Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

  2024          6            27                                               2024/ДШМ/55

 

 

Д.Охолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Үүрийнтуяа,

Яллагдагч Д.Оөмгөөлөгч Ш.Амарбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/432 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Наранхүүгийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлээр Д.Охолбогдох эрүүгийн 2334003870460 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч                       Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.О, 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “???” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ЙГ.  

 

Д.Онь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хово маркийн 53-16 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баянцагаан сумын Алтад 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 121 дэх километрийн шонгийн орчим Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх заалтад заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 3.4 дэх заалтад заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ "энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар тус тээврийн хэрэгслийн 53-16 ГЧ улсын дугаартай чиргүүл салж, жолооч Г.Хжолоодож явсан Тоёота приус-20 маркийн 84-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Г.Хэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Г.Тэрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Т.Авирмэдийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Прокуророос шүүхэд ирүүлсэн яллагдагч Д.Охолбогдох эрүүгийн  2334003870460  дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

1. “Эй Жэй Жэй Эй” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 06/176 дугаартай ...Монгол улсын иргэн Г.Хөмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 84-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2023 оны 7 дугаар сарын 13-ны байдлаар 13,833,000 төгрөг, хохирлын үнэлгээ нь 10,587,000 төгрөг болно...гэх дүгнэлт байх боловч тухайн машины эзэмшигч Г.Хиргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй.

2. Тухайн хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү Х.Дөлбадрахыг томилсон боловч хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд дахин түүний төрсөн дүү Т.Отгонсүрэнг томилсон нь эргэлзээтэй байна.

Иймд Д.Охолбогдох эрүүгийн 2334003870460 дугаартай хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Наранхүүгийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 17 дугаар эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд,

Тоёота приус-20 маркийн 84-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Хиргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шинжээч И.Ганболорын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар "...Г.Хбиед L4-p нугалмын их биеийн хугарал, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх нурууны L4-p нугалмын их биеийн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Дээрх дүгнэлтийн дагуу мөрдөгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэгт Г.Ххохирогчоор тогтоосон.

Хохирогч Г.Х, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандахнар нар эмчилгээ болон бусад зардалд баримтаар 3,765,025 төгрөг, автомашины хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 10,587,000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Дөлбадрахаас оршуулгын зардалд баримтаар 13,047,822 төгрөг тус тус нэхэмжилсэн ба Д.Онь хохирогч нарт нийт 31,832,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.", 2 дахь хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.", 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй:", мөн зүйлийн 1.9-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;" гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно." гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Г.Хэрүүл мэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба мөн энэхүү гэмт хэргийн улмаас Г.Хөмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 84-05 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч, 10,587,000 төгрөгийн хор уршиг учирсан ба энэхүү хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасны дагуу нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй болно. Г.ХЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогчоор тогтоосон тул яллагдагч Д.Отгонбаяраас хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрхтэй тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоодохгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад, амь хохирогч Т.Авирмэдийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний гэр бүл, хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хүсэлтээр түүний төрсөн хүү Х.Дөлбадрах, төрсөн дүү Т.Отгонсүрэн нарыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг хууль ёсны төлөөлөгч нараас гаргаагүй, яллагдагч Д.Оөмгөөлөгч Ш.Амарбаяр хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хоёр хүнийг тогтоосон 2 хүнд хохирол төлөх эргэлзээтэй нөхцлийг төрүүлж байх тул маргааныг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ" гэж заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 432 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Д.Оөмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан учир прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Д.Охолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Л.Наранхүүгийн бичсэн  эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянаж үзлээ.

 

2. Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарч чадаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:

1.1. хэргийг буруу тусгаарласан бол,

1.2. шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол,

1.3. мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гэсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг” хохирогчоор тогтоох тухай шийдвэрийг шүүх, прокурор, мөрдөгч гаргадаг.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх эдэлж, үүрэг хүлээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

4. Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэлмэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Г.Х-ыг хохирогчоор тогтоон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан баталгааг гаргуулан, мэдүүлэг авчээ. /1хх-н 32-37/

 

5. Хохирогч Г.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Шүүх түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол хэргийг прокурорт буцаалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоож шүүгчийн захирамж гаргах эрхтэй ба дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломж хуулиар шүүхэд өөрт нь олгогдсон байна.

6. Мөрдөгчийн тогтоолоор яллагдагч Д.Охолбогдох эрүүгийн 2334003870460 дугаартай хэрэгт амь хохирогч Т.Авирмэдийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү Х.Д  болон амь хохирогчийн төрсөн дүү Тогоогийн Отгонсүрэн нарыг тогтоожээ. /1хх-н 26, 29/

Анхан шатны шүүх тухайн хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  түүний төрсөн хүү Х.Д-ыг томилсон боловч хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд дахин түүний төрсөн дүү Т.О-г томилсныг эргэлзээтэй байна гэж дүгнэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэхээр зохицуулсан.

Анхан шатны шүүх амь хохирогчийн төрсөн дүү Т.О-г дахин томилсон мөрдөгчийн тогтоолыг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол энэ асуудлыг өөрөө шийдвэрлэх эрх хэмжээтэй байхад хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

7. Иймд дээрх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

8. Мөн хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дүгээр заалтад хэргийг прокурорт буцаасан шийдвэрт эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхийг дурдахдаа хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол гаргах эрхийг дурдаагүй байгааг цаашид анхаарах шаардлагатай болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/432 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Л.Наранхүүгийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 17 дугаар эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Д.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3 . Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА  

 

                            ШҮҮГЧИД                                              З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ