| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/00005/И |
| Дугаар | 191/ШШ2025/02365 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02365
| 2025 он 03 сары 20өдөр | 191/ШШ2025/02365 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн хүсэлттэй,
Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* ******* иргэн Н.*******т холбогдуулан 100,785,968.00 /нэг зуун сая долоон зуун наян таван мянга есөн зуун жаран найман/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Н.*******ийг эрэн сурвалжлуулахаар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасны дагуу эрэн сурвалжлан ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаар хаягт оршин сууж байгааг тогтоосон тул дээрх хаягаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан.
Улмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.******* нь тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар ******* тоот захирамжаар хариуцагч Н.*******ийн тус хороонд бүртгэлтэй боловч амьдардаггүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь ******* *******/РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ий эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Н.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дүгээр захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Н.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* *******/РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******/РД: /-ийг эрэн сурвалжилж, Н.*******ийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ