| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0049/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Даваасүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,
Хохирогч З.Л,
Гэрч Ю.Б, М.М, О.Г, Н.О, С.О,
Насанд хүрээгүй гэрч Д.А,
Насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сайншанд сумын ... тоотод оршин суух З.Лгийн байшингийн найранд уригдан очиж улмаар түүний жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээнээс 5.195.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие нь 2017 тоны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед З.Лгийн найран дээр ажлынхантайгаа очсон. Манай ажлын сантехникийн мастер Г, слесарь Б, Б, Б нар хамт байсан. Мастер маань З.Лд 100,000 төгрөг бэлэглэсэн. 17 цаг 30-аас 17 цаг 40 минутын үед мастер маань Б, Г нарын хамт түрүүлээд явсан. Б бид хоёр З.Лгийнд үлдсэн. Б нэлээд согтохоор нь З.Лд явлаа шүү гэж хэлээд 18 цаг 40 минутын үед тэднийхээс явсан. .... М эгч 2 цагдаа дагуулаад ирсэн. М эгч ирээд Чи чинь яадаг хүүхэд вэ?, Айлын найранд ирчихээд 2,000,000 төгрөг, мөнгөн аягатай хулгайлаад явчих юм аа гэсэн. Тухайн үед манай эхнэр хажууд байсан. Тэгээд намайг 19 цаг 10 минутын үед цэцэрлэгийн хажуугаас баривчилж авч явсан. Д байцаагч эхлээд нэг хүүхдээс мэдүүлэг авна гээд намайг гавалсан. Тухайн хүүхдийг найран дээр хараагүй хүүхэд байсан. Түүний дараа 12 цагийн үед надаас мэдүүлэг авсан. Би найран дээр болсон бүх зүйлийг ярьж өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв,
Хохирогч З.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон манай найран дээр хариуцсан мастер н.Б-н хамт С.А болон бусад ажилтныхаа хамт ирсэн. Мастерын хамт 2 ажилтан нь архи, дарс уухгүй яваад өгсөн. Б, С.А хоёр үлдээд жаахан сууя гэж М эгчээс гуйхаар нь тэг гэж хэлсэн гэсэн. А сөн түшиж байсан. Нэг харсан чинь архи байхгүй байна гээд эхнэр маань хажуу талаас нударсан. С.А яачихваа гэтэл шкапны хажууд доошоо харсан сууж байсан. Тухайн үед С.Аын нүднийх нь гал нь уначихсан, сонин царайлсан байсан тул яасан юм бол доо гэж бодсон. Удалгүй А куртикээ гартаа боочихсон явлаа гээд явсан. Төд удалгүй М эгч мөнгө алга болсон гэсэн. Хохирол төлбөрөө барагдуулчихвал миний хувьд гомдол санал байхгүй. 5195000 төгрөг нэхэмжилж байна гэв,
Гэрч М.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... С.А нь 15 цаг болж байхад ажлынхаа хүмүүсийн хамт З.Лгийн ирсэн. Ажлынх нь зарим хүмүүс явсны дараа М эгчээ буцаад орж жаахан сууж байгаад явъя гэхээр нь би тэг гэсэн. С.А нь 20 цагийн үед З.Лгийн гэрээс явсан. ... намайг мөнгө цэгцлээд сууж байхад С.А нь 2 удаа жижиг өрөөнд орж ирсэн. Түүний дараа намайг ширээ янзалж байхад төд удалгүй С.А явлаа, баяртай гээд үнсүүлээд гарсан. Намайг мөнгө цэгцлээд хадганд хийгээд шкап руу хийж байхыг С.Ааас өөр хүн хараагүй. Найран дээр байсан манай хамаатнууд ч хараагүй. Мөнгө хийсний дараахан С.А хажуу талын сандал дээр сууж байсан. .... С.Аыг мөнгө авсан болохыг хаана ч хэлнэ гэв,
Насанд хүрээгүй гэрч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ойролцоогоор 19-20 цагийн үед дүүтэйгээ цуг унтлагын өрөөнд орж, ээжийн цүнхнээс алим авах гэсэн чинь энэ ах бас саарал юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан ах хоёр сууж байсан бөгөөд энэ өрөөнд хүн байхгүй гар гэсэн. Тэгэхээр нь би энэ ахад ээжийн цүнхээс алим авъя гэж хэлээд алимаа аваад гарахдаа эргэж харсан чинь энэ ах шкапны урд зогсож байгаад буцаад суусан. Юм авч байгаа нь харагдаагүй гэв,
Гэрч О.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С.А нь манай гэрийн найран дээр үдээс хойш ажлынхантайгаа 4-үүлээ ирсэн. Цагийг нь тодорхой мэдэхгүй байна. Ойролцоогоор 15-16 цаг болж байсан байх. С.А нь ажлынхантайгаа явсны дараа буцаад намхан ахтай хамт ирсэн. Тэгээд манай найран дээр байж байгаад 21 цагийн үед явсан байх. С.А нь мэдүүлэг өгөхдөө манайхаас 18 цагийн үед явсан гэдэг боловч манайд 20 цагаас хойш байсан болохыг манайд байсан бүх гэрчүүд мэдэж байгаа. С.А нь би хүмүүст үйлчлэе гэж хэлээд хүмүүст үйлчилсэн. Нэг харсан чинь алга болсон байсан. Шкапны наад талд тавьсан байсан урт сандал дээр сууж байхад нь чи яагаад хүмүүст үйлчилж байгаад алга болчихвоо гэхэд С.А найз нь согтоод байна, ингээд явъя гэж хэлсэн. Үүний өмнө билүү дараахан билүү намайг нойл орох гээд гарахад хамт ирсэн хүнтэйгээ нойлын хажууд сууж байсан. Би тэр хоёрт ороорой гэж хэлээд гэр рүү гээ орсон. Түүнээс хойш удаагүй 21 цагийн үед С.А явсан. Бид нар С.Аыг явснаас хойш 15-20 минутын дараа цагдаад дуудлага өгсөн гэв,
Гэрч Ю.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би З.Лгийн эхнэрийнх нь дотны найз нь байгаа юм. Байрны найр 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд С.А нэг жижигхэн биетэй залуугийн хамт ирсэн. Бид нарыг хүмүүст үйлчилж байхад С.А бид нарын өмнөөс хүмүүст архи дамжуулж үйлчлээд байсан. С.А нь хүмүүст үйлчилж байгаад гэнэт суусан. Бид нар хүмүүст үйлчилж байхдаа урд талын өрөөнөөс хойд талын өрөө рүү байнга шилжиж байсан. С.А нь шкапны хажууд тавьсан байсан урт сандал дээр жижигхэн биетэй залуугийн хамт суугаад байсан. 21 цагийн үед С.А явсан байх гэж бодож байна. С.Аыг явснаас хойш 10-20 минутын дараа мөнгө алга болсныг мэдсэн гэв,
Гэрч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байгаа боловч багаас нийтийн цэвэрлэгээ хий гэсний дагуу хүмүүс гэрээсээ гарч хог цэвэрлэсэн. Би байраа тойрч хог цэвэрлэж байгаад сондгой 58 айлын баруун талд байдаг хогийн саванд шуудайтай хогоо асгах гэж байгаад бичиггүй, цагаан өнгийн нугалаастай цаас олсон. Нугалаастай цаасан дотор 1 ширхэг 20000 төгрөг, 1 ширхэг 10000 төгрөг байсан. Уг мөнгөөр идэх юм авч идээд, 10000 төгрөг үлдэхээр нь эм, тариа авсан. ... Хохирогчид 30,000 төгрөгийг буцааж өгсөн гэв,
Гэрч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэг багаас 20 хүн гарч, нийтийн цэвэрлэгээ хийсэн. Сондгой 58 айлын баруун талыг цэвэрлэж байгаад шуудайтай хогоо хаях гэтэл хогийн цэг дээр мөнгөлөг цаас хэвтэж байсан. Юун цаас юм болоо гээд сонирхоод аваад үзтэл Баярмагнай гэж бичсэн байсан. Дугтуйн дотор нь 6 ширхэг 10000 төгрөг байсан. 60000 төгрөгөө хохирогчид төлсөн гэв,
Шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ..Б бид 2 үлдсэн. Би тэр хэдийг явсны дараа гэрт байсан архи тойруулж өгч байгаад 18 цаг 30 минутын орчимд явсан. ...Би бие засах гээд жижиг өрөөнөөс куртик авахдаа нэг эгч дугтуйтай мөнгө цэгцэлж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч З.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ““...Манайх 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байшингийн найраа хийсэн. ...манайд манай найз нөхөд, хамаатан садан, ажлын газрын хамт олны бүгд ирсэн. ...А эхэндээ их хөгжилтэй, наргиж байснаа гэнэт царай нь хувьс гээд буланд суугаад байсан. ...А шкафны цаад буланд сандал тавьчихсан царай нь сонин болчихсон сууж байсан тэгсэнээ А “за найз нь явахаар болчихлоо явлаа” гэж хэлээд явсан. Удалгүй М эгч “унтлагын өрөөнд шаргал хувцасны шкафанд байсан байшингийн найранд хүмүүсийн өгсөн мөнгийг үзтэл байхгүй байна” гэж надад хэлсэн. ...Намайг хамгийн сүүлд тоолж үзэхэд 3.800.000 төгрөг байсан дээр нь тоолоогүй 10 гаруй ширхэг дугтуйтай мөнгө байсан дугтуйн дотор нь яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. ...А М эгчийг бүх мөнгийг орон дээр асгаад цэгцлээд хийж байхыг харсан гэсэн. ...Би Аыг сэжиглэж байна Ааас өөр унтлагын өрөөнд орсон хүн байгаагүй ээ. ...улаан сорочкон цамцтай байсан. Манай гэрт ганцхан улаан сорочкон цамцтай хүн байсан. ...Манай найранд ирсэн хүмүүсийн өгсөн дугтуйтай мөнгөнөөс тоолж үзэхэд нийт 3.800.000 төгрөг байсан ба үлдсэн дугтуйтай мөнгө нилээд олон байсан хэдэн төгрөг байсныг анх мэдүүлэг өгөхдөө мэдээгүй байсан болохоор 3.800.000 төгрөг гэж мэдүүлсэн. ...найранд ирсэн хүмүүсээс хэдэн төгрөг өгсөн талаар утасдаж лавлаж асууж жагсаан бичихэд нийт 5.400.000 төгрөг 31 хүн өгсөн байсан. ...манайд нийт 5.195.000 төгрөгийн хохирол учраад байна....” гэсэн мэдүүлэг/хх-ийн 29-33, 181-182 дугаар хуудас/,
Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...дүү Л Ганзамын байшингийн найранд хүмүүсийн өгсөн хандивыг цэглэж, унтлагын өрөөнд байсан шаргал өнгийн шкафны дотор байх шургуулганд хадгалж байсан. ...А сөн түшиж байсан би 18 цагийн орчимд байшингийн хандивын цугларсан мөнгийг цэгцлээд шар өнгийн хадганд боогоод Лгийн унтлагын өрөөны шаргал шкафанд( дотор шургуулган дотор хийсэн, намайг мөнгө хийж байхыг А харж байсан. Би цэгцэлсэн мөнгөө хийчихээд хүмүүст үйлчлээд гал тогоонд ажил хийж байгаад 20-30 минутын дараа эргэж очоод хандивын мөнгө нэмээд хийх гэтэл цэгцлээд хийсэн шар хадагтай мөнгө байхгүй хадгыг нь шургуулган дээр унжуулж тавиад гадна хаалгыг хаасан байсан. ...Намайг шургуулганд хийж байхыг А харж байсан. ... Би Аыг сэжиглэж байна, Ааас өөр унтлагын өрөөнд орсон хүн байгаагүй. Мөнгө алдагдсан талаас 19 цаг 30 минутын үед мэдсэн. ... А улаан өнгийн сорочкон цамцтай байсан ...намайг найрны мөнгө цэгцлээд унтлагын өрөөний шаргал өнгөтэй шкафанд хийж байхад шкафны ертөнцийн зүгээр баруун талд Б А 2 сууж байсан Тэгээд тэр 2 удалгүй гараад явсан. ...А ганцаараа содон өнгийн цамц өмссөн байсан. А 2017 оны 12 сарын 15-ны өдөр 18 цаг өнгөрч байхад 90868787 дугаарын утсаар надруу залгаад Мижээ эгчээ уучлаарай би ажил төрөлгүй болох гээд байна, би хохирлыг барагдуулна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36- 41 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өглөө ...Лгийн байшингийн найран дээр ажлынхантайгаа очоод А бид 2 суугаад үлдсэн. ...Би нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаа: хуудас/,
Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сайншанд сумын хоггүй орчин болгох аянд оролцон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ...Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэхээр гарсан. тэгээд Сондгой 58 айлын ертөнцийн зүгээ баруун талд байх хогийн цэг дээрээс Баярмагнайгийн гэр бүлээс гэсэн шаргал дугтуйтай 60,000 төгрөг олсон. ...Цуг хог түүж байсан Оюунжаргал 30,000 төгрөг олсон байсан. Өөр хүн мөнгө олоогүй ээ. ...Би 13 цагийн орчимд мөнгө олсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө ...Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт ... хогоо цэвэрлэж байгаад Сондгой 58 айлын ертөнцийн зүгээр баруун талд байх 67, 68-р байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх гражин дунд байх хогийн цэг дээрээс цагаан цаасанд боосон ...дугтуйн дотроос 30,000 төгрөг олсон. ...Цуг хог түүж байсан Одгэрэл 60 000 төгрөг олсон байсан. Өөр хүн мөнгө олоогүй ээ. ...шуудайтай хог сэгсэртэл дотроос нь цагаан дугтуйтай 30 мянган төгрөг гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Л ахын шинэ байрны найранд очсон. ...улаан сорочкон цамцтай ах ажилчидтайгаа хамт ирсэн байсан. Тэгээд ажилчид нь явахад тэр нэг хүнтэй хамт үлдээд найранд ирсэн байсан хүмүүст үйлчилж архи аягалж өгч байсан, би гадаа тоглож байгаад орж ирээд ээжийн цүнхнээс алим авах гээд жижиг өрөөнд ортол улаан сорочкон цамцтай ах цагаан саарал өнгийн малгайтай цамцтай ахтай хамт жижиг өрөөнд шкафны хажууд сууж байснаа намайг “гар, энд хүн байхгүй” гэж загнахаар нь би “ээжийн цүнхнээс алим авах гэсэн юм" гэж хэлээд орж ээжийн цүнхнээс алим авсан, намайг алим авч байхад цагаан саарал цамцтай ах нь том өрөө рүү орсон. Алим аваад тоглохоор гарахад улаан сорочкон цамцтай ах шкафны хажууд ганцаараа суугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 183-184 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой тэмцээн дуусаад орой 20 цагийн үед найр хийж байсан айлд очиход том өрөөнд ширээ зассан олон хүмүүс тойроод идэж уугаад сууцгааж байсан. Би эхлээд тухайн айлд ороод хоол идэж байх үед улаан сорочкон цамцтай эрэгтэй хүн хүмүүст үйлчилж байсан. ...нөгөө улаан цамцтай хүн хэсэг сууж байгаад унтлагын өрөө рүү ороод хувцасны шкафыг онгойлгож байхыг нь харсан. ...Би тухайн хүнийг бол танихгүй хүн байсан, дунд насны л эрэгтэй хүн байсан тэр хүн шкафыг онгойлгож байх үед бол өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ...ээжийн хамт найран дээр очсон. ...ширээний харалдаа сууж байтал Ганзамын эгчийн гэрийн жижиг өрөө рүү нь улбар шар өнгийн сорочкон цамцтай хүн орохоор нь би араас нь харсан. Тэгсэн чинь тэр ахыг жижиг өрөөнд орсны дараа жижиг өрөөнд тоглож байсан хүүхдүүд өрөөнөөс гараад том өрөөнд орсон. Тэр хүүхдүүдийг гарсны дараа тэр улбар шар цамцтай ах шкафны шургуулгыг онгойлгож байсан. Тэр хүн удаагүй буцаад гарч ирээд Лахад “намайг манай найз дуудаад байна би явлаа шүү" гэж хэлчихээд гараад явсан. ...Тэр ах жижиг өрөө рүү орохдоо ганцаараа орж байсан. Тэр улбар шар цамцтай ахыг гарч явснаас хойш 30 гаран минутын дараа 2 эмээ шкафанд байсан мөнгө хааччихваа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сайншанд сумын 6-р багт нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд манайх 2017 оны 12 сарын 10-ны өдөр шинэ байранд ороод байрны найр хийсэн юм. ...найранд ирсэн хүмүүс шинэ байрыг мялааж мөнгө өгч байсан бөгөөд уг мөнгийг манай нөхөр авч М эгч цааш нь хийж янзалж байсан. ...М эгч аваад жижиг өрөөнд байх шүүгээнд хийсэн гэсэн тэгээд дараа нь мөнгөө үзэхэд хүмүүсийн өгсөн бэлэгний мөнгө алга болсон байсан. ...А гэх залуу мөнгө байсан жижиг өрөөнд орж гарч байгаад гэнэт явсан Аыг явснаас хойш 15 орчим минутын дараа шүүгээгээ үзэхэд дотор байсан дугтуйтай мөнгөнүүд алга болсон байсан . ...Би Аыг мөнгө хулгайлсан гэж сэжиглэж байна. А улаан гэх юмуу улбар шар гэх юм уу тийм өнгөтэй срочкон цамц өмссөн байсан. ...Бид өдөр нь хүмүүсийн өгсөн мөнгөнөөс тоолж үзэхэд 3.800.000 төгрөг байсан, өдөр мөнгө өгсөн ...хүмүүс рүү утсаар ярьж хэдэн төгрөг өгсөн талаар нь асууж жагсаалт гаргаж цагдаад өгсөн байгаа хүмүүсийн өгсөн мөнгийг тооцож үзэхэд 31 хүн 5.400.000 төгрөг өгсөн байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэхэд нийт алдагдсан мөнгөний тоог мэдэхгүй байсан болохоор төгрөг байсан мөн дугтуйтай мөнгө байсан гэж манай нөхөр мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аыг гарснаас хойш найран дээрээс хүн гараагүй, тэгтэл мөнгө алга болсон талаар мэдсэн. ...Би хүүгийнхээ найранд 500000 төгрөг өгсөн. ...Найранд ойролцоогоор 30 гаруй хүн ирсэн байх ирсэн хүн болгон л мөнгө төгрөг, бэлэг дурсгалын зүйл өгч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Атай хамт ажилладаг залуу надруу яриад А цэцэрлэг дээр ирчихлээ гэж хэлэхээр нь би Лд Аыг цэцэрлэг дээр байна гэж хэлээд очсон ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ажилчдаасаа мөнгө цуглуулж 145.000 төгрөг өгсөн..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлзийдэмбэрэлийн хамт очиж сагсан бөмбөгийн холбооны зүгээс 450.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ангийн 18 хүүхэд мөнгө цуглуулан нийт 340.000 төгрөг Лд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр бүлийн зүгээс 100.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...шинэ байрыг нь мялааж 100.000 төгрөг өгсөн. ...А, Б 2 үлдсэн. А улаан гэх юм уу, улбар шар гэх юм уу нэг тийм завсарын өнгийн срочкон цамц өмссөн байсан... ... тухайн шөнө арын цэцэрлэгийн хойд талын шугам гэмтээд би ажилчидаа дуудаад 23 цагийн орчим арын цэцэрлэгийн хашаан дотор янзалж байтал А нилээн их согтсон байдалтай ирсэн. Б ахыг хүргэж өгөөд ирлээ гэж хэлж байсан. Би Аад харьж амар гээд хэлээд явуултал эхнэр нь зөрөөд Аыг сурж ирэхээр нь би А энд явж байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...175.000 төгрөг цуглуулаад найр болсон өдөр нь очиж чадаагүй. 2 хоногийн дараа 175.000 төгрөгийг өгсөн...1’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр бүлийн зүгээс 50.000 төгрөг өгсөн. ..манай ээж Саранцэцэг, Нямсүрэн эгч нар тус тус 50.000 төгрөг өгсөн...:” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 300.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 75 дугаар хуудас/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...200.000 төгрөг, нэг хоньтой өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх- 77-78 дугаар хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 70.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 79-80 дугаар хуудас/,
Гэрч Ю.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 200.000 төгрөг өгсөн... Аыг ар шандын сааданд сууж байхад нь очиж барьж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хандив гэж 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,
Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хандив гэж 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 120.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 85 дугаар хуудас/,
Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 86 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хандив гэж 300.000 төгрөг өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад би Аын ....... дугаарын утасруу залгахад Аын охин э утсыг нь авч байсан. Аав айлын найранд яваад ирээгүй байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-ийн 89 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 15-18 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19 дугаар хуудас /,
Шүүгдэгч С.Аын ............ дугаарын утасны жагсаалт / хх-ийн 106-128 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч З.Лгийн гэрээс 18.40 цаг болж байхад гарсан. Быг шууд хүргэж өгсөн. 19 цагийн орчим ажлынхантай уулзсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр 20 цаг өнгөрч байхад Аыг гэрээс гарсан, 21 цагийн орчим цагдаад дуудлага өгсөн, 22 цагт цагдаад саатуулагдсан болох нь Гэрч О.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... 21 цагийн үед С.А явсан. Бид нар С.Аыг явснаас хойш 15-20 минутын дараа цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Ю.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... 21 цагийн үед С.А явсан байх гэж бодож байна. С.Аыг явснаас хойш 10-20 минутын дараа мөнгө алга болсныг мэдсэн гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой тэмцээн дуусаад орой 20 цагийн үед найр хийж байсан айлд очиход том өрөөнд ширээ зассан олон хүмүүс тойроод идэж уугаад сууцгааж байсан. Би эхлээд тухайн айлд ороод хоол идэж байх үед улаан сорочкон цамцтай эрэгтэй хүн хүмүүст үйлчилж байсан. ...нөгөө улаан цамцтай хүн хэсэг сууж байгаад унтлагын өрөө рүү ороод хувцасны шкафыг онгойлгож байхыг нь харсан. ...Би тухайн хүнийг бол танихгүй хүн байсан, дунд насны л эрэгтэй хүн байсан тэр хүн шкафыг онгойлгож байх үед бол өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад би Аын ...... дугаарын утасруу залгахад Аын охин Э утсыг нь авч байсан. Аав айлын найранд яваад ирээгүй байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэрэг болох үед байсан этгээдүүдийг гүйцэд асуугаагүй. А мөнгийг нууцаар авах боломжгүй, том өрөөнд байх хүмүүст шкаф ил харагддаг, гэрч Мгийн мөнгө ямар хадганд боосон талаар мэдүүлэг зөрүүтэй гэх үндэслэлээр шүүгдэгчийн гэм буруугүйд тооцуулж цагаатган холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал дүгнэлт шүүхэд гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч С.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчим Сайншанд сумын ... тоотод оршин суух З.Лгийн байшингийн найранд уригдан очиж улмаар түүний жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээнээс хадганд боолттой байсан 5.195.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Хохирогч З.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... С.А яачихваа гэтэл шкапны хажууд доошоо харсан сууж байсан. Тухайн үед С.Аын нүднийх нь гал нь уначихсан, сонин царайлсан байсан тул яасан юм бол доо гэж бодсон. Удалгүй А куртикээ гартаа боочихсон явлаа гээд явсан. манайд нийт 5.195.000 төгрөгийн хохирол учраад байна ...А М эгчийг бүх мөнгийг орон дээр асгаад цэгцлээд хийж байхыг харсан гэсэн... гэв, Гэрч М.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... С.А нь 20 цагийн үед З.Лгийн гэрээс явсан. ... намайг мөнгө цэгцлээд сууж байхад С.А нь 2 удаа жижиг өрөөнд орж ирсэн. Түүний дараа намайг ширээ янзалж байхад төд удалгүй С.А явлаа, баяртай гээд үнсүүлээд гарсан. Намайг мөнгө цэгцлээд хадганд хийгээд шкап руу хийж байхыг С.Ааас өөр хүн хараагүй. Найран дээр байсан манай хамаатнууд ч хараагүй. Мөнгө хийсний дараахан С.А хажуу талын сандал дээр сууж байсан. .... гэв, Насанд хүрээгүй гэрч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ойролцоогоор 19-20 цагийн үед дүүтэйгээ цуг унтлагын өрөөнд орж, ээжийн цүнхнээс алим авах гэсэн чинь энэ ах бас саарал юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан ах хоёр сууж байсан бөгөөд энэ өрөөнд хүн байхгүй гар гэсэн. Тэгэхээр нь би энэ ахад ээжийн цүнхээс алим авъя гэж хэлээд алимаа аваад гарахдаа эргэж харсан чинь энэ ах шкапны урд зогсож байгаад буцаад суусан. Гэсэн мэдүүлэг, Гэрч О.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С.А нь би хүмүүст үйлчлэе гэж хэлээд хүмүүст үйлчилсэн. Нэг харсан чинь алга болсон байсан. Шкапны наад талд тавьсан байсан урт сандал дээр сууж байхад нь чи яагаад хүмүүст үйлчилж байгаад алга болчихвоо гэхэд С.А найз нь согтоод байна, ингээд явъя гэж хэлсэн гэв, Гэрч Ю.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Бид нарыг хүмүүст үйлчилж байхад Г.А бид нарын өмнөөс хүмүүст архи дамжуулж үйлчлээд байсан. С.А нь хүмүүст үйлчилж байгаад гэнэт суусан. Бид нар хүмүүст үйлчилж байхдаа урд талын өрөөнөөс хойд талын өрөө рүү байнга шилжиж байсан. С.А нь шкапны хажууд тавьсан байсан урт сандал дээр жижигхэн биетэй залуугийн хамт суугаад байсан. ...гэсэн мэдүүлэг, Гэрч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн орчимд байшингийн хандивын цугларсан мөнгийг цэгцлээд шар өнгийн хадганд боогоод Лгийн унтлагын өрөөны шаргал шкафанд( дотор шургуулган дотор хийсэн, намайг мөнгө хийж байхыг А харж байсан. Би цэгцэлсэн мөнгөө хийчихээд хүмүүст үйлчлээд гал тогоонд ажил хийж байгаад 20-30 минутын дараа эргэж очоод хандивын мөнгө нэмээд хийх гэтэл цэгцлээд хийсэн шар хадагтай мөнгө байхгүй хадгыг нь шургуулган дээр унжуулж тавиад гадна хаалгыг хаасан байсан.. ...А ганцаараа содон өнгийн цамц өмссөн байсан. А 2017 оны 12 сарын 15-ны өдөр 18 цаг өнгөрч байхад 90868787 дугаарын утсаар надруу залгаад Мижээ эгчээ уучлаарай би ажил төрөлгүй болох гээд байна, би хохирлыг барагдуулна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жижиг өрөөнд ортол улаан сорочкон цамцтай ах цагаан саарал өнгийн малгайтай цамцтай ахтай хамт жижиг өрөөнд шкафны хажууд сууж байснаа намайг “гар, энд хүн байхгүй” гэж загнахаар нь би “ээжийн цүнхнээс алим авах гэсэн юм" гэж хэлээд орж ээжийн цүнхнээс алим авсан, намайг алим авч байхад цагаан саарал цамцтай ах нь том өрөө рүү орсон. Алим аваад тоглохоор гарахад улаан сорочкон цамцтай ах шкафны хажууд ганцаараа суугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой ... хоол идэж байх үед улаан сорочкон цамцтай эрэгтэй хүн хүмүүст үйлчилж байсан. ...нөгөө улаан цамцтай хүн хэсэг сууж байгаад унтлагын өрөө рүү ороод хувцасны шкафыг онгойлгож байхыг нь харсан. ...Би тухайн хүнийг бол танихгүй хүн байсан, дунд насны л эрэгтэй хүн байсан тэр хүн шкафыг онгойлгож байх үед бол өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Ө.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... тэр ахыг жижиг өрөөнд орсны дараа жижиг өрөөнд тоглож байсан хүүхдүүд өрөөнөөс гараад том өрөөнд орсон. Тэр хүүхдүүдийг гарсны дараа тэр улбар шар цамцтай ах шкафны шургуулгыг онгойлгож байсан. Тэр хүн удаагүй буцаад гарч ирээд Лахад “намайг манай найз дуудаад байна би явлаа шүү" гэж хэлчихээд гараад явсан. ... Тэр улбар шар цамцтай ахыг гарч явснаас хойш 30 гаран минутын дараа 2 эмээ шкафанд байсан мөнгө хааччихваа гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найранд ирсэн хүмүүс шинэ байрыг мялааж мөнгө өгч байсан бөгөөд уг мөнгийг манай нөхөр авч М эгч цааш нь хийж янзалж байсан. ...М эгч аваад жижиг өрөөнд байх шүүгээнд хийсэн гэсэн тэгээд дараа нь мөнгөө үзэхэд хүмүүсийн өгсөн бэлэгний мөнгө алга болсон байсан. ...А гэх залуу мөнгө байсан жижиг өрөөнд орж гарч байгаад гэнэт явсан Аыг явснаас хойш 15 орчим минутын дараа шүүгээгээ үзэхэд дотор байсан дугтуйтай мөнгөнүүд алга болсон байсан . ... гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 10 ны өдрийн 20 цагийн орчим хохирогчийнхоос гараад Сайншанд сумын 4-р багт байрлах цэцэрлэгийн хашаанд ажиллах ажлынхандаа очсон, уг багт байрлах Баярлалаа дэлгүүрээс архи авсан, уг дэлгүүрийн орчим байрлах хогийн цэг дээр дугтуйтай мөнгө хаясныг хог цэвэрлэж байсан хүмүүс олсон, цэцэрлэгийн хашаанд байхад нь цагдаа саатуулсан гэх үйл баримт нь Шүүгдэгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... М эгч 2 цагдаа дагуулаад ирсэн. М эгч ирээд Чи чинь яадаг хүүхэд вэ?, Айлын найранд ирчихээд 2,000,000 төгрөг, мөнгөн аягатай хулгайлаад явчих юм аа гэсэн. Тухайн үед манай эхнэр хажууд байсан. Тэгээд намайг 19 цаг 10 минутын үед цэцэрлэгийн хажуугаас баривчилж авч явсан гэсэн мэдүүлэг, Гэрч О.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С.А нь мэдүүлэг өгөхдөө манайхаас 18 цагийн үед явсан гэдэг боловч манайд 20 цагаас хойш байсан болохыг манайд байсан бүх гэрчүүд мэдэж байгаа гэсэн мэдүүлэг, Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгээд Сондгой 58 айлын ертөнцийн зүгээ баруун талд байх хогийн цэг дээрээс Баярмагнайгийн гэр бүлээс гэсэн шаргал дугтуйтай 60,000 төгрөг олсон. ...Цуг хог түүж байсан Оюунжаргал 30,000 төгрөг олсон байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Сондгой 58 айлын ертөнцийн зүгээр баруун талд байх 67, 68-р байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх гражин дунд байх хогийн цэг дээрээс цагаан цаасанд боосон ...дугтуйн дотроос 30,000 төгрөг олсон. ...Цуг хог түүж байсан Одгэрэл 60 000 төгрөг олсон байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Атай хамт ажилладаг залуу надруу яриад А цэцэрлэг дээр ирчихлээ гэж хэлэхээр нь би Лд Аыг цэцэрлэг дээр байна гэж хэлээд очсон ...гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... тухайн шөнө арын цэцэрлэгийн хойд талын шугам гэмтээд би ажилчидаа дуудаад 23 цагийн орчим арын цэцэрлэгийн хашаан дотор янзалж байтал А нилээн их согтсон байдалтай ирсэн. Б ахыг хүргэж өгөөд ирлээ гэж хэлж байсан. Би Аад харьж амар гээд хэлээд явуултал эхнэр нь зөрөөд Аыг сурж ирэхээр нь би А энд явж байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Ю.Бгийн мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: Аыг ар шандын сааданд сууж байхад нь очиж барьж авсан гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Аад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5195000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Аад холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сар хорих ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас түүнд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар:
Хохирогчид уг гэмт хэрэг гарах үед 5195000 төгрөг байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аыг гарснаас хойш найран дээрээс хүн гараагүй, тэгтэл мөнгө алга болсон талаар мэдсэн. ...Би хүүгийнхээ найранд 500000 төгрөг өгсөн. ...Найранд ойролцоогоор 30 гаруй хүн ирсэн байх ирсэн хүн болгон л мөнгө төгрөг, бэлэг дурсгалын зүйл өгч байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ажилчдаасаа мөнгө цуглуулж 145.000 төгрөг өгсөн..." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өлзийдэмбэрэлийн хамт очиж сагсан бөмбөгийн холбооны зүгээс 450.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ангийн 18 хүүхэд мөнгө цуглуулан нийт 340.000 төгрөг Лд өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр бүлийн зүгээс 100.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...шинэ байрыг нь мялааж 100.000 төгрөг өгсөн. ...А, Б 2 үлдсэн. А улаан гэх юм уу, улбар шар гэх юм уу нэг тийм завсарын өнгийн срочкон цамц өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...175.000 төгрөг цуглуулаад найр болсон өдөр нь очиж чадаагүй. 2 хоногийн дараа 175.000 төгрөгийг өгсөн... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр бүлийн зүгээс 50.000 төгрөг өгсөн. ..манай ээж С, Н эгч нар тус тус 50.000 төгрөг өгсөн...:” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 300.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...200.000 төгрөг, нэг хоньтой өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 70.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ю.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хандив гэж 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хандив гэж 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 120.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хандив гэж 300.000 төгрөг өгсөн..." гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хохирогч З.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Гэрч О, О нарын өгсөн 90000 төгрөгийг нэхэмжилсэн 5195000 төгрөгнөөсөө хасна ” гэсэн мэдүүлэг, гэрч С.О 60000 төгрөг, гэрч Н.О 30000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч З.Лд буцаан өгсөн байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 90000 төгрөгийг хасч, шүүгдэгч С.Ааас 5105000 /таван сая нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З. Лд олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дугтуйг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад 700 / долоон зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ааас 5105000 /таван сая нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Лд олгосугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дугтуйг устгасугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД