| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0053/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 53
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Толин овогт Суурьхүүгийн Б д холбогдох эрүүгийн 1826000750054 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Толин овогт С.Б .
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Арц-2” тоотод байх Р.Б ы гэрт С.Ш ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Р.Б эгчийнд очиход С.Ш байж байсан. Тэгээд хамт архи уусан. Архи ууж байгаад маргалдаад гарсан. Чулуугаар цохьсноо сайн мэдэхгүй байгаа. Хохиролд 200000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой сайн дураараа...” гэв.
Хохирогч С.Ш ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд С-д орсон чинь гэрт нь Р.Б эгч, Г.Б, С.Б нар байсан. Тэнд Г.Б , С.Б хоёр намайг оронгуут 1 шил 0.5 грамтай “Харзтай” архи аягалчих гээд өгөхөөр нь аваад С.Б д аягалж өгсөн чинь С.Б аягалсан архи уучихаад буруу гараараа аягаа өгөхөөр нь зөв гараараа өгчих гэж хэлсэн чинь шууд намайг нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би өмнөөс нь юм хэлэлгүй сууж байгаад архиа аягалж дууссан чинь С.Б надаас хэрүүл гуйгаад байхаар нь гараад хамар хашааны айл руу нь орсон. Тэгсэн С.Б араас орж ирээд хоёулаа уулзъя гэхээр нь хамт гарсан чинь Г.Бат- Эрдэнэ ирээд С.Баттулгыг аваад явсан. Хашааны үүдэнд үлдээд харих гээд байж
байтал миний зүүн чихэн дээр чулуу ирээд цохьсон. Би бодохдоо С.Баттулгыг
цохьчихлоо гэж бодсон. Тэгээд би эмнэлэг дээр ирсэн. ... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Гэрч Р.Б ы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 01-ний орой сургуулийн хүүхдээ аваад ирсэн С.Ш , С.Б , Г.Б нар нэг архи ууцгааж байсан. Тэгээд С.Б , С.Ш т аяга солгой гараараа өглөө гээд маргалдаад гарч уулзана гээд гарцгаасан. Би гадаа юу болсон талаар мэдэхгүй гэрт үлдсэн. С.Ш , С.Б нар гараад 30 минут орчмын дараа С.Ш орж ирсэн чинь зүүн чихнээс нь цус гарчихсан байхаар нь би арчих 00-ийн цаас хөвж өгсөн. С.Ш миний өгсөн 00 цаасаар чихээ дараад гараад явсан. Эргэж орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай: “... С.Ш-н биед зүүн чихний дэлбэнгийн зах хэсгийн тасрал, дагз, уруул хэсэгт шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, 2017 оны мал тооллогын баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 48-52 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Б-г яллагдагчаар байцаасан мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Арц-2” тоотод байх Р.Б ы гэрт С.Ш ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.Ба-н мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтанд авагдсан “...хохирогч С.Ш ын шүүгдэгч С.Б д зодуулсан талаар өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 15-17/, “... Хохирогч С.Ш ын зүүн чихээс цус гарсныг харсан талаар өгсөн...” гэрч Р.Б ы мэдүүлэг. /хх-ийн 21-22/, шүүгдэгч С.Б-н үйлдлийн улмаас хохирогч С.Ш т хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28/ болно хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч С.Б д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч С.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1,5,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Толин овогт С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Толин овогт С.Б-г 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР