Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

 

 

 

 

 

  2024          6            27                                               2024/ДШМ/56

 

 

                                           А.Охолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлт,

Яллагдагч А.Оөмгөөлөгч Х.Даваахүү /цахимаар/,

Хохирогч Б.Ганболдын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Ж.Тэгшмандал,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлтийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Охолбогдох эрүүгийн 2234000070593 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, Гоо марал салонд үсчин, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-23-117 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт А.О, регистрийн дугаар /ФБ/ 

 

2. А.Онь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд 4 замын уулзвар дээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 10 минутад Тоёота Приус маркийн 64-53 УНЦ тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас Лада маркийн 77-88 ТӨВ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж жолооч Б.Ганболдын биед хүндэвтэр, зорчигч Ө.Мягмарсүрэн, А.Ариунболд нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Тээврийн прокурорын газраас А.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээ үүсгэхээр нөхцөл байдал харагдаж байна. Тодруулбал, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Авто зам дагуу нийт 19 ширхэг тэмдгийг Эрдэнэсант АЗЗА, ТӨҮК-ийн ажилчдын хамтаар байрлуулсан талаар 2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан танилцуулга авагджээ.

Гэтэл анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаас харахад “гол зам 3.1” 3 ширхэг тэмдгийг, “Гол замын чигийг заах 6.12” 2 ширхэг тэмдгийг, “Зогсоол 5.17” 2 ширхэг тэмдгийг, “Зам тавьж өгнө 3.4” 2 ширхэг тэмдгийг байрлуулсан гэх боловч хаана яаж байрлуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй, тодорхой харагдахгүй байна.

Урдаас хойшоо харсан туслах тэмдгийг харуулсан нь гэрэл зурагтай зөрүүтэй мөн хойноос урагшаа харсан чиглэлд туслах тэмдэг, тэмдэглэгээ байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Жишээ нь: урдаас хойшоо чиглэлд туслах гэсэн тэмдгийг харуулсан нь гэрэл зурагтайгаа зөрүүтэй, мөн хойноос урагшаа чиглэлд, баруунаас зүүн тийш чиглэлийн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, хойноос урагш чиглэлд тэмдэг тэмдэглэгээ байгаа эсэх,

мөн Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татах эсэхийг тус тус шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд А.Охолбогдох эрүүгийн 2234000070593 дугаартай хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.

5. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлт 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 23 тоот эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд,

1. Гэмт хэргийн талаарх гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг явуулж, тухайн үеийн нөхцөл байдлыг тогтоож үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургуудыг авч хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Х.Даваахүүгээс гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийхэд хэргийн газарт байсан хуучин замын тэмдгүүдийг шинээр сольж, тэмдэг байхгүй байсан газарт нөхөж тэмдэг байрлуулсан байсан. Иймд одоо хэргийн газарт нөхөн үзлэг хийж анх осол болох үед ямар тэмдэг хаана, ямар байдалтай байсан, хаана ямар тэмдэг 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байрлуулсан нь алга болсон байсан гэдгийг сэргээн тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн хэргийн оролцогчоос осол болсон тухайн үед авсан гэрэл зургуудыг хүсэлт гаргаж хавтаст хэрэгт тусгуулсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой.

2. Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн шинжээч Ц.Цэвэгжав, Б.Баярсүрэн, Ц.Нямдулам нарын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03/04 дугаар "Хавтаст хэргийн материалаас харахад Лада маркийн 77-88 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх баримт авагдаагүй байна. Хавтаст хэргийн материалын 6-р хуудсанд байгаа "Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг"-аас харахад Тоёота Приус маркийн 64-53 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.11-т "Уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаас яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална" гэсэн заалтыг зөрчсөн байна" гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.Цэндсүрэн, Инженер техникийн шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад С.Мөнхдалай, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик, Тээврийн сургуулийн "Тээврийн салбар"-ын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор И.Базаррагчаа, ахлах багш доктор (Ph.D) Н.Мөнхзул, А.Эрдэнэтуяа нарын хамтарсан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3969 дугаартай "...Уулзварт ойртон ирсэн жолооч нь уулзварын хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг баримтална. Жолооч уулзвар нэвтрэхдээ зорчих хэсгийн гадаргууг ялгах боломжгүй, дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно. Өөр хоорондоо адил замын уулзварт тооцож нэвтэрнэ. Уулзварт ЛАДА НИВА-2131 маркийн 88-77 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл түрүүлж, Toyota Prius-20 маркийн 64-53 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тавьж өнгөрүүлнэ. Уулзварт хөдөлгөөн дараалал тогтоосон тэмдэг бүрэн байрлуулаагүй, Toyota Prius-20 маркийн 64-53 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна..." гэх дүгнэлт зэргээс үзэхэд замын тэмдэг бүрэн бүтэн эсхүл зарим тэмдэг байхгүй байсан нь А.ОЗамын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй буюу зам тээврийн осол гарах шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас үүсэж байгаа учир Замын компанийн үйл ажиллагаа осол гарахад нөлөөлсөн гэж үзэж иргэний хариуцагчаар татаагүй. Хэрэв иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзвэл хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрөө захирамж гаргаж шийдвэрлэх боломжтой.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.” гэв.

 

6. Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан саналын агуулга: “...Анхан шатны шүүх анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй эргэлзээ үүсэхээр нөхцөл байдал харагдаж байна. Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татах эсэхийг тус тус шийдвэрлээгүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тээврийн Прокурорын газраас А.Ояллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед хохирогч Б.Ганболдын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар ч санал гомдол гаргаагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-оос хойших хугацаанд яллагдагч А.Оболон түүний өмгөөлөгч нар удаа дараа гомдол гаргаж, хэргийн газрын нөхөн үзлэг, ослын дүгнэлтийг удаа дараа гаргасан боловч дүгнэлтүүд нь өөр хоорондоо ямар нэг зөрүүгүй байдаг. Ингэж гомдол гаргаж өөрт ашигтайгаар хэргийг тусгай субъектээр шалгуулж, шалгах хугацааг удаашруулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар оролдож байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийг татах тухай захирамж гаргах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар "... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй..." гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

7. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан саналын агуулга: “...Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс яллагдагч А.Охолбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа ... Анхны  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээ үүсгэхээр нөхцөл  байдал  харагдаж  байна... гэжээ.  Гэвч  хэрэгт  цугларсан баримтуудаас харахад хэргийн газрын нөхөн үзлэг хийгдэж, хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээч нараасаа мэдүүлэг авсан. Хэргийн газрын тэмдэг тэмдэглэгээ болон ямар болох хэрхэн уулзвар нэвтрэхийг гэрчүүдээс болон хэргийн оролцогч нараас тодруулсан хангалттай нотлох баримт 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 17 хүртэл цуглуулсан байна.

Хэргийн холбогдогч тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан санал, хүсэлт, гомдлыг тухай бүрд нь шийдвэрлэсэн хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна. Яллагдагч А.Онь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэм буруу дээрээ маргаж байгаа тул мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан нотлох баримтуудад үндэслэн яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн гэм буруутай эсэх, эсхүл гэм буруугүй гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байна.

2. "Мацумод ББСБ ХХК”-д иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тогтоох албан бичиг явуулж хариуг 2023 оны 4 дүгээр сарын 04-нд авсан /2-р хавтас 172-173/ байна. Анхан шатны шүүх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хуульд зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг өөрөө тогтоох боломжтой байна. Иймд  хэргийг  прокурорт  буцаасан анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

8. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын ярьснаар өмгөөлөгч Х.Даваахүү, А.Онар санаатай санал хүсэлт тавьж энэ хэргийг удаасан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад цагдаагийн ажилтан холбогдсон. Хэргийг Төв аймгийн прокурорын газар, цагдаагийн газар хянахдаа хэрэгт өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байхад түүний гэр бүлийн хүн болох прокурор М.Хэрлэнчимэг хяналт тавьж байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн энэ хэргийг тусгай субъект шалгах ёстой байсан. Хэргийн газрын үзлэгийн схем зурагт осол болсон уулзварт дарааллын тэмдгүүд байна. А.Оирж байсан чиглэлийн эсрэг урсгалд зам тавьж өг гэх тэмдэг байсан. Б.Ганболдын эсрэг урсгалд зам тавьж өгөх гэсэн тэмдэг дангаараа гол замын чиг өөр гэсэн нэмэлт тэмдэг байхгүй. А.Огол замаар явсан гэх үндэслэл байна. Хэргийн газарт нөхөн үзлэг хийхээр очиход гол замын чиг өөрчилсөн гэх тэмдгүүдийг байрлуулсан байсан. Энэ тэмдгүүдийг хэзээ тавьсан гэхэд осол болохоос жил гарангын өмнө байрлуулсан гэх баримтаа компани гаргаж өгдөг. 2 жилийн өмнө байсан тэмдэг алга болоод, гол замын чиг өөрчилсөн гэх тэмдгүүд байхгүй болоод зөвхөн зам тавьж өгөх гэсэн хоёр тэмдэг, миний хэлээд байгаа гол замын төгсгөл  гэх тэмдэг цаана нь байгаа. А.Оявсан зам гол зам байсан гэдгийг тэр тэмдэг нотолж байна. Шинжээч нар үзлэг хийсний дараа А.Огол замын чиглэл өөрчилсөн гэж прокурор шинжээчийн дүгнэлт адилхан гарсан гэж яриад байна. Тийм биш. Гол замын чиг өөрчилснөөр буруутгасан. Гол замын чиг  гэсэн тэмдэг тухайн үед байхгүй байхад шинжээч нар яагаад гол замын чиг өөрчилсөн гэх үндэслэлээр дүгнэлт гаргаад байгаа юм бэ? тухайн осол болох үед дарааллын тэмдгүүд байгаагүй, нөхөн үзлэг хийсний дараах нотлох баримтуудаар шинжээч нар дүгнэлт гаргаад байна. Сүүлд 4 шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурор 5 шинжээчийн дүгнэлт гаргах тогтоол үйлдэж тогтоолтой танилцуулаагүй. Осол болоход гол замын чиг өөрчилсөн гэх тэмдэг байхгүй. Зам тавьж өг гэсэн тэмдэг А.Оирж байсан замд байхгүй. Иймд шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч А.Охүнд гэмтсэн тул хохирогчоор тогтоогдох үндэслэлтэй байхад яллагдагч болгоод байна. Хоёр шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй. Анхнаасаа тэмдэг, тэмдэглэгээнүүдийг байсан эсэхийг тогтоох хэрэгтэй. Эдгээр нөхцөл байдлуудыг тогтоолгож байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэх шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх А.Охолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.  

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” хэмээн хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруутай эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг болно.

2.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг сэргээн тогтоох зорилгоор томилсон шинжээч нар 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн  03/04 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 999584 дугаар, 2022 оны  12 дугаар сарын 05-ны өдрийн 3544 дугаар, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1642 дугаар, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2685 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3228 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3969 дугаартай дүгнэлтүүдийг гаргахдаа анхны хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, мөн газрын үзлэгийн бүдүүвч зураг, 2022 оны 01 дүгээр сарын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудыг үндэслэл болгосон байх ба шинжээч нарын мэдүүлэг болон дүгнэлтүүд дутуу, ойлгомжгүй, өөр хоорондоо илт зөрүүтэй гэх зүйлгүй байна.

Үүнээс гадна 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан “шинээр тавьсан, өөрчилсөн” гэх тэмдэг тэмдэглэгээг "Сивил геолаб инженеринг" ХХК нь Төв аймгийн Заамар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан, нэр бүхий 6 гэрчээс зам дээрх тэмдэг тэмдэглэгээний талаар асууж тодруулсан байна. /2хх-92-108/

 

3.Хэрэв шүүгч нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрвөл шүүхийн шатанд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргасан шинжээчээс мэдүүлэг авах, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд татан оролцуулах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2, 9.1 дүгээр зүйлийн 4, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлэх боломжтой.

Гэтэл анхан шатны шүүх “...Анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаас харахад “гол зам 3.1” 3 ширхэг тэмдгийг, “Гол замын чигийг заах 6.12” 2 ширхэг тэмдгийг, “Зогсоол 5.17” 2 ширхэг тэмдгийг, “Зам тавьж өгнө 3.4” 2 ширхэг тэмдгийг байрлуулсан гэх боловч хаана яаж байрлуулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй, тодорхой харагдахгүй байна. Урдаас хойшоо харсан туслах тэмдгийг харуулсан нь гэрэл зурагтай зөрүүтэй мөн хойноос урагшаа харсан чиглэлд туслах тэмдэг тэмдэглэгээ байгаа эсэх нь тодорхойгүй байна. ...мөн иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татах эсэхийг тус тус шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, "Сивил геолаб инженеринг" ХХК-ний 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэсэн гэх тэмдэг, тэмдэглэгээтэй холбогдуулан нэмэлт ажиллагаа хийх нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол гарахад нөлөөлсөн ямар үйл баримтыг тодруулахад чухал ач холбогдолтой байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар ч дүгнэлт өгөөгүй атлаа хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэл болов.

4.Иймд давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч А.Огэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхэд хүртээмжтэй нотлох баримт бүрдсэн, шүүх мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох боломжтой гэж үзэж “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” агуулга бүхий прокурор П.Итгэлтийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 23 тоот эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Ж.Тэгшмандал нарын гаргасан гомдлуудыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

5.Яллагдагч А.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

6.Анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 4 дэх заалтад “хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж хохирогчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дурдалгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болно.

Мөн яллагдагч А.Охолбогдох эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газраас бус Тээврийн прокурорын газраас ирүүлсэн, яллагдагч А.Обиеийн байцаалтыг яллах дүгнэлт болон шүүгчийн захирамжид буруу бичсэн байгааг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/442 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэлтийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 23 тоот эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч хангасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч А.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЦЭРЭНХАНД

 

                            ШҮҮГЧИД                                                  М.МӨНХДАВАА  

 

                                                                                                З.ТҮВШИНТӨГС