Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

 

 

 

 

 

 

2024            6              06                                               2024/ДШМ/49

 

                                     

 

Б.Ц, Д.Цнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Уянга,

            Шүүгдэгч, хохирогч, Б.Ц, , түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч, хохирогч, Д.Цөмгөөлөгч Ж.Батзоригт,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Д.Цөмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ц, , Д.Цнарт холбогдох эрүүгийн 2334001630328 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 07-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Ц., регистрийн дугаар /НЮ./

 

2. Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 09-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн ............... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг, ........................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Боржигин овогт Д.Ц., регистрийн дугаар /НС./

 

3. Б.Ц,  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Aqua” нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Чи ахыгаа тэтгэвэрт гарчихаар үл тоож харьцаж байгаа юм уу” гэх шалтгаанаар иргэн Д.Ц-таймаргалдан, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “зүүн завжинд язарсан шарх, хамар, духанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Цнь Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Aqua” нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үл ялих зүйлээс шалтаглан иргэн Б.Ц, тай маргалдан, ноцолдож байхдаа зүүн гарын эрхий хурууг хазан, зүүн гарын чигчий хурууг арагш дарж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1 дүгээр хурууны хазагдсан шарх, баруун завжны дотор салстын язарсан шарх, баруун чихний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, баруун бугалгын цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

4. Төв аймгийн прокурорын газраас Д.Ц, Б.Ц,  нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ц, , Д.Цнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох,

шүүгдэгч Д.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц, , Д.Цнарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц, , Д.Цнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Цаас 381.690 /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ц, д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хохирогч, шүүгдэгч Д.Цөмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 1. Д.Цзүгээс яллагдагч Б.Ц, гийн хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс бие хамгаалах эсрэг үйлдэл хийсэн байхад бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эмчилгээний зардалтай холбоотой 381.690 төгрөгийг гаргаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Шүүгдэгч, хохирогч Д.Цнь Цагдаагийн ажилтны хувьд өөрийгөө согтуу танхайрсан зүй зохисгүй этгээдээс хамгаалж эсрэг үйлдэл хийгдсэн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Үндэслэлгүй дүгнэлт хийж Д.Цыг гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Цагдаагийн цол, тэмдэг, хувцастай, шинжилгээний албаны жолооч Д.Цнь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж явах үед Б.Ц,  гэх этгээд авто машин угаалгын газарт согтуугаар авто машин жолоодон ирж, олон нийтийг үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэн, хэл амаар доромжлон барьж байсан утсыг нь булааж шидэн зүй зохисгүй зан авир гаргаж, эрх чөлөөнд нь халдаж, хүч хэрэглэн гэмтэл учруулсан хууль бус үйлдэлтэй холбоотой камерын бичлэгээр тодорхой нотлогддог. Гэтэл Б.Ц, гийн гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэнийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

Харин Б.Ц, г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйчлэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна. Цагдаагийн дүрэмт хувцас, цолтой Шүүх шинжилгээний ажилтанд хөнгөн гэмтэл учруулсан хууль бус үйлдэл гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүх Ж.Батзоригт өмгөөлөгчийн гаргасан, хүсэлт, дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэхдээ “...шүүгдэгч, хохирогч Д.Цнь гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд шүүх шинжилгээний албанд жолоочоор ажиллаж байсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх, түүнд үзлэг, үнэлгээ, шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай алба мөн” гэж, мөн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шинжилгээний байгууллагын албан хаагчийн тангараг өргөж шижилгээний байгууллагад томилогдон ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчийг шинжилгээний байгууллагын алба хаагч” гэнэ. Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн тангараг өргөсөн, цагдаагийн байгууллагад томилогдон ажиллаж байгаа, цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн албан хаагч” гэнэ гэж заасан. Д.Цнь цагдаагийн албан хаагч биш бөгөөд Эрүүгийн хуульд тайлбарласнаар хууль сахиулагч гэдэг нь цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд гэж ойлгохоор заасан учир шүүхийн шинжилгээний албан хаагчийг хууль сахиулагчид хамааруулахгүй байна. Тэгээд ч тухайн цаг хугацаанд шүүхийн шинжилгээний албаны даргын эзэмшлийн хувийн тээврийн хэрэгслийг угаалгахаар тухайн машин угаалгын газарт байхдаа уг гэмт хэргийн хохирогч болсон, үүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажлаа хийж явсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ бүгдээс үзэхэд “хохирогч Д.Цнь хууль сахиулах чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллагын алба хаагч биш, шаардлагатай тохиолдолд биеийн хүч хэрэглэх эрхтэй субьект гэж үзэхгүй учраас өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Д.Цнь тухайн байгууллагын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хувийн машиныг нь ажлын цагаар угаалган, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж явсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллагын алба хаагч нь цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэж ялгах тэмдэгтэй байна”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллагын алба хаагч Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай, ...заасан баталгаанаас гадна хууль зүй, аюулгүй байдлын болон бусад баталгаагаар хангагдана” гэж, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шинжилгээний байгууллагын алба хаагч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн амь нас аюулгүй байдлыг хамгаалуулна” гэсэн баталгааг ноцтой зөрчсөн хуулийг буруу тайлбарласан.

3. Хэрэг учрал нь Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж ВЗ-1 “AOUA” авто угаалга гэх газарт 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн ажилтан Д.Цалбан ажлаа гүйцэтгэн албаны машинаа угаалгаж байх үед иргэн Б.Ц,  гэх этгээд согтуугаар авто машин жолоодон ирж олон нийтийг үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэн хэл амаар доромжлон барьж байсан утсыг булааж шидэн зүй бус авирлан Д.Цам руу хуруугаа хийж жавжлан дайран довтолж, дарж унагааж хүч хэрэглэн зүй зохисгүй зан авир гарган эрх чөлөөнд нь халдсан хууль бус үйлдлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 02 минутад үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлсэн СД бичлэгээр тодорхой тогтоогдсон. Мөн Шүүх шинжилгээний ажилтан цагдаагийн дүрэмт хувцастай Д.Цэрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 68 зүйлийн 68.8 дахь хэсэгт Цагдаагийн албан хаагч, ажилтан нь амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлаа аливаа халдлагаас хамгаалах, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй тул Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан Д.Цнь ажил үүргээ гүйцэтгэж явах үед нь яллагдагч Б.Ц,  нь согтуугаар өдөөн хоргоож, хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон, эд хөрөнгө болох утсыг авч шидэх, эрх чөлөөнд нь халдаж хүч хэрэглэн тусгай субьектын ажилтанд хөнгөн гэмтэл учруулсан нь хууль зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

4. Шүүх гэм хорын хохирлын төлбөрийг бодит нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямба, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалт зөрчигдсөн байна. Б.Ц, д эмчид үзүүлсэн эмнэлгийн гар карт хавтаст хэрэгт байхгүй. Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардал 381.690 төгрөгийн хэд нь эмчилгээний, хэд нь шатахууны зардал болох талаар дүгнэлгүй шийдвэрлэсэн байна. Гэм хорын хохирлын төлбөрийг багасгаж, хэргийг  бодитойгоор шийдвэрлүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Цад холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Ц, гийн өмгөөлөгч М.Мэндсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналын агуулга: Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Д.Ц, Б.Ц,  нар өөрсдийн үйлдсэн гэмт хэрэг дээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ж.Батзоригт нь Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж явсан гэдэг асуудлыг ярьдаг. Энэ талаар хангалттай тайлбарласан. Эрүүгийн хуульд хууль сахиулагч гэж хэн бэ гэдгийг тайлбарласан. Энэ нь цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгохоор заасан. Харин шүүхийн шинжилгээний албаны алба хаагч үүнд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүх хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч Б.Ц,  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

Прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Д.Ц, Б.Ц,  нар нь харилцан зодолдсон болох нь гэрч н.Батбаяр, гэрч н.Мандал, хохирогч Д.Цмэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж заасан. Гэмт этгээд хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай, түүнийг үүргээ гүйцэтгэж байхад дургүйцэж ажиллагааг нь тасалдуулах, саатуулах зорилгоор, эсхүл шударга ажилласны төлөө өс хонзонгийн сэдэлтэй байхаар хуульд тайлбарласан.

Шүүгдэгч Б.Ц, гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Харин түүний үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон үл ялих зүйлээс шалтаглан маргалдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн Шүүх шинжилгээний байгууллагын даргын ажил байдлын тодорхойлолт, хяналтын камерын бичлэгээс Д.Цнь хоёр тээврийн хэрэгсэл хариуцаж Шүүх шинжилгээний байгууллагын жолоочийн үүргийг гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон. Хэрэг болох үед Д.Цнь Шүүх шинжилгээний албаны даргын эзэмшлийн тээврийн хэрэгслийг угаалгахаар “Aqua” гэх авто угаалгын газар очсон байдаг. Иймд дээрх нотлох баримтуудаар Д.Цыг албаны чиг үүргээ хэрэгжүүлэн явж байсан гэдэг нь тогтоогдоогүй. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж,  Шүүх шинжилгээний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллагын алба хаагчийн тангараг өргөж, шинжилгээний байгууллагад томилогдон ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчийг шинжилгээний байгууллагын алба хаагч гэнэ” гэж тус тус заасан. Иймд Шүүх шинжилгээний албаны жолооч ажилтай Д.Цнь цагдаагийн албан хаагчид хамаарахгүй гэдгийг хуульчилсан болохыг анхаарах нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц, гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн эмчилгээний зардал болох 513.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Харин хохирогч Д.Цаас хохирол нэхэмжлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасны дагуу Б.Ц, гийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 513,000 төгрөгөөс шүүх бодит хохирлыг тооцож 381,690 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч Д.Цаас хохирогч Б.Ц, д гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц, Б.Ц,  нарт холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч Д.Ц өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд давж заалдах шатны шүүх шүүгдэгч, хохирогч Б.Ц, д учирсан хохирол, хор уршигтай холбоотой гаргасан эмчилгээний зардалд өөрчлөлт оруулж дараах дүгнэлтийг хийлээ.

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх зүйлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Б.Ц,  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Aqua” гэх нэртэй авто угаалгын газрын хүлээлгийн өрөөнд хохирогч Д.Ц-тай“чи ахыгаа тэтгэвэрт гарчихаар үл тоож харьцаж байгаа юм уу” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн завжинд язарсан шарх, хамар, духанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Цнь Б.Ц, тай маргалдан, ноцолдож байхдаа зүүн гарын эрхий хурууг нь хазан, зүүн гарын чигчий хурууг арагш дарж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1 дүгээр хурууны хазагдсан шарх, баруун завжны дотор салстын язарсан шарх, баруун чихний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, баруун бугалгын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдож байна.

 

3. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ц, гийн “...“AQUA” авто угаалгад 10 цаг өнгөрч байхад очсон. Үүдэнд нь манай найз болох О.Батбаатар онгорхой байна уу харахаар угаалга руу орох үед би жолооны ард сууж машиныг угаалга руу оруулсан. Тэгээд тус угаалгын хүлээлгийн өрөөнд ороход таньдаг дүү болох Д.Ц(Готов гэж дууддаг) сууж байсан. Тэгээд бид хоёр мэнд ус мэндэлцээд хоорондоо юм яриад сууж байсан. Миний үгийг тоохгүй их зан гаргаад байхаар нь би Готовт хандан “чи яагаад байгаа юм, ахыгаа тэтгэвэрт гарчихаар үл тоож харьцаад байгаа юм уу” гэж би утсыг нь хальт аваад өөр рүү нь шидэж өгсөн. Тэгтэл гэнэт үг хэл амаар дайрч том дуугаар орилоод байхаар нь Готовыг цааш нь байлгах зорилгоор цээж хэсэг рүү нь тохойгоороо түлхэх гэтэл шууд хариу зүүн гараараа нүүрэн хэсэгт цохиж эхэлсэн.

Мөн дээрээс шууд дараад хоолой боогоод шанаа завж хэсэгт 7-8 удаа гараараа цохиж балбасан. Дайраад байхаар нь цааш түлхэх гэтэл зүүн гарын эрхий хуруунаас 1 удаа цус гартал хазсан. Ахиад зүүн гараар түлхээд холдуулах гэтэл зүүн гарын чигчий хуруу арагш нуга дарж хугалсан. Тэр үед цуг явж байсан найз болох О.Батбаатар араас нь татаж салгах гэтэл бие муутай хүн учир дийлээгүй. Харин гаднаас шар хантаазтай цагдаа болон тухайн угаалгын 1 ажилтан хоёр орж ирж салгасан. Тэгээд хүлээлгийн өрөөнөөс гарч авто угаалгын зааланд мөн Готов над руу хандан “хөгширч байж алуулав новш минь” гэх мэтээр доромжилж өдөөн хатгаад байсан..., ...гомдолтой байна...” /хх-ийн 13-14/ гэх,

 Хохирогч Д.Ц“...авто угаалгын газарт албаны тээврийн хэрэгслийг угаалгаад угаалгын газрын хүлээлгийн өрөөнд нь сууж байсан чинь гаднаас Б.Ц,  нэг найзын хамтаар согтуу орж ирсэн. Цагаан сар болоод удаагүй байсан тул би босоод ах сайхан шинэлсэн үү гэж хэлээд гар бариад эргээд суусан. Тэгтэл Б.Ц,  нь намайг баян Готов байдгаа барсан гуйлгачин п... юу хийж суугаа юм гэхээр нь би дуугаралгүй утсаараа Facebook-д ороод суугаад байсан. Тэгтэл миний гар утсыг авч шидээд миний хөл рүү гараараа нэг удаа цохисон. Би тоолгүй сууж байсан чинь тохоогоороо миний баруун талын нүд рүү нэг удаа цохиход би босоод цааш нь цээж хэсэг рүү нь түлхээд буйдан дээр давхралдаад унасан. Тэгээд босож ирээд зууралдсан. Тэгтэл гаднаас замын цагдаа Мандал орж ирж салгаад угаалгын зааланд гарч ирээд зогсож байтал Б.Ц,  дахин миний нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Ийм л зүйл болсон..., ...хүлээлгийн өрөөнд буйдан дээр сууж байхад миний баруун талын өвдөг рүү гараараа нэг удаа, тохойгоороо миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон, давхралдаж унаад босож ирээд миний нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон. Мөн миний баруун хөл рүү хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн, угаалгын зааланд гарч ирээд миний нүүрэн тус газарт 4-5 удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний гар утас ямар нэгэн байдлаар эвдрээгүй..., ...миний баруун талын завж дотор талдаа язарсан, хамар дух хэсэгт шалбарсан гэмтэл учирсан...” /хх-ийн 18-19/ гэх,

 Гэрч А.Балжиннямын “...хүлээлгийн өрөөнд хүмүүс чанга дуугаар орилолдоод байсан. Мандал гэх цагдаа түрүүлж анзаарч бид хоёр цуг очиход хүлээлгийн өрөөнд цагдаа хувцастай ах, сүүлд орж ирдэг 2 ахтай зууралдчихсан зогсож байхаар нь Мандал гэх цагдаа бид 2 салгасан. Тэгээд тэд нар машин угаалгын зааланд хоорондоо хэрэлдээд би машинаа үргэлжлүүлэн угаасан. Удалгүй бүх хүмүүс явсан. Хэн нь хэнийгээ цохиж зодсоныг би хараагүй. Хар машин угаалгахаар орж ирсэн Б.Ц,  гэх хүний чигчий хуруу мурийгаад жаахан цус гарчихсан байсан..., ...чи миний хуруу хугалчихлаа шүү дээ гэж цагдаа хувцастай ах руу дайраад байсан...” /хх-ийн 21-22/ гэх,

Гэрч Э.Мягмарчулууны “...тухайн өдөр 11 цагийн үед би хүлээлгийн өрөөний буйдан дээр унтаж байхад гэнэт хүмүүс хоорондоо муудалцаад миний дээрээс унаад ирсэн. Би гайхаж сэрээд харсан чинь цаанаас нь цуг явж байсан нэг ах тэр 2 хүнийг татаад гаднаас 1 цагдаа, манай угаалга хариуцдаг ах хоёр ирээд мөн маргалдаж байгаа 2 хүнийг татаад аваад гарсан...” /хх-ийн 24/ гэх,

Гэрч О.Батбаатарын “...“AQUA” авто угаалга руу би Б.Ц, гийн автомашиныг жолоодож очсон. Угаалгын гадаа буугаад Б.Ц,  угаалга руу оруулаад угаагчид өгөөд бид 2 хүлээлгийн өрөөнд орсон. Тэгтэл дотор нь нэг цагдаагийн хувцастай махлаг шар залуу байсан. Б.Ц,  түүнийг таньдаг бололтой юм яриад сууж байсан. Удалгүй хоорондоо чанга дуугаар муудалцаад, зодолдоод эхэлсэн. Би салгах гээд цагдаа хувцастай залууг араас нь татсан боловч дийлэхгүй байж байтал гаднаас шар хантаазтай цагдаа, машин угаагч залуу хоёр орж ирээд салгасан. Тэр үед Б.Ц, гийн чигчий хуруу нь эргэчихсэн байсан. Б.Ц,  хуруу хугалчихлаа, завж сэтэлчихлээ гээд шүлсээ хаяхад амнаас нь цус гарч байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд эмнэлэг явсан. Анх хүлээлгийн өрөө рүү ороход Б.Ц,  цагдаа хувцастай хүнтэй мэнд мэдэлцээд юм яриад суусан. Б.Ц,  жаахан халамцуу байсан учир хажууд нь юм яриад л байсан. ...цагдаа хувцастай хүн утсаа оролдоод суугаад байхаар нь Б.Ц,  цагдаа хувцастай залууд хандан “чи яагаад намайг үл тоогоод байгаа юм, тэтгэвэрт гарчихаар ингээд байгаа юм уу” гэж уурлаад утсыг нь аваад өгч байсан. Тэгтэл тэр цагдаа хувцастай залуу Б.Ц,  руу хандан “п...минь давраад байгаарай ална шүү” гэж уурлахаар нь Б.Ц,  түүнд хандан “дүү нар барьж авч зодох нь ээ” гэж хэлэн цээж рүү нь тохойгоороо түлхэх шиг болоход тэр цагдаа хувцастай залуу шууд цохиод дайраад эхэлсэн. Мөн гадаа угаалгын зааланд хуруу нь хугарсан их бухимдалтай 2 удаа алгадсан, өөр цохиж, зодсон зүйл хараагүй..., ...дээр нь гараад цохиод, хазаад, хуруу гарыг нь мушгиад балбаж нүдсэн... ...Б.Ц, гийн зүүн гарын чигчий хуруу нь хугарсан цус болчихсон мөн амнаас нь цус гараад байсан...” /хх-ийн 29-30/ гэх,

Гэрч М.Мандалын “...угаалгын газрын амралтын өрөөнд цагдаа хувцастай хүн хүнтэй ноцолдоод байх шиг болохоор нь ортол Д.Цнь цагдаа хувцастай Б.Ц, гийн дээр нь гарчихсан зүүн гарын чигчий хуруунаас нь бариад эргүүлээд дарчихсан байдалтай, Б.Ц,  нь Д.Цханцуйнаас нь баруун гараараа барьчихсан байхаар нь би голоор нь ороод салгасан. Тэгээд би 7027102 дугаарын утсанд дуудлага өгсөн..., ...тэр үед харж байхад Б.Ц, гийн зүүн гарын чигчий хуруу нь хөх өнгөтэй болоод хойш эргэчихсэн атгагдахгүй, уруул нь язарсан бололтой шүлсээ хаяхад цус гараад байсан, өөр нүдэнд ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй. Нүдэнд харагдахаар Д.Цхамрын зүүн хэсэгт жижиг шалбарсан байсан өөр гэмтэл бол байгаагүй...” /хх-ийн 33-34/ гэх,

Гэрч Н.Доржбалжидын “...өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан Б.Ц,  зодуулсан гээд гараа барьчихсан орж ирж байсан, мөн тэр үед Д.Цбас байсан тэгээд Б.Ц,  нь гараа барьчхаад чи ахыгаа нохой шиг зодлоо гээд харин Д.Цнь та өөрөө эхлээ биз дээ гэх зэргээр маргалдаж байсан, манай өрөөнд хэн нэгнийгээ цохиж зодсон зүйл бол байхгүй. Миний одоо санахад Б.Ц,  нь хуруу хугарсан гээд гараа барьчхаад байсан Д.Цбиед гэмтэл бэртэл байсан эсэхийг мэдэхгүй байна...” /хх-ийн 37-38/ гэх,

Гэрч М.Алтансүхийн “...Б.Ц,  дарга над руу залгаад дуудсан, тэгээд цагдаа дээр ирэхэд хүнд зодуулсан гээд гар нь хугарсан гээд хуруу нь эргэчихсэн байсан. Тэгээд эмнэлэг орж гипэсдүүлээд эргээд цагдаа дээр ирэхэд Д.Ц-тайтаараад Н.Доржбалжид даргын өрөөнд ороод маргалдаад байсан. Тухайн үед Б.Ц,  Д.Цыг чи ахыгаа нохой шиг зодлоо гээд байсан, харин Д.Цнь Б.Ц, г та өөрөө эхэлсэн гээд маргалдаад байсан болохоос биш зодож цохисон зүйл байхгүй...” /хх-ийн 41-42/ гэх,

Гэрч Т.Баярбатын “...би 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байхад Төв аймгийн Зуунмод сум “Aqua” авто угаалгын газарт 2 хүн хоорондоо зодолдсон талаар дуудлага ирээд жижүүрээс эмнэлэг дээр очиход Б.Ц,  гэх хүн хуруугаа хугалуулсан гээд гипэсдүүлж байсан..., ...Б.Ц, , Д.Цнарыг дуудан ирүүлж согтолтын зэргийг шалгахад Цэрэнбат нь эрүүл буюу 0.00%-тай харин Б.Ц,  ирэхээсээ өмнө архи уусан талаар хэлээд драгер багаж үлээхэд согтолттой буюу 3.19%-тай байсан...” /хх-ийн 164-165/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3226 дугаар “...Д.Цад зүүн завжинд няцарсан шарх, хамрын нуруу, цохонд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов...” /хх-ийн 52-53/ гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3378 дугаар “...Б.Ц, гийн биед зүүн гарын 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1 дүгээр хурууны хазагдсан шарх, баруун завжны дотор салстын язарсан шарх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 45-46/ гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 637 дугаар ...Б.Цбиед зүүн завжинд язарсан шарх, хамар, духанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 63-65/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 169-172/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

4. Шүүгдэгч, хохирогч Б.Ц, , Д.Цнар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсэж үл ялих зүйлээс үүдэн маргалдаж харилцан зодолдож бие биедээ хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдний үйлдлүүдийг холбогдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

5. Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4 дэх хэсэгт заасан шалгуур шинжээр гэмтлийн хөнгөн зэрэг нь хүндэвтэр болон хүнд гэмтлүүдээс ялгагдах онцлогтой тул прокуророос тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн, дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч Б.Ц, , Д.Цнарын тус бүрийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

6. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан, дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоон, шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь тэдний харилцан зодолдсон үйл баримттай шалтгаант холбоотой гэж дүгнэн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

7. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ц, д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч П.Цэрэнбатад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан, уг ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэв.

 

8. Хохирогч, шүүгдэгч Д.Цөмгөөлөгч Ж.Батзоригтоос “...шүүгдэгч Б.Ц, гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх үндэслэлтэй, мөн Б.Ц, гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй тул анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэж, шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Цад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

9.  Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол...” хэмээн тодорхойлсон.

 

Мөн Хууль сахиулах үйл ажиллагааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах буюу боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гэх мэт салбаруудад төрийн хяналтыг хэрэгжүүлдэг цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч болон хуулиар тусгайлан эрх олгосон буюу Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан 32 төрлийн алба хаагчийг хамруулан ойлгохоор холбогдох хууль, журмуудад заасан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагын алба хаагч цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэж, ялгах тэмдэгтэй байхаар заасан хэдий ч мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагын алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг албан тушаалын тодорхойлолтоор тогтоох бөгөөд уг тодорхойлолтыг шүүх шинжилгээний төв байгууллагын дарга батлахаар хуульчлагдсан байна.

 

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 108-111 дүгээр талд авагдсан “Аймгийн шүүхийн шинжилгээний албаны жолоочийн албан тушаалын тодорхойлолт”-оос үзвэл Д.Цад “хууль сахиулах” чиг үүргийг гүйцэтгэх эрх олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл түүнийг хууль сахиулах тусгай эрх бүхий этгээд гэж үзэхгүй бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар хамгаалагдсан гэмт хэргийн объект биш гэж үзнэ.

 

10. Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгч Б.Ц, гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг шийтгэх тогтоолдоо зааж өгөлгүйгээр шүүгдэгч, хохирогч Д.Цаас 381.690 /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл, 1 дүгээр хавтаст хэргийн 141, 142 дугаар талуудад авагдсан нийт 351.090 /гурван зуун тавин нэгэн мянга ер/ төгрөгийн шатахууны зардлыг хохирогч, шүүгдэгч Б.Ц, гийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгов. Харин түүний эмчилгээ хийлгэсэн болон эм худалдан авсан гэх нийт 170.600 /нэг зуун далан мянга зургаан зуу/ төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн Д.Цаас гаргуулан Б.Ц, д олгох нь зүйтэй байна.

 

11. Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч, хохирогч Д.Цөмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдлын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүлээн авч ханган, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

12. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах эрх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон онцгой эрхийн асуудал хэдий ч шүүгдэгч бүрд ялгамжтай оногдуулж буй ялын төрөл хэмжээний үндэслэлийг шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасанчлан дүгнэж байх нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцдэг болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024I/ШЦТ/I46 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч НС87020971 дугаарын регистртэй, Боржигин овгийн Д.Ц-аас 381.690 /гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж, хохирогч НЮ77032811 дугаарын регистртэй, Боржигин овгийн Б.Ц-д олгосугай...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч НС87020971 дугаарын регистртэй, Боржигин овгийн Д.Ц-аас 170.600 /нэг зуун далан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч НЮ77032811 дугаарын регистртэй, Боржигин овгийн Б.Ц-д олгож, нэхэмжлэлээс 351.090 /гурван зуун тавин нэгэн мянга ер/ төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч, хохирогч Д.Цөмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЦЭРЭНХАНД

 

 

                           ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                            З.ТҮВШИНТӨГС