| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04975/И |
| Дугаар | 191/ШШ2025/06209 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/06209
| 191/ШШ2025/06209 |
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг итгэлэмжлэгдсэн төлөөлөгч В.*******гаар дамжуулан тус шүүхэд хүсэлт гаргасанч Х.******* нь оршин суугаа гэх *******,*******,*******,*******, болон ажлын газрын гэх Сүхбаатар дүүрэг, Багшийн дээдийн замын урд талд , /HR Global Firm/ тоот хаягаар “Шүүхэд дуудан ирүүлэх тухай" мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэхэд уг хаяг бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, “заасан хаягт ийм хүн байхгүй, очих болгон эзэнгүй" гэсэн тэмдэглэл бүхий шуудан хүргэгчийн магадлалаар тогтоогдсон ба Баримт №3 / шүүхийн мэдэгдэх хуудас/-т хариуцагчийн гэх 90003771 дугаарын утсанд залгахад "холбогдох боломжгүй" байсан. Иймд одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.
1.1. *******ын ******* буюу манай хүргэнийг эрэн сурвалжлуулна. Гэр бүл цуцлуулах шаардлагатай болсон боловч хаяг тодорхойгүй байгаа юм. нь одоо 2 хүүхдийн хамт БНСУ-д ажиллаж амьдардаг юм гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Манай эмч ӨЭМТөвийн тодорхойлолт /хх4/, итгэмжлэл/хх5-6/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх7/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх8-9/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх14/, Хил хамгаалан ерөнхий газрын тодорхойлолт/хх15/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл /хх16/, оршин суух хаягийн лавлагаа /хх17/, тус шүүхийн шүүгчийн 2025.05.12-ны өдрийн дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх18-19/
2.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Х.*******ий оршин суугаа хаягийн лавлагаа /хх31/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Х.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэлд дурдсанаар гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Нэхэмжлэгч Ц. нь , хороонд оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх14, 17/
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрлэлт цуцлуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.*******тэй хамтран амьдрагч байсан, гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хариуцагч нь хаягтаа амьдрахгүй байна гэж тайлбарлаж байна.
Мөн Ц., Х.******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний бүртгэлийн 408Е1000053 дугаарт бүртгүүлсэн гэр бүл болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх7/
Цаашлаад нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна. /хх18-19/
6. Шүүхээс төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс цахим хэлбэрээр Х.*******ий оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад түүнийг ,,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэж тодорхойлжээ. /хх22/
Гэвч Х.******* нь уг хаягт бодитоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлол, заасан хаягт ийм хүн байхгүй гэх Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаагаар тус тус тогтоогдсон байна. /хх23-25/
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Х.*******ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******ын ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* /утас:,/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД