| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2025/00018/И |
| Дугаар | 191/ШШ2025/01023 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/01023
2025 02 04 191/ШШ2025/01023
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ....................... өөрийн байранд байрлах, Х ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... тоот хаягт оршин суух, Б овогт С.Ж /РД:0000000000/,
Хариуцагч: ........................... тоот хаягт оршин суух, Б овогт Д.Н /РД:000000000, иргэний бүртгэлийн дугаар: 000000000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,275,806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Ж, Д.Н нар нь 2023.11.15-ны өдөр тус банктай 0000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 28,200,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 6,467,659.09 төгрөг, зээлийн хүү 2,372,181.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,912.26 төгрөг төлсөн байна. С.Ж, Д.Н нар нь 0000000000 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.06.01-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024.11.20-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 170 хоног, зээлийн үлдэгдэл 21,732,340 төгрөг, хүү 2,473,758 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,708 төгрөг, нийт 24,275,806 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Ж, Д.Н нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 24,275,806 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч тал Х ХК-иас С.Ж, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,275,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.01.25-ны өдөр хариуцагч нар нь зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл зээлийн төлбөр болох 23,275,806 төгрөгийг талууд харилцан тохиролцож доорх нөхцөлийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
| Огноо | Төлөх дүн |
| 2025.03.30 | 2,000,000 |
| 2025.04.30 | 2,000,000 |
| 2025.05.30 | 2,000,000 |
| 2025.06.30 | 2,000,000 |
| 2025.07.30 | 2,000,000 |
| 2025.08.30 | 2,000,000 |
| 2025.09.30 | 2,000,000 |
| 2025.10.30 | 2,000,000 |
| 2025.11.30 | 2,000,000 |
| 2025.12.30 | 2,000,000 |
| 2026.01.30 | 3,275,806 |
Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд төлнө.
Хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ.
Уг эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулна.
Эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч С.Ж, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,275,806 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг 2025.01.25-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн байх ба зохигч үлдэх 23,275,806 төгрөгийг дараах хугацаанд төлөхөөр буюу 2025.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 3,275,806 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Х ХК-иас 2024.12.09-ний өдөр А.Э-д 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 2Б/6835 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагч нартай дээрх нөхцөлөөр эвлэрийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч С.Ж, Д.Н нараас 23,275,806 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 137,164.5 төгрөг, улсын орлогоос 139,664.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.12.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,329 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ж, Д.Н нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 23,275,806 төгрөгийг хариуцагч С.Ж, Д.Н нар нь 2025.03.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 3,275,806 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Ж, Д.Н нараас 23,275,806 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 137,164.5 төгрөг, улсын орлогоос 139,664.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.12.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,329 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА