /хх-ийн 16-18/,

- , ******* дугаар ангийн 2023 оны 09 сарын 01-ний өдрийн хамт олны хурлын 100 хувийн саналаар дэд ахлагч .- албанаас чөлөөлүүлэх саналыг ******* газарт уламжлахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь , ******* дугаар ангийн хамт олны хурлын тэмдэглэл /хх-ийн 19-21/,

-Шүүгдэгч .-*******тэй холбогдохоор түүний гар утас руу удаа дараа залгасан тухай авто жолооч, дэд ахлагч .- талаарх мэдээлэл /хх-ийн 22-24/,

-Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь , ******* дугаар ангийн авто жолооч, дэд ахлагч .- асуудалд хамт олны хурлыг 2023 оны 09 сарын 01-ний өдөр зохион байгуулж, “албандаа дүүрэн тэнцэхгүй” гэж хамт олон дүгнэж, ******* ёс зүйн хурлаар цаашид шийдвэрлүүлэх саналтай гэх , ******* дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгчийн илтгэх хуудас /хх-ийн 25-27/,

-.-******* нь ангийн хамт олны хурлаар ******* албанд дүүрэн тэнцэхгүй саналтай гэх , 22 дугаар ангийн бие бүрэлдэхүүний 2023 оны 09 сарын ёс зүйн хурлын тэмдэглэл /хх-ийн 28-30/,

   -шүүгдэгч .-******* нь 2022 оны 10 сарын 03-ны өдөр цэргийн тангараг өргөсөн тухай тангаргийн хуудас /хх-ийн 38/,

-Дархан-Уул аймгийн ******* , ******* дугаар ангид авто жолооч .-*******.... нарт цалингийн нэмэгдэл олгох тухай Дархан-Уул аймгийн ******* даргын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Б/76 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 39/,

-*******- Дархан-Уул аймгийн ******* ******* ******* сум дахь , ******* дугаар ангийн авто 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс томилсон ******* ерөнхий даргын 2022 оны 07 сарын 04-ний Б/868 дугаартай Томилох, цол олгох тухай тушаалын хуулбар /хх-ийн 40/,

-шүүгдэгч .- цэргийн үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, түүний авто ажиллах хүсэлтэй байгаа талаар Дархан-Уул аймгийн ******* газарт гаргасан хүсэлтийн хуулбар /хх-ийн 46-50/

-шүүгдэгч .- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дархан-Уул аймгийн ******* 22 дугаар ангид 7 хоногийн хугацаагаар ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн ******* ******* сумын ******* ******* дугаар ангийн ойн арга хэмжээнд оролцохоор Дархан-Уул аймгийн ******* 22 дугаар ангиас чөлөө авч яваад эргэж ажилдаа очоогүй, цалин бага болохоор өөр ажил хийхээр явсан ...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар маргаангүй, хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь цэргийн офицер, ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй буюу өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Прокуророос шүүгдэгч .- дээрх үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчийн үйлдэл цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

7. Дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шүүгдэгч .- гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Анхан шатны шүүх өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруу, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харзан шүүгдэгч .-******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болох ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах боломжгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

9. Гэхдээ шүүгдэгч .-******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хэрэгт 2024 оны 02 сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 125 хоног цагдан хоригдож, энэ хугацаанд гэм буруугаа ойлгон гэмшсэн байдал, ар гэртээ ам бүл 4, эхнэр, насанд хүрээгүй хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт хэргийн улмаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлахад гарсан зардал болох 296.400 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан хувийн байдал зэргийг харзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр түүний ажил, хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулах, гэр бүлээ тэжээн тэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас үзлээ.    

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТГТХ нь:

  Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч .- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар *******-******* зан үйлээ засах, хөдөлмөрлөх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгож, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******-******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******-*******эс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт олгуулахаар шийдвэрлэсэн 296.400 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсныг дурдсугай.

3. Шүүгдэгч *******- өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүгдэгч *******-******* урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******-******* нь нийт 125 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

        ШҮҮГЧ                                                        Б.МАНЛАЙБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ