Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар    2024/ДШМ/51              

 

 

 

 

 

 2024          6             20                                               2024/ДШМ/51                                                 

 

О.Эхолбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Б.Баттөмөр /цахимаар/,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Б.Мянган /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч О.Эхолбогдох эрүүгийн 2334004340494 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар хот зүтгүүрийн депод машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот ........................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт О.Э, регистрийн дугаар УХ .

 

2. О.Э нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 32-03 УНЕ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 55 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн хэрэгсэл, 05-98 УНТ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

3. Төв аймгийн прокурорын газраас О.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт О.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2334004340494 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Б.Сүндэрьяа, Г.Бат-Эрдэнэ нарт иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргах хохирол төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч УХ... регистрийн дугаартай, Боржигон овогт О.Э-оос нийт 249,399,349 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж,

хохирогч ХЕ... дугаарын регистртэй Их Монгол овгийн Дэмбэрэлийн Буянхишиг, түүний хууль ёсны төлөөлөгч ХЕ.... дугаарын регистртэй Их Монгол овгийн Д.Н нарт сэтгэцэд учирсан хохиролд 66,000,000 /жаран зургаан сая/ төгрөгийг, хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардал 159,523,000 /нэг зуун тавин есөн сая таван зуун хорин гурван мянга/ төгрөг, эмчилгээний зардалд 1,560,765 /нэг сая таван зуун жаран мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг, нийт 227,083,765 /хоёр зуун хорин долоон сая наян гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг,

насанд хүрээгүй хохирогч УЧ15280826 дугаарын регистртэй Э.Э , түүний хууль ёсны төлөөлөгч ХЕ  дугаарын регистртэй Их Монгол овгийн Б.С. нарт сэтгэцэд учирсан хохиролд 7,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч ХЕ  дугаарын регистртэй, Их Монгол овгийн Б.С-д нөхөн төлбөрт 9,067,584 /есөн сая жаран долоон мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч ЦГ  дугаарын регистртэй Мэргэд овгийн Ц.Э-т /Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан/-д 6,098,000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөгийг тус тус олгож, 

хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цнарын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 2,787,622 /хоёр сая долоон зуун наян долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

харин насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын гоо сайхны хагалгааны зардал 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг,

мөн хохирогч Д.Б түүний хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэг, насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг тус тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолоор энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Этээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...1.шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар: Улсын яллагч Э.Уянга нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн, хор уршиг арилгахаа илэрхийлж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн, цаашид эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх тухай санал гаргасныг  шүүх анхаарч үзсэнгүй. Мөн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үнэлж дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой хэрэгт хамааралтай баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, хохирогч нараас гарган өгсөн хохирлын баримтуудад нэг бүрчлэн бүрэн гүйцэт хянах, тодорхой нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэнгүй.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч миний хувьд шүүх хуралдаан болтол гэм буруугийн хувьд маргаагүй боловч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол, хор уршиг дээрээ маргасан. Учир нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлт, гэрч Б.И, Ц.Баатарцогт нарын мэдүүлгээр хохирогч Д.Б нь зам тээврийн ослын үед машинаас 8 м орчим газар шидэгдэж унасан байхад хэргийн газрын үзлэгт энэ талаар ямар ч тэмдэглэл хийгдээгүй учраас техникийн шинжээчийн дүгнэлт бүрэн гүйцэт гараагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан гэж үзэх үндэслэл болж байна. Тухайн зам тээврийн осол хэрэгт Д.Б нь явган зорчигч уу, тээврийн хэрэгслээр зорчигч уу замын хөдөлгөөнд ямар хэлбэрээр орж хохирсон болохыг тогтоож чадсангүй.

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Шүүгдэгч О.Эял оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэхдээ шүүх зөвхөн яллах талыг баримталсан болохоос хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзсэнгүй. О.Э нь Монголын Төмөр замд 32 жил ажилласан, 12-17 насны хоёр хүүхэдтэй бөгөөд 2024 оны 3 дугаар сард эхнэр С.Одончимэг нь нуруундаа гэмтэл авч хэвтэрт байгаа учраас насанд хүрээгүй 2 хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих боломжгүй байгаа нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн 63.1.3, 64.1.3-т зааснаар хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжвэл зохих хүнийг тогтоож өгсөнгүй. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах үүргээ биелүүлж чадаагүй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох байтал мөрдөгчийн нэг хуудасны нүүр материалаар 5 дугаар зэрэглэл гэж тогтоосон нь үндэслэлгүй, насанд хүрээгүй хохирогч Э.Эийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг буруу тогтоосон гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т "...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй ..." гэсэн болохоос биш О.Э заавал барагдуулна гэсэн зүйл байхгүй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр Улсын Дээд Шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар тогтоолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөхөөр заасан. Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны 115 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..." гэсэн байхад "... шүүгдэгчийн биеийн байцаалтад түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 гэсэн нь ойлгомжгүй, О.Э нь Улаанбаатар депод машинист ажилтай, ам бүл 4-лээ амьдардаг /шт-ийн 1 хуудас/ болно. Улсын яллагчийн дүгнэлтэд “... Төв аймгийн Эрдэнэсант сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн зам дээр.../шт-09 хуудас/, "...урсгал сөрөхийг хориглоно"... гэснийг зөрчиж..." гэж /шт-02 хуудас, тогтоох хэсгийн 6-д “... түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг... /шт-21 хуудас , хохирогч ХЕ58012066 дугаарын регистртэй Их Монгол Овгийн Дэмбэрэлийн Буянхишиг, түүний хууль ёсны төлөөлөгч ХЕ73042061 дугаарын регистртэй Их Монгол овгийн Дэмбэрэлийн Наранцэцэг нарт сэтгэцэд учирсан хохиролд 66,000,000 төгрөг гэж хоёр хүнд хохирол гарсан нь ойлгомжгүй байна. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Б нь танилцаж гарын үсэг зурсан байхад Д.Наранцэцэгийн хохирлыг хэзээ, хаана тогтоосон нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч  Б.Снарын гоо сайханы хагалгааны зардал 6,000,000 төгрөгийн талаар шийдвэрлэсэн. Харин Б.Сүндэрьяагийн гоо сайханд ямар гэмтэл учирсан эсэх нь ойлгомжгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3-т шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зүйлийг тусгана гэснийг авч үзсэнгүй.

Иймд шүүгдэгч О.Э нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар "... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй..." гэсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна." гэсэн зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд,

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол мөн зүйлийн 2.3-д "хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж ... үйлдсэн бол..." эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Гэтэл шүүх уг гэмт хэргийн улмаас хөнгөн гэмтэл учирсан насанд хүрээгүй хохирогч Э.Эийн сэтгэцэд учирсан хохирол төлөгдөөгүй, "...хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй юм." /шийтгэх тогтоолын 19-р талд/ гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д "хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж...үйлдсэн бол..." эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай "Шүүх эмнэлгийн нэмэлтээр хийсэн шинжилгээ" гэх шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад "Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасан гэмтлийн "ХҮНД" зэрэгт хамаарна." гэж дүгнэжээ. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийн "ХҮНД" зэргийг ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан "хүнд хохирол" гэсэн ойлголтод дүйцүүлэн хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна.

3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шинжилгээний байгууллага ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан
хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.",
40.2-д "Шинжилгээний
байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа
дараах нөхцөлийг харгалзан үзнэ...
, 40.2.3.-т хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх..." гэж хуульчилжээ. Гэтэл Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 245 дугаар захирамж гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэлмэн, цагдаагийн дэслэгч Л.Лувсандондог нар "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" гэх баримт бичиг үйлдэн хохирогч Д.Бийн сэтгэцэд тавдугаар зэрэглэл, хохирогч Э.Эийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болохыг тогтоож, шүүх уг баримт бичгийг үнэлэн сэтгэцэд учирсан хохиролд Д.Бт 66.000.000 төгрөг, Э.Эд 7.150.000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Мөрдөгч шинжилгээний байгууллагын хуулиар олгогдсон эрх, эрх бүхий байгууллагаас томилсон тогтоолын хүрээнд гаргах ёстой шинжээчийн дүгнэлтийг гаргаж, шүүх уг баримтыг үнэлж байгаа нь хэтэрхий хууль зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, балмад шийдвэр гэж үзэхээр байна.

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч шинжээч томилох тогтоол
үйлдэж, "Лэндс" ХХК-аас "Шинжээчийн тайлан" гэх баримт бичгийг үйлджээ. Мөрдөгчөөс үнэлгээний байгууллагад
"Хохирогч Д.Бийн Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эдгэрэх боломжтой хүртэл буюу хэвийн байдалд орох хүртэлх эмчилгээний бүх зардлын үнэлгээг нарийвчлан гаргаж өгнө үү?" гэжээ. Гэтэл үнэлгээний байгууллага дээрх асуултад "...зардлыг одоогоор гаргах боломжгүй харин одоогоор гаргаж болох эхний зардлууд анхан шатны шинжилгээ, үзлэг зэрэг зардлууд нийт 159,523,000 төгрөг гэж дүгнэж байна." гэж хариулсан байх бөгөөд шүүх уг зардлыг "хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардал" гэж үзэж шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бт олгохоор шийдвэрлэсэн нь ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн ирээдүйд гарч болзошгүй хохирлыг таамаглан шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн практикт хэрэглэгдэж байгаагүй хууль бус жишиг тогтоосон шийдвэр гэж үзэхээр байна.

5. Шүүгдэгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд, өөрийн боломжит байдлаар хохирол, иргэний нэхэмжлэлийг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсээр байхад шүүх хууль бус баримтын хэмжээнд шаардсан хохирлыг зөвшөөрөөгүйг "...хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй юм." гэж дүгнэн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүнлэг, энэрэнгүй ёсонд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна.

6. Шүүгдэгч О.Эын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд материалын хохирол болон эмчилгээний зардлыг өөрийн боломжит бүхий л аргаар төлж барагдуулж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдаг. Тэр ч үүднээс анхан шатны шүүх хуралдааны дараа шүүхийн шийтгэх тогтоолд заасан Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр шийдвэрлэсэн 6,098,000 төгрөг, хохирогч Д.Бийн эмчилгээний зардалд 1,560,765 төгрөгийг тус тус төлж барагдуулаад байгаа болно.

Иймд дээрх үндэслэл нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа тул Р.Мөнхбаясгалан өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

 

  1. Шүүгдэгч О.Эын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж осол гаргасандаа маш их гэмшиж, харамсаж байна. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн хувьд 2 өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Осол гарснаас хойш хохирогч талд эмчилгээний зардлыг өөрийн боломжийн хэрээр төлсөн. Анхан шатын шүүхийн шийдвэрт заасан хохирлыг төлж байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цтус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Б нь одоо бараг үхэж байна. Маш олон хүнд гэмтэл авсан. Хөл нь мэдээ ороогүй байгаа...эд эрхтний гэмтэл авснаас гадна сэтгэл санааны маш их хохирол амсаж байна...О.Э өнөөдрийг хүртэл нэг ч удаа ирж уулзаагүй, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхгүй байна, ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

 

8. Хохирогчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агууулга: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

9. Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

  1. Прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан, мөн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийн зэргийг тогтооход шинжээч томилох ёстой байсан, хохиролтой холбоотой зарим баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна, анхан шатны шүүхээс олгосон ялын хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргасан байна.

Улсын дээд шүүхээс баталсан шүүх сэтгэцэд учирсан хор хохирлыг тооцох жишиг аргачлалын 2.2-д заасан 5 төрлийн гэмтлээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч баталсан хүснэгтийн дагуу гаргана, түүнийг 2.20-д зааснаар шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил авч үзнэ гэж тайлбарласан байдаг. Мөн тухайн жишиг загвар маягтыг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны А/266 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоох маягтын загварыг мөрдөгч танилцуулж, баталгаажуулж, хавтас хэрэгт хавсаргана. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил авч үзнэ гэж заасан байдаг. Үүний дагуу мөрдөгчөөс хүнд гэмтэл авсан хохирогч Д.Б болон хөнгөн хохирол учирсан Э.Э нарт батлагдсан маягт аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарт танилцуулсан.

Шүүгдэгч О.Э анхнаасаа гомдол мэдээлэл бүртгэгдсэн цагаас эхлэн өмгөөлөгч Р.Мөнхбаясгаланг авсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс батлагдсан маягттай танилцаж, ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон загвар маягт нь хууль ёсны буюу хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцтай. Үүний дагуу анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэн тухайн тогтоосон ялын хүрээнд буюу хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байгаа. Хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байдаг. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хохирлын хэмжээг тогтоож гаргуулахаар шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эхолбогдох эрүүгийн 2334004340494 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах өөрчлөлтийг оруулав.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарласан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байх ба шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу ноцтойд тооцогдох зөрчлүүд тогтоогдоогүй болно.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл, шүүгдэгч О.Э нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 32-03 УНЕ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 55 дахь км-ийн шонгийн ойролцоо хатуу хучилттай авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл, 05-98 УНТ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

3. Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Бийн “...Би тухайн өдөр нөхөр Баатарцогт хүү Индра, охины хүүхэд болох Э.Эийн хамтаар Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт байх Саамын амралт руу хүү Б.И нь тээврийн хэрэгсэл жолоодон Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог өнгөрч явахад зам тээврийн осол болсон. Тухайн зам тээврийн осол яг юу болсныг санахгүй байсаар гэнэт эмнэлэгт юу болсноо санахгүй, хаана юу хийж байгаагаа санахгүй эмнэлэгт 3 дахь хагалгаандаа орсон талаар мэдээд юу болсныг мэдсэн...Би тухайн үед суудлын бүс хэрэглэж явж байсан. Би тээврийн хэрэгслийн хойд талд сууж явсан болохоор би сайн хараагүй. Би эрүүл байхад зам тээврийн осолд орж одоогоор 4 удаагийн хагалгаанд орж байнгын асаргаатай, хэвтэрт хөдөлж чадахгүй сэтгэл санааны хувьд надад үнэхээр хэцүү байна. Би тухайн зам тээврийн осол гаргасан жолоочид маш их гомдолтой байна. Байнгын өвчин намдаах эм хэрэглэж, байнга боолт хийлгэж, хөдлөх болгонд маш их өвдөлт мэдэрч хэцүү байна. Хөдөлж чадахгүй байнгын катетартай, эмнэлэг рүү явж чадахгүй, уушги устаж маргааш эмнэлэг орж соруулна. Би тухайн сэтгэцэд учирсан хохирлын тавдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би байнгын өвчин намдаах болон нойрны эм хэрэглэж унтаж байгаа...” /1хх-ийн 23-24/ гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэгийн “...Би 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эгч Буянхишиг нь зам тээврийн осолд орсон цагаас хойш байнгын хажууд нь асарч байна. Осолд орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл Буянхишигийн нөхөр, хүүхэд, ар гэрийн зүгээс О.Э гэх хүний ар гэр рүү гомдол гаргаж ярьж байгаагүй ба Буянхишигийн хүү Индра нь ганцаараа холбогдож байсан...Буянхишиг нь идэж байгаа зүйлийнхээ амтыг мэдэхгүй, идэж, ууж байгаагаа мэдэхгүй, бие засаж байгаагаа мэдэхгүй, биеэ хөдөлгөж чадахгүй байгаа учир би хагас үхлүүт гэж хэлж байгаа. Биед нь үүссэн 16 хугарал нь захын мэдрэлийн судаснуудыг тасалсан учир эмч нар яваандаа сайжирна, та нар итгэлтэй, тэсвэртэй, маш их цаг хугацаа орно гэж хэлж байна... Миний эгч 70 нас хүрч байгаа. Монгол хүний наслалтад 70 нас нь өндөр насанд ордог учир ийм хүнд гэмтэл дэндүү ахадсан гэмтлүүд байна гэж мэргэжлийн эмч нар нь хэлсэн. Миний эгчийн улсад олон жил зүтгэсэн, нийгмийн аюулаас хамгаалах яамны ахмад комиссаруудын үр хүүхдүүдийн хичээнгүй зүтгэлээр Монголын болон гадаадын эмч нарын зүтгэлээр амьд үлдээж чадлаа. Гэвч одоог хүртэл эгчийн минь хоёр хөл мэдээгүй, биеийн зүүн тал нь бүрэн мэдээгүй байсаар байна. Маш олон сар хэвтрийн хөдөлгөөнгүй байснаас болж эгчийн минь хоёр хонго 4 см цоорч, яс нь матрассанд идэгдэж цус нь доош матрассанд нэвтэрсэн байна. Энэ гэмтэл нь маш хүнд гэмтэл, эдгэрэлт маш удаан, учир нь аарцгийн баруун ёроол бүрэн тасарсан учир амархан бороолохгүй. Хэрэв энэ нь бороолбол эгч маань хөлөө хөдөлгөж сууж чаддаг болно гэж эмч нар хэлсэн. Дөрөв, гуравдугаар нугалмыг хадсан хадаас нь нугасны судастай маш ойрхон байгаа учир хөдөлгөж болохгүй хөдөлгөвөл нугас руу хадсан хадаас нь судсыг таслах учраас доод талд нь 1 жил хэвтэрт байлгах талаар эмч нар хэлсэн...Маш ихээр гомдолтой байна...” /1хх-ийн 27/ гэх,

Гэрч Б.Игийн “...2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн саамын сувиллын газарт аав, ээж, дүүгийн хүүхдийн хамтаар хүргэж өгөх гээд 12 цагийн орчим гарцгаасан. Тэгээд тухайн газар руугаа явах замд буюу Цонжинболдог өнгөрч явахад гэнэт эсрэг урсгалаас цагаан өнгийн тээврийн хэрэгсэл орж ирэн миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн хэсгийг мөргөх үед тээврийн хэрэгсэл онхолдсон ба дараа нь тээврийн хэрэгсэл доош харсан байдалтай тээврийн хэрэгслээс бензин үнэртэж байхаар нь суудлын бүсээ тайлах гэсэн боловч тайлагдахгүй ноцолдож байгаад тайлаад тээврийн хэрэгслээс гарахад тээврийн хэрэгслийн гадна хамт явж байсан дүүгийн хүүхэд, аав, ээжийг дуудаад байж байсан. Тэгээд аав Баатарцогт нь тээврийн хэрэгслийн хагарсан цонхоор орон ээжийг хайх үед байхгүй болохоор буцаж гарч ирэхэд хамт явсан дүүгийн хүүхэд эмээ энд байна гэхээр нь харсан чинь тээврийн хэрэгсэл онхолдох үед шидэгдээд хажуу талаараа асфальтан замын хойд талын шуудуу хэсэгт хажуу талаараа харсан хэвтэж байсан. Тэгтэл нэг залуу ирээд бие нь гайгүй юу гэж асуухад чи хэн бэ гэхэд би таны хойноос явж байсан тээврийн хэрэгслийн жолооч байна. Эхэлж таныг мөргөчхөөд дараа нь намайг мөргөсөн гэхээр нь цагдаа түргэн дуудаач ээ гэж хэлэхэд  нэг залуу ирээд гайгүй юу гэхээр нь чи хэн бэ гэхэд би мөргөсөн машины жолооч байна гэхээр нь “яаж яваад байгаа юм бэ, яагаад урсгал сөрсөн юм” гэхэд “би хөгжмөө оролдож байгаад урсгал сөрөөд мөргөчихлөө уучлаарай” гэж байсан. Тэгээд ээжийгээ харж эмнэлэгт ирээд түргэний машинтай хамт явж байсан хүмүүсийн хамтаар хөдлөх гэж байхад 2 цагдаа ирэхээр нь юу болсон талаараа хэлээд эмнэлэг явсан. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ба дунд талын суудлын зүүн талд Буянхишиг, хойд талын суудалд аав Баатарцогт дүүгийн хүүхэд Энэрэл явж байсан. Би тухайн үед 50-55 км хурдтай явж байсан. Би суудлын бүс зүүсэн. Харин зорчигч нар нь зүүсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай дүү болох Сүндэрьяагийн нэр дээр байдаг боловч тухайн үед худалдан аваад өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Дээрх тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх юм. Осол болох үед үзэгдэх орчин нөлөөлөөгүй. Зам тээврийн осолд орсондоо маш их гомдолтой байна...” /1хх-ийн 43-44/ гэх,

Гэрч Ц.Баатарцогтын “...Би тухайн өдөр эхнэр Буянхишиг, хүү Индра, охины хүүхэд болох Энэрэл нарын хамтаар Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт байх Саамын амралт руу хүү Индрагаар тээврийн хэрэгсэл жолоодуулан хүргүүлэхээр явж байсан. Тэгээд Цонжинболдог өнгөрч явж байхад гэнэт тээврийн хэрэгсэл онхолдож би ухаангүй болоод нүүрэн дээр шингэн зүйл дусах үед гэнэт сэрэхэд тээврийн хэрэгсэл онхолдож доош харсан байдалтай, би тээврийн хэрэгсэл дотор дээш харсан байдалтай байсан ба хажууд сууж явсан охин Энэрэл байхгүй болохоор нь хайтал тээврийн хэрэгслийн гадна эмээгээ дуудаад зогсож байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээс мөлхөж гараад эхнэр болох Буянхишигийг хаана байгааг хайтал зорчиж явсан тээврийн хэрэгслээс 8 метр орчим зайд замын хойд талд шороон дээр хажуу талаараа харчихсан хэвтэж байсан. Тээврийн хэрэгсэлд анх сууж хөдлөх үед бүсээ зүүсэн байсан. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийн хойд талын сандал дээр Энэрэлийн хамтаар суудлын бүстэй явж байсан. Харин дунд талын суудалд сууж явсан Буянхишиг бүстэй явсан үгүйг сайн мэдэхгүй байна. Индра бол бүстэй явж байсан. Миний бодлоор 50 км орчим хурдтай явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /1хх-ийн 46-47/ гэх,

Насанд хүрээгүй хохирогч Э.Эийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүндэрьяагийн “...Э.Э нь манай төрсөн охин бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос манай аав, ээж, төрсөн ах нарын хамтаар Багануур дүүрэг рүү тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зам тээврийн осолд орж, миний охин Э.Э нь биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Миний зүгээс охин Э.Эийн эмчилгээний зардалд гаргасан мөнгийг баримтаар гаргаж өгнө. Миний бие гомдолтой байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” /1хх-ийн 31/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Б.Сүндэрьяагийн “...27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай ах Б.И нь аав, ээж, манай охины хамтаар Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Дээрх тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч ах болох Индрад зарж нэрийг нь Индраагийн нэр рүү шилжүүлээгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь Индраагийн эзэмшлийнх юм. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 15,295,000 төгрөгийн хохирол гарсныг нэхэмжилж байна...” /1хх-ийн 37/ гэх,

Гэрч Б.Тамирын “...2023 оны 8 дугаар сарын 01 өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар аймагт очиж шорлог хийж зарах, Улаанбаатар хотоос өөрийн Нагац ах болох Г.Бат-Эрдэний эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай Цагаан өнгийн авто машин жолоодон ганцаараа гарч явсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр болох Цонжинболдог хөшөө өнгөрч доош уруудан 60 км/цаг хурдтай явж байх үед миний урд явж байсан цагаан өнгийн Тоёота Альфард маркийн 27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгал буюу өөдөөс нь ирж явсан цагаан өнгийн Тоёота Альфард маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрж тухайн тээврийн хэрэгслийн хажуу талаас нь мөргөн унагаж (хоёр тийш гуйвганаж) миний унаж (жолоодон) явсан Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд дугуй хэсэгт мөргөж, чигээрээ цааш явсан ба тэр үед миний машин замаас гарч зогссон...Миний толгой эргэж цээж хэсгээр хатгуулж өвдөж байна. Мөн миний унаж явсан машин дотор ачиж явсан Попгорни машин /чихэр хийдэг тоног төхөөрөмж/ хагарч эвдэрсэн...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” /1хх-ийн 53-54/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Э.Ган-Эрдэний “... би тухайн өдөр аав О.Эын хамтаар Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд 12:46 цагт хөдөлж явж байгаад Эрдэнэ сум орохоос өмнөхөн нойр хүрээд байхаар нь унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад сэрээд харахад машинууд хоорондоо мөргөлдсөн байсан. Тэгээд машинаас буугаад засмал замын хажууд зогсож байтал удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд аав бид хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёр хоёулаа суудлын бүс бүсэлсэн байсан. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан аав архи уугаагүй. Би тухайн үед суудлын бүс зүүж явж байсан болохоор хэвлий хэсэгт бага зэргийн зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /1хх-ийн 56/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийн “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 06-нд 27,700,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 11,700,000 төгрөгийг бэлнээр өгөөд “Таван богд финанс” ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн үлдэгдэл 16,000,000 төгрөгийн барьцаанд тээврийн хэрэгсэл маань байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг анх авах үед Монгол улсад дугаар авч яваагүй, гаалиар орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 13,316,000 төгрөгийн хохирол гарсан. Би анх 05-98 УНТ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 27,700,000 төгрөгөөр авч одоо зам тээврийн осол орсны дараа тээврийн хэрэгслийг засуулахгүйгээр зарах гэсэн боловч 10,000,000 төгрөгөөр худалдаж авах талаар мэдсэн...Би тээврийн хэрэгсэл маань зам тээврийн осолд орохоос өмнө хувиараа такси үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг ба 8 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл эрхэлсэн ажилгүй олсон орлогогүй байгаа ба санхүү болон бие сэтгэл санааны хохиролтой байна. Миний бие нэг өдөрт такси үйлчилгээнд явахдаа багадаа 70,000 төгрөгөөс дээш орлоготой байсан учир энэ хугацаанд гарсан санхүү болон сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна...” /1хх-ийн 34/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөөлөгч Ц.Энхцэцэгийн “...Д.Б нь манай эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орж 3,000,000 төгрөг, мөн газарт 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэс засалд орж 3,002,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд үзүүлж 48,000 төгрөг, мөн газарт 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үзүүлэн 48,000 төгрөг нийт 6,098,000 төгрөгийн эмчилгээ хөнгөлөлттэй гаргуулж авсан ба үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /1хх-ийн 41/ гэх,

Шүүгдэгч О.Эын “...Зам тээврийн осол гарснаас хойш 27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогчдод 27,500,000 төгрөгийг өгч, тээврийн хэрэгсэлд нь 30,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Харин 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид 4,000,000 төгрөг, жолоодож явсан Тамирт 140,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Зам тээврийн ослын тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүдийн үнэлгээг гаргуулах зардлыг бүгдийг би гаргасан. Цаашид гарах эмчилгээний зардлыг өөрийн боломжийн хэмжээгээр барагдуулах болно....” /1хх-ийн 205/ гэх мэдүүлгүүд,

Техникийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/88 дугаар “...Toyota Alphard маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Э нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байна. Toyota Alphard маркийн 27-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь шинжээчдэд ирүүлсэн. Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тамир нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. Тоёота Приус-30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай автомашины жолооч Б.Тамир нь Тoyota Alphard маркийн 32-03 УНЕ улсын дугаартай автомашинтай мөргөлдөхгүйгээр зогсоох арга хэмжээ авах хангалттай хугацаа байхгүй байсан гэж үзэж байна. Toyota Alphard маркийн 32-03 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Э нь эхний автомашинтай мөргөлдсөнөөс болж автомашинд эвдрэл, гэмтэл учирсан, хүчтэй мөргөлдөлтийн улмаас жолооч нь хэвийн жолоодлого хийх боломжгүй болсон байх магадлалтай тул дараагийн тээврийн хэрэгслийг мөргөхгүйгээр зогсоох боломжгүй байсан гэж үзэж байна. Зам тээврийн ослын дараах автомашинуудын байрлалаас харахад "А" болон "2" дугаартай цэгүүд үндэслэлтэй авагдсан гэж үзэж байна. Шинжээчдэд ирүүлсэн материалаас үзэхэд тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. Уг хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно”... гэх /1хх-ийн 184-186/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 517 дугаартай “...Д.Бийн биед зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал, зүүн 8, 9 дүгээр хавиргануудын зөрөө багатай хугарал, зүүн 6-р хавирганы хугарлын түвшинд уушгины хатгагдсан шарх, цээжний хөндий дэх шингэн хуримтлал / цээжний хөндийд 800 мл орчим цусархаг плеврийн шингэн/, дэлүүний их биеийн баруун хэсэг үүдэвч дайрсан урагдал, нойр булчирхайн сүүл хэсгийн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт /хэвлийн хөндий дэх 600 мл шингэн цус/, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн 2, 3, 4, 5, 6, 7, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, цээжний хөндий дэх шингэн хуримтлал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, дэлүүний их биеийн баруун хэсэг үүдэвч дайрсан урагдал, нойр булчирхайн сүүл хэсгийн урагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12.-д зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална”... гэх /1хх-ийн 75-78/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №517 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдээс гадна нэмэлт шинжилгээгээр давсагны урд хананы урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 8 дугаар сарын 30-ний өдөр мэс заслын эмчилгээ хийгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12.-д "хүнд" зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална”... гэх /1хх-ийн 80-84/,

 “Лэндс” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн... “Төв аймгийн Цагдаагийн газрын Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн 2334004340494 хэргийн мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчид тавьсан асуулт болох 27-67 УНИ улсын дугаартай "Тоёота Альфард" маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг 31,473,300.00 төгрөг гэж дүгнэж байна.”... гэх /1хх-ийн 169-174/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18927 дугаартай... “Toyota prius 30 маркийн 05-98 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд зардал 8,157,000 төгрөг, шууд бус зардал 1,584,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон нийт үнэлгээ 13,316,000 төгрөг”... гэх /1хх-ийн 110-114/ шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 6-7/,  зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-20/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог.

5. Шүүгдэгч О.Э 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 32-03 УНЕ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан болгоомжгүй гэмт хэргийн шинжийг хангасан байна.

6. Иймд прокуророос О.Эын үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэв.

7. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийн хүрээнд шүүгдэгч О.Эыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Б.Мянган нар “...Д.Б нь ямар зорчигч болох нь тодорхойгүй, суудлын бүс зүүсэн эсэхийг шалгаагүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг буруу тогтоосон, хохиролтой холбоотой зарим баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх хангасан, шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзээгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүл мэндэд нь хүнд хохирол, хор уршиг учирсан хохирогч Д.Б нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Багануур дүүргийн чиглэлд явж байсан 27-67 УНИ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн арын эгнээний голын суудалд сууж явсан зорчигч болох нь хэрэгт авагдсан маргаангүй үйл баримтаар тогтоогдсон, хохирогч суудлын бүсээ зүүсэн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгасан үйл баримт хэрэгт авагдсан. /хх-23/

Мөн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвчид хохирогч Д.Б зам тээврийн осол болох үед машинаас шидэгдэн унасан газрыг цэгээр тэмдэглээгүй байх ч дээрх үйл баримт нь хэргийн зүйлчлэл болон шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад ноцтой нөлөөлөхүйц үйл баримт гэж үзэхээргүй байна. Үүнээс гадна давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой өгсөн баримтад үнэлэлт дүгнэлт өгөх ба анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй /шүүгдэгчийн эхнэр өвчтэй эсэх/ үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоос энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршигт нийт 249,399,349  төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан, түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор давхар заасан, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлээгүй цалин хөлсний зөрүү болон нөхөн олговор олгосон, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч болох насанд хүрээгүй этгээдийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож мөнгөн хэлбэрээр олгохоор заасан нь хуульд нийцээгүй байхаас гадна шийдвэрийн тодорхойлох хэсэгт хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлт нь тодорхой бус,  иргэний нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ, Б.Снарт учирсан хохирлыг төлж барагдуулсныг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

11. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3.-т зааснаар шүүгдэгч О.Эоос 69,954,168 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бт 63,856,168 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Төв аймгийн эрүүл мэндийн нийгмийн даатгалын санд 6,098,000 төгрөг олгож, хохирогч Д.Бийн хохирол, хор уршгаас 34,486,924 төгрөгт холбогдох хэсэг, иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй Э.Эийн сэтгэцэд учирсан хор уршиг 7,150,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Мөн хохирогч Д.Б асарч сувилахад гарсан зардал 13,247,584 төгрөг, урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардал 159,523,000 төгрөг нийт 172,770,584 төгрөг, насанд хүрээгүй, хохирогч Б.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүндэрьяагийн шаардсан эмчилгээний зардал 6,000,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 11.1. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Б нь эмчилгээний болон зайлшгүй гарсан зардалд мөрдөн байцаалтын шатанд 25,283,605 төгрөг, шүүхийн шатанд 5,019,487 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 5,000,000 төгрөг, асарч сувилахад гарсан зардал 13,247,584 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 98,340,000 төгрөг, урьдчилан төлүүлэх эмчилгээний зардалд 159,523,000 төгрөг, нийт 306,413,676 төгрөг нэхэмжилсэнээс зарим хэсэг нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй байхаас гадна нотлох баримтыг хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнд:

11.1.1. Хоол, хүнс нь хүний өдөр тутмын хэрэгцээ байдаг тул хохирогч Д.Бийн шүүхийн шатанд шаардсан эмчилгээний болон зайлшгүй гарсан зардлаас хоол хүнстэй холбоотой 2,146,924 төгрөгт холбогдох хэсгийг хасах нь зүйтэй.

Харин шүүгдэгч О.Э нь мөрдөн байцаалтын шатанд 30,300,000 төгрөгийг хохирогч Д.Бт төлсөн байх тул шүүх 25,283,605 төгрөгт холбогдох хэсгийг маргаагүй үйл баримт гэж үзсэн.

11.1.2. Мөн хохирогч Д.Б өмгөөлөгчид 5,000,000 төгрөгийг эрх зүйн туслалцаа авах зорилгоор төлсөн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

11.1.3. Үүнээс гадна Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх хөтөлбөрийн жишиг аргачлал”-ын 2.1-д болон Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдол хамаарахаар байхад анхан шатын шүүх уг гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан насанд хүрээгүй Э.Эийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамааруулан хууль ёсны төлөөлөгч Б.Сүндэрьяад 7,150,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Харин хохирогч Д.Бийн сэтгэцэд учирсан хор уршиг нь тавдугаар зэрэглэлд хамаарч байх ба хохирогч үүнд маргаагүй байна. Иймд шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сэтгэцэд учирсан хор уршгийн хувь болох нөхөн төлбөрийн хэмжээг 66,000,000 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй.

11.1.4. Хохирогч Д.Б асарч сувилахад гарсан зардалд нийт 13,247,584 төгрөг нэхэмжилсэн байхад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж иргэний нэхэмжлэгч Б.Ид 4,180,000 төгрөг төлсөнд тооцохдоо шүүгдэгч О.Эын хохиролд төлсөн төлбөрөөс хасаж, иргэний нэхэмжлэгч Б.Сүндэрьяад 9,067,584 төгрөг гаргуулсан байна.

Мөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй “Лэндс” ХХК нь хохирогч Д.Бийн Бүгд Найрамдах Солонгос улсад эмчилгээ хийлгэх зардлыг 159,523,000 төгрөг гэж тогтоосон, насанд хүрээгүй Э.Эийн цаашид гарах эмчилгээний зардал 6,000,000 төгрөгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байгаа тул хэлэлцэхгүй орхив.

Иймд хохирогч Д.Б, иргэний нэхэмжлэгч Э.Эийн хууль ёсны төлөөлөгч Б.Снар хохирол, хор уршигтай холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

12. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах эрх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон онцгой эрхийн асуудал хэдий ч анхан шатны шүүх шүүгдэгч О.Эял шийтгэл оногдуулахдаа “...хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зохих хувийг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч О.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг боловч хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй юм...” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Тухайлбал, хохирогчоос гаргасан хохиролтой холбоотой баримт нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэх талаар шүүгдэгч маргах эрх нээлттэй. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шууд үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоос хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг хүлээн авч хангаж шийдвэрлэлээ. 

13. Шүүгдэгч О.Э нь ам бүл 4, Улаанбаатар хот зүтгүүрийн депод ажилладаг байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт биеийн байцаалтад “...эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3...” гэж, иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан байхад тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэгч Ц.Энхцэцэг гэж буруу бичсэн байгааг тус тус тэмдэглэв. 

 

14. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шатанд шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Бт эмчилгээний зардалд 1,560,765 төгрөг, иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 6,098,000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

15. Шүүгдэгч О.Эын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Боржигон овгийн О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг,

“...Шүүгдэгч Боржигон овгийн О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч УХ  регистрийн дугаартай, Боржигон овгийн О.Э-оос нийт 249,399,349 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөг гаргуулж,

хохирогч ХЕ  дугаарын регистртэй, Их Монгол овгийн Д.Б , түүний хууль ёсны төлөөлөгч ХЕ  дугаарын регистртэй, Их Монгол овгийн Д.Н  нарт сэтгэцэд учирсан хохиролд 66,00,000 /жаран зургаан сая/ төгрөгийг, хохирогчийн эмчилгээний зайлшгүй зардал 159,523,000 /нэг зуун тавин есөн сая таван зуун хорин гурван сая/ төгрөг, эмчилгээний зардалд 1,560,765 /нэг сая таван жаран мянга долоон жаран тав/ төгрөгийг, нийт 227,083,765 /хоёр зуун хорин долоон сая наян гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг,

насанд хүрээгүй хохирогч УЧ  дугаарын регистртэй, Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч ХЕ  дугаарын регистртэй, Их Монгол овгийн Б.С  нарт сэтгэцэд учирсан хохиролд 7,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ХЕ  дугаарын регистртэй, Их Монгол овгийн Б.С-д нөхөн төлбөрт 9,067,584 /есөн сая жаран долоон мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ЦГ  дугаарын регистртэй, Мэргэд овгийн Ц /Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд/-т 6,098,000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч УХ  регистрийн дугаартай, Боржигон овгийн О.Э-оос нийт 69,954,168 /жаран есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун жаран найм/ төгрөг гаргуулж,

Хохирогч ХЕ  дугаарын регистртэй, Их Монгол овгийн Д.Б-т 63,856,168 /жаран гурван сая найман зуун тавин зургаан мянга нэг зуун жаран найм/ төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 6,098,000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Бийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршигт нийт 34,486,924 /гучин дөрвөн сая дөрвөн зуун наян зургаан мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөг,  насанд хүрээгүй хохирогч Э.Эийн сэтгэцэд учирсан хор уршигт 7,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

6 дахь заалтын “...Хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цнарын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 2,787,622 /хоёр сая долоон зуун наян долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын гоо сайхны хагалгааны зардал 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг, мөн хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Н , насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Снарын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг тус тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолоор энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Бийн асаргаа, сувилгаатай холбоотой болон эмчилгээний зардал нийт 172,770,584 /нэг зуун далан хоёр сая долоон зуун далан мянга таван зуун наян дөрөв/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Э.Эийн эмчилгээний зардал 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч О.Эоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос хохиролтой холбоотой хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Бт хохирол 1,560,765 /нэг сая таван зуун жаран мянга долоон зуун жаран тав/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 6,098,000 /зургаан сая ерэн найман мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эын 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД

 

                                   ШҮҮГЧИД                                             М.МӨНХДАВАА

 

                                                                                                З.ТҮВШИНТӨГС