| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04508/И |
| Дугаар | 191/ШШ2025/04980 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04980
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГБ ХК нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *******тай ЗГ-R******* дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 14,030,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 520,000 төгрөгөөр нэмэгдүүлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байгаа тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байгаа *******,*******,*******,******* хаягт байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Г.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.21-ний өдрийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/хх4/, 2023.01.19-ний өдрийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ/хх5-7/, 2024.01.19-ний өдрийн Дижитал зээлийн гэрээ/хх8/ 2023.12.11-ний өдрийн Дижитал зээлийн гэрээ/хх9-10/.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ13/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ11/
6. Нэхэмжлэлд дурдсан Ганболдын ******* /рд:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ХХК болон Г.******* нарын хооронд 2023.01.19-ний өдөр байгуулагдсан Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023.12.11-ний өдөр байгуулагдсан Дижитал зээлийн гэрээ, 2024.01.19-ний өдөр байгуулагдсан Дижитал зээлийн 3 гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /ХХ4, 5-8, 9-10 /
7. .Нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх гэрээнүүдэд Г.*******гийн оршин суух хаяг нь 18-18,, 31 гэж дурдагдсан атлаа нэхэмжлэгч нь Г.*******гийн гэх *******,*******,,,******* хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ.
8. ******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.21-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ./ХХ4/
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/23609 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Ганболдын ******* /рд:/-гийн оршин суугаа хаягийг лавлагааг шаардан гаргуулсан. /ХХ15-16/
Г.******* нь *******,*******,,,*******од оршин оршин суух бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээллийн солилцооны ХУР системийн лавлагаагаар тогтоогдож байна./ХХ17/
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
7. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Г.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******,*******,,,******* хаягт оршин сууж байсан гэх Ганболдын ******* /рд:/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ганболдын ******* /рд:/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХК, түүний төлөөлөгч Г.******* /утас:/-д мэдэгдэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД