2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03766

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 05 сары02 өдөр

191/ШШ2025/03766

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

2023 оны 12 сард ажилласан цалин болох 3,600,000 төгрөгөөс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тайлагнаж, нөхөн төлүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иймд Б.******* миний 2023 оны 12 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг 3,600,000 төгрөгөөс тооцон тайлагнаж, нөхөн төлөлт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 12 сард ажилласан цалин болох 3,600,000 төгрөгөөс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тайлагнаж, нөхөн төлүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 12 сард ажилласан цалин болох 3,600,000 төгрөгөөс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тайлагнаж, нөхөн төлүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжилснийг хариуцагч ******* ХХК хүлээн зөвшөөрсөн, хариуцагч ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ