| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00452/И |
| Дугаар | 149/ШШ2025/00117 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 149/ШШ2025/00117
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* эцэг нь ******* ******* ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ******* 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээний эцэг Ч.*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.*******гээс 130 тооны ямаа болон 5 715 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 тооны ямаа, 16 715 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Рэнцэнхандаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 болон 339 950 төгрөгийг тус тус орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гээс Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг болон 169 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******гээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлого буюу төрийн сангийн дансанд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.