Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

    2024           6              21                                                   2024/ДШМ/52

 

 

 

Шүүгдэгч Ж.Б, Д.О, О.Х,

Х.С, А.Т, П.Х, П.Х,

 Д.Д, Д.П, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Н, Г.Г,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч  М.А 

Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Га

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Ж.Б, О.Х, Б.Б, А.Т, Б.П, П.Х, П.Х, Х.С, Б.О, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1934009160459 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцээд,

1.Монгол Улсын иргэн, ............ аймгийн ............. суманд 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт, .......... аймгийн .............. сум, ............ дүгээр багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогтой П.Х, регистрийн дугаар: ....................

1.2.Монгол Улсын иргэн, ............. аймгийн ................... суманд 1987 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт.................  хот, ............... дүүргийн ............ хороо, ............. дугаар гудамжны ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б......... овогтой Б....... Б......., регистрийн дугаар:.

1.3.Монгол Улсын иргэн, .......... аймгийн ............. суманд 1989 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт .............. хот, ............ дүүргийн ......... дүгээр хороо, ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М...........овогтой О......... Х......, регистрийн дугаар:.

1.4.Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ........ аймгийн ........... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Эхнэр 3 хүүхдийн хамт ...........аймгийн .......... сум,  ........дугаар баг ............. гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, Б...........овогтой Б........ П......., регистрийн дугаар:.

1.5.Монгол Улсын иргэн, ..........аймгийн Н........... суманд 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Б........ аймгийн ..........сум, .........., ............ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.......... овогтой Ж............Б.........., регистрийн дугаар:...........

1.6.Монгол Улсын иргэн, .......... аймгийн ............ суманд 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Т........ аймгийн ........сум, ....дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.......... овогтой П......... Х..........., регистрийн дугаар:...................

1.7.Монгол Улсын иргэн, ................. аймагт 1979 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..........хотын Б...........дүүргийн ........дугаар хороо, ................. дүгээр байр, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.......... овогтой Б.......... О.........., регистрийн дугаар:..............

1.8.Монгол Улсын иргэн, ........ аймгийн ............ суманд 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт ..........аймгийн ............. сум, 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С......... овогтой Б......... Д........... регистрийн дугаар:............

1.9.Монгол Улсын иргэн, ...... аймгийн Н............ суманд 1968 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..дүүргийн ................ дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д  зааснаар 3 жил 1 сар хохир ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2006 оны 06 сарын 23-ны өдрийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэж байсан, Т........ овогтой Х........... С.............. регистрийн дугаар:..........

1.10.Монгол Улсын иргэн, .......... аймгийн ...............г суманд 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ...........аймгийн ............ сум, .............дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, З. овогтой А........Т.........., регистрийн дугаар:..............

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1.Шүүгдэгч Б.Б, О.Х, П.Х, Х.С нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцогт сум, Гуна 1 дүгээр багийн нутаг “Агьт” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр иргэн П.Ганболдын өмчлөлийн 4 толгой адууг хулгайлж 4,367,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 

2.2.Шүүгдэгч Б.Б, П.Х, Б.Пүрэвням, О.Х, Ж.Б, Х.С нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас 2019 оны 08 сарын 15-аас 16-нд шилжих шөнө иргэн Д.Ганзоригийн өмчлөлийн 8 тооны адууг, машин механизм ашиглан хулгайлж, бусдад 7,542,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.3.Шүүгдэгч Ж.Б, П.Х, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 19-өөс 21-ний хооронд Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Өвөр дулаан” гэх газраас иргэн Н.Дашцэрэнгийн өмчлөлийн 2 толгой адууг хулгайлж, бусдад 3,192,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.4. Шүүгдэгч Б.Б, П.Х, О.Х, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын  Гуна 1 дүгээр багийн нутаг “Хонгорын пойл” гэх газраас иргэн Д.Жамбалжамцын өмчлөлийн 3 тооны хар халзан зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү зэрэг 3 толгой адууг хулгайлж, бусдад 2,975,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.5. Шүүгдэгч Б.Б, П.Х, Ж.Б, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цэгээн цагаан нуур” гэх гараас иргэн Б.Мягмардоржийн өмчлөлийн 1 толгой, Н.Норовдоржийн өмчлөлийн 1 толгой нийт 2 толгой адууг хулгайлж, бусдад  2,125,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.6. Шүүгдэгч Ж.Б, П.Х, П.Х, О.Х, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Зайдангийн ар” гэх газраас иргэн Н.Болдбаатарын өмчлөлийн 3 толгой адууг  9,850,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.7. Шүүгдэгч Б.Б, П.Х, П.Х, Х.С нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 1-р баг “Харчулуут” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-аас 15-ны хооронд иргэн Ц.Бямбаагийн 3 толгой адуу хулгайж, бусдад 3,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.8. Шүүгдэгч П.Х нь ганцаараа Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багийн нутаг “Адуун чулуун” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын эхээр иргэн П.Ганболдын өмчлөлийн 2 толгой адууг хулгайлж, бусдад 1,983,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.9. Шүүгдэгч П.Х, Ж.Б, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Хуучин Баянцогт” гэх газраас иргэн П.Пэрэнлэйжамцын эзэмшлийн 3 толгой үхрийг хулгайлж, бусдад 4,605,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 

2.10. Шүүгдэгч Ж.Б, Б.Пүрэвням, Х.С нар нь  бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 15-аас 20-ны хооронд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газраас иргэн Ш.Монголхүүгийн өмчлөлийн улаан зүсмийн 2 толгой сувай үхрийг хулгайлж, бусдад 2,209,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.11. Шүүгдэгч Ж.Б, П.Х, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 05-аас 08-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг “Зайдангийн ар” гэх газраас иргэн О.Нямдоржийн 6 толгой адууг хулгайлж, бусдад 6,540,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.12. Шүүгдэгч П.Х, Х.С нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2-р багийн нутаг “Адуун толгой” гэх газраас иргэн Д.Дүгэрсүрэнгийн өмчлөлийн 2 толгой үхрийг хулгайлж, бусдад 1,944,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.13. Шүүгдэгч П.Х, Б.Даваасүрэн, А.Т нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 28-аас 12 дугаар сарын 01-ний хооронд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Тэмээтэй хөшөө” гэх газраас иргэн Ц.Нямдоржийн 5 тооны адууг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 6,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг

2.14. Шүүгдэгч Ж.Б, Б.Отгонбаатар нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын нутгаас Б.Уламбаярын 4 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлж 4,754,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.15.Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Баргын хоолой” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 19-өөс 20-ны хооронд иргэн Б.Уламбаярын эзэмшлийн 3 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, 4,143,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.16.Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багийн Баргийн хоолой гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд  иргэн Б.Энхбаярын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж, худалдан борлуулж, бусдад 3,445,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.17.Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” 2 дугаар багийн нутаг “Молцог элсний хэвтээ ухаа” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны хооронд иргэн С.Ядамцоогийн өмчлөлийн 3 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,600,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг,

2.18.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Хамрын ар” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө иргэн З.Эрдэнэ-Очирын өмчлөлийн 2 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 

2.19.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Хавтгай хар” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн А.Ариунбаярын өмчлөлийн 3 толгой адууг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.20.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Молцог элс” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Т.Энхтайвангийн өмчлөлийн 2 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.21.Булган аймгийн Баяннуур сумын Шар тал 2 дугаар багийн нутаг “Шарвангийн гозгор” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн Д.Оын өмчлөлийн 2 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,600,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

2.22. Шүүгдэгч Ж.Б нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 31-ний орой 19-20 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Уушгийн хөтөл” гэх газрын үхрийн фермийн хашаанаас Г.Отгонбаатарын эзэмшлийн 17 тооны хонийг буюу олон тооны малыг хулгайлж 7,470,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.23. Шүүгдэгч Х.С нь бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын сүүл үеэс 2019 сарын 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн , олон удаагийн үйлдлээр иргэдийн олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт хамжигчаар оролцож, гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг,

2.24. Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Бэрхийн баруун ам” гэх газраас иргэн С.Амарцоожийн өмчлөлийн 2 толгой үхрийг буюу олон тооны малыг хулгайлж, бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2.25. Шүүгдэгч П.Х нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьтын ам” гэх газарт байрлах иргэн Х.Барсүрэнгийн өмчлөлийн төмөр трубан хийцтэй 5 ширхэг хашааг машин механизмын ашиглан, хууль бусаар авч, бусдад 1,251,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х, О.Х, Б.Пүрэвням нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /2020 оны Эрүүгийн хууль/, 

3.1.Шүүгдэгч  Х.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /2020 оны Эрүүгийн хууль/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /2015 оны Эрүүгийн хууль/,

3.2. Шүүгдэгч Ж.Б, Б.Отгонбаатар, А.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4,

3.3. Шүүгдэгч П.Хүрэлдамбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4,

3.4. Шүүгдэгч Б.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Тангад овогтой Хорлоогийн Сонсонбаярлахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,

-шүүгдэгч Булгадар овогтой Баянгийн Отгонбаатар, Зөөд овогтой Амаржаргалын Тулга, Сартуул овогтой Болор-Эрдэнийн Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.2.2. 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэргийг тус, тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Зөөд овогтой Амаржаргалын Тулга, Сартуул овогтой Болор-Эрдэнийн Даваасүрэн, Тангад овогт Хорлоогийн Сонсонбаярлах, Булгадар овогт Баянгийн Отгонбаатар нарыг цагаатгаж,

4.1.Шүүгдэгч Хорлоогийн Сонсонбаярлах, Амаржаргалын Тулга нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан арга хэмжээ, Болор-Эрдэнийн Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Баянгийн Отгонбаатарт авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

4.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Пүрэвжавын Хүрэлхуяг, Булгадар овогтой Батжаргалын Пүрэвням, Монголмууд овогтой Оросоогийн Хосбаяр нарыг "мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Анчин овогтой Жамсрангийн Батчулуун, Булгадар овогтой Батжаргалын Балжинням, Боржигон овогтой Пүрэвжавын Хүрэлдамба нарыг "мал хулгайлах" гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

-17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой Пүрэвжавын Хүрэлдамбыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж" үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогтой Пүрэвжавын Хүрэлдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

4.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Анчин овогтой Жамсрангийн Батчулууныг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.2. 2.4 дэх хэсэгт зааснаар Булгадар овогтой Батжаргалын Балжиннямыг 1 /нэг хугацаагаар хорих ял. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 12.2 дугаар зүйлийн 3. 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Пүрэвжавын Хүрэлхуягийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Монголмууд овогтой Оросоогийн Хосбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Булгадар овогтой Батжаргалын Пүрэвням 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Пүрэвжавын Хүрэлдамбыг 2 /хоёр жил 1 /нэг/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

4.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч П.Хийн цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоног, А.Тулгын цагдан хоригдсон 169 /нэг зуун жаран ес/ хоног, П.Хүрэлдамбын цагдан хоригдсон 40 /дөч/ хоног, О.Х нь 40 /дөч/ хоног, Б.Пүрэвнямын цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоног, шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 40/ дөч/ хоног, П.Хүрэлдамбын цагдан хоригдсон 40/дөч/, Б. Пүрэвнямын цагдан хоригдсон 24 /хорин дөрөв хоногийг тус тус эдлэх ялд оруулсан тоолж,

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч шүүгдэгч П.Х, О.Х, Б.Пүрэвням нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар

-шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

4.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хийг цагдан хоригдсон 99 хоногийн, шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 40 хоногийн, шүүгдэгч Б.Пүрэвнямын цагдан хоригдсон 24 хоногийн, шүүгдэгч П.Хүрэлдамбын цагдан хоригдсон 40 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгч П.Хийг зорчих эрхийг хязгаарлах ялыг 8/найм/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч О.Хын зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 /арав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Пүрэвнямын зорчих эрхийг хязгаарлах ялыг 11 /арван наг/ 6 /зургаа/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч П. Хуралдамбын 1 наг жил 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

4.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг болон Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад шүүгдэгч П.Хүрэлдамбыг шүүхээс тогтоосон Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс бусад, шүүгдэгч О.Хыг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс бусад, шүүгдэгч Б.Пүрэвнямыг Төв аймгийн Лүн сум болон Аргалант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,

4.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5. мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч П.Хийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг болон Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад шүүгдэгч П.Хүрэлдамбыг шүүхээс тогтоосон Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс бусад. шүүгдэгч О.Хыг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс бусад, шүүгдэгч Б. Пүрэвнямыг Төв аймгийн Лүн сум болон Аргалант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоож,

4.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Х, П.Х, О.Х, Б.Пүрэвням нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

4.12. Шүүгдэгч П.Х, П.Х, О.Х, Б.Пүрэвням нарын зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бы цагдан хоригдсон 24 хоног, шүүгдэг П.Хийн цагдан хоригдсон 99 хоног, П.Хүрэлдамбын цагдан хоригдсон 40 хоног, шүүгдэгч О.Хын цагдан хоригдсон 40 хоног, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 32 хоног, шүүгдэгч Б.Пүрэвнямын цагдан хоригдсон 24 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын ял эдлэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж,

4.14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Баас 8.897.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уламбаярт, 3.445.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхбаярт, 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч 3.Эрдэнэ-Очирт, 1.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ариунбаярт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д. Отгонбаатарт, 2.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Энхтайванд, шүүгдэгч Ж.Б, Б.Б, П.Х нараас 933.700 төгрөгийг хувь тэнцүүлэн 311.234 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Норовдорж нарт тус тус олгож, шүүгдэгч О.Х, Б.Пүрэвням, П.Х нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж,

4.15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай, "2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Бын эзэмшлийн "11-96 УАУ" улсын дугаартай "портер" маркийн 2.475.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг, "89-73 УБИ" улсын дугаартай "Тоёото приус" маркийн 3.121.700 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Ж.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч О.Сүрэнхорлоогийн эзэмшлийн "45-80 БУА" улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.319.000 төгрөгийг, морины үнэлгээ болох 2.000.000 төгрөг, нийт 6.319.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулж, шүүгдэгч П.Хүрэлдамбын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д. Далайбаярын эзэмшлийн "07-43 УНТ" улсын дугаартай "портер" маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.640.000 төгрөгийг шүүгдэгч П.Хас тус тус гаргуулж Төв аймгийн орон нутгийн орлогод оруулж,

4.16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 1934009160459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаарыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж,

4.17. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хт авсан Улаанбаатар хотоос гарахыг болон Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч П.Хд авсан Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Хт авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Отгонбаатарт авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.С, А.Т нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаар хязгаарлалт тогтоох таслан арга хэмжээг, тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх аpra хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Буяннэмэхийн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг дүгнэлтдээ: “...Хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гарсан "шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүгчийн захирамж гарсны дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 63А дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан "хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ДШМ/23 дугаартай магадлалд "...П.Далайбаяр, Н.Осор-Ядам нарын мал хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ажиллагаа явуулаагүй атлаа Х. Сонсонбаярлахыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр /өмгөөлөгчгүй/, Б.Отгонбаатар, Б.Даваасүрэн, А.Т нарыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 63/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэж заасныг зөрчиж, өмгөөлөгч нарт мэдэгдээгүй хэргийг шүүхэд шилжүүлж, хууль зөрчсөн гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу П.Далайбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт, Н.Осор-Ядамыг мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж, П.Далайбаярыг "бүлэглэн, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, автомашин ашиглаж авсан" гэх үйлдэлд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалган ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай "Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Н.Осор-Ядамын хувьд хэргийн материалд авагдсан баримтаар хаана байгаа газар нь тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч П.Х нь "хохирогч Ганболдын 2 тооны адууг ганцаараа хулгайлан авч, улмаар нэг толгой адууг Н.Осор-Ядамд зарсан" талаар мэдүүлдэг. Түүнчлэн анхан шатны шүүхээс дээрх үйлдэлд П.Хийг "ганцаараа бусдын малыг хулгайлсан" гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа Н.Осор-Ядамыг холбогдуулан шалгаагүй гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Ж.Б нарт холбогдох хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан 1052 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэн, яллагдагч нарт 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагч нарт гардуулан, нэмэлт ажиллагаа хийсэн материалын хамт шүүхэд хүргүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна" гэж заасны дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд мөн зүйлийн 7 дахь хэсэгт *...Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй" талаар хуульчилсан. Мөн анхан шатны шүүх хуульд заасны дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэртээ талууд гомдол гаргах эрхгүй талаар заасан атлаа тухайн захирамжид заасан ажиллагаанд гомдол гаргах эрхээр хангаагүй гэж дүгнэсэн нь өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь заалтыг зөрчсөн байна.

2. Х.С, Б.Отгонбаатар, Б.Даваасүрэн, А.Т нарыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаас өмнө өгсөн гэрчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын ...холбогдох заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, "...яллагдагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримт болгож байгаа нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно" гэх дүгнэлтийг хийж, дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч П.Х, Б.Пүрэвням, О.Х, Б.Б, Ж.Б, Б.Б нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт "гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь харилцан бие биеийнхээ үйлдлийг гэрчилдэг" гэсэн хоёр өөр дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Шуух, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн Ж.Б нарт холбогдох хэрэгт прокуророос 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 16 дугаартай тогтоол гаргахаас өмнө 63 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б.Даваасүрэн, А.Т нар нь "бусдын малыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан" үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдаг. Харин шүүгдэгч Х.С, Б.Отгонбаатар нарын хувьд өөрт нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт гэрчээр мэдүүлэг авах явцад "гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл... гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй болно. Прокуророос Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч нарын урьд өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг тусгасан нь яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг харилцан нотолсон тул яллах нотлох баримт болгосон.

3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно", мөн зүйлийн 1.3-д "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" гэж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг 1 жил хүртэл хугацаагаар хөнгөрүүлж болохоор заасан байхад хуулийг буруу хэрэглэн ялаас бүрэн чөлөөлсөн байна.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т "2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн" тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар заасан. Гэтэл шүүгдэгч П.Хүрэлдамбын "бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр олон тооны малыг хулгайлсан буюу дээрх цаг хугацаанд хамаарахгүй үйлдэлд оногдуулсан хорих ял"-ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Ж.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Төв аймгийн Аргалант сумын нутагт үхрийн фермийн хашаанаас Б.Отгонбаатарын эзэмшлийн 17 тооны хонийг буюу олон тооны бог малыг хулгайлж, бусдад 7.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна. Миний хувьд эдгээр бог малыг огт хулгайлаагүй байхад мөрдөгч, прокуророос мал хулгайлсан гэж таамаг дэвшүүлж шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. үүнчлэн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрээс Уламбаярын 3 тоон үхэр, Төв аймгийн Баянцогт сум Зайдангийн ар гэх газраас иргэн Нямдоржийн 6 тооны үхэр зэргийг хулгайлаагүй байхад намайг олон тооны мал хулгайлсан нь нотлогдсон хэмээн яллах дүгнэлт үлдэж шүүхээр ял оногдуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Шүүх шийдвэр гаргахдаа манай хань Сүрэнхорлоог шүүгдэгч гэж шийтгэх тогтоолдоо бичсэнд бөгөөд уг хэрэгт иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч бас гэрч гээд манай эхнэрийг давхар яллаад байгаа нь ойлгомжгүй байна. Манайх 7 хүүхэдтэй бөгөөд хамгийн баг нь 1 нас хүрээгүй бага насных. Эхнэр Сүрэнхорлоо нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны олон хүүхдийг асарч гэртээ суудаг. Эхнэр маань энэ хэргээс болж их зовж зүдэрч, сэтгэл санаагаар унаж энэ байдлаас болж өвчин нь улам хүндэрсэн.

Эрүүгийн 1934009160459 дугаартай хэрэгт П.Х, Б.Б, О.Х, Б.Пүрэвням, П.Х, Х.С, Д.Тулга, Б.Даваасүрэн нарыг болон намайг шалгасан бөгөөд уг малыг хулгайлах хэрэгт Б.Отгонбаатар нягт холбоотой юм. Мөрдөн байцаалтад шалгагдаж байхад манай эхнэр болон надаас намайг хэрэг хийгээгүй гээд хэлчих, хоёулаа бүлэг гээд явбал хэрэг хүндэрдэг, чамд 10 сая төгрөг өгье гэж олон удаа ятгаж, түүний өмгөөлөгч хүртэл гуйсан. Энэ гуйлгын дагуу амьдралаа бодож үгэнд орж мэдүүлэг өгсөн. Б.Отгонбаатар хэргийн бүх асуудлыг бүрэн мэдэж байгаа, хэрэгт хамтран оролцсон мөртлөө, ядарсан бидэнд мөнгө өгнө гэж хуурч мэхлэн, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Биднийг үл тоон гадуур сул гэмтэн явж байна. Б.Отгонбаатар намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан эхнэрийг ятгаж мэдүүлэг өгүүлээд юу ч болоогүй юм шиг явж байгаад нь байна.

Манай эхнэр сахрын болон нойр булчирхайн архаг үрэвсэл, элэг өөрчлөлттэй, эмчийн хяналтад байдаг тул би асардаг байсан. Миний бие амьдралын эрхэнд улирлын чанартай бүхий л ажлыг хийж, эхнэрийн эмчилгээ, хүүхдүүдийнхээ амьжиргаа, ахуйн хэрэгцээний мөнгө олж амьдарч ирсэн билээ. Хэргийг шалгасан мөрдөгч, дэслэгч зарим нь хэрэг хүлээлгэх замаар зодож, зарим өвчний түүх баримтыг устгаж, одоо хаана байгааг нь мэдэхгүй байгаад гомдолтой байна.

Миний бие шийтгэх тогтоолыг хүлээн аваад энэ 14 хоногийн хугацаанд маш ихийг бодож эргэцүүлэн бодож, харамсаж энэ цаг хугацаанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс өөрсдөө болон бусдаар дамжуулан давах гомдол битгий бичээрэй, хүчингүй болчих вий, бичиг үсэг мэдэхгүй юм чинь өмгөөлөгчдөө битгий дав гэж хэлээрэй гэх мэтээр шахалт, дарамт ихээр ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл "Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 36.2 дугаар зүйлийн 3-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

а.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

О.Батчулуун нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт явуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар "нотолбол зохих байдал"-ыг бүрэн гүйцэд шалгаж тогтоохгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодит дүгнэлт хийж чадаагүй Ж.Б нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах, мөн ганцаараа хохирогч Г.Отгонбаатарын 17 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй. Тухайн орой нь хүйтэн бороотой, малаа ялгах боломжгүй байсан тул хамтад нь аваачиж хашсан. Маргааш нь бороо зогсохоор хүргэж өгөх гэж байхад эзэн нь ирээд 17 тооны хонио бүрэн хүлээн авсан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Бы мал яагаад тухайн фирмийн хашаанд байсан эсэх, яагаад тус фирмийн хашаанд хашигдах болсон талаар тодруулан шалгахгүй орхигдуулсан.

б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Ж.Б нь боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй. Гэтэл бусадтай бүлэглэн үргэлжилсэн 16 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гаж дүгнэн тухай бүр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг өмгөөлөгчийн хамт танилцуулаагүйн дээр хулгайд алдагдсан малын үнийг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоол болон үнэлгээний дүгнэлтүүдийг өмгөөлөгчийн хамт танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хасаж хязгаарласан, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор нь хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /9-р хх-ийн 211/ “олсон нь” хэсэгт “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн "Уушгийн хөтөл" гэх газар байрлах үхрийн фермерийн хашаанаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний орой алга болсон Г.Отгонбаатарын эзэмшлийн 17 тооны хонинд хохирол учирч яллагдагч Ж.Бд иргэний нэхэмжлэл гаргасан тул О. Сүрэнхорлоог иргэний нэхэмжлэгчээр тогтоосугай гэсэн мөрдөгчийн тогтоол үйлдэж О. Сүрэнхорлоог иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан” нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Г.Отгонбаатар нь 17 тооны хонио тоогоор нь бүрэн хүлээн авсан байхад Отгонбаатарын 17 тооны хоньд хохирол учирсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ" гэж хуульчилсан. Гэтэл О.Сүрэнхорлоо нь Г.Отгонбаатарын 17 тооны хонь хулгайд алдагдсан гэмт хэргийн хохирогч биш байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэргийн оролцогч болгосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байна.

Шийтгэх тогтоолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт гэсэн хэсэгт “7-р хх-ийн 6-8-р тал шүүгдэгч О.Сүрэнхорлоогийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдал нотлогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. О.Сүрэнхорлоо нь шүүгдэгч биш, харин гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх шийдвэр шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 36.2 дугар зүйлийн 3-д заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 89 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл муутай гарсан, хуульд заасан шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

8.Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...15 хавтас хэргийн материалтай бүрэн танилцсан. Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Г.Ганцэцэг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Гэрч Сүрэнхорлоогийн 3 мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Мөрдөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Мөн Сүрэнхорлоог иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан. Шийтгэх тогтоолд шүүгдэгч гэсэн нэр томьёогоор бичигдсэн байдаг. Мөн Батчулуун нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд түүнд яллагчаар татсан тогтоол, шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчтэй танилцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож гомдлыг хүлээн авна уу” гэв.

9. Шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэдгийг анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, 60 хоногийн  хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа прокурор холбогдох ажиллагааг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 63А яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлтийн хувийн яллагдагчид гардуулж хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, өмгөөлөгч мэдэгдэнэ гэх заалтыг зөрчсөн.

Учир нь яллах дүгнэлтээр эрх зүйн байдлыг хүндрүүлж, яллагдагчаар татаж байгаа учраас гомдол гаргах эрхтэй. Шүүх хуралдаан хойшлуулсан захирамжид гомдол гаргах эрхтэй болохоос бусад ажиллагаанд гомдол гаргах эрх нээлттэй юм. Мөн Отгонбаатарын үйлдэл нь насанд хүрээгүй гэрч болон Батчулууны мэдүүлгээр нотлогдсон гэж үздэг. Нэг нь насанд хүрээгүй, нөгөө нь бичиг үсэг мэдэхгүй хүн байгаа. Батчулууны гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг хуульд заасан шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй юм.

Түүнчлэн миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа яллах дүгнэлтэд Мөнгөнцэцэг, Уранчимэг, Сүрэнхорлоо, Батчулууны гэрчийн мэдүүлэг, эмээл, хазаар, малд үзлэг хийсэн тэмдэглэл хохирогчийн мэдүүлэг, Отгонбаатарын эхнэрийн мэдүүлэг зэрэгт Отгонбаатарыг хулгай хийсэн гэх мэдүүлэг байхгүй. Анхан шатны шүүх хуралд Ж.Б миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлдэг. Өнөөдөр 10,000,000 төгрөг өгөөгүй учраас оролцсон гэж хүнийг гүтгэж байна. Анхан шатны шүүх хуралд Батчулууны эхнэр гэрчээр орсон. Яагаад гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан гэхээр миний үйлчлүүлэгч Сүрэнхорлоо намайг энэ хэрэг оролцоогүй гэдгийг хэлнэ гэхээр нь хүсэлт гаргаж оролцуулсан. Би хурал дээр ганцхан асуулт асуусан. Д.О энэ хэрэгт оролцсон уу гэхэд оролцоогүй гэж хариулдаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн гэм буруутайд тооцсон шүүгдэгч нарын асуудлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Х.Сын өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. Миний үйлчлүүлэгч Х.Сын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн байдал эсэргүүцэлд бичигдсэн байна. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энэ хүнийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 63А яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хүн яаж 11 үйлдэлд холбогдсон талаар хийгдсэн ажиллагаа байхгүй. Яллагдагчаар тогтоож, яллагдагчаар байцаах ажиллагаа хийгдэж хоёр зүйл ангиар зүйлчилсэн. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хуульд нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш хэргийн нотлох талын ажиллагаа хийгдээгүй. Х.С энэ хэрэгт оролцоогүй талаар гэрч нарын мэдүүлэгт хэлсэн байгаа. Энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

11.Шүүгдэгч Б.Отгонбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна, би Батчулуунтай нийлж хулгай хийгээгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор М.Буяннэмэхийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа,  шийдвэрийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгох бөгөөд энэхүү ажиллагааг явуулах эрх бүхий этгээдүүд нь мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх зарчимтай.

            4. Дээрх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулах, хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар  хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй байх учиртай.

            5.Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч П.Х нь бүлэглэн 10 удаагийн үйлдлээр мал хулгайлах, ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

5.1.Шүүгдэгч О.Хыг бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт,

5.2.Шүүгдэгч Б.Пүрэвнямыг бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт,

5.3.Шүүгдэгч Б.Быг бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, ганцаараа 1 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт, 

            5.4.Шүүгдэгч Х.Сыг  бусадтай бүлэглэн 11 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт, 

            5.5.Шүүгдэгч Ж.Быг бусадтай бүлэглэн 15, ганцаараа 1 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт, 

            5.6. Шүүгдэгч Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт, 

            5.7. Шүүгдэгч Хүрэлдамбыг бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр мал хулгайлах, ганцаараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт,

            5.8. Шүүгдэгч Б.Даваасүрэнг бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэгт, 

            5.9. Шүүгдэгч А.Тулгыг бусадтай бүлэглэн 1 үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгүүдийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /2020 онд нэмэлт өөрчлөлт орсон/,  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.

            Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх шинжүүдийг заасан байх ба хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр зарим шүүгдэгч нар нь үргэлжилсэн, олон удаагийн үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдсэн байхад мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалган тогтоогоогүй байгаа тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

            5.10. Давж заалдах шатны шүүхээс өмнө нь  анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо шүүгдэгч П.Хүрэлдамбыг 2021 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьтын ам” гэх газарт нутаглах Х.Барсүрэнгийн эзэмшлийн  төмөр турбан хийцтэй 5 ширхэг хашааг хууль бусаар авч, бусдад 1,251,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан атлаа түүний уг үйлдэлд хамтран оролцсон П.Далайбаяр гэх хүний үйлдлийг шалгахгүй орхигдуулсан гэсэн үндэслэлийг дурджээ.

            П.Х, П.Далайбаяр нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Барсүрэнгийн эзэмшлийн турбан хийцтэй 5 ширхэг хашааг эзэмшигчид нь хэлэхгүйгээр авах санаа, зорилго хэзээ бий болсон, хэрхэн авахаар тохирсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагаагаар П.Далайбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татсан атлаа “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

            5.11. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “гэмт хэргийн хамтран оролцох” хэлбэрийг заасан байх бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэхдээ үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдлөлөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зоригоор үйл ажиллагаагаа явуулж байгаа хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж  байгаагаар илрэх юм.

Прокуророос шүүгдэгч Ж.Б, Б.Б, П.Х, Х.Отгонбаатар нарыг  бусадтай бүлэглэн  “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж татсан байх ч яллах дүгнэлтэд энэ талаар тусгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагчийн  үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар тусгахыг заасан байхад дээрх шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэргийн хамтран оролцох” хэлбэрийг хэрхэн, яаж тогтоож, тодорхойлсноо тусгаагүй байгаа нь яллах дүгнэлт  хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

5.12.Шүүгдэгч Ж.Б Монгол бичиг мэдэхгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн байхад мөрдөгч зарим үйлдэл холбогдолд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон хохирогчийн эд зүйлд зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтүүдийг танилцуулах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар  өмгөөлөгч оролцуулаагүй байна.

6.Шүүхээс шүүгдэгч Х.С, Б.Отгонбаатар, Б.Даваасүрэн, А.Т нарт холбогдох хэргийг “ тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа нь  Монгол Улсын Дээд шүүхийн  Нийт Шүүгчдийн  2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоол болон Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэтгэлцэгч талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, тухайн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

Гэтэл шүүгдэгч Х.С, Б.Отгонбаатар, Б.Даваасүрэн, А.Т нарын холбогдсон хэрэг нь зөвхөн тэдний гэрчээр өгсөн мэдүүлгээс гадна өөр ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа, хэрэгт авагдсан үйлдэл холбогдлын талаарх бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу яагаад үнэлэх боломжгүй болохоо, улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

7.Түүнчлэн шүүгдэгч П.Хүрэлдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэсэн байх ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан  2 жил 1 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн зэрэг Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч Сүрэнхорлоог “шүүгдэгч” гэж бичсэн, хуулийн зүйл, хэсгийг буруу бичсэн, гэм буруугийн дүгнэлт болон “Тогтоох нь” хэсгийн заалтууд нь утга найруулгын хувьд ойлгомжгүй, үг үсгийн алдаатай бичигдсэн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

9.Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” зэрэг үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

10.Шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт урд авсан цагдан хорих, шүүгдэгч П.Х, П.Х, О.Х, Б.Отгонбаатар, А.Т, Б.Даваасүрэн, Х.С, Б.Пүрэвням нарт авсан хувийн баталгаа гаргах болон  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч П.Х, П.Х, Б.Пүрэвням, А.Т, Б.Даваасүрэн,  О.Х, Б.Отгонбаатар, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Ж.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх аpra хэмжээг хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч ерөнхий шүүгч М.Мөнхдаваа

шүүгчид З.Түвшинтөгс

А.Цэрэнханд