| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00095/И |
| Дугаар | 149/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 149/ШШ2025/00107
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 4,783,063.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,480 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 45,740 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 45,470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.