2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04639

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04639

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Л-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Г-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой, 36 дугаар гудамж, 925б тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагч С.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой, 36 дугаар гудамж, 925б тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад ******* нь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой, 36 дугаар гудамж, 925б тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авч үлдэх, *******д оногдох хэсэг 1,500,000 төгрөг өгөх болгон өөрчилж, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.

 

3. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

4а. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн, тэдний дундаас 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү *******, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин *******, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин *******, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү ******* нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Орхон түшээ мөрөн Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн болон Нийслэлийн Ерөнхий боловсролын Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль, 92 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 7-12/

 

4б. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасан.

 

4в. Өргөдөл гаргагч *******гийн өргөдлөөр, тус шүүх эвлэрүүлэн зуучлагч нь уригдагч тал ******* нарыг оролцуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан боловч талууд 2022 оны 8 сараас тусдаа амьдарсан, гэрлэлт цуцлуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэй гэх хүсэлтийн дагуу ажиллагааг дуусгавар болгосон нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 982 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд тусгагджээ. /хх 13-14/

 

4г. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т: Гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан.

 

4д. Хэрэгт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ЗШ/1193, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ЗШ/303 дугаар шийтгэвэр авагдсан, дээрх шийтгэврээр ******* нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой, 36-925б тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тай маргалдаж толгой, нүүр хэсэгт цохиж зодон хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 14 хоног баривчлах шийтгэл зан үйлд нөлөөлөх 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулсан болох нь тогтоогдсон. /хх 118-122/

 

4е. Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2022 оны 8 сараас тусдаа амьдрах болсон, *******гийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг ******* зөвшөөрсөн, хариуцагч нь гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

5а. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14.6-т:Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

Талууд 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү *******, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү ******* нарын асрамжийн талаар маргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийг шинжээчээр томилсон.

 

Шинжээч Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн шинжээчийн багийн ерөнхий дүгнэлт хэсэгт : ....*******, *******, ******* нарын хууль ёсны асран хамгаалагчаар аав *******г, Л.Од-Эрдэнийн хууль ёсны асран хамгаалагчаар ээж *******г тогтоох саналыг хүргүүлж байна ... гэжээ. /хх 49-68/

 

5б. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т:Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу өмгөөлөгч байлцуулан охин *******, охин ******* нарын саналыг 2024.05.09-ний өдөр асууж, энэ талаарх тэмдэглэл үйлдсэн. /хх 188-192/

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т:Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан.

 

Хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ тэдэнд эцэг, эхийн зүгээс үзүүлэх халамж, ахуйн нөхцөл, бололцоо, охин *******, охин ******* нарын санал, хүү Л.Од-Эрдэнийн нас, Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн шинжээчийн дүгнэлт, гэрлэгчдийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдал, 2022 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд амьдарч байгаа орчин нөхцөл зэргийг харьцуулан дүгнээд хүүхдүүдийн амьдарч байгаа орчинг өөрчлөх, түүнчлэн тэднийг бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжих боломжийг хангах үүднээс хүү *******, охин *******, охин ******* нарыг эцэг *******гийн асрамжинд, хүү Л.Од-Эрдэнийг эх *******гийн асрамжинд тус тус байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. /хх 37-40,49-68,188-192/

 

Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхэд харгалзах нэг шалгуур бол эцэг, эхийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх нөхцөл байдал бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг хамт амьдарч байхдаа хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоно гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 10 сараас хойших хугацаанд эцгийн хувьд хүүхдүүдийн эрхийг зөрчсөн, тэдний одоо амьдарч байгаа орчинг өөрчлөх эрсдэлт хүчин зүйлийг бий болгосон нь тогтоогдсонгүй. /хх 118-122/

 

5в.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ 26.5 дахь хэсэгт Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно гэж заасан байх ба хүүхэд эцэг, эхээс тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх нь түүний эрх бөгөөд эцэг, эхийн хэн аль нь хүүхдийг энэ эрхээ хэрэгжүүлэхэд хориг, саад болох үндэслэлгүй юм.

Хүү *******, охин *******, охин ******* нар эх *******тай уулзах нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна түүний эх байх эрхийг хасах, хязгаарлаагүй тул тэрээр хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг *******тай адил тэгш эрх эдэлнэ.

 

Тодруулбал, долоо хоног бүрийн, Бямба, Ням гаригт хүү *******, охин *******, охин ******* нарын сурч боловсрох, амралт чөлөөт цагийг ая тухай өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарч амарч, сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах үүргийг эх *******гаар хэрэгжүүлэхээр тогтоов.

Хүүхдүүдийн асрамжийг ийнхүү шийдвэрлэсэн нь эцэг, эхийн хувьд тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах үндэслэл болохгүйгээс гадна үр хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж буй үндэслэл биш бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх харилцан саад болох учиргүй юм.

 

5г. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т : эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу *******, ******* нараас, хүүхдүүдийг тэжээн тэтгэх тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр гаргуулан олгохоор шийдвэрлэж, мөн хуулийн 40.2-т заасан зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдав.

 

6. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд:

. Талууд Эрхийн улсын бүртгэлийн Г-2204019647 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой, 36 дугаар гудамж, 925 б тоот хаягт байршилтай, 276 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, байшингийн талаар маргасан.

 

Зохигч нь дээрх газарт 4х6 хэмжээтэй байшин баригдсан гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй гэдэгтэй маргаагүй бөгөөд хариуцагч ******* нь дээрх газрын зах зээлийн үнэлгээг 9,000,000 төгрөг гэж тодорхойлсон, ийнхүү тогтоосон үнэлгээний талаар нэхэмжлэгч ******* маргаагүй тул тэдний өөрсдийнх нь тогтоосон үнийг баримтлав.

 

6б. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж,

126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө,

126.2.5-т гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хамаарах талаар зохицуулсан байна.

 

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн болон үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг баримтаас үзэхэд 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дугаар захирамжаар, дээрх газрыг Д.Бямбаад үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, газрын өмчлөгчөөр *******г бүртгэж, түүнд 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. / хх 96-101,138/

 

Энэхүү газрыг ******* өөрийн хуваарьт хөрөнгө гэж маргасан боловч уг газрыг өмчлөх эрх нь гэрлэснээс хойш бий болсон байх тул уг газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т "Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар .н хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хамаарч байна.

 

6в.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан.

 

Талууд газрын зах зээлийн үнийг 9,000,000 төгрөг гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу орон сууцнаас гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэмжээг 9,000,000:6=1,500,000 төгрөг гэж тооцов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-т Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход ...хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, ...шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Гэрлэлт цуцалсан буюу ...гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж тус тус заасны дагуу хүүхдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөл, тэдний төрж өссөн ахуйд цаашид амьдрах ашиг сонирхолтой холбогдуулан газрыг нэхэмжлэгч *******, хүү *******, охин *******, охин ******* нарын өмчлөлд үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Харин *******гаас газрын ногдох хэсэгт тооцож гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг 3,000,000 төгрөг гаргуулан *******, хүү ******* нарт олгохоор шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх зүйтэй. / хх 4, 82/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Галсан овогт Бямбаагийн Лхагвагатан, Идэр овогт Сүх-Очирын Гэрэлмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан хүү *******, охин *******, охин ******* нарыг эцэг *******гийн асармжинд, хүү Л.Од-Эрдэнийг эх *******гийн асрамжинд тус тус байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар долоо хоног бүрийн Бямба, Ням гариг бүрт хүү *******, охин *******, охин ******* нарын сурч боловсрох, амралт чөлөөт цагийг ая тухай өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарч амарч, сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах үүргийг эх *******гаар хэрэгжүүлэхээр тогтоосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан

2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Л.Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Л.Ариун-Эрдэнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,

2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Л.Болор-Эрдэнийг 18 настай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эх *******гаас гаргуулан,

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Л.Од-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг *******гаас тус тус гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан хариуцагч *******гаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг тус тус баримтлан

Эрхийн улсын бүртгэлийн Г-2204019647 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой 36 дугаар гудамж, 925б тоот хаягт байршилтай, 276 мкв хэмжээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэгч *******, хүү *******, охин *******, охин ******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******гаас 3,000,000 төгрөг гаргуулан хариуцагч *******, хүү ******* нарт олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2024/29477 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсонд тооцсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхцэцэгт даалгасугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ