| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/1076/З |
| Дугаар | 128/ШШ2025/0930 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0930
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлттэй тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Г*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг бүхэлд нь зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлтэй тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******т холбогдуулан дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г*******ийн дүгнэлттэй тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ