| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0077/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/81 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Г.*******д холбогдох эрүүгийн 1804000970086 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар ñàðûí 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хохирогч У.*******
Шүүгдэгч Г.******* нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1983 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, хамтран амьдрагч У.*******, ээж, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 31 тоотод оршин суух, 1999 онд ******* аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 1 сарын 14-ний өдрийн №09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус ял шийтгүүлсэн, ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Г.******* нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хамтран амьдрагч У.*******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 5 сарын 1-ний өдөр ******* гэртээ согтуу ирэхдээ, архи пиво авчирсан. Тэгээд бид хоёр пиво ууж байгаад ******* унтаж байгаад сэрчихээд цүнхэнд байсан орлогын мөнгө, ээмэг бөгж авсан байна гээд над руу агсраад дайраад байхаар нь би гараараа нэг удаа нүүр лүү нь алгадаад гараад явчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу дахин архи дарс уухгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч У.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ пиво уучихаад гэртээ харихдаа архи, пиво авч очоод нөхөр *******тай хувааж уугаад унтсан. Сэрээд цүнхэнд байсан мөнгөө үзэхэд урд өдрийн орлого байхгүй байхаар нь *******г авчихлаа гэж бодоод агсам тавихад ******* уурлаад гарынхаа ар хэсгээр нэг удаа нүүр лүү цохьсон. Бид хоёр 2017 оны 6 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн. Би орлогоо ажлынхаа хүнд өгснөө санахгүй, *******г авчихлаа гээд согтуудаа агсам тавьснаас болж ийм зүйл болчихлоо...” гэсэн мэдүүлэг
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцсан хорооны нутаг дэвсгэрт эргүүлтэй байхад жижүүрийн станцаар 3 дугаар хороо, 46 дугаар байрны 31 тоотод хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлагын дагуу очиход иргэн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан. Харин нөхөр ******* нь согтолт нь арай гайгүй орон дээрээ суугаад зурагт үзэж байсан. *******ын хамарнаас цус гарсан байдалтай хамар дээр нь улайсан шинэ шархтай байсан. ******* нь нилээн согтуу ******* намайг цохиж зодсон гээд л орилж хашгираад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ий мэдүүлсэн: “...Г.******* бид хоёр арван жилийн найзууд. Гэр бүлийн хувьд У.******* гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн мэдүүлсэн: “...Би Г.*******тай найзлаад 7-8 жил болж байна. Гэр бүлийн хувьд У.******* гэдэг хүүхэнтэй хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Одоо ******* дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 31 тоотод хамтдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын мэдүүлсэн: “...Би Г.*******тай найзлаад 7-8 жил болж байна. Гэр бүлийн хувьд манай ангийн У.******* гэдэг хүүхэнтэй хамтран амьдраад 1 жил гаран болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч У.*******ын биед үзлэг хийхэд дүгнэлтэд дурдсан гэмтлүүд байсан ба хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал гараараа нэг удаа нүүрэн тус газарт хүчтэй цохьсоны улмаас баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт болон дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 сарын 03-ны өдрийн №09шэ/199 дугаартай дүгнэлтэд: “У.*******ын биед хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, хамрын нуруу зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 15/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр “хэвийн”, Аюулгүйн зэргийн үнэлгээгээр “бага” гэжээ. /хх-ийн 37-46/,
Г.*******г “2018 оны 5 сарын 2-ны шөнө 12 цаг 53 минутад эрүүлжүүлэгдсэн тухай” мэдээлэл /хх-ийн 56/
Шүүгдэгч Г.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд óðüä 4 удаагийн ÿë øèéòãýлтэй гэсэн øàëãàõ õóóäас, /хх-н 61-62/
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /õõ-í 64-67/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 27/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 15 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 31 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч У.*******тай хамт архидан согтуурсан ба У.******* нь “цүнхнээс мөнгө, ээмэг авсан” гэх зэргээр агсам тавьж хэрүүл маргаан үүсгэсний улмаас уурлан, түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, хамрын нуруу зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “******* намайг цүнхнээс мөнгө, ээмэг, бөгж авчихлаа гээд агсраад байхаар нь гараараа нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг, хохирогч У.*******ын мэдүүлсэн “******* гарынхаа ар хэсгээр нэг удаа нүүр лүү цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д., Г., Г., Ч. нарын мэдүүлгүүд /хх-н 10-13/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2018 оны 5 сарын 03-ны өдрийн №09шэ/199 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулгүйн зэргийн үнэлгээ, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч У.******* нь шүүгдэгч рүү “чи миний цүнхэнд байсан мөнгө, ээмгийг авлаа” гэх зэргээр агсам тавьж, тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч нь хохирогчийн биед санаатай халджээ. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэснээс гадна хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Г.******* нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн 2017 оны 6 сараас хойш хамтран амьдарч байгаа ба Г.*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ.
Иймд Г.*******г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñàí ãýìò õýðýãт “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох... ял шийтгэнэ” гэж заажээ. Тэрээр хамгийн сүүлд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заажээ.
Шүүхээс Г.*******д ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñнаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч У.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн болно.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА